Хорлоогийн Чойбалсан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
→‎Төрийн эрхэнд: Зөвийг түгээе
Tags: Reverted Mobile edit Mobile web edit
No edit summary
Tags: Reverted Mobile edit Mobile web edit
Мөр 73: Мөр 73:
Хөвчин улс байлдаж байхад ч ийм гай дайраагүй</blockquote> хэмээн бичсэн байдаг. Их хэлмэгдүүлэлтийн үед хэлмэгдүүлэлтэд өртөөгүй айл өрх Монголд үндсэндээ байсангүй.
Хөвчин улс байлдаж байхад ч ийм гай дайраагүй</blockquote> хэмээн бичсэн байдаг. Их хэлмэгдүүлэлтийн үед хэлмэгдүүлэлтэд өртөөгүй айл өрх Монголд үндсэндээ байсангүй.


Онцгой Бүрэн эрхт комиссын дарга Чойбалсанийн гарын үсэг зурсан тушаалаар нийт 22 000 ямар ч гэмгүй монгол хүнийг цаазаар авсан байдаг. Монголын түүхэнд нэг хүн ийм олон монгол хүнийг хөнөөж байсан түүх хэзээ ч гарч байсангүй.Чойбалсан 1937 онд Зөвлөлт Холбоот Улсын НКВД-ын дарга Н.Ёжовт " Монголын том толгой лам нар, хувьсгалын эсэргүү нарыг бүгдийг нь баривчлан цаазаар авч, таны даалгаврыг амжилттай биелүүлэв. Таны үнэнч зарц Х.Чойбалсан" гэсэн цахилгаан утас илгээж байв.Үүнээс үзэхэд тэр үед Монгол улс 1921 онд тусгаар тогтнолоо олсон гэдэг байсан боловч үнэн хэрэгтээ Монгол улс тусгаар улс болж хөгжлийн замд орж, Зөвлөлт улсын хавсарга байсан, монголын удирдагч Х.Чойбалсан нь бие даасан монголын удирдагч байсан.Монголыг тэр үед эхлээд зөвлөлтийн Коминтерн, дараа нь Сталин удирдаж байсан гэдэг нь харагдаж байгаа юм.
Онцгой Бүрэн эрхт комиссын дарга Чойбалсанийн гарын үсэг зурсан тушаалаар эх орныхоо төлөө нийт 22 000 эсэргүү японы тагнуул, лам гэх мэт ардын дайсан монгол хүнийг цаазаар авсан байдаг. Монголын түүхэнд нэг хүн ийм олон монгол хүнийг хөнөөж байсан түүх хэзээ ч гарч байсангүй.Чойбалсан 1937 онд Зөвлөлт Холбоот Улсын НКВД-ын дарга Н.Ёжовт " Монголын том толгой лам нар, хувьсгалын эсэргүү нарыг бүгдийг нь баривчлан цаазаар авч, таны даалгаврыг амжилттай биелүүлэв. Таны үнэнч зарц Х.Чойбалсан" гэсэн цахилгаан утас илгээж байв.Үүнээс үзэхэд тэр үед Монгол улс 1921 онд тусгаар тогтнолоо олсон гэдэг байсан боловч үнэн хэрэгтээ Монгол улс тусгаар улс болж хөгжлийн замд орж, Зөвлөлт улсын хавсарга байсан, монголын удирдагч Х.Чойбалсан нь бие даасан монголын удирдагч байсан.Монголыг тэр үед эхлээд зөвлөлтийн Коминтерн, дараа нь Сталин удирдаж байсан гэдэг нь харагдаж байгаа юм.
[[Зураг:Mn UB memorial IMG 2671.jpg|300px|right|thumb|]]
[[Зураг:Mn UB memorial IMG 2671.jpg|300px|right|thumb|]]
Мухар сүсгийн 1250 сүм хийд, тэдгээрт хадгалагдаж байсан Төвдийн
Мухар сүсгийн 1250 сүм хийд, тэдгээрт хадгалагдаж байсан Төвдийн

06:57, 17 Нэгдүгээр сар 2021-ий байдлаарх засвар

Хорлоогийн Чойбалсан
ᠬᠣᠷᠯᠤ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠴᠣᠶᠢᠪᠠᠯᠰᠠᠩ
Монгол УлсМонгол Улс Монгол Улсын 12 дахь Ерөнхий сайд
Албан тушаал хашсан
1939 оны 3 сарын 7 – 1952 оны 1 сарын 26
ӨмнөхАнандын Амар
ДараахЮмжаагийн Цэдэнбал
Хувийн мэдээлэл
Төрсөн1895 оны 2 сарын 8
Манж Чин гүрэн Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу
Нас барсан1952 оны 1 сарын 26
 ЗХУ Москва хот
Улс төрийн намМонгол Ардын Нам
Эхнэр, НөхөрБортолгой (салсан)
Б.Гүндэгмаа
Хүүхэдхүү Нэргүй, охин Сувдаа (эхний гэрлэлтээс хүүхэдгүй, 2 дахь гэрлэлтээс 2)
Алма матерОрос, монгол хэл бичгийн сургууль,
Эрхүү хотын сургууль
ProfessionУлс төрч, цэргийн зүтгэлтэн
ШагналМонгол Улсын баатар Монгол Улсын баатар

Сүхбаатарын одон Сүхбаатарын одон Сүхбаатарын одон Сүхбаатарын одон
Улаан тугийн одон (Монгол) Улаан тугийн одон (Монгол) Улаан тугийн одон (Монгол) Улаан тугийн одон (Монгол)
Улаан тугийн одон (Монгол) Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон (Монгол) Алтан гадас одон Ардын хувьсгалын 25 жилийн ойн медаль
Гадаадын:

Лениний одон (Зөвлөлт Холбоот Улс) Лениний одон (Зөвлөлт Холбоот Улс) Улаан тугийн одон (Зөвлөлт Холбоот Улс) Улаан тугийн одон (Зөвлөлт Холбоот Улс)
1-р зэргийн Суворовын одон (Зөвлөлт Холбоот Улс) 1941-1945 оны Аугаа Их Эх орны дайнд Германыг ялсны төлөө медаль (Зөвлөлт Холбоот Улс) Японыг ялсны төлөө медаль (Зөвлөлт Холбоот Улс) Jubilee Medal «XX years of the Workers 'and Peasants' Red Army"(Soviet Union)
Jubilee Medal "30 years of the Soviet Army and Navy"(Soviet Union)
KGB (USSR), insignia of honorary officer (1957)(Soviet Union)

Хорлоогийн Чойбалсан (Жамц эцгийн хүү боловч Хорлоо гэж эхийнхээ нэрээр овоглогджээ, төрөхдөө Дугар гэсэн нэртэй байсан, * 1895 оны 2 сарын 8, † 1952 оны 1 сарын 26) нь 1930-аад оноос нас барах хүртлээ Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг удирдаж байлаа. Монгол дахь Төвөдийн буддын шашны Чойбалсан хийдэд бага насандаа шавилан сууж байснаас Чойбалсан нэрээр олонд танигдаж улмаар нэрээ сольжээ. Чойбалсан гэдэг нь сайн цогт ном эрдэм гэсэн утгатай төвөд үг юм. Манж Чин гүрний Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуунд мэндэлж, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Москва хотод нас барсан.

Бага насны явдал

Орос, монгол хэл бичгийн сургуульд

Хорлоогийн Чойбалсан 1895 оны 2-р сарын 8-нд тэр үеийн Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошууны зүүн Суваргачин отгийн хамжлага, малчин эмэгтэй Хорлоогийн 3 дугаар хүү болон төржээ. Түүний эцэг нь Жамц хэмээх Манжуур дахь Дагуур Монголоос цагаачилж ирсэн Барга ястан хүн байв. Гэвч тэр нутаг усныхан, ялангуяа хошуу тамгын газраас Жамцыг элдвээр хавчиж байсан учир Чойбалсангийн эх Хорлоотой гэр бүл болж чадалгүй, хүүгээ эхийн хэвлийд байхад орхин явсан байна. Харин хүүгээ төрсний дараа буцаж ирэн, хүүдээ Дугар гэдэг нэр өгч эхнэр хүүхэдтэйгээ хэсэг хугацаанд хамт байсан ч удалгүй буцаж яваад, эргэж ирж амжилгүй өөд болжээ. Нутгийнхны дунд:

“Дагуур гаралтай Жамц чинь

Дагуулах ханьтай болсон шүү
Даамай амраг Хорлоо минь

Сэтгэлээ тайлах болсон шүү”

хэмээн дуу гарч байсан гэдэг.

Дугар хүү хоёр айл дамжин үрчлэгдэж, эцэст нь төрсөн эх дээрээ буцаж ирсний дараа 7 наснаасаа эхлэн төвд ном үзэж, улмаар 13 насандаа Санбээсийн хүрээнд шавилан сууж, сахил хүртэн, Чойбалсан хэмээх нэртэй болсон байна. Чойбалсан 1910 оны зун хөдөө гэртээ хариад, буцаж Санбэйсийн хүрээнд очсонгүй. Найз Гэндэн-Яринпилийн хамт Их Хүрээнд ирж, хар бор ажил хийн амьдрах болов. Чойбалсан 17 насандаа Монгол улсын Гадаад яамны байгуулсан "Орос, монгол хэл бичгийн сургуульд" тус сургуулийн багш буриад Данчиновын дэмжлэгээр орж суралцан, жилийн дараа сурлага, сахилгаараа шалгарч, 1914-1917 онд Орос улсын Эрхүү хотод бусад 8 монгол хүүхдийн хамт суралцжээ.

Гэр бүл, үр хүүхэд

X.Чойбалсан нь хоёр удаа гэрлэсэн бөгөөд анхны эхнэр Бортолгойтой 1921-1935 оны хооронд амьдарч байв. 1935 онд албан ёсоор гэр бүлээ цуцлах үедээ Бортолгой:

Чойбалсан чи бол нам, төрийн өндөр хариуцлагатай албан үүрэг хүлээсэн хүн над мэтийн шашин мөргөлд автсан энгийн дорд хүүхнээр юу хийх вэ? Үзэл бодол таарахгүй бол чи бид хоёрын хэн хэнд сэтгэлийн зовлон. Би чамайг жирийн нэг сайн эмэгтэйтэй танилцуулъя

хэмээн Б.Гүндэгмаатай ойртуулаад салсан гэдэг. Б.Гүндэгмаа бол маршал Чойбалсанг насан эцэс болтол дэргэд нь байсан түшигтэй хань нь байлаа. Маршал Чойбалсан Нэргүй, Сувдаа хэмээх хүү, охин хоёртой байсан. Маршал өөрийн төрсөн хүүхэдгүй тул 2 хүүхэд өргөж авсан нь эд ажээ. Зарим түүхч, судлаач нар Маршал Чойбалсангийн хувийн амьдрал, бэлгийн чиг хандлагын талаар таамаглал дэвшүүлсэн нь олон нийтэд төдийлөн тархаагүй боловч нам, төрийн нэрт зүтгэлтний талаар зохисгүй буруу мэдээлэл түгээхийг оролдож байна хэмээн зарим хүмүүс үздэг.

Төрийн албанд

Хувьсгалт бүлгэм

Д.Сүхбаатар, Х.Чойбалсан

Х.Чойбалсан 1917 оны Оросын хувьсгалын улмаас Эрхүү хотоос нутагтаа буцан ирж "Цахилгаан мэдээний түр сургууль" дүүргэсэн байна. Чойбалсан Орост болж буй үйл явдлыг нүдээр үзсэн мөн үндэсний ардчилсан үзэлтэн Бодоотой дотно нөхөрлөсөн нь түүний цаашдын хувь заяанд үндсэн эргэлт гаргав. 23 настай залуу Чойбалсан 1918 онд эх үүсвэрээ тавьсан Консулын хувьсгалт бүлгийн нэг гишүүн боллоо. Улмаар анхны долоон нөхдийн бүрэлдэхүүнд орос хэлтэй учир багтаж, Эрхүү хотноо их үйл хэргийг сэдэлцэж эхэлсэн юм. Тэрээр хувьсгалын хэрэгт идэвхийлэн оролцож, Ардын журамт цэргийн суртлыг номлогч, улмаар 1921 оны 5 сарын сүүлчээр баруун замын тусгай ангийн цэргийн захирагч, Ардын журамт цэргийн дэд жанжнаар тус тус томилогдон хүчин зүтгэжээ. 1921 оны 2-р сард Барон Унгерн Монгол орныг хятадын цэргээс бүрмөсөн чөлөөлөв. Тухайн үед Монгол оронд оросын цагаантныг устгах үйл ажиллагааг удирдахад онцгой гавьяа байгуулсан гэж Зөвлөлт Засгийн газраас түүнийг Д.Сүхбаатар, С.Магсаржав нарын хамт 1922 онд Улаан тугийн одонгоор шагнаж байв. Гэвч үнэн хэрэгтээ эх орныг нь чөлөөлсөн Барон Унгерний цэргийг улаан орос цэргээр устгана гэдэг зөв шийдвэр байгаагүй, харин харалган буруу шийдвэр байсан юм. Ардын намын долоохон хүн 15 000 улаан орос цэргийг дагуулан нийслэл Хүрээг дайрч хууль ёсны Богд хаант монгол төр засгаа устгасан нь үнэхээр харалган хэрэг байлаа. Ардын намынхан Богд хаант төртэй хамтарсан төрт улсаа байгуулж Бодоогийн санаачилсан Үндсэн хуульт хэмжээт хаант засаглалтай орон болсон бол хамгийн зөв шийдвэр байлаа. Гэвч энэ зөв замаар явсангүй. Монгол улс Коминтерний заавраар явж зөвлөлт маягийн улс болох замыг сонгов.

1921 оны хувьсгалын дараа Х.Чойбалсан улс орноо зөвлөлт маягаар өөрчлөх үйлсэд зүтгэж эхлэв. Юуны өмнө 1921 оны 8 сарын 25-нд зөвлөлтийн комсомол загвараар МХЗЭ-ийг үүсгэн байгуулалцаж, Эвлэлийн Төв Хорооны анхны даргаар сонгогдов. Ардын хувьсгалын дараа улс орны байдал улам хүндрэв. 1922 онд анхны Ерөнхий сайд Бодоо болон Богд хаант монгол төрийн зүтгэлтэн ноёд , эрдэмт лам багш нарын олон хүмүүсийг ямар ч үндэслэлгүй хилсээр гүтгэж буудан хороов.Энэ хорт ажиллагаанд Сүхбаатар,Чойбалсан, Элбэгдорж Ринчино нар идэвхтэй оролцжээ. 1923 онд Сүхбаатар жанжин үл мэдэгдэх шалтгаанаар гэнэт нас эцэслэв. 1924 онд ардын намын анхны дарга асан, сайд Данзанг цаазлав. Коминтерний төлөөлөгч Элбэгдорж Ринчино бүх эрхийг гартаа атгаж энэ бүх хорт ажиллагааг зохион байгуулж байв. Богд хатан Дондогдулам 1923 онд гэнэт үл мэдэгдэх шалтгаанаар нас барав. Богд гэгээн 1924 онд нас барав. Улс орон эзэнгүйдэж эхлэв. Коминтерний даралт шахалт, хорт ажиллагаа улам газар авч байлаа.Ямар ч буруугүй монгол төрийн түшээд сэхээтэн, лам хуврагуудыг буудан хороосоор байв.Хүмүүс гэнэт сураггүй алга болсоор байв. Ингэж хүн амины хэрэг гардаггүй байсан дорно дахины буддын амгалан орон улаантаны хядлагын харгис орон болж хувирав.

1922-1931 он

1922-1931 он бол Х.Чойбалсангийн амьдралын тун ээдрээтэй хэсэг болно. Тэрээр "Бодоогийн хэрэгт" холбогдон намын орлогч гишүүн болон шийтгэгдэж, ЗХУ-д цэргийн сургуульд явсан боловч өвчний учир буцаж иржээ. Ардын намын анхны дарга, анхны ерөнхий сайд Д.Бодоо, С.Данзан нарыг эх орноосоо урвасан, хувьсгалын эсэргүү гэсэн гүтгэлгээр цаазлах явдалд Чойбалсан голлох үүрэг гүйцэтгэж байжээ. Харин 1924 оны намраас 1928 он хүртэл бүх цэргийн жанжин, 1929-1930 онд Улсын Бага Хурлын дарга байж, бас Феодалын хөрөнгө хураах төв комиссыг толгойлж байв. Харин 1930 онд Х.Чойбалсан “барууны үзэлтэн” мөн архинд орсон гэх зэргээр шүүмжлэгдэж нэг хэсэг ажилгүй хүртэл байв. 1931 оны эцсээр тэрээр Мал тариалангийн яамны сайдаар томилогдож, дахин төрийн албанд гарч ирсэн байна.

Төрийн эрхэнд

Хорлоогийн Чойбалсангийн монгол үндэстнүүдийг БНМАУ-тай нэгтгэхийг санаархан зүтгэж явсан газар нутаг

1934 онд Москвад очиж жил шахам болжээ. Мөн энэ үедээ "Лхүмбийн хэрэг" гэгчид нэр холбогдож байв. 1934 онд Москвад өнгөрүүлсэн жил шахмын хугацаанд Чойбалсан чухам юу хийж байсан нь тун учир битүүлэг байдаг. Зарим судлаачид архины эмчилгээнд явсан байх гэж таамаглах авч олонхи нь Зөвлөлтийн тусгай албад түүнийг сэнхрүүлэн, боловсруулсан байх гэж үздэг. Зөвлөлтийн НКВД түүнийг өөрийнхөө хүн болгож бэлтгэсэн гэдэг нь үнэний ортой. Учир нь түүнд 1935 оны 3 сард ЗХУ-аас суудлын 20 автомашин бэлгэнд ирж, удалгүй мөн оны эцсээр Сталины шууд санаачилга, оролцоотойгоор Ерөнхий сайдын орлогчоор томилогдсон. Энэ үеэс эхлэн түүний тасралтгүй өгсөх зам эхэлсэн байна. Сталин, түүний гар хөл бологчид, Коминтерн өөрсдийнхөө бодлого, үйл ажиллагааг Монголд үг дуугүй хэрэгжүүлэх хүнийг хайсаар түүнийг олсон байна. Удалгүй Чойбалсанг 1936 онд Дотоод яамны сайдаар хавсран томилогдов. 1930-аад оны сүүлчээр Чойбалсангийн гарт ихээхэн эрх мэдэл төвлөрч, улмаар тус улсын Засгийн газрын тэргүүн болон, Сталины бодлогоор 30 гаруй мянган хүнийг баривчилсан. Ард иргэдийн мал сүргийг хураан авч Бурхан шашин гэх мухар сүсэг шүтэх эрхийг нь хориглов. Нийт 45 000 монгол иргэд хил даван нүүв. Улаантны хянан шалгалт улам ширүүсэв.Зөвлөлтийн НКВД-ийн сургасан Чойбалсан ард түмнээ үй олон мухар сүсэгээс нь чөлөөлөхийн тулд лам нарыг хөнөөх ажиллагаанд идэвхтэй манлайлан оролцов.

Их хэлмэгдүүлэлт

Х.Чойбалсангийн толгойлсон "Онцгой бүрэн эрхт комисс" Дотоод яамнаас оруулсан нэрсийн жагсаалтаар асуудал шийддэг, зөвхөн нэг өдрийн хурлаар 129-1,278 хүнд ял оноодог байжээ. Эдгээр хүмүүс хэргийн бүрдэлгүй, шүүхгүйгээр, өмгөөлөгчгүйгээр "Онцгой бүрэн эрхт комиссын" хурлаар шийтгэгддэг байв. Энэхүү Онцгой бүрэн эрх комисс хэмээх хууль бус байгууллага нь Х.Чойбалсангийнгарын үсэгтэй тушаалаар мухар сүсэгтэй японд урвах магадлалтай 2000 монгол хүнийг буудан хөнөөжээ. 1935-1940 онд “Японы тагнуул”, "Хувьсгалын эсэргүү","хар, шар феодал" хэмээн хэрэгт баригдаж шийтгүүлсэн 70000 хүнээс 90% нь буудуулсан байна. Үүнээс 36% нь нам болон төрийн албан хаагчид, цэргийн хүмүүс, ажилчин, энгийн ард, үлдсэн нь лам нар байлаа. 1937 онд Х.Чойбалсан нь Зөвлөлтийн НКВД-ийн дарга Ёжов, орлогч дарга Фриновскийн даалгаврын дагуу "Заговор" хэмээн зохиомол хэргийг Монголд үүсгэж, олон мянган сэхээтэн, төрийн албан хаагчдыг буудан хороож байв. Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, аймгуудад нүүж ирсэн буриад айлуудын эрчүүдийг толгой дараалан баривчилж бүгдийг нь буудан хороов.Ногоон малгайтнууд тэр үед хөдөө бэлчээр дээр хонь хариулаад явж байсан гэмгүй өвгөнийг "нэг хүн дутчихлаа" хэмээн баривчилж аваачаад буудан хороож байсан гэдэг. Х.Чойбалсангийн тушаалаар улаантнууд Хэлмэгдүүлэлтийн гол шалтгаан нь Монголын геополитикийн орчинд гарсан өөрчлөлт, түүнд үндэслэсэн Оросын стратегийн сонирхол, Зөвлөлтөд болсон Сталины хэлмэгдүүлэлтийг Монголд дууриан давтсан, ямар ч баримт нотолгоогүйгээр шүүх, өмгөөлөгчгүйгээр зөвхөн хэн нэгний матаас гүтгэлгийг үндэслэн хилс хэргийг хүчээр тулгадаг зэрэг байдлаас гадна Чойбалсангийн эх орноо гэх эр зоригтой зан ихээхэн нөлөөлжээ. Х.Чойбалсан нь өмнөх Ерөнхий сайд байсан А.Амарыг лам нарыг устгах ажлыгудаашруулсан, японы тагнуул хэмээн баривчлуулж Москвад аваачиж улаан оросуудаар буудуулан хөнөөжээ.Яруу найрагч Банзрагч

Гучаад оны шуурга хаяа хатавчаар исгэчнэ

Гунигийн бараан сүүдэр хар цайнд тунарна
Гол харлуулсан бодолд цагаан гэр минь барайна
Гай зовлон нөмөргөсөн улаан Сталины сүүдэр
Лай ланчиг ихтэй Монгол цусыг минь хөргөнө
Хөрст газар хөрвөж байхад ч ийм гарз гараагүй

Хөвчин улс байлдаж байхад ч ийм гай дайраагүй

хэмээн бичсэн байдаг. Их хэлмэгдүүлэлтийн үед хэлмэгдүүлэлтэд өртөөгүй айл өрх Монголд үндсэндээ байсангүй.

Онцгой Бүрэн эрхт комиссын дарга Чойбалсанийн гарын үсэг зурсан тушаалаар эх орныхоо төлөө нийт 22 000 эсэргүү японы тагнуул, лам гэх мэт ардын дайсан монгол хүнийг цаазаар авсан байдаг. Монголын түүхэнд нэг хүн ийм олон монгол хүнийг хөнөөж байсан түүх хэзээ ч гарч байсангүй.Чойбалсан 1937 онд Зөвлөлт Холбоот Улсын НКВД-ын дарга Н.Ёжовт " Монголын том толгой лам нар, хувьсгалын эсэргүү нарыг бүгдийг нь баривчлан цаазаар авч, таны даалгаврыг амжилттай биелүүлэв. Таны үнэнч зарц Х.Чойбалсан" гэсэн цахилгаан утас илгээж байв.Үүнээс үзэхэд тэр үед Монгол улс 1921 онд тусгаар тогтнолоо олсон гэдэг байсан боловч үнэн хэрэгтээ Монгол улс тусгаар улс болж хөгжлийн замд орж, Зөвлөлт улсын хавсарга байсан, монголын удирдагч Х.Чойбалсан нь бие даасан монголын удирдагч байсан.Монголыг тэр үед эхлээд зөвлөлтийн Коминтерн, дараа нь Сталин удирдаж байсан гэдэг нь харагдаж байгаа юм.

Мухар сүсгийн 1250 сүм хийд, тэдгээрт хадгалагдаж байсан Төвдийн

дурсгалуудыг устгасан нь Х.Чойбалсангийн зоригтой үйл ажиллагаатай шууд холбоотой байв. МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга агсан Д.Дамба:

Намайг Өмнөговь аймгийн Намын хорооны даргаар ажиллаж байхад сүм хийдийг ид устгаж байв. Зөвхөн Хошууд хийд, Ламын хийд, Галбын болон Үл Олдохын хийдүүдийг буулгахаар аймгийн төвөөс ... 40 гаруй хүнтэй бригад гаргасан. Ажлыг шуурхай зохион байгуулж байсан боловч маршал Чойбалсан нар “Сүм дуган нураах ажлыг яаравчил. Нөхөр Дамба ямар санаатай энэ ажлыг удаашруулж байна” гэж тулгаж сүрдүүлсэн албан даалгавар, цахилгаан ирүүлсээр байсан

хэмээн дурссан байдаг. Зөвлөлтийнхний өөрсдийн нь тооцоолсон доод ханшаар Монголын сүм хийдүүдийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө 57 сая алтан рубль болж байв.

1939 оны МАХН-ын Төв Хорооны 12-р бага хурлаар Чойбалсан өмнөх Ерөнхий сайд А.Амарыг " Амар бол японы тагнуул, лам нар,феодалыг устгах ажилд саад болсон хувьсгалын эсэргүү этгээд" хэмээн элдвээр гүтгэн шүүмжилж Ерөнхий сайд Амарыг албан тушаалаас нь буулгаж баривчлуулан Зөвлөлт Холбоот Улс руу илгээж, Анандын Амар ерөнхий сайдыг хууль бусаар гүтгэж хилсдүүлэн цаазлуулахад гол үүрэг гүйцэтгэж байжээ.

Халхын голын байлдаан

Үндсэн өгүүлэл: Халхын голын байлдаан
Комкор Жуков, Маршал Чойбалсан, Халхын гол

Монгол улсын гадаад байдал хурцадсаар 1939 онд Халхын гол орчим БНМАУ болон Япон тулалдахад хүрэв. Энэ байлдаанд Монгол Ардын хувьсгалт цэргийг маршал Х.Чойбалсан командалжээ. Дөрвөн сар гаруй үргэлжилсэн Халхын голын байлдаан Монгол-Зөвлөлтийн ялалтаар төгссөн ба “Японы тагнуул”, “Хувьсгалын эсэргүү” гэсэн айдсыг монголчуудын дунд дэвэргэн, улс төрийн бурангуй хядлага гэгдэх цэвэрлэгээ нь хожим эх оронч үйл явдал байсан нь Чойбалсанг тахин шүтэх нэг шалтгаан болсон байна.

Зарим судлаачид 1939 оны Халхын голын байлдаан нь ЗХУ, Коминтернээс бүс нутгийн талаар явуулсан стратегийн бодлогын нэг хэсэг байснаас бус, Монгол, Япон хоёр зайлшгүй байлдахаас өөр аргагүй болсон тийм зэвсэгт мөргөлдөөн хараахан биш байсан гэж үздэг. Зарим судлаачид Халх голын байлдааныг Номун ханы мөргөлдөөн гэж үздэг. Япончууд тэр үед "Азичууд азидаа" гэсэн уриа гаргаж Хятадын зүүн хойд нутагт Манж Го улсыг байгуулж, тэр улс нь манж, монгол үндэстэнг нэгтгэж Хятад, улаан Оросын нөлөөнөөс ангид бие даасан Чингис хааны үеийнх шиг хүчирхэг улс байгуулахыг төлөвлөж байв.

Чойбалсанг тахин шүтэх эхлэл

Х.Чойбалсан 1940 оны МАХН-ын X их хурал, Улсын VIII Их хурлын бэлтгэлийг сайтар хангаж, улмаар уг хурлуудаас гаргах шийдвэр нь олон түмний урам зоригийг сэргээж чадахуйц байх ёстой гэж үзлээ. Ингээд үүндээ туслалцаа хүсэхээр 1939 оны 9 сард Москвад очив. Уг уулзалтаар Зөвлөлтийн тал Наушкаас Улаанбаатар хүртэл төмөр зам тавих, мах комбинат, автотехникийн болон цементийн завод барихад туслах болсон байна. МАХН-ын X, Улсын VIII их хурлаас улс орны хөгжлийн тулгамдсан зорилтуудыг тодорхойлон Улсын VIII их хурал БНМАУ-ын хоёр дахь Үндсэн хуулийг батлав. Тухайн үед Чойбалсанг тахин шүтэх явдал газар авч байсан учраас энэ Үндсэн хуулийг "Маршал Чойбалсангийн Үндсэн хууль" гэж нэрлэж байлаа.

Улсын болон намын хурлын дараагаас Улсын сайн малчдын зөвлөлгөөн хийж, малын тоо толгой ашиг шимийг нэмэгдүүлэх, малчин ардуудын хувийн аж ахуйгаа хөгжүүлэх сонирхол санаачлагыг урамшуулах талаар зарим арга хэмжээ авч эхлэв. Тухайлбал, малчдад "Улсын сайн малчин" цол олгож, маршал Чойбалсан өөрөө хөдөө орон нутагт явж, газар дээр нь одон медаль, бараа таваараар шагнаж байлаа. Энэ нь нэг талаар Сталин Монголын малын тоо толгойг 200 саяд хүргэх тухай үл гүйцэлдэх лоозон дэвшүүлсэн, мөн Монголчууд Зөвлөлтийн тусламжийн хариуд жилд 40 мянган тонн ноос, ноолуур бэлтгэж өгөх үүрэг хүлээсэнтэй холбоотой. Улс орон даяар "Ноос бол алт" компанит ажил өрнүүлж, ЗХУ-д нийлүүлэх ноосны хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэв.

Энэ ажлыг зохион байгуулах явцдаа Чойбалсан өөрөө яамдын сайд, дарга нарт хэрхэн ямаа самнах, хонь хяргах талаар биечлэн үзүүлж зөвлөгөө, семинар өгч байв. Энэ үед Дэлхийн II дайн цар хүрээгээ тэлж, олон улсын байдал улам хүндэрч байв.Зөвлөлт улсад Сталиныг тахин шүтэх ажил дээд цэгтээ хүрч байхад Монголд ч гэсэн Чойбалсанг тахин шүтэх явдал дээд цэгтээ хүрч Чойбалсан ард түмнээ олон мянгаар нь ямар ч шүүхгүйгээр буудан хороож их аллага гардан зохион байгуулж байсан нь монголын түүхэнд урьд өмнө гарч байгаагүй аймшигт эмгэнэлт явдал болов.Монголын сэхээтэн эх орончид 1950, 1960 онуудад нэг хүнийг тахин шүтэх үзэл, Чойбалсанг тахин шүтэх үзлийн хор уршгийг арилгах зорилгоор монголын эх оронч сэхээтнүүд зарим нэг шүүмжлэл гаргахыг оролдож байсан боловч тэр үеийн Чойбалсанг залгамжлагч удирдагч Ю.Цэдэнбал, төрийн ахмад зүтгэлтэн Ж.Самбуу нар огт зөвшөөрсөнгүй хаацайлан өнгөрөөв.

Дэлхийн II дайн

Хорлоогийн Чойбалсан бид Георгий Жуков

1941 оны 6 сарын 22-нд Герман ЗХУ-д гэнэт довтолсноор БНМАУ-ын гол холбоотон - Зөвлөлт гүрэн Дэлхийн II дайнд татагдан орлоо. Дайны эхний өдрөөс БНМАУ Зөвлөлтийн талд баттай зогсож, "Бүхнийг фронтод" уриан дор ажиллаж, амьдарч эхлэв. Зөвлөлтийн ард түмэнд бололцоотой бүхнээрээ туслах хөдөлгөөн нийт монголчуудын дунд өрнөлөө. Нийтдээ хагас сая шахам адуу фронтод зориулан хямд үнээр худалдаж, 32 мянга гаруй морь бэлэглэв. Мөн 938 вагон дулаан хувцас, хүнсний зүйл, хувийн бэлгийг хандивласны дээр Монголчуудын хөрөнгөөр Хувьсгалт Монгол танкийн бригад, "Монгол ард" нисэх онгоцны эскадрилийг байгуулан, Улаан армид хүлээлгэн өгч, танкийн бригадын бүх хангалтыг дайн дуустал хариуцаж байв.

Дэлхийн II дайны сүүлчээр буюу 1945 оны 2 сард Ялтад хуралдсан ЗХУ, АНУ, Их Британий Засгийн газрын тэргүүн нарын Ялтын бага хурлаар дайны дараа Дэлхий дахинд энх амгалан байдал тогтоох, бататгах асуудал хэлэлцсэнийн зэрэгцээ Японд дайн зарлах тухай мөн тохиролцов. Энэ хурлын үеэр гурван их гүрний Засгийн газрын тэргүүн нар ЗХУ-ын гаргасан санал болох "Гадаад монголын статус квог хэвээр байлгах"-ыг хүлээн зөвшөөрөв. Энэ нь Монголын тусгаар тогтнолыг олон улсын хэмжээнд зөвшөөрөх эхлэл болов. Тухайн үед Хятад улс Монголыг өөрийн салшгүй хэсэг гэж үзэж байсан ч Сталины шахалтаар зөвшөөрөхөөс аргагүй байдалд орсон байна. 1945 оны 7 сарын эхээр Чойбалсанг Сталин Москвад урьж, тусгаар улсын Засгийн газрын тэргүүний хэмжээнд, хоёр улсын төрийн далбааг мандуулан, хүндэт харуул жагсаан хүлээж авчээ.

Дэлхийн II дайны дараахи БНМАУ, тусгаар тогтнол

Сталин БНМАУ-ыг Дэлхийн II дайны төгсгөлд оролцож, дорно дахинд энх тайван байдал тогтооход хувь нэмэр оруулах саналыг Чойбалсанд тавив. Холбоотны өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу ЗХУ 1945 оны 8 сарын 8-нд Японд дайн зарласан ба 2 хоногийн дараа буюу мөн сарын 10-нд БНМАУ Японд дайн зарлав. Монгол ардын хувьсгалт цэрэг ЗХУ-ын Өвөр Байгалийн фронтын мото-механикжсан нэгтгэлийн хамт 8 сарын 11-нд улсын хилийг нэвтэрч Долоннуур, Жанчхүүгийн чиглэлээр Японы цэргийн эсрэг байлдааны ажиллагаа өрнүүлэн Хойт Хятадын зарим муж, Өвөр Монголын нутгийн чөлөөлөхөд оролцлоо.

1945 оны 9 сард Сталины шахалтад автсан Хятад, монголчууд БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө саналаа өгвөл БНМАУ-д тусгаар тогтнолыг зөвшөөрч болно гэсэн саналын дагуу 10-р сарын 20-ны өдөр бүх нийтийн санал хураалт зохион байгуулж, монголчууд 100% тусгаар тогтнолын төлөө санал өгөв. Энэхүү санал хураалтын дараа 1946 оны 1-р сарын 6-нд Хятад улс БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв.

Х.Чойбалсанг Монголыг удирдаж байх хугацаанд БНМАУ 1939, 1945 оны хоёр томоохон дайнд оролцон ялалт байгуулсан, мөн 1945 оны тусгаар тогтнол нь түүнийг тахин шүтэх явдлыг улам лавшруулж, дарангуйлах нэр хүндийг нь өргөжээ. 1945 онд маршал Чойбалсангийн 50 насны ойг тэмдэглэхэд бүх зохиолч, яруу найрагчид уран бүтээлээ зориулж байв. Эрдэмтэн зохиолч Цэндийн Дамдинсүрэн "Маршал Чойбалсангийн 50 насны ойд зориулсан ерөөл"-дөө:

Таны насалсан

Тавин жил бол
Тайван цагийн
Мянган жилтэй тэнцэнэ
Хоёр гурван мянган жилийн
Хосгүй түүхт их хэргийг

Хорлоогийн хүү Чойбалсан бүтээлээ!

хэмээн бичиж байв. Дийлэнхи Монголчууд Х.Чойбалсанг биширч, "шалгарсан жолоодогч" хэмээн хүндэтгэж байлаа.Монголчууд өөрсдийгөө 1921 онд тусгаар тогтносон улс гэж үздэг байсан ч үнэн хэрэг дээрээ улаантны харгис дэглэм тогтсон, Москвагаас хараат, Зөвлөлт улсын хавсарга болсон коммунист улс байв. Зөвлөлтийн коммунистууд Монгол улсын Ерөнхий сайд байсан 4 хүнийг Москвад дуудан аваачиж монголын тусгаар тогтнолыг тунхагласан өдөр тэднийг буудан хөнөөж байлаа.Энэ бол тусгаар тогтнолын илрэл биш. Энэ бол Монгол улс тусгаар улс болоогүй байсны шинж тэмдэг юм.

Нийгмийн бүтээн байгуулалт

Х.Чойбалсангийн засгийн эрх барьсан хугацаанд Монголын түүхэнд үлдсэн эдийн засаг, соёлын олон чухал үйл явдлууд болсон юм. Тухайлбал, Налайхын чулуун нүүрсний уурхай, Төв цахилгаан станц, мөн Аж үйлдвэрийн комбинатыг өргөтгөх ба шинэчлэх ажил эхлэв. Зүүн баянгийн нефтийн үйлдвэр, "Совмонгометалл" нийгэмлэгийн харьяа уул уурхайн үйлдвэрүүд, Наушки-Улаанбаатарын хооронд өргөн төмөр зам ашиглалтанд орж, морин өртөөг халан, авто өртөө байгуулав.

МУИС-ийн өмнө байх Х.Чойбалсангийн хөшөө

Боловсрол, соёлын талаар гарсан том өөрчлөлт бол монгол уйгаржин бичгийг кирилл үсэгт үндэслэсэн шинэ бичгээр сольж, бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгах талаар томоохон ажлуудыг хийв. Анхны 10 жилийн дунд сургууль, ялангуяа 1942 онд Улсын их сургуулийг байгуулж сургуулийн насны бүх хүүхдийг бага сургуулийн боловсролтой болгох зорилтыг хэрэгжүүлж байсан нь боловсролын салбарт олсон үсрэнгүй амжилт байв. Улаанбаатар хотын 1-р дунд сургууль болон Монгол Улсын Их Сургууль нь Маршал Чойбалсангийн нэрэмжит сургуулиуд юм. Маршал Чойбалсан өөрөө "Монголын ардын үндэсний хувьсгалын анх үүсч байгуулагдсан товч түүх", "Монгол ардын үндэсний хувьсгалт цэргийн агуу хөгжлийн товч зам", "Ардын Хатанбаатар Магсаржавын хураангуй түүх" зэрэг зохиол бичиж, илтгэл өгүүллэгүүд нь 4 ботиор хэвлэгдэж байв. Иргэдийн 1930-аад оны хэлмэгдүүлэлт,гаднаас заналхийлж буй Япон, Гоминданы Хятадын цэрэглэн халдах дайны аюул,1944,1945 оны цас зуд зэргээс шалтгаалан үүссэн айдас хүйдэс,олон нийтийн санаа сэтгэл унасан байгааг харгалзан үзэж шүтэх бишрэх эрхийг хүндэтгэн үзэж, Гандантэгчилэн хийдийн хурал, мөргөлийн ажиллагааг 1944 онд дахин сэргээжээ. 1944 онд сонгуулийн эрх хасагдсан хүмүүст сонгуулийн эрх олгож, 1949 онд сонгуулийн бүх нийтийн, шууд, тэгш бөгөөд саналаа нууцаар хураах шинэ систем тогтоож, 1951 онд Улсын Их Хурлын анхны сонгуулийг явуулсан байна.

Х.Чойбалсан их гүрнүүдийн зүгээс бага орны удирдагчид үзүүлдэг дарамт, шахалт бүхий амаргүй хувь тавиланг амссан ч, Монголын тусгаар тогтнолыг тууштай сахин хамгаалах, гадаад бодлогын харьцангуй бие даасан чиг шугам баримтлахыг хичээн оролдож байв. И.В.Сталины мэндэлсний 70 жилийн ойн ёслолын арга хэмжээнд Европ, Азийн орнуудын нам, төрийн удирдагчид бүгд Москвад очиж үнэнчээ харуулахад, Х.Чойбалсан өөрийн биеэр очоогүй байна. ЗСБН Автономит Тува улсын тэргүүн Салжиг Тогоо Монголд айлчлах үедээ Монголыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд орохыг ятгах үг хэлэхэд Чойбалсан ихэд уурлан, алгадсан гэдэг дам яриа тархсан байдаг. 1950 онд Монголын улс төрийн хувьд хамгийн тэргүүний хүмүүс болох Ю.Цэдэнбалын идэвхитэй дэмжлэгтэйгээр эхний удаад Жамбалдорж нар, дараа нь Д.Төмөр-Очир тэргүүтэй хэдэн сэхээтэн улс орныхоо хөгжлийг түргэтгэх гол арга зам бол ЗХУ-ын бүрэлдэхүүнд даруй орох явдал хэмээх санал өргөхөд тэрвээр дургүйцэн, тэднийг зэмлэж байсан гэдэг. Гэхдээ энэ нь хоосон дам яриа болохоос тодорхой баримт байхгүй асуудал юм.

Нас барсан нь

"Монголын бүх ард түмний дотны хайрт жолоодогч", "Хайрт эцэг" хэмээн өргөмжлөгдөж байсан Монголын төрийн зүтгэлтэн Х.Чойбалсан 1952 оны 1 сарын 26-нд таалал төгсчээ. Намын Төв Хороо, Их Хурлын Тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөлийн эмгэнэлийн бичигт

"...манай улсын бүх түүх бол Ардын хувьсгалыг мандуулах ба манай орныг цэцэглүүлэх үйл хэрэгт бүх амьдралаа зориулсан нөхөр Чойбалсангийн нэртэй холбоотой юм..."

гэж тэмдэглэсэн байдаг.

Хэлсэн үг

„Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн
Эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нарт үлдээв.“

Хорлоогийн Чойбалсан

Түүхэн нөлөө

Чойбалсан бол Монгол улсын гэмгүй иргэдийг үй олноор нь алж устгах гэмт хэргүүдийг гардан удирдаж хийсэн улаантны харгис дэглэмийг 1930-1950-аад онуудад толгойлж байсан коммунист дарангуйлагч байсан юм. [1]

Х.Чойбалсан нь Сталины загвараар Монголын нийгмийг нэг хүний дарангуйлалд оруулсан, айдас дарангуйллын хүлээснээс болж Монгол улс нь 1949 онд үндэсний бичгээ халж Оросын коммунист дарангуйллыг дагаж кирилл бичигтэй болж 1950-аад оноос эхэлж Монгол улсад ажиллаж байсан бүх хувийн жижиг дунд үйлдвэрллийг устгаж Монгол улс үйлдвэрлэл эдийн засгийн талаасаа бие даасан шинж чанраа бүрэн алдаж ЗХУ-ын эдийн засгийн бүрэн хараат байдалд орох нэг ёсны шинэ хэлбэрийн колончилолд орох үндэс нь тавигдсан юм.Монголын бурханы шашин соёлыг устгаж 1250 буддын сүм хийдийг устгав. Олон арван мянган лам хувраг, шилдэг сэхээтнүүдийн амийг хөнөөж цаазаар авсан.

Монголын тулгар төрийг сэргээн байгуулах үйлсийн төлөө халуун амь, бүлээн цусаа хайрлахгүй тэмцэж байсан үе үеийн эх орончид болох Рэнчиндорж ван, Шадар ван Чингүнжав, Богд хаан, Барон Унгерн, Ханддорж ван, Сайн ноён хан Намнансүрэн,Манлай ван Дамдинсүрэн, Магсаржав, Да лам Цэрэнчимэд, Сүхбаатар жанжин,Дамдинбазар, Бодоо, Данзан, Догсом зэрэг бидний мэдэх болон нэр нь тодроогүй Монголын чин зоригт баатруудын зүтгэж, тэмцэж байсан Монгол улсыг байгуулж, тусгаар тогтнолыг нь бусдаар хүлээн зөвшөөрүүлэх хамгийн хүнд бөгөөд хатуу үйлсийг бүтээж, өнөөдрийн дэлхий дахинд Монгол Улсыг бусдаар хүлээн зөвшөөрүүлж чадсан явдалд "Монголын бүх ард түмний дотны хайрт жолоодогч", "Хайрт эцэг" хэмээн өргөмжлөгдөж байсан Монголын төрийн зүтгэлтэн Х.Чойбалсангийн гол гавъяа оршино.

Түүнчлэн үзэх

Эшлэл

Гадаад холбоос

 Commons: Хорлоогийн Чойбалсан – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Өмнөх
Жамцангийн Дамдинсүрэн
Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга
1929-1930
Дараах
Лосолын Лааган
Өмнөх
Анандын Амар
Монгол Улсын Ерөнхий Сайд
1939-1952
Дараах
Юмжаагийн Цэдэнбал

Загвар:Монголын маршалууд