Wikipedia:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2009-11: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Шинэ хуудас: {{Онцлох өгүүлэл |Зураг =Ours brun parcanimalierpyrenees 1.jpg |Зургийн хэмжээ =150 px |Зургийн тайлбар =Пирен…
 
(Өөрчлөлт алга)

09:10, 7 Гуравдугаар сар 2009-ий байдлаарх одоогийн засвар

Пиренейн үндэсний парк дахь баавгай
Пиренейн үндэсний парк дахь баавгай

Баавгай гэж Баавгайн овгийн хөхтөн амьтдыг хэлнэ. Баавгай нь нохой төрхтөн махан идэштэн бөгөөд сэлүүр хөлтөнтэй хамгийн ойр төрөл. Хэдийгээр баавгайн одоо байгаа наймхан зүйл байдаг боловч, өргөн тархсан. Тухайлбал Ертөнцийн хойд хагас даяар, өмнөд хагаст хэсэгчлэн тархсан. Баавгай Хойд Америк, Өмнөд Америк, Европ, Азид тархжээ.

Орчин үеийн баавгайн түгээмэл шинж чанар нь бүдүүн бахим хөл, том бие, урт хоншоор, сэгсгэр үс, эргэж хураагддаггүй таван хумс бүхий тавхайтай, хойд хөл дээрээ босдог, богино сүүлтэй. Цагаан баавгай голдуу мах иддэг бол, аварга хулсны баавгай бараг үргэлж хулсаар хооллодог. Үлдсэн зургаан зүйлийн баавгай нь бүгд холимог идэштэн, тухайлбал ургамал, амьтнаар хооллодог.

Нийлж буй баавгайнууд болон бамбарууштайгаа хамт байх эвшүүдийг эс тооцвол ганц ганцаараа амьдардаг. Өдрийн цагаар идэш хоолоо хайх нь бий боловч, голдуу шөнө буюу үүрээр идэвхтэй байдаг. Сайн үнэрлэх чадвартай, хүнд лагс биетэй, болхидуу боловч, хурдан давхидаг ба юманд авирах буюу сэлэхдээ чадамгай. Намар зарим баавгайн зүйл иссэн жимс ихээр иддэг тул зан төлөвт нь нөлөөлдөг. Баавгай агуй, нүхэнд үүрлэдэг ба ихэнх зүйлийн баавгай өвөл ичдэг. (бүрэн эхээр унших)