Рашид ад-Дин: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
бүтэн
(Өөрчлөлт алга)

15:58, 19 Нэгдүгээр сар 2021-ий байдлаарх засвар

Рашид ад-Дин Фазлуллах ибн Абу-ль-Хайр Али Хамадани (Рашид ад-Доулэ; Рашид ат-Табиб — «Рашид-эмч») (1247 он орчим, Хамаданд төрж— 1318 оны 6 дугар сарын 18-нд Тебризд нас барсан) -персийн төрийн зүтгэлтэн, эмч, эрдэмтэн; Ил хаант улсын сайд (1298—1317).

Абаха хааны үед төрийн ажилд орсон (1265—1282). Махмуд Газаан хааны үед(1295—1304) эдийн засгийн асуудал эрхэлсэн тэргүүлэх түшмэл болсон. Өлзийт хааны үед (1304—1316) үндсэндээ улс удирдах нэгдүгээр хүн болсон байна. Абу Саид Бахадур хааны үед (1316—1335) улс төрийн зөрчилдөөний үед эрх мэдлээ алдаж худал мэдүүлгээр буруутгагдаж цаазлуулсан байна.


Рашид ад-Дин Монголын эзэнт гүрний болон Ираны Ил хаант улсын түүхийн талаар М.Газаан хааны тушаалаар Перс хэл дээр "Джами' ат-таварих" («Судрын чуулган») хэмээх түүхэн сурвалж бичиж үлдээсэн юм. Мөн Рашид ад-Дины захидлууд түүхийн чухал эх сурвалж болдог.

Газаан хан, олон хэл мэддэг бөгөөд түүх судалдаг өндөр боловсролтой хаан байсан тул өөрийн улсын түүхэнд өндөр ач холбогдол өгдөг байжээ. Газаан хаан 1300/1301 онд Рашид ад-Динд монголчуудын талаарх бүх мэдээллийг цуглуулан эмхэтгэх даалгавар өгсөн байна. Улмаар «Та’рих-и Газани» («Газааны судар») хэмээх нэртэй үндсэн ажлыг Өлзийт хаанд 1307 онд өргөн барьсан ажээ. 1310/1311 онд дээрх "Судрын чуулган" түүхэн баримт бичгийг дуусгасан байна.

Рашид ад-Дины удирдлага дор "Судрын чуулган" /Джами' ат-таварих/ бичихэд хэд хэдэн хүн оролцсон байдаг. Юуны өмнө түүний туслах болох түүхч Абдаллах Кашани («Өлзийт хааны түүх»-ийг бичсэн) мөн Ахмед Бухари нар юм. Ил хаант улсын түүх болох "Газааны судар" -Та’рих-и Газани- гийн 1 дүгээр бүлгийн 3 дахь хэсгийн нооргийг гаргасан гэж үздэг. Монголын түүх, ёс уламжлалыг сайн мэдэг хятадаас 1286 онд ирсэн чэнсян Болад мөн оролцсон байна. Шемс-ад-дин Кашани гэж яруу найрагчийн бичиж үлдээснээр Рашид ад-Дин, Болад хоёр өдрөөс өдөрт багш сурагч шиг хамт ажилдаг байжээ : «жаргалтай эмир ярьж өгдөг, эрдэмтэн сурагч түүний ярьсаныг бичиж үлдээдэг байлаа». Мэдээж хэрэг Газаан хаан болон бусад монгол дээд түшмэлүүд мэдээллээ хуваалцдаг байжээ. Мөн үүнээс гадна Рашид ад-Дин хятадтай холбоотой мэдээлэл өгдөг хоёр хятад эрдэмтэн, Энэтхэгтэй холбоотой мэдээлэл өгдөг Кашмирын лам Камалашри нар байснаас гадна францын католик ламтан мөн оролцсон гэдэг мэдээ байдаг.



Рашид ад-Дин Фазлуллах ибн Абу-ль-Хайр Али Хамадани /бүтэн нэр/ 1247 оны орчим Хамаданид Абу’ль-Хайрын хүү болон өнөөгийн Ираны нутаг дахь Хамадан хотод мэндэлжээ. Рашид ад-Дины өвөг эцэг нь Муваффик ад-Доулэ низаритын хамба Рукн ад-Дина Хуршах орчим эмч байсан гэдэг. Исмаилын цайж нурсаны дараа 1256 онд тэрээр өөрийн хүү ( Рашидын эцэг) Монголын Хүлэгү хааны засагт ажилд орсон байна. Түүнийг еврей гаралтай байсан гэдэг боловч Рашид ад-Дин ханы ордонд ажиллаж байхдаа тэр үеийн перс гаралтай хүмүүсийн нэгэн адил шафийт чиглэлийн суннит урсгалын мусульман хүн гэж өөрийгөө мэдүүлж байсан байна.

Өндөр албан тушаал хашиж, Ил хаант улсын засаг захиргаа, санхүүгийн бүх газрыг гартаа атгаж байсныхаа хувьд ихээхэн хөрөнгө хурааж, Тебризэд “Рашидын хороолол” бий болж энэ нь хотын дөрөвний нэгийг эзэлж байв.

Түүний арван дөрвөн хөвгүүний арав нь Багдад, Анатоли, Гүрж, Исфахан, Фарс, Кермин зэрэг газрыг захиран сууж байжээ. Тэдгээр хөвгүүдээ нэгэн зэрэг гэрлүүлэхдээ тэднийг Мусульман шашинтнуудын дотор Түрэг, Монголчуудын дундаас язгуур угсаа, нэр нөлөө бүхий хүмүүстэй ураг холбуулж байв. Абу Са’ид Бахадур хааны үед Сүлдүс овгийн Чабан ноёны зохион байгуулснаар Рашид ад-динийг шадар сайдын албан тушаалаас нь буулгаж, бүх хөрөнгийг нь хурааж, ордны эмч байсных нь хувьд Өлзийт хаанд хор өгч алсан хэрэгт гүтгэн нэг хүүгийнх нь хамтаар 1318 онд 71 насанд нь цаазлагдсан байна. Хожим Рашид ад-Динийг цагаатган хөрөнгийг нь хөвгүүдэд нь буцаан олгосон байдаг.