Хааны бичсэн таван зүйлийн үсгээр хавсарсан манж үгний толь бичиг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
НЭМЖ САЙЖРУУЛАХ
Tag: 2017 source edit
(Өөрчлөлт алга)

05:03, 16 Есдүгээр сар 2020-ий байдлаарх засвар

Хааны бичсэн таван зүйлийн үсгээр хавсарсан манж үгний толь бичиг бол Манжийн Чин гүрний Тэнгэрийн тэтгэсэн хааны үед зохиогдсон манж үгийг, монгол, хятад, түвд, цагаадай хэлээр зүйчилж бичсэн толь бичиг юм.

Гарчаг

  • Хятад хэлээр 《御製五體清文鑑》 Yù zhì wǔ tǐ Qīng wén jiàn "Imperially-Published Five-Script Textual Mirror of Qing",
  • Манж хэлээр: ᡥᠠᠨ ᡳ ᠠᡵᠠᡥᠠ ᠰᡠᠨᠵᠠ ᡥᠠᠴᡳᠨ ᡳ ᡥᡝᡵᡤᡝᠨ ᡴᠠᠮᠴᡳᡥᠠ ᠮᠠᠨᠵᡠ ᡤᡳᠰᡠᠨ ᡳ ᠪᡠᠯᡝᡴᡠ ᠪᡳᡨ᠌ᡥᡝ᠈; han-i araha sunja hacin-i hergen kamciha manju gisun-i buleku bithe; 
  • Түвд хэлээр:

rgyal pos mdzad pa’i skad lnga shan sbyar yi manydzu’i skad gsal ba’i me long རྒྱལ་པོས་མཛད་པའི་སྐད་ལྔ་ཤན་སྦྱར་གྱི་མཉཛུའི་སྐད་གསལ་བའི་མེ་ལོང་།

  • Монгол хэлээр:
qaɣan-u bičigsen tabun ǰüil-ün üsüg-iyer qabsuruɣsan manǰu ügen-ü toli bičig ᠬᠠᠭᠠᠨ ᠤ ᠪᠢᠴᠢᠭᠰᠡᠨ ᠲᠠᠪᠤᠨ ᠵᠦᠢᠯ ᠦᠨ ᠦᠰᠦᠭ ᠢᠶᠡᠷ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠭᠰᠠᠨ ᠮᠠᠨᠵᠤ ᠦᠭᠡᠨ ᠦ ᠲᠣᠯᠢ ᠪᠢᠴᠢᠭ᠌᠈
  • Цагаадай хэлээр:
ḫān-nïng fütügän beš qismi qošqan ḫat mānjū söz-ning ayrïmčïn ḫatiخان نينک فوتوکن بش قڛمی قوشقان خت مانجو ڛوزنينک ايری مجين ختی

Бүтэц

Уг толь бичиг нь багцалж хадгалах 6 хайрцагт нийт 36 дэвтэр 2563 хуудастай. Анх зохиохдоо 32 дэвтэр бичсэн хэдий ч, дараа нь нэмж 4 дэвтэрийг бичсэн байдаг. Тус толь бичиг нь 56 бүлэг 318 зүйл, 616 төрлийн 18671 үг багтааж байна. Нэг нүүрэнд 4 үг байдаг. Үгний утгийг тайлбарлахдаа Манж, Түвд ((түвд үгний дуудлагыг манж бичгээр бичсэн байдаг) Монгол, Цагаадай хэл (Цагаадай хэлний дуудлагыг Манж бичгээр бичсэн байдаг) хамгийн сүүлд Хятад ханзаар бичсэн байдаг. Энэ толь бичгийн зохиогдох болсон шалтгаан нь Чин гүрэн Түвд, Зүүнгарын хаант улсыг байлдан эзлэсэнээр тухайн газарт оршин сууж байсан иргэдийг нэмж эзлэсэн учраас тэдний хэлний дуудлага, бичлэгийг багтаасан шинэ толь бичиг зохиох болсны гол тайлал юм. Манж, монгол, хятад хэлний толь бичиг урьд нь гарсан байсан учраас энд дахин бичих шаардлага гарсангүй орхижээ.

Энэ толь бичиг нь манж үндэстэн, манж хэл сурч буй хүнд зориулж зохиогдсон нь илэрхий байдаг. Судлаачдын үзснээр уг тольний манж хэл нь Бээжингийн манж аялгад тулгуурлаж бичсэн бөгөөд манж үгийг тайлбарлахад 19503 монгол үг, 18145 хятад үг орсон байна.

Энэ толь бичигний нэгдүгээр дэвтэрийн Тэнгэрийн зүйл дэхь Тэнгэр гэсэн үгийг дараах байдлаар бичжээ. 1. Манж бичгээр ᠠᠪᡴᠠ᠈abka 2. Түвд үсгээр གནམ།gnam 3. Түвд бичгийн дуудлагыг манжаар ᡤᠨᠠᠮgnam 4. Түвд хэлний дуудлагыг манжаар ᠨᠠᠮnam 5. Монгол бичгээр ᠲᠨᠭᠷᠢ᠈t[e]ngri 6. Цагаадай бичгээр آڛمانāsmān 7. Цагаадай хэлний манж бичгээр ᠠᠰᠮᠠᠨasman 8. Хятад үсгээр 天tiān

Холбоотой өгүүлэл