Монгол Алтайн нуруу: Засвар хоорондын ялгаа

No edit summary
(Өөрчлөлт алга)

08:23, 4 Арванхоёрдугаар сар 2020-ий байдлаарх засвар

Монгол Алтайн нуруу
Монгол алтайн нурууны газрын зураг
Монгол алтайн нурууны газрын зураг

Монгол алтайн нурууны газрын зураг

Ноён оргил Хүйтэн уул (4374 м)
Газар орон Монгол Улс,
Шинжаан (Хятад Улс)
Хамаарах нь Алтайн нуруу
Солбицол 46° 58′ У, 92° 43′ ЗКоординат: 46° 58′ У, 92° 43′ З
Чулуулаг Гялтгануур занар, порфир, боржин

f

Монгол Алтайн нуруу нь монгол орны баруун хагаст, монгол-хятадын хил дагуу баруун хойноос зүүн урагш чиглэн 800 гаруй км урт сунаж тогтсон уулс бөгөөд Алтайн нурууны зүүн урд хэсгийг бүрдүүлнэ. Монгол Алтайн нуруу нь Говь-Алтайн нуруу болон үргэлжлэх ба баруун талдаа Их Нууруудын хотгор, өмнө талдаа Баруун хуурайн хотгортой тус тус хиллэнэ. Монгол Алтайн нурууны ноён оргил нь 4374 метр өндөртэй Хүйтэн уул юм. Хүйтэн уулаас 3375 метр өндөр Гичгэний нуруу хүртэл 100 километр орчим урт цувралдан зэрэгцсэн уулсыг Алтайн нуруу гэнэ. Энэхүү нурууны 3500-4000 метр өндөрт нь мөсөн голууд оршдог. Хамгийн том нь Цагаан голын эхэнд 20 гаруй километр урт үргэлжлэх Потанины мөсөн гол юм. Алтайн нурууны таван их оргилыг нэрлэвэл, Хүйтэн оргил 4374 метр, Найрамдал оргил 4082 метр, Малчин оргил 4037 метр, Бүргэд уул 4068 метр, Өлгий оргил 4050 метр юм. Хүйтэн оргилд анх 1956 онд Монголын уулчид мөрөө гаргаснаас хойш эдүгээ хүртэл нийт 650 гаруй уулчид гарчээ. Тус мужийн нутаг нь Баян-Өлгий аймгийн нутгийг бүхлээр нь, Ховд аймгийн ихэнх, Увс, Говь-Алтай аймгийн баруун хэсгийг тус тус хамарна. Уулын орой, хяр, голдуу хавтгай, хажуунууд нь нэлээд эгц буюу өөрөөр хэлбэл ерөнхийдөө эртний тэгшрэлийн гадарга геологийн хожуу үед өргөгдсөн байдалтай ажээ. Энд мөстлөгийн хунх маш ихтэй, уулын ихэнх хажууг чулуун нуранги, асга эзэлсэн, энэ нь ялангуяа өвөр хажууд нь бүр ч их. Физик өгөршил, тэр дундаа хүйтний өгөршилд их өртсөн, ар хажууд нь тагийн дэнж үүссэн байдаг. Олон жилийн болон алаг цоог цэвдэг тархсан ба улирлын хөлдөлтийн гүн нь 2,9-4,5м хүрнэ. Дөрөвдөгчийн мөстлөгийн ул мөр их, ялангуяа хамгийн өндөр баруун хагаст бүр ч элбэг юм.Монгол Алтайн мужид ой мод бараг байхгүй. Зөвхөн Хархираа, Түргэний уулсын зүүн хажуу, Ховд голын эх орчмоор тайга орчмын шинэсэн ой тодорхой ареалд тархжээ. Сагсай голын эх, Булган голын дагуу сибирийн шинэснээс бүрдэх хэсэг төгөл ойтой.