Баянхутаг сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 95: Мөр 95:
{{reflist}}
{{reflist}}


{{Хөтлөгч мөр Хэнтийн сумууд}}
{{Хэнтий}}
[[Ангилал:Монголын сум]]

[[Ангилал:Хэнтий аймгийн сумд]]
[[Ангилал:Хэнтий аймгийн сум]]

14:38, 16 Арванхоёрдугаар сар 2020-ий байдлаарх засвар

Баянхутаг сум

БаянхутагХэнтий аймгийн сум. Хэнтий аймгийн Баянхутаг сум нь 1931 онд байгуулагдсан, хуучнаар Сэцэн ханы гол хошуу. Баянхутаг сумын  Засаг захиргааны нэгж нь Хэрлэн голын сав газраас урагш 23 км-т, Улаан-Өндөрийн баруун урд энгэрт байрладаг  баруун зүүн тийш 170 км, хойноос урагш 70 орчим км үргэлжлэх уудам газар нутагтай. Хойд талаараа Мөрөн сумтай 58 км, Хэрлэн сумтай 31 км, Батноров сумтай 106 км, зүүн талаараа Баян-Овоо сумтай, зүүн урдуураа Сүхбаатар аймгийн Мөнххаан, урдуураа Галшар,баруун талаараа Баянмөнх сумдуудтай тус тус хиллэдэг. Газар зүйн хувьд тал хээрийн бүсэд багтдаг.

Газарзүйн онцлог. Далайн түвшингээс 1270-1389м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Хэрлэн голын хөндий, хэнтийн уулархаг бүс, говийн бүсийн зааг орчимд оршдог.Нийт газар нутгийн хэмжээ 602,943 га газар нутагтай. Хүн ам: 2249 хүн амтай, 782 өрхтэй, яс үндэс: халх, урианхай, дүрвэд ястан амьдардаг. Уламжлалт мал аж ахуйг түшиглэн амьдардаг.

Зам тээвэр. Сумын газар нутаг дээгүүр мянганы зам 90км дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог. Цахилгаан хангамж. Сум нь төвийн эрчим хүчний системд холбогдсон. Ус хангамж. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 35,55 – 118 м гүнээ 1л/с ундрагатай 2 гүний худагтай. Уур амьсгал: Монгол орны уур амьсгалын ерөнхий шинжийг хадгалсан эх газрын эрс тэс уур амьсгалтай, жилийн дундаж хур тунадас 250 – 300 мм орчим байдаг. Өвөлжилтийн байдлаар цас ихтэй газруудаар 20 – 30 см, цас багатай газруудад 3 – 5 см орчим цастай байсан. Тогтвортой цасан бүрхүүл 12 дугаар сарын эхээс тогтож, 3 дугаар сарын эхээр ханзарна. Уур амьсгалын мужлалын хувьд хуурайдуу сэрүүн зунтай, хахирдуу өвөлтэй.

Амьтан, ургамлын аймаг, төрөл зүйл: Хээрийн ховор эмийн ургамалтай. Чоно, үнэг, хярс, цагаан зээр, дорго, аргаль зэрэг ховор ан амьтадтай. Усны шувуудтай. Хэрлэн гол 592 28362 19762 220122 112522 1 тэмээ 2 адуу 3 үхэр 4 хонь 5 ямаа загасаар баялаг. Ховор эмийн ургамал: Баянхутаг сумын Жаргалант багийн нутаг, сумын төвөөс 30 орчим км-т Өвөр хөндий хэмээх газарт ховор эмийн ургамал ургадаг. Аймгийн тусгай хамгаалтанд 2010.10.03-нд авсан.

Байгалийн баялаг, ашигт малтмалын орд газар: Сумын нутгийн хойд захаар Хэрлэн мөрөн 160-аад км урсана. Уулуудад горхи булаг бий. Тарган, Цайдам, Рашаант, Давсанбадрах, Тасархай, Янтын бүрд зэрэг хужиртай нууртай. Тал хөндийн хүрэн, уулын хар хүрэн, голын хагшаас хурдаст, нугын, нуурын хотост хужир, мараалаг хөрстэй. Дорнын нүүрс ХХК-ны Хавтгайн нүүрсний уурхай ажиллаж байна.

Түүхийн дурсгалт газрууд:

-Орон нутгийн тахилгат Баян хайрхан: Баянхутаг сумын Улаан-Өндөр багийн нутагт сумын төвөөс урагш 12 км-т Баян гэх хад асга ихтэй уул бий. Энэ уулын энгэр бэлээр 2 газар бүлэглэн 20 орчим Хүннүгийн үеийн дөрвөлжин булштай. Ховор ан амьтан болох аргаль жилийн 4 улирал нутагладаг.

-Орон нутгийн тахилгат Баянхүрээ уул : Баянхутаг сумын Жаргалант багийн нутагт сумын төвөөс зүүн тийш 70 орчим км-т өргөрөгийн дагуу байрлалтай томоохон уул бий. Энэ уулын энгэр бэл, хадны хормойгоор эртний түүх, соёлын дурсгал нилээд арвин бий. Баян хүрээ ууланд нэвт агуй, Ах дүү 3 агуй, Бурханд агуй, Мухрын агуй, өрхөт агуй, Ходоодын агуй гэх мэт 20 гаруй агуйтай. Мөн Ходоод, нүдний рашаан болох мухрын ус хэмээх рашаантай амтай. Мөн ховор ан амьтан болох аргаль, үнэг, чоно, хярс, мануул, бор гөрөөс зэрэг амьтадтай байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар юм.

-Улсын тусгай хамгаалалтай “Сэрвэн хадны бичиг”: Баянхутаг сумын Жаргалант багийн нутагт сумын төвөөс зүүн хойд зүгт 60 гаруй км-т Хэрлэн голын урд хөндийд зэрэгцсэн хадтай шовх уул бий. Үүнийг Сэрвэн хаалга уул гэх бөгөөд энэ уулын баруун талын шовх уулын дунд хэрд хоорондоо 10-аад метрийн зайтай зайтай орших 2 том боржин хадны наран зүгт харсан тэгш гадаргуу дээр Хятад зөрчид хоёр бичээс бий. Мөн энэ уулын орчмоор 3 хиригсүүр, 10 дөрвөлжин булш, 10 орчим дугуй булш байна. Хадны бичиг: Баруун талд нь 3.4х4.5м орчим хэмжээтэй өргөн хаданд 11-16 үсэгтэй 9 мөр эртний зөрчид бичээс байх бөгөөд нэлээд бүдгэрсэн. Зүүн талд нь 3.1-4.8м орчим хэмжээтэй хаднаа 9 мөр хятад бичээс бий уг бичээсийг Чингис хаан 1195 онд татаруудтай байлдаж дийлээд бичсэн гэж үздэг.

-Цагаан овооны Тамгат хад: Баянхутаг сумын Жаргалант багийн нутагт, сумын төвөөс зүүн хойд зүгт 70-аад км-т Хэрлэн голын урд бие Цагаан овооны хөшөөт газар хойшоо ихэд хазайсан гадаргуу дээрээ тамгатай боржин чулуу хөшөө бий. Хоорондоо 1 км орчим зайтай тамганы дүрс бүхий 2 ижил чулуун хад байдаг үүнийг Чингис хааны гүүний зэл хэмээн ярьдаг домогтой.

-Жаргалант багийн Гурван баян дахь Бичигт хад, хадны сүг зураг: Баянхутаг сумын Жаргалант багийн нутагт, сумын төвөөс зүүн зүгт 70-аад км орчимд Баянхүрээ уулын зүүн урд биед Гурван баян хэмээх багавтар уул бий. Энэ уулын хадтай оройн хэсгээр хадны сийлмэл зураг, төвд монгол бичээс, 10-д булш бүхий цогцолбор дурсгал бий

-Соно уулын “Хүн чулуун хөшөө”: Баянхутаг сумын Цантын хоолой багийн нутагт, сумын төвөөс баруун урагш 45 орчим км-т Соно уулын урд ухаа дээрх чулуун овоолгын дунд баруун хойш хазайсан нэгэн хүн чулуу хөшөө бий. Хөшөөг байгалийн урт боржин чулууны тэгш хавтгай талыг ашиглан үйлдсэн байх бөгөөд нилээд өгөршсөн. Хөшөөний дээд хэсэг нь саравчтай малгайг санагдуулам төвгөр хүрээтэй түүний дотор хөмсөг нүд хамар, ам эрүүг хүний нүүрний ерөнхий тэгийг барьж дүрсэлсэн. Хоёр гарт сав бариулан цээжиндээ авсан байдалтай дүрсэлж түүний доод хэсэгт хоёр богинохон хөлийг дүрсэлсэн байна. Хоёр хөлийн завсар жижигхэн эр бэлэг эрхтэнг дүрслэн гаргасан. Өндөр 1 метр, өргөн 36 см, хүүхэд гардаггүй хүн хүүхэд гуйхад хүүхэдтэй болдог хэмээн нутгийн иргэд шүтдэг.

-Хулгарын ухаагийн хүн чулуун хөшөө: Баянхутаг сумын Цантын хоолой багийн нутагт, сумын төвөөс баруун урагш 60-аад км-т Үнэгт уулын баруун талын Хулгар ухаагийн орой дээр овоолсон чулуудын дунд нэгэн хүн чулуу хөшөө бий. Энэхүү хөшөөг байгалийн урт боржин чулууг засалгүй зөвхөн толигор гадаргууг ашиглан үйлджээ. Нүүрний хэсэгт дүрсэлсэн хөмсөг нүд, хамар ам, эрүүг нилээд бодит байдлаар хүний нүүрний тэг харьцааг барьж дүрсэлсэн байна. Хоёр гарынхаа хуруудыг салаавчлан хундага барьж цээжин тушаа авсан байдалтай дүрсэлсэн байна. Өндөр 110 метр, өргөн 28 см – Эртний ноёд түшмэдийн булш хэмээн үздэг.

-Хэрлэн голын чулуун гарам: Баянхутаг сумын Цантын хоолой багийн нутагт, сумын төвөөс баруун зүгт 80 орчим км-т, Гөхөл хайрханы баруун дор Хэрлэн голын дундуур буюу хойд эргээс урд эрэг чулуу овоолоон гарам үүсгэсэн байгууламж байна. Байгалийн энгийн чулууг их хэмжээгээр овоолон одоо мэдэгдэж буйгаар 22м өргөнтэй 160м урттайгаар хийсэн байна. Чингис хааны үед Хэрлэн голыг үхэр тэргээр гатлахын тулд цэргийн хүчээр барьсан гэж үздэг.

-Модон хотын туурь: Баянхутаг сумын Жаргалант багийн нутагт, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 орчим км-т Хэрлэн голын урд хөвөө Модонгийн хөндийн хойд хэсэгт дээр өгүүлсэн эртний нэгэн шороон хэрэм бий. Хэрмийг шороо дагтаршуулан байгуулсан байх бөгөөд эдүгээ дагтаршуулсан шороо нь нурж төвгөр далан гэлтэй болсон. Гэхдээ эндээс барилгын хэрэглэгдэхүүн олдоогүй болно. Дээрх хэрмийн ойролцоогоос нэг ч барилгын хэрэглэгдэхүүн олдоогүй ч Киданы үеийн бололтой паалантай паалангүй олон ваарны хагархай хэсэг олдож байсан юм. Үүнээс ургуулан үзвэл дээрх туурь нь Киданы тахил тайлгын газар байсан байх магадлалтай гэж үздэг. Орон нутгийн тусгай хамгаалалттай эртний хотын туурь өргөн 105м, урт нь 135 м

2018 оны тооллогоор Монгол улсын харъяат иргэн Баянхутаг сумын суурин хүн ам - 2,444[3]. Энэ тооллогоор бол аймгийнхаа 17 сумнаас 4-р цөөн хүн амтай сум гэж үзэгдэнэ. Сумын нутаг захиргааны 3 багт хуваагддаг.2018 оны жилийн эцсийн малын тооллогоор 460,900.

Багуудын хүн ам[4]
Багийн нэр Хүн ам
(2018)
1 Жаргалант 1000
2 Улаан-Өндөр 781
3 Цантын хоолой 663

Сумын алдартнууд:

Энэ сумаас төрөн гарсан цөөнгүй алдартнууд байдаг. Тухайлбал: Монгол улсын анхны баатар Ш.Гонгор, Хөдөлмөрийн баатар, нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав, Төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, Хөгжмийн зохиолч, Хурандаа Дэндэвийн Бадарч, хөдөлмөрийн баатар, үхэрчин Галсандаржаагийн Данзандаржаа, хөдөлмөрийн баатар, хоньчин Содномдаржаагийн Жамаадорж, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Лхамсүрэнгийн Бат- Очир, Монгол улсын гавьяат жүжигчин, дуучин Ц.Түвшинтөгс, Г.Хонгорзул, нар урлагийн салбарт төрөн гарсан алдартнууд болно. Харин спортын салбарт Ардын засгийн анхны аварга Г.Самдан, Улсын начин Б.Одхүү, жудочин Б.Ганхайч нар болно.

Эх сурвалж