II Иохан Паул: Засвар хоорондын ялгаа
No edit summary Tag: 2017 source edit |
бNo edit summary Tag: 2017 source edit |
||
Мөр 80: | Мөр 80: | ||
{{end}} |
{{end}} |
||
{{DEFAULTSORT:Иохан Паул, |
{{DEFAULTSORT:Иохан Паул, 2}} |
||
[[Ангилал:Пап]] |
[[Ангилал:Пап]] |
04:16, 30 Тавдугаар сар 2020-ий байдлаарх засвар
Гэгээн, Ромын Пап II Иохан Паул | |
---|---|
Өргөмжлөгдсөн | 1978 оны 10 сарын 16 |
Сэнтийнээс буусан | 2005 оны 4 сарын 2 (26 жил, 168 хоног) |
Өмнөх | I Иохан Паул |
Дараах | XVI Бенедикт |
Санваартны хэргэм хүртсэн | 1946 оны 11 сарын 1 |
Санваартны хэргэм хүртээсэн | Адам Стифан Сафиха |
Хамба ламын хэргэм хүртсэн | 1958 оны 9 сарын 28 |
Хамба ламын хэргэм хүртээсэн | Евгениуш Базиак |
Кардиналаар томилсон Пап | VI Паул |
Хувийн мэдээлэл | |
Жинхэнэ нэр | Кароль Иозеф Войтыла |
Төрсөн | 1920 оны 5 сарын 18 Вадовиц, Польш |
Нас барсан | 2 April 2005 Апостлуудын ордон, Ватикан | (84 насалсан)
Улс | Польш |
Гарын үсэг | |
Гэгээн | |
Тэмдэглэлт өдөр | 10 сарын 22 |
Хүндлэгддэг шашин | Ромын Католик шашин |
Адислагдсан | 2011 оны 5 сарын 1 Гэгээн Петрийн талбай, Ватикан |
Адисласан хүн | XVI Бенедикт |
Гэгээнтэн болсон | 2014 оны 4 сарын 27 |
Гэгээнтнээр өргөмжилсөн | Пап Францис |
Ивээгч | Залуу сүсэгтнүүд, гэр бүл, Дэлхийн Залуучуудын өдөр, Краковын шашны их хүрээ |
Сүлд тэмдэг | John paul 2 coa.svg |
II Иохан Паул (Латин: Ioannes Paulus II, 1920 оны 5 сарын 18 - 2005 оны 4 сарын 2) нь Польш улсад төрсөн, 264 дэх Ромын пап (1978 оны 10 сарын 16 - 2005 оны 4 сарын 2) юм. Жинхэнэ нэр нь Кароль Иозеф Войтыла (пол. Karol Józef Wojtyła).
VI Адриан (Нидерландад төрсөн, 1522 - 1523 онд Пап байсан)-аас хойш 455 жилийн дараа итали биш хүн Пап болсон нь II Иохан Паул бөгөөд мөн тэрээр анхны Слав угсаат Пап юм.
Дэлхийд энхтайван байдал тогтоохын төлөө, дайны эсрэг үйл ажиллагаагаараа маш их алдартай бөгөөд Зүүн Европт ардчилал тогтооход дэмжлэг үзүүлэх зэргээр шашны хүрээнээс гадуур ч дэлхий дахинд нөлөөтэй хүн байв. Ялангуяа шашин хоорондын харилцааны асуудлыг зөөлрүүлж, бусад шашин шүтдэг хүмүүсийн ч хүндлэлийг хүлээдэг байлаа.
Намтар
Кароль Войтыла 1920 онд Краковийн ойролцоох Вадовицад Кароль, Эмилиа нарын 2 дахь хүү болон мэндэлжээ. Эцэг нь Хабсбургийн армид алба хааж байсан хүн аж.
Тэрээр 8 настайдаа ээжээ, 11-тэйдээ ахаа, 20-тойдоо эцгээ алдаж өнчин хоцорчээ. Тэр үедээ Краков дахь еврейн нийгэмлэгийнхэнтэй ойр дотно байсан нь хожим Ромын Пап болсны хойноо еврейчүүдэд элгэмсэг хандаж байсных нь шалтгаан юм. Түүнийг 19-тэй байхад Герман Польшийг эзлэн авахад сурч байсан их сургууль нь хаагдаж, уурхай, үйлдвэрт ажиллаж, мөн театрын жүжигчин, жүжгийн зохиолч хийж байв.
1943 онд шашны зүтгэлтэн болохоор шийдсэн боловч тэр үед шашны сургууль хориотой байсан тул хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан шашны нууц сургуульд орж, 1946 оны 11 сарын 1-нд хамба ламын зэрэгтэй болжээ. Улмаар Ватиканы Анжелик шашны их сургуульд дэвшин суралцаж, 1948 онд теологийн докторын зэрэг хамгаалсан байна. Мөн ондоо Польш руугаа буцан, их сургуульд багшилж байгаад 1958 оны 7 сарын 4-нд Краковийн дэд хамба ламаар томилогдож, 9 сарын 28-нд ёслол үйлджээ.
Улмаар 1964 оны 1 сарын 13-нд Краковийн тэргүүн хамба болсон бөгөөд 1967 оны 7 сарын 26-нд кардинал цолтой болсон. 1978 онд Ромын Пап VI Павел нас нөгчин, Войтылагийн оролцсон Ватиканы нууц зөвлөгөөнөөр 65 настай Албино Лучиано (I Иохан Паул) Ромын Папаар сонгогдсон ч 33-хан өдрийн дараа нас нөгчиж, 1978 оны 10 сард дахин конклав болсон байна. Ийнхүү Войтыла 2 дахь удаагаа конклавт оролцоод 58 насандаа шинэ Ромын Папаар сонгогдсон байна. (10 сарын 16-нд сонгогдож, 22-нд сэнтийд заларсан)
Польшоос Ромын Пап төрсөн нь полшуудын үндэсний үзлийг дэврээж, Зөвлөлт Холбоот Улсын эсрэг хандлага хүчээ авахад нөлөөлсөн юм.
Тэрээр Ромын Пап байх хугацаандаа дэлхийн 100 гаруй оронд айлчилсан гэдэг.
1981 оны 5 сарын 13-нд Гэгээн Петрийн талбайд үг хэлж байх үедээ Туркийн иргэн Мехмед Али Ажад буудуулж хүнд шархадсан юм. Түүнийг алах ажиллагааг КГБ санаачилж зохион байгуулсан гэгддэг бөгөөд тэр үед түүний үйл ажиллагаа нь социалист системд үхлийн цохилт өгч байсантай нь холбоотой гэж үздэг. Мөн 1982 оны 5 сард Португалд айлчилж байх үедээ түүний Ватиканд хийж буй шинэчлэлийг эсэргүүцдэг Испанийн нэгэн санваартан хутга барьж дайран, гэмтээсэн удаатай.
2000 онд Есүс Христ мэндэлсний 2000 жилийн ой тохиох үеэр урьдын Христийн шашинтнуудын еврейчүүдэд хандаж байсан хандлага, загалмайтны арми муслимуудад тарьсан гай зовлонг хүлээн зөвшөөрч уучлал гуйн, Галилео Галилейг цагаатгасан юм.
II Иохан Паул нь амьдралынхаа сүүлийн жилүүдэд Паркинсоны өвчнөөр шаналж байсан билээ.
2005 оны 2 сараас томуу тусч, эмнэлэгт байн байн хэвтэж байгаад 2005 оны 4 сарын 2-ны орой орон нутгийн цагаар 21 цаг 37 минутад 84 насандаа нас нөгчсөн байна.
2005 оны 4 сарын 8-нд болсон оршуулгад нь дэлхийн олон орны удирдагчид оролцож түүнд хүндэтгэл үзүүлсэн юм.
Гадаад холбоосууд
- Ватиканы албан ёсны сайт дахь II Иохан Паулын тухай хуудас, англи хэлээр
- Third pilgrimage of John Paul II to Poland, Institute of National Remembrance
Өмнөх I Иохан Паул |
264 дэх Ромын пап 1978 - 2005 |
Дараах XVI Бенедикт |