Монголын сэтгүүлчдийн ёс зүйн зарчим: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б хэлбэр засав
үг заслаа
Мөр 1: Мөр 1:
“Монголын сэтгүүлч-дийн ёс зүйн зарчим” (Этические принципы монгольских журналистов. Ethical principles of Mongolian journalists).
'''Монголын сэтгүүлчдийн ёс зүйн зарчим''' (Этические принципы монгольских журналистов. Ethical principles of Mongolian journalists).


''Монголын сэтгүүлчдийн ёс зүйн зарчмыг тодорхойлсон энэхүү баримт бичгийг 2005 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хуралдсан Монголын сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн II их хурлаар хэлэлцэж баталжээ''.
''Монголын сэтгүүлчдийн ёс зүйн зарчмыг тодорхойлсон энэхүү баримт бичгийг 2005 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хуралдсан Монголын сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн II их хурлаар хэлэлцэж баталжээ''.

05:48, 15 Наймдугаар сар 2020-ий байдлаарх засвар

Монголын сэтгүүлчдийн ёс зүйн зарчим (Этические принципы монгольских журналистов. Ethical principles of Mongolian journalists).

Монголын сэтгүүлчдийн ёс зүйн зарчмыг тодорхойлсон энэхүү баримт бичгийг 2005 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хуралдсан Монголын сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн II их хурлаар хэлэлцэж баталжээ.

“Мэдээлэл хүртэх, үг хэлэх эрх чөлөө бол хүн төрөлхтний үндсэн эрх мөн гэдгийг дээдэлж, сэтгүүлчийн эрх үүргээс нийгмийн өмнө хүлээх хариуцлага ямагт дээгүүр байх ёстойг эрхэмлэж Монголын сэтгүүлчид дараахь ёс зүйн зарчмыг өөрсдийн мэргэжлийн хэм хэмжээ хэмээн тунхаглаж байна” гэсэн баримт бичгийн үндсэн зорилго, учир утгыг тайлбарласан оршил хэсэгтэй 10 заалттай юм.

“Ёс зүйн зарчим” нь Олон түмний мэдэх гэсэн эрх ашигт захирагдана

(1); Бусдыг гүтгэх, доромжлох, нэр төрийг гутаах, өөрийн болон бусдын эрх ашигт зохицуулан баримтыг санаатайгаар мушгин гуйвуулах, бичиж бэлтгэсэн нийтлэл, нэвтрүүлгийнхээ төлөө хахууль авах, баримтыг нуун дарагдуулах зэрэг мэргэжлийн ноцтой алдаа гаргахгүйн төлөө ажиллана

(2); Бичсэн бүх зүйлийнхээ хариуцлагыг хүлээнэ

(3); Итгэл олж авсан мэдээллийнхээ эх сурвалжийг ямар ч тохиолдолд чанад нууцална

(4); Бусдын бүтээлийг хулгайлах, хуулбарлахыг цээрлэнэ

(5); Шашин шүтлэг, хүйс, яс үндсээр ялган гадуурхах, гэмт хэрэг, хүчирхийлэл, терроризм зэрэг хүнлэг бус зүйлийг хөөрөгдөн сурталчлахгүй байна

(6); Хувийн нууц, бусдын зовлон шаналлыг ойлгож хүнлэг, энэрэнгүй ёсыг ямагт сахина

(7); Мэргэжил нэгтнүүдийнхээ эрх ашгийг хүндэтгэн үзэж зөвхөн шударга өрсөлдөөнийг эрхэмлэнэ

(8); Буруу ташаа мэдээлэл гарсан бол засч залруулахын төлөө бололцоотой бүхнийг хийнэ

(9); Монголын сэтгүүлчид мэргэжлийн нэр төрөө эрхэмлэн, энэхүү ёс зүйн зарчмыг ямагт мөрдлөг болгохыг үүргээ гэж үзнэ

(10) гэсэн асуудлуудыг тусгажээ.

Түүх

1980-аад оны үеэс манай оронд Монголын сэтгүүлчдийн ёс зүйн зарчмыг боловсруулах, баталж мөрдөх ажлыг эхэлсэн.

1982 онд (МСХ-ны хорооны II бүгд хурал) анхны сэтгүүлчийн ёс зүйн баримт бичгийг боловсруулав.

1996 онд (МСХ, МЧАСЭ-ийн нэгдсэн их хурал) хоёр дахь баримт бичгийг боловсруулж баталсан.

2003 онд Монголын Чөлөөт Сонинуудын Холбоо гурав дахь баримт бичгийг боловсруулсан. Гэвч янз бүрийн шалтгааны улмаас амьдралд хэрэгжиж чадаагүй юм.

2005 онд баталсан Монголын сэтгүүлчдийн ёс зүйн энэхүү зарчим нь сэтгүүлчдийн мэргэжлийн байгууллагуудын боловсруулсан дөрөв дэх баримт бичиг юм.

Чөлөөт сэтгүүл зүйн эх сурь тавигдсаны дараа нийт сэтгүүлчдийн санал бодлыг тусгаж, сэтгүүлчдийн их хурлаар хэлэлцэж баталсан анхны томоохон баримт бичиг болсноороо чухал ач холбогдолтой гэж үздэг.