Бүгд Найрамдах Монгол Ард Улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
БНМАУ - Монгол Улсын хуучин нэр гэдэг нь агуулгын хувьд учир дутагдалтай, өнгөцхөн, алдаатай явдал. Энэ логикоор бодож үзвэл Их Монгол Улс, Манж Чин гүрэн, Олноо Өргөгдсөн Монгол Улс ч гэсэн зүгээр нэг Монголын хуучин нэрнүүд байсан уу? Уг шалтгаанаар Монголын хуучин нэр гэснийг 1924-1992 оны хооронд оршин тогтносон улс болгон өөрчлөв.
No edit summary
Мөр 166: Мөр 166:
[[Ангилал:20-р зууны Монголын түүх]]
[[Ангилал:20-р зууны Монголын түүх]]
[[Ангилал:Монголын ардын хувьсгал]]
[[Ангилал:Монголын ардын хувьсгал]]
[[Ангилал:Урьдны Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орон]]
[[Ангилал:Урьдын Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орон]]
[[Ангилал:Зүүн блокийн улсууд]]
[[Ангилал:Зүүн блокийн улсууд]]
[[Ангилал:1924 онд үүсгэн байгуулагдсан]]
[[Ангилал:1924 онд үүсгэн байгуулагдсан]]

13:47, 21 Нэгдүгээр сар 2021-ий байдлаарх засвар


Бүгд Найрамдах Монгол Ард Улс (БНМАУ)
1924–1992
БНМАУ-ын далбаа 1949–1992 БНМАУ-ын сүлд 1960–1991
Далбаа Сүлд
Холбоос
Албан хэл Монгол
Нийслэл Улаанбаатар
Төрийн хэлбэр Бүгд найрамдах улс
Засаглалын хэлбэр Социалист нэг намын систем
Төрийн тэргүүн Нам, төрийн удирдагч
Засгийн газрын тэргүүн Ерөнхий Сайд
Газар нутгийн талбай
– 1992

1.564.116 км²
Хүн ам
– 1992

2.318.000
Мөнгөн тэмдэгт Төгрөг (1 ₮ = 100 мөнгө)
Оршин тогтносон 1924–1992 он
Төрийн дуулал Интернационал 1924–1950
БНМАУ-ын төрийн дуулал 1950–1991
Цагийн бүс ГЦ+7, ГЦ+8
Утасны бүсчлэлийн дугаар +976
БНМАУ-ын байршил дэлхийн бөмбөрцөгт

Бүгд Найрамдах Монгол Ард Улс бол 1924-1992 оны хооронд оршин тогтнож байсан нэг намын бүгд найрамдах засаглалтай социалист улс юм. 1989 онд болсон Ардчилсан Хувьсгалын үр дүнд шинэ үндсэн хууль батлагдан, Монгол Улс байгуулагдсан юм.

Түүх

Үндсэн өгүүлэл: Ардын хувьсгал

Богд хаан 1924 онд таалал төгсөв. Ингэснээр Богд хаант Монгол улс буюу хэмжээт эрхт хаант засаглал оршин тогтнохоо болисон билээ. Монголын Тагнуулын Төв Газар сүүлийн үед илэрсэн баримт мэдээн дээр түшиглэн түүнийг Зөвлөлтийн тагнуулуудад хорлогдсон гэж үзэж байна. Социалист системийн үед Богд хааныг өвчний улмаас өнгөрсөн гэж бичдэг байсан ба Оросын тал Богдыг оросын тагнуул хороосон гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Оросын судлаач С.Кузьмин ба Монголын судлаач Ж.Оюунчимэг нарын номд түүнийг хорт хавдраар нас барсан гэж бичжээ.

Богд хааны хойт дүрийг тодруулахыг Ардын засгийн газраас хориглосон шийдвэр гаргасны үр дүнд Бүгд найрамдах төрийг тунхаглах үндэс бүрдсэн байна. Үүний дараа 1924 оны намар МАН-ын Их хурлыг зарлан хуралдуулж үндсэн хуульт бүгд найрамдах засаглалыг тогтоохооор шийдвэрлэсэн бөгөөд энэ Их хурлын үеэр Хөрөнгөтний бүгд найрамдах засаглалын талыг баримтлагч Ерөнхий сайдын орлогч, Бүх цэргийн жанжин С.Данзанг Зөвлөлт орос улсын болон Коминтерний төлөөлөгчдийн шууд удирдлагаар баривчлан буудан хороосон байна. 1924 оны 11 сарын 26-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг зарлан тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулийг баталсан байна. Ийнхүү БНМАУ тунхагласан 11-р сарын 26-ны өдрийг "Улс тунхагласны баяр" хэмээн нэрлэн тэмдэглэн өнгөрөөх болсон.

1924-1937 онуудад БНМАУ-ын Төр, Засгийн удирдлагад Б.Цэрэндорж, Дамбадорж, Шижээ, Бадрах, Б.Амар, Гэндэн, Догсом, Чойбалсан зэрэг хүмүүс ажиллаж байсан бөгөөд энэ үед ЗХУ-тай маш нарийн харилцаатай байжээ. 1920-д онд БНМАУ-ын удирдагч нар нь төвийг сахисан Швейцари шиг улс байгуулах, өөрийн тусгаар тогтнолыг ЗХУ, БНХУ төдийгүй европын улсуудаар хүлээн зөвшөөрүүлэх тэд нартай эдийн засаг, худалдааны харилцаа тогтоох оролдлогуудыг уйгагүй хийж байжээ. Үүний үр дүнд Герман, Францад 50 хүртэл тооны залуусыг сургахаар илгээсэн төдийгүй Швед, Дани зэрэг улсуудтай худалдааны харилцаа тогтоож, мөн мэргэжилтнүүдийг урьж ажиллуулж байсан байна. Гэхдээ гадаад харилцаанд ЗХУ-ыг түшиглэн Хятадын болон Японы түрэмгийллийг эсэргүүцэх бодлого барьж байжээ. БНМАУ нь дотооддоо бүх хүн тэгш эрхтэй болохыг тунхаглан, язгуур угсаа болон шүүхийн харгис аргуудыг устган хамжлагт ёсыг халсан байна. Мөн бүх нийтээр бичигтэн болох нийт ардын боловсролын болон эрүүл мэндийг хамгаалах системийг тогтоох арга хэмжээнүүдийг авч байсны үр дүнд олон арван бага сургууль, Багшийн сургууль байгуулагдсан ба хүн болон мал эмнэлэгүүдийг олноор байгуулж байжээ. Түүнээс гадна үндэсний үйлдвэрийг байгуулан өөрийн хэрэгцээг хангах үүднээс ноос угаах, хувцас оёх, эсгий эдлэл хийх, гэр ахуйн эдлэл хийх зэрэг жижиг артель, цехүүдийг байгуулах, үндэсний худалдааны байгууллага болох монгол хоршоо зэргийг байгуулсан төдийгүй Үндэсний Улсын банкийг байгуулан өөрийн мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргасан байна. Түүнээс гадна гааль, худалдааны татварыг чангатгасан ба байгалийн баялгийг хайж илрүүлэн ашиглах зорилгоор ЗХУ-ын мэргэжилтнүүдээс бүрдсэн томоохон экспедицүүдийг монголд урьж ажиллуулж байжээ. БНМАУ-ын бие даасан үйл ажиллагаа явуулж Коментерн болон ЗХУ-ын хяналтаас гарах гэсэн бодлогыг мэдэрсэн ЗХУ-ын удирдлага Монголын удирдагч нарын хооронд яс хаясан бодлого явуулсны үр дүнд ЗХУ-д түр хугацаагаар сургасан хөдөөний залуу хэт хувьсгалч нарын гараар баруунтан, зүүнтэн гэсэн нэр томъёололыг гарган үндэсний удирдагч нарт оноон төрийн удирдлагаас ээлж дараалан зайлуулж байжээ. 1920 ба 30-аад оны үед Зөвлөлтийн нөлөөллийг эсэргүүцэж, илүү тусгаар тогтносон байдлыг дэмжиж байсан Догсомын Бодоо, Солийн Данзан, Дамбадорж, Шижээ, Бадрах, Гэндэн, Амар нар нь эрх мэдлийн төлөөх тэмцэлд хохирогч болж алагджээ. Энэ үед МАХН нь төрийн дээд удирдлага болон гүйцэтгэх засаглалыг бүрэн хянаж, удирдаж байсан байна. 1930-д оноос эхлэн ноёд баян лам нар, баячуудын хөрөнгийг хураан, малчидыг хүчээр хамтралжуулах бодлого баримталсны үр дүнд 1932 онд зэвсэгт бослого гарсан төдийгүй олон тооны хүн хилийн чанадад дүрвэн гарах хөдөлгөөнүүд гарчээ. 1932 оны бослого-“гадаад түвд хүмүүсийн турхирсан” монголын дээд лам нар, феодалуудын гаргасан үймээн, Түвд улс Банчин Богдоор жуулчлан Монголын хэрэгт өнгөлзөж, мөн босогчдыг япончууд дэмжиж байсан гэх дүгнэлт баталгаагүй. Үнэн хэрэгтээ, босогчид гадаадын заалтаар биш, тэр ч байтугай тэндээс тусламж огт аваагүй бөгөөд ганцхан өөрсдийн хүч дээр тулгуурлахаас өөр аргагүй байсан билээ. ЗХУ-ын шууд дэмжлэгээр 1928 онд Хорлоогийн Чойбалсан төр, засгийн удирдлагад гарсан бөгөөд 1937 оноос эхэлсэн Их Хэлмэгдүүлэлтэд 30,000 гаруй хүн өртөн амь үрэгджээ.

Дамдины Сүхбаатар, маршал Дэмид зэрэг монголчуудын дунд асар их нэр хүндтэй хүмүүсийг шууд хороож болохгүй байсан тул Зөвлөлт улс энэ хоёрыг нууцаар хороосон гэж үздэг. Монголын Тагнуулын Төв Газар шинээр илэрсэн баримтад тулгуурлан Дамдины Сүхбаатарыг оросууд хороосон гэж үзэж байна.

Файл:Хорлогийн Чойбалсан (фото П. Трошкина).jpg
Чойбалсан

БНМАУ-ын гадаад байдал энэ үед хурцадсан байсан бөгөөд ЗХУ нь 1924 онд Бээжинд БНХУ буюу Гоминдааны Засгийн газартай байгуулсан Зөвлөлт-Хятадын гэрээгээр БНМАУ-ыг Хятадын салшгүй нэгэн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн байсан ба үүнийгээ Монголын талд эсрэгээр тайлбарлан хоёр нүүр гаргасан бодлого баримталж байсан байна. Үүний тод жишээ нь 1946 он хүртэл БНМАУ-тай дипломат харилцаа тогтоогүй байсан бөгөөд БНМАУ-д Элчин-Консул л суулгаж байсан ба албан ёсны нэг ч гэрээг хоёр улсын хооронд байгуулаагүй байна. Алс дорнодод Японы эзэнт гүрний түрэмгий бодлогын үр дүнд Манжуур Японд эзлэгдэн ЗХУ-ын дорнод хил тайван бус болсонтой холбоотойгоор ЗХУ-ын удирдлага БНМАУ-ыг жийргэвч бамбай улс болгон ашиглах, стратегийн давуу байрлал эзэмших үүднээс 1936 онд харилцан туслалцах протоколыг л байгуулсан байна. Энэ үед БНМАУ-ын дорнод хилийн дагуу Япон болон Японы байгуулсан Манж-го улсын цэргүүд байнгын халдлага довтолгоон өдүүлж байсан төдийгүй Халхын сүмийн хэсгийн цэргийн хүчээр булаан эзэлсэн байна. Хилийн мөргөлдөөнийг зохицуулахын тулд БНМАУ болон Япон-Манж-гогийн талтай хилийн будилааныг зохицуулах Манжуурын бага хурлыг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Үүнтэй холбогдуулан ЗХУ нь өмнөх протоколын дагуу 57-р армийн корпусыг Монголын нутагт байршуулжээ. Улмаар хилийн мөргөлдөөн нь 1939 оны Халх голын дайнд хүргэж, энэ дайнд ЗХУ, Монголын хамтарсан хүчин Японы армийг ялжээ. Энэ байлдааны үр дүнд ЗХУ нь Японтой төвийг сахих гэрээнд гарын үсэг зуржээ.

2-р дайны үе

Зөвлөлт-Монголын хамтын ажиллагаанд зориулсан Зайсан дурсгалын цогцолборын мозайк

Дэлхийн хоёрдугаар дайны үед ЗХУ-д бүх талын тусламж илгээж байсан ба Дэлхийн хоёрдугаар дайны сүүлийн өдрүүдэд БНМАУ ЗХУ-тай хамт Японд дайн зарласан байна. 2-р дайнд морь чухал үүрэгтэй байсан бөгөөд Зөвлөлтийн цэргийн 5 морь бүрийн нэг нь монгол морь байв. Зөвлөлтөд Америк 665,000 тонн махан бүтээгдэхүүнийг зарсан бол, Монгол 500,000 тонн мах үнэгүй өгчээ. Харин шинель өвлийн цагт төдийгүй зун цагт ч окопонд даарахгүй байхад чухал байсан ба АНУ 54,000 тонн хонины ноосыг мөн зарсан байхад, Монгол 64,000 тонныг Зөвлөлтөд бэлэглэсэн байна. 1942-45 онд Зөвлөлтийн цэргийн 5 шинель бүрийн 1-ийг монгол ноосоор хийж байв. Вольфрам нь Германы "Барс", "Ирвэс" танкуудын хуягийг нэвтлэхэд шаардлагатай сумыг хийх гол түүхий эд байсан бөгөөд Зөвлөлтөд хамгийн ойр вольфрамын орд Монголд байсан байна. Ийнхүү их хэмжээний тусламж илгээсэн Монгол өөрөө хүнд байдалд орж 1944 оны өвөл Зөвлөлтийн зарим мужийн адил өлсгөлөнд нэрвэгджээ. Квантуны армийн довтолгооноос сэрэмжлэн олон тооны цэрэг Алс Дорнодод байлгаж байсан Зөвлөлт тагнуулын мэдээгээр Япон ойрын үед довтлохгүй гэж мэдсэний дараа зарим цэргээ Германы эсрэг илгээжээ. Монгол улс эрэгтэй, эмэгтэй бүх хүн цэргийн алба хаах хууль гарган цэргийн тоогоо нэмсэн нь Алс Дорнод дахь хүчний харьцааг өөрчлөхөд мөн нөлөөлсөн байж болох юм.

Монгол улс 1945 оны чөлөөлөх дайны үеэр Өвөрмонголыг өөртөө нэгтгэхийг зорьж байв. Гэсэн ч энэ бодлого амжилтанд хүрээгүй юм. Дэлхийн хоёрдугаар дайнд японы эсрэг дайнд ЗХУ-ыг оруулах сонирхолын үүднээс АНУ, Англи нь Ялта болон Подстамын бага хурлуудаар БНМАУ-ын статус квог хүлээн зөвшөөрч, үүнийг Хятадаар зөвшөөрүүлэх асуудлыг АНУ-ын ерөнхийлөгч хариуцахаар болсон байна. Үүнийг Чан Кайши тэргүүтэй Хятадын удирдлага эрс эсэргүүцсэн боловч Их гүрнүүдийн удирдагч нарын шахалтад орсны үр дүнд Бүх ард түмний санал хураалтаар шийдвэрлэх тохиролцоонд хүрчээ. Иосиф Сталины хүчтэй шахалтаар 1945 онд Чан Кайши дээрхи саналыг гаргасан ба 1946 онд явагдсан санал хураалтын үр дүнд Бүгд Найрамдах Хятад Улс нь Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. Хятадын иргэний дайны дараа Мао тэргүүтэй коммунистууд засгийн эрхийг авахад БНМАУ нь БНХУ-тай байгуулсан дипломат харилцаагаа тасалж шинээр байгуулсан Бүгд Найрамдах Хятад Ард Улстай 1949 оны 10 сарын 6-нд дахин бие биеэ хүлээн зөвшөөрчээ.

Дайны дараах үе

1952 оны 1 сарын 26-нд Хорлоогийн Чойбалсан Москва хотод нас барахад Юмжаагийн Цэдэнбалд эрх мэдэл шилжив. Энэ үеэс харьцангуй тайван байдал өрнөх болжээ.

1960-1990

Үндсэн өгүүлэл: Нэгдэлжих хөдөлгөөн
Үндсэн өгүүлэл: Атрын аян
Зайсан хөлийн газар. Улаанбаатар хот, 1972.

1961 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн болж, өрнөдийн орнуудтай дипломат харилцаа тогтоосон. Харин 1960-аад оны дунд үеэс ЗХУ-БНХАУ хоорондын харилцаа хүйтрэн сөргөлдөх болсон үед Монгол нь ЗХУ-тай нэг тал болжээ. Энэ үед ЗХУ-ын цэрэг БНМАУ-д дахин байрласан байна. Ингэснээр ЗХУ-ын нөлөө ихэсчээ. Монголын эдийн засаг 60-аад оноос эрчимтэй хөгжиж, бүх нийтээрээ бичиг үсэгт тайлагдсан Азийн анхны улс болжээ. Үүнээс гадна БНМАУ-д хөдөө аж ахуй, үйлдвэрийн салбаруудыг ЗХУ болон бусад социалист улсуудын эдийн засаг болон мэргэжилтний хүчээр эрчимтэй хөгжүүлж чадсан байна. Эдгээрийн үр дүнд Монгол нь социалист улсуудад хөдөө аж ахуйн болон уул уурхайн хямд түүхий эд нийлүүлэгч түүхий эдийн бааз болсон бөгөөд харин гадаад худалдааны хувьд алдагдалтай байсныг зээлийн хөрөнгөөр нөхөж байжээ. ЗХУ-ын удирдлагад Горбачёв 1983 онд гарч ирснээр социализмыг шинэчлэх, өөрчлөн байгуулах, ил тод байдлын тухай бодлого хэрэгжиж эхэлсэн байна. Ийнхүү аядуу социализмын гол төлөөлөгч болсон Ю.Цэдэнбалыг нам, төрийн эрхээс зайлуулах бодлогыг ЗХУ баримтлан, 1984 онд Цэдэнбал Москвад эмчилгээнд байхад нь Монгол дахь КГБ-ын төлөөлөгч генерал Радченко болон Элчин сайд Павлов нар ЗХУКН-ын шууд заавраар тайван эргэлтийг Монголын эдийн засгийн шинэчлэгч нарын гараар хийлгэсэн байна. Үүний үр дүнд Жамбын Батмөнхийг Монголын удирдагчаар сонгожээ. Өөрчлөн байгуулалтын үр дүнд ЗХУ задран унаж улмаар нийт социалист систем устахад ЗХУ-ын болон ЭЗХТЗ-ийн социалист орнуудын эдийн засаг-санхүүгийн тусламж шууд зогссон нь БНМАУ-ыг улс төр-эдийн засгийн хямралд оруулжээ. Энэхүү хямралын үр дүнд БНМАУ нь ардчилал ялж, чөлөөт зах зээлийн эдийн засгийг байгуулах шийдэлд хүрсэн байна. Түүничлэн Үндсэн хуулийг шинээр дахин боловсруулж Монгол улс гэж нэрлэн Парламентын засаглал бүхий улс болохыг зааж тусгасан байна.

Төрийн байгуулалт

1924 оны Үндсэн хуулиар Улсын Их хурал, Улсын Бага хурлыг байгуулсан. Уг бүтцийг 1949 он хүртэл хадгалсан бөгөөд Улсын Их хурал 9 удаа, Улсын Бага хурал 30 гаруй удаа хуралдсан. 1940, 1960 онуудад Үндсэн хуулийг дахин баталж, төрийн социалист хэв маягт багтах Бүгд Найрамдах улсын төрийн хэлбэрийг сонгон хөгжиж байв. 1950-иад оны эх хүртэл үйлчилж байсан төр-намын тогтолцоог нам-төрийн тогтолцоонд шилжүүлсэн. 1960 оны Үндсэн хуульд “БНМАУ-ын төр, нийгмийг удирдан чиглүүлэх хүч бол бүхнийг ялагч марксист-ленинист онолыг удирдлага болгосон Монгол Ардын Хувьсгалт нам мөн” гэж заасан. 1960-1990 оны хооронд Ардын Их хурлын сонгууль 9 удаа явагдаж, Их хурлын чуулган 40 гаруй удаа чуулжээ.

1990 оны 5 дугаар сард БНМАУ-ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, төрийн эрхийг шинэчлэн, нам төрийн үүргийг зааглан, парламентын нэгдмэл тогтолцоог бүрдүүлэн төлөвшүүлэх, ардчиллыг бүх талаар хөгжүүлэх чиглэлийг баримтласан. БНМАУ-ын Ардын Их хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаан 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр шинэ Үндсэн хуулийг баталсан. Үндсэн хууль ёсоор төрийн хэлбэрийн хувьд Монгол улс бол парламентийн Бүгд Найрамдах Улс юм.[1]

Газар нутаг

Зөвлөлтийн тал вольфрам, ураны ордтой Увс аймгийн Давст уул, Хөвсгөлийн Шишгидийн нурууг 1930-1960-аад онд БНМАУ-аас тасдан авчээ.

Халхын сүм орчмын хэсгийг Япончууд гэнэт довтлон эзэлснийг Халхын голын дайнаар чөлөөлсөн ч Буйр нуурын зарим хэсэг болон Халхын сүм орчмын нутаг нь 1960-аад оны Монгол-Хятадын хилийн гэрээгээр Хятадын талд оржээ. 1960-аад оны үед одоогийн Монгол-Хятадын хилийг 2 талын гэрээгээр тогтоожээ.

Мөн Байтаг Богд уул бүхэлдээ БНМАУ-ын нутаг байсан ч хилийн гэрээгээр урд хэсэг нь БНХАУ-ын нутагт оржээ. БНХАУ, Зөвлөлт улсууд Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн ч зарим нутгийг тасдан өгөхийг шаардаж байв. 90-ээд оныг хүртэл урд хилийн хамгаалалтад голчлон анхаардаг байсанаас хойд хилийн хамгаалалт суларсныг ашиглан Зөвлөлтийн тал хилийн шонгуудаа аажим аажимаар урагш зөөдөг байсан гэдэг.

Зэвсэгт хүчин

Үндсэн өгүүлэл: Монголын Ардын арми

Нийгэм

Зөвхөн нэг намын үзэл суртал Монголын ард түмний үзэл санааны үндэс боллоо гэсэн дүгнэлт хийж олон ургальч үзлийг хаан боогдуулсныг ийнхүү баталгаажуулж өгсөн.1960-иад он гэхэд соён гэгээрэл гэхэд, оюун санааны талаар ихээхэн амжилт олсон бөгөөд түүний дээд оргил нь Марксизм-ленинизм гэж үзэж байв.

Нийгмийн бүтцэд ихээхэн өөрчлөлт гарч мөлжигч, дарлагч анги устлаа. Монголын нийгэм одоо ажилчин анги хоршоолсон ард, ардын сэхээтнүүдээс бүрдэх боллоо гэсэн дүгнэлт хийх болсон байна. Ийнхүү 1921 оноос эхлэн ядуу дорд ардыг дэмжих бодлогын үр дүнд ямар нэг хувийн өмчтөн үгүй болж гагцхүү нийтийн өмч дээр суурилсан өвөрмөц давхаргынхан бүрэлдэн тогтсон байна.[2]

1941-1990 оны хоорондох 50 жил бол БНМАУ-д социалист эрүүлийг хамгаалахын зарчмуудыг тууштай хэрэгжүүлсэн он жилүүд бөгөөд төрийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлсэн дэс дараатай арга хэмжээнүүдийн үр дүнд тус улсын хот, аймаг, сум, сангийн аж ахуйн төв зэрэг төвлөрсөн суурин газрын хүн амыг их эмчийн ерөнхий мэргэжлийн тусламжаар үндсэнд нь бүрэн хамарч, анагаах ухааны гол салбаруудаар эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг хөгжүүлж, үндэстний мэргэжилтгүүд цээжний хөндийн болон тархины мэс засал, сэхээн амьдруулахын тусламжийг үзүүлэх арга барил, ур чадварыг эзэмшиж, дотуур дурандалт, дүрс оношлогоо, хүний генетик, вирус болон дархлал судлалын аргуудыг эмнэлгийн практикт нэвтрүүлж эхэлсэн байлаа.[3]

Эдийн засаг

Үндсэн өгүүлэл: Шинэ эргэлтийн бодлого

Манай орны эдийн засгийн өсөлт өмнөх үеийг бодоход өндөр хурдацтай болж, зөвхөн 1940-1960 онд нийгмийн нийт бүтээгдэхүүн 3.7 дахин, үйлдвэрлэсэн үндэсний орлого 3.8 дахин, хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 33.7 дахин өссөн. Аж үйлдвэрийн салбарын элэх хувийн жин нэмэгдэж байгаа нь социализм байгуулах үндсэн нөхцөл гэж үзэж байсан. Иймд 1940 онд аж үйлдвэх үндэсний орлогын 10 хувийг үйлдвэрлэж байсан бол 1960 онд 30 гаруй хувь болж БНМАУ ХАА үйлдвэрийн орон боллоо гэсэн дүгнэлт хийхэд хүрсэн байна.

Зураг

Мөн үзэх

Эшлэл

Өмнөх
Хэмжээт цаазат Богд хаант Монгол улс
БНМАУ
1924-1992
Дараах
Монгол улс