Гандантэгчэнлин хийд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
онууд
No edit summary
Мөр 9: Мөр 9:
|coordinates_display =
|coordinates_display =
|байгуулсан_хүн = 5-р Богд Жэвзүндамба
|байгуулсан_хүн = 5-р Богд Жэвзүндамба
|байгуулагдсан_он =1838 он
|байгуулагдсан_он =1727 он
|сэргээгдсэн_он =1944 он
|сэргээгдсэн_он =1944 он
|ёс_урсгал =[[Шарын шашин|Буяны ёс]]
|ёс_урсгал =[[Шарын шашин|Буяны ёс]]

17:07, 13 Хоёрдугаар сар 2021-ий байдлаарх засвар

Гандантэгчэнлин хийд
Гандантэгчэнлин хийдийн
Мэгжид Жанрайсигийн сүм
Товч мэдээлэл
БайрлалМонгол улсын Улаанбаатар хот
Байгуулсан нь5-р Богд Жэвзүндамба
Байгуулагдсан1727 он
Сэргээгдсэн1944 он
ХөлгөнИх хөлгөн
(Очирт хөлгөн)
Ёс, УрсгалБуяны ёс
Шинэчилсэн1992
Хамба ламЧойжамц
Лам хуврагын тоо150 +
FestivalsЦам
1972 оны гэрэл зураг

Гандантэгчинлэн хийд, хураангуйлснаар Гандан нь Улаанбаатар хотод байх Монгол улс дахь Монголын Буддын шашны төв хийд юм.

Нэр

Гандантэгчэнлин гэдэг нь "Төгс баясгалант их хөлгөний орон" гэсэн утгатай. Мөн Баруун хүрээ хэмээн нэрлэгддэг.Энэхүү нэрийн Занабазар ѳѳрѳѳ нэрлэсэн болно.

Түүх

Их хүрээ нь 1809 онд Далхын дэнж гэх газарт Шар сүм нэртэйгээр анх суурь тавигдаж, 1838 онд[1] Тавдугаар Богд Жавзандамба хутагтын зарлигаар[2]. Их хот мандалын сүм[3] байгуулагдсан нь өнөөгийн Гандантэгчэнлин хийд юм. Богд хаан буюу Наймдугаар Богд Жэвзүндамба хутагтын санаачилгаар 1911 онд 80 тохой өндөртэй алтан Мэгжид Жанрайсиг бурханыг бүтээж залсан байна.

Их хэлмэгдүүлэлтийн үеэр 1938 онд хийдийг хааж, ЗХУ руу бурханыг авч одсон юм. 1944 онд хийд Мөргөлийн дуган нэртэйгээр дахин сэргээж, социализмын жилүүдэд Засгийн газрын хяналт дор Монгол дахь буддын шашны ганц төв болж байв.

Ардчилалд шилжсэний дараа ард түмний хандиваар 1996 онд Мэгжид Жанрайсиг бурханыг дахин бүтээж залсан. Одоогийн тэргүүн хамба лам нь Дэмбэрэлийн Чойжамц.

Дацан, сургууль

Тус хийд нь одоо гүн ухааны (цанидын) Дашчоймпэл, Гунгаачойлин, Идгаачойзинлин хэмээх 3 дацан, Буддын шашны их сургууль, Буддын шашны урлахуйн ухааны дээд сургууль, Буддын шашны дyнд сургууль, Эмч, Зурхай, Жүд, Дэчэнгалав, Жанрайсиг, Бадам Ёго зэрэг Монголын Буддын шашны сургууль, дацангуудтай.

Гандантэгчэнлин хийдийн аймгийн зохион байгуулалт

  1. Шүтээний аймаг
  2. Дондүвлингийн аймаг
  3. Жэдорын аймаг
  4. Даши Тойсамлингийн аймаг
  5. Дүйнхорын аймаг
  6. Чойдэ цэцэн тойны аймаг
  7. Амдуу нарын аймаг
  8. Дандарлингийн аймаг
  9. Махамаяагийн аймаг
  10. Жисагийн аймаг
  11. Номчийн аймаг
  12. Сангайн аймаг
  13. Зоогойн аймаг
  14. Дугарын аймаг
  15. Чойнхорлингийн аймаг
  16. Мэргэн хамбын аймаг
  17. Бизьяагийн аймаг
  18. Ноёны аймаг
  19. Дархан эмчийн аймаг
  20. Эрхэм тойны аймаг
  21. Их дагины аймаг
  22. Вангайн аймаг
  23. Эрдэнэ хувилгааны аймаг
  24. Баргын аймаг
  25. Намдоллингийн аймаг
  26. Бандидайн аймаг
  27. Жамъяансүнгийн аймаг
  28. Лам нарын аймаг
  29. Мэргэн номон ханы аймаг
  30. Өрлөгүүдийн аймаг


Цахим холбоос

Гандан Тэгчинлин хийд (англи, монгол хэлээр)

Эшлэл

  1. Монголын Буддын шашинтны нийгэмлэгийн мэдээлэл: Гандантэгчэнлин хийд
  2. "Танилцуулга". Гандан Тэгчинлин хийд. Retrieved 2 сарын 13. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Italic or bold markup not allowed in: |publisher= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  3. Үржин Шаддүвлин хийдийн мэдээлэл:Гандантэгчэнлин хийд