Мезоамерик: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 41: Мөр 41:
==Үндсэн онцлогууд==
==Үндсэн онцлогууд==
=== Амь зуулга ===
=== Амь зуулга ===
Мезоамерикийн аль ч нутагт ихэвчлэн эрдэнэшиш гол хүнсний бүтээгдэхүүн болж байсан ба ердийн болон тепари гэх мэт төрөл мүрийн шошнууд, жикама, улаан лооль зэргийг МЭӨ 3500 оны үеэс тариалж эхэлсэн байна. Мөн тэр үеэс эхлэн [[хөвөн даавуу]]н хэрэглэлүүдийг хийж эхэлсэн байна. [[Гурил]]ын оронд эрдэнэшишээш гадна Ramon, breadnut хэмээх модны жимсийг хэрэглэдэг байжээ. [[Жимс, жимсгэнэ]] Мезоамерикчуудын хувьд өдөр тутмын хоол хүнсний салшгүй нэг хэсэг байсан. Тэд гэрийн тэжээмэл амьтны аж ахуйтай болох боломж тун хомс байлаа. [[Тахиа]] болон [[Лама гөрөөс]]ний төрлийг түгээмэл тэжээдаг байв. [[Цацагт хяруул]]ыг МЭӨ 3500 жилээс эхлэн гэршүүлсэн нь анхны [[гэрийн тэжээмэл амьтан]] нь болсон байна. [[Нохой]] нь Мезоамерикчуудын хувььд хоол хүнсэндээ хэрэглэдэг чухал амьтан байв.
Мезоамерикийн аль ч нутагт ихэвчлэн эрдэнэшиш гол хүнсний бүтээгдэхүүн болж байсан ба ердийн болон тепари гэх мэт төрөл мүрийн шошнууд, жикама, улаан лооль зэргийг МЭӨ 3500 оны үеэс тариалж эхэлсэн байна. Мөн тэр үеэс эхлэн [[хөвөн даавуу]]н хэрэглэлүүдийг хийж эхэлсэн байна<ref>Diamond (1999), pp.126-127.</ref>. [[Гурил]]ын оронд эрдэнэшишээш гадна Ramon, breadnut хэмээх модны жимсийг хэрэглэдэг байжээ. [[Жимс, жимсгэнэ]] Мезоамерикчуудын хувьд өдөр тутмын хоол хүнсний салшгүй нэг хэсэг байсан. Тэд гэрийн тэжээмэл амьтны аж ахуйтай болох боломж тун хомс байлаа. [[Тахиа]] болон [[Лама гөрөөс]]ний төрлийг түгээмэл тэжээдаг байв. [[Цацагт хяруул]]ыг МЭӨ 3500 жилээс эхлэн гэршүүлсэн нь анхны [[гэрийн тэжээмэл амьтан]] нь болсон байна<ref>;Diamond (1999) p.100.</ref>. [[Нохой]] нь Мезоамерикчуудын хувььд хоол хүнсэндээ хэрэглэдэг чухал амьтан байв<ref>Coe (1994), p. 45 ("The only domestic animals were dogs -- the principal source of meat for much of Preclassic Mesoamerica -- and turkeys -- understandably rare because that familiar bird consumes very large quantities of corn and is thus expensive to raise".)</ref>.

=== Улс төрийн зохион байгуулалт ===
=== Улс төрийн зохион байгуулалт ===
[[Image:ChanBahlumCatherwood.jpg|right|thumb|350px|Кинич кан балам II. Сонгодог үеийн Паленкийн захирагч]]
[[Image:ChanBahlumCatherwood.jpg|right|thumb|350px|Кинич кан балам II. Сонгодог үеийн Паленкийн захирагч]]

05:25, 23 Хоёрдугаар сар 2009-ий байдлаарх засвар

Мезоамерикийн бүс нутаг
Мезоамерикийн бүсчлэл

Мезоамерик буюу Месо-Америка (исп. Mesoamérica) нь XV, XVI зууны үед испаничууд төв америкт ирж, колончлохоос өмнө цэцэглэн хөгжиж байсан Колумбын өмнөх нийгмийн соёлын бүс орших Америк тивийн дундад өргөрөгүүд дээр орших нутгийг хэлдэг[1][2][3]. Уг соёлын бүс нь төв Гондурас, өмнөд Коста Рикагаас Мексикийн Синолоа дахь Тамаулипас ба Рио Фуэртэгийн Сото ла Марина голын сав хүртэл үргэлжилдэг. Энэ бүс нутагт балар эртний овгуудтай зэрэгцэн хөдөө аж ахуйн тосгон суурингууд, улс төр, шашин шүтлэг, ёслолын аварга төвүүд оршин байлаа[4]. Мезоамерикийн хамгийн том төлөөгчид нь Ольмек, Тиотихуакан, Маяа ба Ацтек юм[5]. Эдгээр соёлууд нь нийгэм, улс төрийн цогц системтэй, шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт байдлыг бий болгосон, дэд бүтцийн нэгдсэн системтэй байв. Орчин үед мезоамерикт төв Америкийн орнууд ба зүүн өмнөд Мексикийн 9 мужийг оруулан авч үздэг.

Нэршил

Мезоамерик гэдэг нэр томъёог Германы угсаатан судлаач Паул Киркхофф анх хэрэглэсэн[6] бөгөөд дундад Америк гэсэн утгатай болно. Тэрээр ХХ зууны дунд үед энэ бүсийн ард түмнүүдийн соёлын уламжлал нь хэдэн мянган жилийн турш явагдсан харилцаанаас үүдэн ижил төстэй болсон байдгийг баталсан байна. Газар тариалангийн гол бүтээгдэхүүн нь эрдэнэшиш, цаг тооны бичиг хэрэглэдэг /сарны хэмнэлд тохируулсан 365 өдөртэй ба 260 өдөр бүхий ёслолын гэсэн 2 төрлийн байсан/, зурган болон дүрс үсэг хэрэглэх байдал, олон төрлийн цусан тахилгууд, үзэл суртлын төстэй зарчмууд, хэл зүйн хувьд нэг бүлэгт хамаарах байдал нь тус бүсийг Мезоамерик хэмээх нэгэн бүс болгох нөхцөл болжээ. Мезоамерикийг умард Мексик болон АНУ-ын баруун хэсгийн Аридоамерик, Оазисамерикийн соёлын бүстэй нэг бүлэг оруулах явдал байдаг боловч төдийлөн түгээмэл хэрэглэгддэггүй.

Газарзүй

Мезоамерикийн уулсын байгалийн тогтоц

Хойд өргөрөгийн 10° - 22° хооронд орших умард ба өмнөд Америкийг холбосон халуун орны уур амьсгал бүхий экологийн системтэй, хүрээлэн буй орчны бүхэл цогц хүзүүвч газар юм. Археологич, антропологич Майкл Д.Кой энэ бүсийг далайн түвшнээс дээш 1000 метр хүртлэх нам дор газар ба 1000 аас 2000 м хүртэл өргөгдсөн өндөрлөг газар гэж өөр хоорондоо ялгаатай 2 хэсэгт хувааж үзсэн байна. Халуун орны болон халуун орны орчмын уур амьсгал зонхилдог ч энэ нь ихэвчлэн Номхон далайн эрэг орчим болон Мексикийн булан, Карибын тэнгисийн орчимд үнэн байдаг. Уулархаг бүс нутгаараа сэрүүн уур амьсгалтай, дундаж хэмжээний хур тунадас ордог. Хур тунадас харилцан адилгүй унадаг бөгөөд Юкатан, Оаксака хооронд хуурайвтар, далайн эрэг хавиар чиглэг байдаг байна.

Он дараалал

Мезоамерикт хүн суурьшсан үеийг хэд хэдэн хэсэгт хуваадаг.

Эртний индианчууд

. Газар тариалан эрхлэхээс өмнөх үёийн ангуур-түүврийн аж ахуй эрхлэдэг байсан үе юм. Энэ үед хүмүүс таруу, сийрэг суурьшин амьдарч байсан хөдөө аж ахуй бий болсноор дуусгавар болсон. Ойролцоогоор МЭӨ 10,5 мянган жилээс МЭӨ 8000 жилийн хоорондох үеийг авч үздэг. Энэ үеийн дурсгалуудыг Гватемалын Чивакабэ, Лос Тапиалес, Пуэрта Парадэгийн уулс, Белиз дэх Orange Walk, Гондурасын Эль Гигантэ агуйгаас харж болно.

Хуучин чулууны үе

Энэ үе нь МЭӨ 8000-2000 жилийг хамрах ба хүмүүс газар тариалан эрхлэх болж эхэлсэн хугацаа бөгөөд хүмүүс суурьшин амьдарч эхэлснээр төгсгөл болжээ. МЭӨ3500 жилийн үед эрдэнэшишийн тоосийг хүртээж чаддаг болсныг Гватемалын Эскуйнтлагийн олдвороос харж болдог байна. Гол ололт нь эрдэнэшишийг тариалж хүнсний гол бүтээгдэхүүнээ болгосон явдал юм.

Сонгодог эринээс өмнөх үе

Сонгодог эринээс өмнөх үеийн сууц, Накбэ,Гватемал

Мезоамерикийн анхны цогц соёл иргэншлийг Веракрузын булан хавьд нутаглаж байсан Ольмекууд бий болгожээ. Ольмекууд үндсэндээ Сан Лоренсо Теночтитлан, Ла Вента, Трес Запотес орчимд тархсан байжээ. Ольмекийн соёл иргэншил нь МЭӨ1200 – 400 оны хооронд цэцэглэн хөгжиж байсан. Мөн энэ үед Юкатаны хойгт Маяачууд бүрэлдэн бий болж байв. МЭӨ1000 оны орчимд Маяагийн анхы нэгдлүүд бий болжээ.

Сонгодог үе

Эхэн үе

МЭ 50 – 600 оны хооронд үргэлжилсэн. Салангид зохион байгуулалттай аймгуудын нэгдлүүд бий болж эхэлжээ. Төв Мексикийн Теотихуаканы уулс, гватемалын Тикалд хүчтэй нэгдэлүүд бий болсон байна. Оаксакагийн Монте Албанид Тольтекийн соёл өргөжин хөгжиж, нийслэл болон бусад хотуудаа байгуулж байв. Теотихуаканд хотуудын хооронд зам сүлжээ бий болж, газар тариалангийн багажуудын тогтсон хэлбэр бий болжээ. Гол төв нь Пакуча хот юм. Маяачуудын зүүн өмнөд хэсэгт улс төр, эдийн засаг цэргийн томоохон бүлэглэл бий болсон нь Тикал байлаа. Тикал нь өмнөд Маяачуудыг бүхэлд нь хянаж байсан бөгөөд Пакуча /төв Мексик/, Эль Чаяал, Жэйд /Гватемал/-тэй өргөн харилцаа холбоо тогтоосон байв. МЭ 400 оны орчмоос хүмүүс хоорондоо зурган бичгээр харилцаж эхэлсэн байна. Тикал нь Уаксактун, Караколь, Дос Пилас, Нараньо, Каракмуль нарыг өөртөө нэгтгэсэн байсан ч Петен Бальсинтай дайны байдалтай байжээ. 552 онд Тикалын арми Караколийн цэрэг бут цохигдсны дараа сонгодог үеийн эхэн хэсэг төгсдөг.

Хожуу үе

МЭ 600 – 850 оны хооронд үргэлжилдэг. Энэ үед Маяагийн бүс нутагт улс төр, эдийн засгийн олон тооны төвүүд бий болсон байна. Тикалийн нийгэм-эдийн засгийн уналт, мөхөл нь үүний үндсийг тавьсан байна. Тикалийг бут цохьсон Караколиас гадна Паленкю, Копан, Калакмул, Агуатека, Канкуэн, Петексбатун гэх мэт хотууд Гватемалд бий болсон байна. 710 оны орчимд Тикал дахин сэргэн холбоо байгуулж эхэлхийн сацуу сул дайснуудаа устгаж эхэлсэн байна. Хожуу үеийн төгсгөлд цэцэглэн хөгжиж байсан хотууд эзгүйрэн “Маяагийн сүйрэл” гэж нэрлэгддэг үйл явдал болжээ.

Сонгодог үеийн төгсгөл

Чичен Ица

МЭ 850 -1000 оны хооронд үргэлжилсэн байна. Умард Маяагийн нам дор газарт суурьшсан Пүүк гэгч толгодын бүсэд бий болсон соёлын төвүүдийн өсөлт хөгжилт энэ үед хамаардаг. Пүүкийн суурингууд нь ихэвчлэн өмнөх үеийн Маяачуудаас илүү дэвшилтэт технологи бүхий хөдөө аж ахуй эрхлэх арга хэлбэр, барилгын техникүүдээрээ бусдаасаа ялгарч байсан. Уксмал, Саейл, Лабна, Каба болон Окскинток төвүүд нь Пүүкийн соёлыг харуулдаг. Пүүкээс зүүн болон өмнө зүгт нилээд хол зайтай Чичэн Итца, Эдзна төвүүд цэцэглэн хөгжиж байсан. Тольтекийн эзэнт гүрний хараат байсан Чичэн Итца нь төв Мексиктэй өндөр түвшний өргөн харилцаатай байсан бөгөөд Тольтек маягийн боловч илүү боловсронгуй архитектуртай байсан байна.

Сонгодог эриний дараа үе

Сонгодог үеийн мөхлийн дараа улс төрийн олон төрлийн уналтаас гарах оролдлогууд, олон хэсэгт хууваагдсан МЭ900 – 1000 оны хоорондох хуваагдлын үе юм. Чичен Итзагийн дараа маяагийн иргэншил үндсэндээ хүчтэй уналтанд орсон. Гэвч умард Маяачуудын дунд Маяапан буюу Кукульканы сүм хүчтэй нөлөөтэй хэвээр 200 жил оршин тогтносон юм. Маяапаны задралын дараа аварга төв хот улсууд буюу аварга хотууд Окскутзаб/Мерида/, Тихо /Юкатан/ нар бий болсон байна. Өмнөд уулархаг нутгийн Маяачуудын дунд Тониня, Каминалю төвүүд хүчтэй нөлөөтэй байв. Каминалю нь Маяагийн түүхэн дэх хамгийн урт настай 400 жил оршин тогтсон ёслолын төв байжээ. Энэ үед төв Мексикт Тола, Чолула нийслэлтэй Тольтекийн эзэнт гүрэн хүчтэй хэвээр байлаа. Мөн үүтэй зэрэгцэн Ацтекийн эзэнт гүрэн оршин байв. 1519 болон 1521 онд ирсэн Испаничуудын удаа дараагийн эзлэн түрэмгийлэл нь энэ үеийг төгсгсөн байна. Гэвч зарим төвүүд нилээд удаан оршин тогтносон юм. Тухайлбал Маяагийн Чичэн Итца, Таяасал, Кёвож болон Закпэтэн төвүүдийг багтаадаг Петэн бүс 1697 он хүртэл оршин тогтнол байсан юм. Мөн мезоамерикт хэзээ ч хүчээ авч, товойн гарч байгаагүй ч тусгаар оршин тогтнож байсан нилээд олон бүсүүд байдаг.

Үндсэн онцлогууд

Амь зуулга

Мезоамерикийн аль ч нутагт ихэвчлэн эрдэнэшиш гол хүнсний бүтээгдэхүүн болж байсан ба ердийн болон тепари гэх мэт төрөл мүрийн шошнууд, жикама, улаан лооль зэргийг МЭӨ 3500 оны үеэс тариалж эхэлсэн байна. Мөн тэр үеэс эхлэн хөвөн даавуун хэрэглэлүүдийг хийж эхэлсэн байна[7]. Гурилын оронд эрдэнэшишээш гадна Ramon, breadnut хэмээх модны жимсийг хэрэглэдэг байжээ. Жимс, жимсгэнэ Мезоамерикчуудын хувьд өдөр тутмын хоол хүнсний салшгүй нэг хэсэг байсан. Тэд гэрийн тэжээмэл амьтны аж ахуйтай болох боломж тун хомс байлаа. Тахиа болон Лама гөрөөсний төрлийг түгээмэл тэжээдаг байв. Цацагт хяруулыг МЭӨ 3500 жилээс эхлэн гэршүүлсэн нь анхны гэрийн тэжээмэл амьтан нь болсон байна[8]. Нохой нь Мезоамерикчуудын хувььд хоол хүнсэндээ хэрэглэдэг чухал амьтан байв[9].

Улс төрийн зохион байгуулалт

Кинич кан балам II. Сонгодог үеийн Паленкийн захирагч

Ёслолын төвүүд нь Мезоамерикийн оршин суугчдын чухал хүчин зүйл байв. Хотын хүн амын тоо өсч, хэмжээ нь өргөжихийн хэрээр ариун газруудын хүрээ тэлж, сүмүүдийг илүү олон барьж байв. Сүмүүд өөрийн эргэн тойронд буй тосгодыг удирдах төв болдог байв. Худалдааны болон шашны төвүүдтэй хотууд нь Европын хот улсуудтай зарим талаараа адил төстэй байсан ч хүн бүр тэнд оршин амьдрах эсэхээ өөрөө шийддэг байв. Ёслолын төвүүд нь үргэлж алсаас харагдахуйцаар баригддаг байв. Пирамидууд нь бурхдын сүр хүчийг илэрхийлдэг бөгөөд өнөөг хүртэл хадгалагдан иржээ. Ёслолын төвүүд нь өөр өөр цаг хугацаанд баригдсан ч ерөнхийдөө ижилдүү Бурхадын болон хаадын хайр хүндэтгэл, агуу байдлыг илэрхийлсэн архитектур, чимэглэлтэй байдаг. Стела бол Мезоамерикт түгээмэл тархсан дурсгалын цогцолбор бөгөөд тэмдэглэлт үйл явдал, онцлог үеүдэд баяр ёслол хийхэд ашиглагддаг байв.

Эдийн засаг

Мезоамерик нь олон тооны бие даасан суурьшмал иргэншлүүдийг багтааж байсан ч хоорондоо төдийлөн харилцаа холбоо муутай байв. Үүний шалтгаан нь байгалийн нөөц баялаг ихтэй байдал нь хүмүүст хэрэглээний гачигдлыг бий болгохгүй байснаас үүдэн арилжаа наймаа хийх шаардлага төдийлөн гардаггүй байсантай холбоотой юм. Мезоамерикт орон нутгийн шинж чанартай арилжаа наймааны төлбөрийн хэрэгсэл нь өөр өөрийн онцлог бүхий эд зүйлс байв.

  1. Номхон далайн эрэг орчмын нам дор газарт – Хөвөн даавуу болон Кочиниал
  2. Маяагийн нам уулсын бүс болон Мексикийн булангийн эрэг хавьд – Какао, Ваниль, Ягуарын арьс, шувуу болон түүний өд /ихэвчлэн Макау, Куэтзал/
  3. Төв Мексикт обсидиан /Пакуча/
  4. Гватемалын өндөрлөг газарт обсидиан, пирит, хас чулуу
  5. Далайн эргийн орчимд – Давс, хатаасан загас, дун, будаг гүйлгээний хэрэгсэл болж байв.

Мөнгөний нэгж

Сонгодог эринээс өмнөх үед далайн эрэг хавьд ихэвчлэн лавай түгээмэл төлбөрийн хэрэгсэл болж байсан бол дараа нь какао нь гүйгээний хэрэгслийн түгээмэл стандарт болсон байна. Европын эзлэн түрэмгийлэлийн үед сайн нэхэгдсэн хөвөн даавуун цамц нь зах зээлд ойролцоогоор 30 какаогийн самарны үнэтэй байсан. Алт хэрэглэгддэггүй байсан боловч үнэ цэнэтэй байсан. 1 нэгж хас чулуу 4 нэгж алтаар илэрхийлэгдэж байсан.

Мезоамерикийн соёлын нийтлэг онцлогууд

Цаг тооллын тогтолцоо

Тэд жилийг 4 улиралд хувааж үздэг байв. Тэд нар буцах өдрүүд болон өдөр шөнө тэнцэх өдөр тус бүр 2 байдаг бөгөөд жил нь эдгээр өдрүүдэд хуваагддаг гэж үздэг байв. Жилийг 4 улиралд хуваах нь газар тариалан эрхэлдэг тус бүс нутгийн хүмүүст ургацаа арвин авахад үлэмж тустай байжээ. Маяагийн сонгодог үед жилийн турш болж буй үйл явдлуудыг нарийн тэмдэглэн авдаг тусгай хүмүүс байдаг байв. Тэд өнгөрсөөнд болон саяхан болсон нар, сарны хиртэлт, сарны мөчлөг, Сугар, Ангараг гарагуудын эргэлтийн мөчлөг, бусад гарагсын хөдөгөөн, огторгүйн биетүүдийн хоорондын шүтэлцээний талаар цаг тооны бичиг, цагалбарыг үйлддэг байжээ. Уг цаг тооны бичигтээ тулгуурлан огторгуйн эрхэсийн талаарх ирээдүйн таамаглалуудыг боловёруулдаг байв. Тэдгээр таамаглал тооцоонууд нь Мезоамерикийн одон орончдын мэдлэгийн түвшинг илэрхийлэх ба маш нарийн, нягт нямбай зөв үйлдэгдсэн байдгаараа гайхалтай юм. Гэхдээ бүх цаг тооны бичгүүд ийм байсангүй. Маш олон төрлийн хугацаатай цаг тооны бичгүүд олддог. Тухайлбал 260 хоногтой цагалбар нь газар тариаланг удирдахад зориулагдсан байсан. Цагалбарын өдөр, сар болон жилийг амьтад, цэцэгс, тэнгэрлэг баатарлаг түүхэн үйл явдлаар нэрлэсэн байдаг. Өнөөдөр Гватемалын Киче, Кекчи, Какчикель, Миксэ нар эртний түүхт цаг тооны бичгээ улам сайжруулан хэрэглэсээр байдаг билээ.

Бөмбөгт тоглоом

тоглоомын талбай. Монте Альбан

Мезоамерикийн соёлын онцлогийн салшгүй нэг хэсэг бол бөмбөгт тоглоом юм. Энэ нь спортын тоглоомыг санагдуулах боловч үнэндээ шашны ёслолын нэг хэсэг байсан. Энэ тоглоом нь инжрийн модны үүсийг хатууруулан хийсэн резинэн бөмбөгөөр тоглодог ба уг бөмбөгийн хөдөлгөөн нь нар болон орчлон ертөнцийн хөдөлгөөнийг илэрхийлдэг байжээ. Хамгийн эртний тоглоомын талбай нь МЭӨ500 оны орчимд Накбэд баригдсан байна. Нутаг нутагт уг тоглоом өөр өөр дүрэмтэй байв. Эдгээр дүрмүүдийн нэгэнд нь бөмбөгийг зөвхөн гараар барьж тоглодог бол зарим газарт ташаа, ууц болон тохойгоороо хүрч тоглох дүрэмтэй байсан бол зарим газарт бүр цохиур хэрэглэж тоглодог байжээ. Талбай нь янз бүрийн хэлбэртэй байсан боловч ерөнхийдөө “I” үсгийн хэлбэртэй байдаг. Талбайнд төгсгөлд байх том цагаригт бөмбөгөө оруулах дүрэмтэй. Зарим тохиолдолд тоглоомын төгсгөлд хүнээр цусан тахилга өргөдөг байв. Хэрвээ дайны үед олзлогдсон хоригдлуудын баг тоглож байгаа бол ялагдсан багийнхнаар, ялсан бол багйин ахлагчаар тахилга өргөдөг ёс зарим газарт байв.

Ертөнцийг үзэх үзэл

Мезоамерикийн бурхад, шүтээн нь гал, ус, газар, байгалиас эхлээд нар, сар, одод, амьтад гэх мэтчилэн маш олон төрөл байжээ. Гэвч бурхадын илэрхийлэл нь үндсэндээ хоорондоо сөргөлддөг 2 төрөлд хуваагддаг байв. Эерэг талд гэрэлтэй гэгээлэг зүйлс /эрэгтэй хүн, эр хүйстэн, хүч чадал, нар гэх мэт/, сөрөг талд сүүдэр, харанхуйгаар илэрхийлэгдэх зүйлс /Эмэгтэй хүн, эм хүйстэн, амгалан, энх тайван байдал, сар гэх мэт/ ордог байв. Нар газар дэлхийг удирддаг бөгөөд өдрийн турш гийгүүлээд газар дор орж үхдэг бөгөөд өглөө бүр дахи ншинээр төж манддаг гэж үздэг байв. Агуйнууд нь газар доорхи нөгөө ертөнцөд орох хаалга бөгөөд булаг, голын усаар дамжин мөн нөгөө ертөнцөд хүрч болно гэдэгт итгэдэг байв. Энэ үзэл санаа нь хот төлөвлөлт, архитектурт нь тод нөлөөлсөн нь харагддаг.

Цусан тахилга

Файл:Mendoza HumanSacrifice.jpg
Ацтекууд тахил өргөж буй нь.

Мезоамерикийн соёлын онцгой үзэгдэл бол цусан тахилга юм. Энэ нь төр, шашны үзэл санаанд гүн тусгалаа олсон байдаг. Цусан тахилга нь тэнгэр, огторгуйн эрч хүч, амьдралын үргэлжлэлийг бий болгох итгэл үнэмшил дээр тулгуурлагдаж байв. Өөрийн биеийг бурханд өргөн тэдний нэгэн хэсэг болох нэг төрөл байдаг бол цусаар тахих хэлбэр бас байв. Шинэхэн цусаар тахил өргөх нь бурхдын цангааг тайлан, тэдэнд шинэ амьдралын эрч хүч өгөөд зогсохгүй дэлхий, ургамал /ялангуяа эрдэнэшиш/, амьтад /сайн талын бэлэгдэлболох ягуар, бүргэд гэх мэт/-ын амьдралд сайнаар нөлөөлдөг гэж үздэг байжээ. Бурхдын ертөнцөд цус нь ус шиг хэрэгтэй зүйл бөгөөд түүнийг бурхдад өргөснөөр бурхан хариу барьдаг гэж үздэг байв. Ерөнхийдөө цусан тахилга нь 1-рт өөрөөрөө тахил өргөх, 2-рт хүнээр тахил өргөх гэсэн 2 төрөлд хуваагддаг байв. Эхнийх нь Маяачуудын заншил бөгөөд хүний цусыг ханан бэлэгдлийг бүрс зураг зурдаг бол хоёрдох нь Ацтекуудын буюу хүнийг амьд байхад нь зүрхийг нь сугалан авч тахил өргөдөг байв. Цусан тахилгын хүмүүсээр ихэвчлэн дайн тулааны олзлогсдыг ашигладаг байжээ.

Одон орон

Мезоамерикийн одон орон судлалд нар, сар, сугар болон өглөө орой харагддаг одод чхал байр суурь эзэлдэг байв. Одон орон ажиглалтын байруудыг байгуулж, нарийн тодорхой ажиглалтуудыг хйидэг байжээ. Тухайлбал Чичен итза дах эль кастилло пирамид нь одон орон судалын төв юм.

Орон зай, цаг хугацааны бэлэгдлүүд

Үхлийн өргөн чөлөө, Теотихуакан.

Зүг чигүүд нь ихээхэн чухал утга санааг илэрхийлдэг байсан тул хот төлөвлөт хийх, барилга байгууламжийг барихдаа ихээхэн анхаардаг байв. Маяагийн домогт ертөнцийн зүгүүд нь тус бүрдээ ягуарын сахиустай бөгөөд тусгай өнгүүдээр илэрхийлэгддэг байжээ.

  1. Хобниль - Дорнын ягуар сахиус, улаан өнгөөр илэрхийлэгддэг.
  2. Кан Тзикналь – Умардын ягуар сахиус, цагаан өнгөөр илэрхийлэгддэг.
  3. Зак кими - Өрнийн ягуар сахиус, хар өнгөөр илэрхийлэгддэг.
  4. Хоканек - Өмнийн ягуар сахиус, шар өнгөөр илэрхийлдэг байв.

Харин Ацтекууд зүгийг мөн л орйолцоо заншилтай байв.

  1. Дорно – Матар, могой, ус, нишингэ болон хөдөлгөөнийг илэрхийлдэг байсан ба халуун орны элбэг дэлбэг байдлыг илэрхийлдэг байв.
  2. Умард – Салхи, үхэл, нохой, ягуар, цахиур чулууг илэрхийлдэг сайн бус зүг байв.
  3. Баруун – орон сууц, буга, сармагчин, бүргэд, бороог илэрхийлдэг газар тариалангийн бэлэгдэл зүг байв.
  4. Өмнөд – туулай, гүрвэл, өвс ногоо, цэцэгсийг илэрхийлдэг байсан ба ундаа, нарыг төлөөсөн зүг байв.

Шоколадан шар айраг

Саяхан төв америкийн оршин суугчид эрт дээр үед какаоны үр хэрэглэн шар айраг исгэн хэрэглэдэг байсныг илрүүлсэн байна. Хамгийн багадаа 3200 жилийн өмнөөс хэрэглэж эхэлжээ. Какаоны үрийг зажлан нухаж газар дор истэл нь хадгалсны дараа шоколадан амтат шар айраг бий болдог байжээ.

Ишлэл

  1. "Meso-America." Oxford English Reference Dictionary, 2nd ed. (rev.) 2002. (ISBN 0-19-860652-4) Oxford, UK: Oxford University Press; p. 906.
  2. Glossary
  3. (2000): Atlas del México Prehispánico. Revista Arqueología mexicana. Número especial 5. Julio de 2000. Raíces/ Instituto Nacional de Antropología e Historia. México.
  4. http://www.uapress.arizona.edu/onlinebks/hohokam/Glossary.htm The University of Arizona
  5. Forgotten Civilizations of Meso-America
  6. "Mesoamerica: Our Region". Mesoamerica. Retrieved 2006-12-19. Paul Kirchhoff coined the term, Mesoamerica in 1943 from the Greek mesos or "center" and America from Amerigo Vespucci who claimed to have discovered the continent (Christopher Columbus thought he had reached Asia).
  7. Diamond (1999), pp.126-127.
  8. ;Diamond (1999) p.100.
  9. Coe (1994), p. 45 ("The only domestic animals were dogs -- the principal source of meat for much of Preclassic Mesoamerica -- and turkeys -- understandably rare because that familiar bird consumes very large quantities of corn and is thus expensive to raise".)

Гадаад холбоос