Сооронбай Жээнбеков: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Сооронбай Жээнбеков
(Өөрчлөлт алга)

06:29, 17 Аравдугаар сар 2020-ий байдлаарх засвар

Сооронбай Жээнбеков, 2020 оны 2 сарын 27-нд

Сооронбай Шарипович Жээнбеков (кир. Сооронбай Шарипович Жээнбеков; 1958 оны 11 сарын 16-нд төрсөн) — Киргизийн улс төрч бөгөөд 2017 он2020 онд Киргизстаны Ерөнхийлөгчөөр Парламентийн сонгуулийн дараахь эмх замбараагүй байдлыг намжаах үүднээс өөрийн хүсэлтээр огцрох хүртлээ ажиллаж байв.

Тэрбээр 1995 онд Ардын хурлын депутат, 2007 онд Хөдөө аж ахуй, усны нөөц, боловсруулах үйлдвэрийн сайд, 2010 онд Ош дүүргийн Засаг дарга, 2015 онд Төрийн албаны зөвлөлийн дарга, 2016 оны 3-р сард Ерөнхий сайдаар томилогдох хүртлээ Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд даргаар тус тус ажиллаж байв.

Улмаар 2017 оны 8-р сарын 21-нд Ерөнхий сайдын албанаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд огцорч 54.74 хувийн саналаар (нийт 1.7 сая сонгогчоос) Жээнбеков Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

Өмнөх ерөнхийлөгч Атамбаевийг хөдөлмөрийн баатар цол хүртээж байсан хэдий ч 2019 оын 8 сарын 18-нд олон нийтийг тэмцэлд уриалсан, авлига авсан хэргээр 11 жилийн хорих ял авч байсан билээ. 2019 оны 5 сарын 14-нд уран олборлохыг хориглох захирамжилжээ.[1]

Киргиз улс 21-р зууны эхээр Тюльпаны хувьсгал (2005), Киргизийн хувьсгал (2010) гарч байсан бол ерөнхийлөгч Жээнбековийн 2020 оны 8-р сард коронавирусийн цар тахлыг үл харгалзан парламентын сонгуулийг хойшлуулахгүй гэж мэдэгдсэн[2], сонгуулийн үеэр хэд хэдэн намыг санал худалдаж авсан[3] асуудлуудаар 10 сарын 4-ний сонгуулиар суудалгүй хоцорсон сөрөг хүчний 12 нам эрх баригчдыг сонгуулийн санал худалдаж авсан, үр дүнг зассан гэж буруутгаж сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдсэнээр тус улсын нийслэл Бишкек хотын Ала-Тоо төв талбайд 5000 хүнийг хамарсан жагсаал эхлэн Жээнбеков огцрох хүртэл хурцадсан билээ. Тайван эхэлсэн жагсаал тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, төрийн ордныхоо хаалгыг эвдлэн орж шатаасан[4]

  1. "Keeping Kyrgyzstan's Uranium In The Ground". www.rferl.org. Retrieved Aug 8, 2019.
  2. "No Coronavirus Postponement And No Front-Runners So Far In Kyrgyz Elections". 7 August 2020. Retrieved 6 October 2020.
  3. Namatbayeva, Tolkun (5 October 2020). "Monitors decry vote-buying in Kyrgyz parliamentary vote" (in америк-англи). AFP. Retrieved 2020-10-06 – via Yahoo!.{{cite web}}: CS1 maint: url-status (link)
  4. http://www.mminfo.mn/news/view/28570