Монголын буддизм: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 22: Мөр 22:


== Шарын шашны голомтыг самарсан нь ==
== Шарын шашны голомтыг самарсан нь ==
'''Шарын шашны голомтыг самарсан нь''': Ингээд шашин төрийг хослон барих хувьтай төрсөн хаанаараа удирдуулсан Монголын эрх баригчид улс түмнээ хөгжил дэвшилд хүргэх байтугай, төр улсаа удирдах чадваргүй нь нотлогдон байр сууриа тавьж өгөх нь гарцаагүй байв. Улмаар Ардын нам хэмээх Оросуудаар дэмжүүлсэн бүлэглэл гарч ирснээр шарын шашны мөхлийг ёролсон юм. Тэд Оросуудаас авсан тусламжийнхаа төлөөсөнд коммунист үзэл суртал авчирснаар шарын шашинд үхлийн цохилт өгчээ. Коммунист шашин нь өрсөлдөгч шарын шашныг устгаж байж л газар авах нь ойлгомжтой байв. Гэсэн ч Монгол орон шарын шашинд хэт фанатик байдлаар автагдсан, зомби байдлаасаа хурдан гарах боломжгүй байв. Иймд Богдыг хэмжээт хаанаар үлдээн, хутагт хувилгаадаар засгийн эрх бариулж байсан авч эрх мэдэл нь үнэндээ өрнөдийн соёлын давуутайг мэдэрч, ашигласан буриад, халимгуудад, тэдний нөлөөнд орсон бусад Монголчуудад хурдан шилжиж эхлэв. Эмгэнэлтэй нь эдгээр Оросын Монгол гаралтай сэхээтнүүдээр дамжуулан зөвлөлтүүд эрх мэдлийн барьц атгалтаа аажмаар чангалсаар буддист зомбигоос коммунист зомби болтол нь Монголын ард түмний тархийг “базжээ”.
'''Шарын шашны голомтыг самарсан нь''': Ингээд шашин төрийг хослон барих хувьтай төрсөн хаанаараа удирдуулсан Монголын эрх баригчид улс түмнээ хөгжил дэвшилд хүргэх байтугай, төр улсаа удирдах чадваргүй нь нотлогдон байр сууриа тавьж өгөх нь гарцаагүй байв. Улмаар Ардын нам хэмээх Оросуудаар дэмжүүлсэн бүлэглэл гарч ирснээр шарын шашны мөхлийг ёролсон юм. Тэд Оросуудаас авсан тусламжийнхаа төлөөсөнд коммунист үзэл суртал авчирснаар шарын шашинд үхлийн цохилт өгчээ. Коммунист шашин нь өрсөлдөгч шарын шашныг устгаж байж л газар авах нь ойлгомжтой байв. Гэсэн ч Монгол орон шарын шашинд хэт фанатик байдлаар автагдсан, зомби байдлаасаа хурдан гарах боломжгүй байв. Иймд Богдыг хэмжээт хаанаар үлдээн, хутагт хувилгаадаар засгийн эрх бариулж байсан авч эрх мэдэл нь үнэндээ өрнөдийн соёлын давуутайг мэдэрч, ашигласан буриад, халимгуудад, тэдний нөлөөнд орсон бусад Монголчуудад хурдан шилжиж эхлэв. Эмгэнэлтэй нь эдгээр Оросын Монгол гаралтай сэхээтнүүдээр дамжуулан зөвлөлтүүд эрх мэдлийн барьц атгалтаа аажмаар чангалсаар буддист зомбигоос коммунист зомби болтол нь

=== Богд жанч халсан нь ===
1924 оны 5 сарын 20-нд сүүлчийн Богд жанч халив. Шинэ үндсэн хууль, шинэ төрийн бүтэц байгуулах бэлтгэл ажилтай холбоотойгоор Богд гэгээнийг засгаас “Дахин газар дэлхийд эргэн ирэхгүй. Үүрд нирваан дүрийг олсон” хэмээн тун оновчтой шийдлээр зарлажээ. Харин шашны зарим зүтгэлтнүүд болон шүтлэгтнүүд IX Богдыгоо нирваан дүрийг олж сүнс дахин төрдөг нүгэлт ертөнцийн амьдралын хүрдээс салсан, сансар огторгуйд тасарсан асар их мэргэдийн нэг Будда болсон гэсэн ардын засгийн мэргэн шийдвэрт нь итгэсэнгүй.

IX Богдыг сэм тодруулан, Банчин Богдоос батламж авав. Уг ажлыг Богдын засгийн үеийн баатар Гомбо-Идшин гүн тэргүүтэй Төвдөд айлчилсан төлөөлөгчдийг хувийн журмаар дагасан гэх лам Гэндэнсоном зэрэг хүмүүс хийжээ. Энэ удаа эрх мэдэл Манжуудад бус Монголчуудад байсан тул IX Богд Сэлэнгийн Зүүнхараа нутгийн Ялбагт орших мэргэн хүүхэн гэгдэх Цэнд (зарим бичигт Цэнджав гэсэн байдаг) гэдэг хүүхний гэдэснээс олдож Т.Лувсандорж гэдэг хүүхэд болон төрсөн байна.

VIII Богд нь 1948 онд нас барсан. Харин түүнийг тодруулах ажилд холбогдсон VIII Богдын багш Ёнзон хамба тэргүүтэй “ард түмний дайснууд” коммунист хуулиар хайр найргүй шийтгүүлэв. 1926 оноос ардын засаг Богдыг дахин тодруулахгүй, аливаа нэгэн хутагт хувилгаадын хойт дүрийг зөвхөн ардын засгийн зөвшөөрлөөр зарлаж байхаар хуульчилснаар Манжийн Тэнгэрийн тэтгэсний гэсэн сүржин цолтой харгис хааны 1793 онд гаргасан журмыг албан ёсоор хүчингүй болгов. Хуулиа улам чангаруулж 1934 оноос хутагт хувилгаадыг тодруулах, залах явдлыг “үүрд” цаазлан хорив. Энэ хуулийг цуцлаагүй тул өнөө ч хүчин төгөлдөр байгаа гэсэн үг!

Шинэ коммунист үзэл дэлгэрэхийн тулд хуучнаа шахах нь гарцаагүй тул адгуу хувьсгалчдын шахалтаар хүчиндэж хийсэн өөрчлөлт нь зарим хэсгийн дургүйцлийг хүргэжээ. Тэснэ тэснэ гэхээд үүнээс илүү яаж тэсэхэв гэгчээр 1932 лам нар бослого гаргав. Архангай, Хөвсгөл зэрэг нилээн хэдэн аймгуудыг хамарсан томоохон будлиан боллоо. Егөөтэй нь энэ удаа улааныхан шарыгаа даржээ. Лам нар болон шарын шашныхан хэт хоцрогдлоосоо шалтгаалаад нийгмийн хөгжлийг буцаах, дэвшилтэд техник технологийг дайсагнах замаар дундад зууны маягаар зэрлэг балмад аашилж байжээ. Хамгийн хоцрогдсон зах хязгаарын нутгуудад л бослого хүчээ авч чадсанаас нийт Монголыг хамарч чадсангүй. Орчин үеийн арми, арга барилтай ардын засгийн багахан хүч тэднийг харьцангуйгаар амархан цохисон.


== Далай ламын Монгол дахь тоглолт ==
== Далай ламын Монгол дахь тоглолт ==

20:09, 18 Хоёрдугаар сар 2021-ий байдлаарх засвар

Үечлэл

Монгол оронд буддын шашны давалгааг гурван үе болгодог ч 1990 оноос дахин сэргэж буйг тооцвол дөрвөн үе болгон үзэх хэрэгтэй мэт.

Эхний үе

Эхний үе нь Хүннү гүрний үеэс эхлэн Монгол нутагд оршин байсан аймгуудад тархаж байснаар тооцдог. Хамгийн анхны мэдээгээр бол НТӨ 121 онд Хүннүгийн Хөх нуур, Ганьсу мужийг захиран суусан ноёноос Хятадууд алтан хүний дүрс олзолсоныг судлаачид Будда байсан гэж үздэг. Ингэснээрээ сонирхолтой нь буддын шашинтай Хятадууд анх удаа танилцсан байна. Буддын шашин нь эхлээд Монгол оронд баруун зүгээс одоогийн Шинжан, Дундад Азиас дамжин орж ирсэн. Баруун тийш одоогийн Афганистан, Ираны дорнод муж хүртэл Буддын шашин тархсан байсан боловч сүүлдээ Муслимийн тархалтанд автан алга болжээ. Хожим хэдий Монгол оронд Түвдийн буддизм хүчтэй нэвтэрсэн ч шашин болон соёлын судар, очир гэх мэт олон хэллэгүүд Самгард хэлний угшилтай байдаг нь Монголчууд Буддизмтай эрт үес танилцаж байсныг гэрчилдэг. Ер хамгийн сонирхууштай нь Монгол орон нь түүхийн турш баруун зүгээс ирж байсан үзэл суртлын нөлөөнд автаж байсанд байгаа юм. Гэтэл тус орон нь түүх, газар зүйн хувьд ямагт Хятадын болон Зүүн Азийн соёлын нөлөөний бүс нутагт оршдог нь илэрхий.

Хоёр дахь үе

Хоёр дахь дэлгэрэлт нь Хөх нуур хавийг эзлэн суусан Өгөөдэй хааны хоёр дахь хүү Годан ноён Түвд рүү өнгөлзөж эхэлснээс үүджээ. Монголын их гүрний номлолын дагуу тэнгэрт ганц бурхан газарт ганц л Монголын хаан байх ёстой тул Түвдийг эрхшээлдээ оруулах нь эзэмшил нутаг нь хөрш зэргэлдээ Годан ноёны тэр тусмаа ирээдүйн Их хааны ширээг залгамжлах ёстой хүмүүсийн эхэнд тавигдаж байсан хүний нэр төрийн хэрэг ажгуу. Тийм боловч ядуу буурай, газар нутгийн таагүй байрлалтай, үл ойлгогдох шашин бүхий Түвд орон нь Монголчуудын гол анхаарлын төвд орох улс биш байсан. Иймд Годан ноёны мэдэлд Түвд орныг шууд эзэлчих хангалттай хүч байгаагүй тул тухайн үеийн Түвдийн хамгийн нөлөө бүхий Сажа хийдээр дамжуулан эзлэн дарангуйлахаар шийджээ. Мэдээж Монголчуудын эзэрхэг түрэмгий бодлогод дургүйцсэн Түвдүүд шууд дагасангүй. Ингээд Годан өөрийн мэдлийн багахан цэргийн хүчээр “үзүүлэх тоглолт” хийн бурханы шашин шүтэн урьдын дайчин байдлаа алдсан Түвдийн цэргийг хялбархан цохин зарим сүм хийдийг нураан ихэд тонон сүйтгэсэн байна. Гэвч Монголчуудын довтолгоо Өгөөдэй хааныг нас барснаар зогсжээ.

Цаг үеийн байдал эвгүйтсэнийг ойлгосон Түвдийн Сажа хийдийн тэргүүн Гунгаажалцан Годаны урилгыг (үнэндээ тулган шаардалт) хүлээн авч түүний өргөөнд ирж бараалхав. Уулзалт нь сүүлд шашны түүхчдийн бичдэгээр багш шавь, Түвдийн шашинд дагаар орох хүрээнд болоогүй юм. Харин Түвдийг шашнаар нь дамжуулж эзэмших үүднээс мөн Түвдүүдийн сэтгэлийг засах хэрэгтэй тул Сажа ламыг Түвдийн шашны тэргүүнээр өргөмжлөөд Монголчуудын хувьд түүнийг тахилгын лам төдийхөнөөр тавьжээ. Мэдээж дайнч Монголчууд Түвдэд “үзүүлэх тоглолт” хийн хүн, амьтнаар нь “тахилга” өргөчихсөн учир тэр нүгэлээ цайруулах тахилгын лам хэрэгтэй байсан биз ээ. Тохиролцоо ёсоор Түвдүүдийг үг дуугүй татвар төлөхийг шаардаж номхон хүлцэнгүйгээр эсэргүүцэл үзүүлэхгүй дагах зам бол Монголчуудаас аврагдах цорын ганц авралын зам, Монголчууд дагаар орсон улс орнууддаа сайн ханддаг өглөгийн эзэн гэх мэтээр Гунгаажалцан ламаар айлдуулав. [ 10, 323х]

Гунгаажалцанг дагаж түүний хоёр зээ дүү нь хамт ирсэний нэг нь хожим нь Пагва лам болсон 9 настай Лодойжалцан (1235 – 1280) байжээ. Гунгаажалцан Буддын шашин нэвтрүүлэх зорилгоор шинээр Монголчуудад зориулсан үсэг зохиох гэсэн боловч бүтэлгүйтсэн. Хожим түүний зээ дүү нь Хувилай хааны дэргэд дөрвөлжин бичиг зохиож чадсан юм. Хувилай хаан тухайн үедээ маш өндөр боловсорсон хүн байсны хувьд эзэлсэн ард түмнүүдээ дан ганц хүчээр захирч болохгүйг, оюун санаа сэтгэлийг нь татахын тулд боловсронгуй системтэй шашин хэрэгтэйг ойлгон төрийн шашины эрэлд гарчээ. Нөгөө талаар Хувилай нь Хятад орныг хар багаасаа захирч суусан хүний хувьд олон Хятад зөвлөхтэй байж тэдний нөлөөнд нилээн автсан хүн байлаа. Тэдний нэг нь Буддын шашны Хятад лам Хайюун гэгч байжээ. Уг хүний нөлөө маш их байсан учир Буддын шашныг Хувилай хаан хүлээн авахад нөлөөлсөн олон хүчин зүйлсийн нэг нь болсон байх.

Хайюун нь хаан ширээ залгуулахаар бэлдэж байсан хоёр дахь хүүд нь Женжин (Шижир алт гэсэн үг) Монгол дуудлага нь Чингим гэсэн Хятад нэр өгсөн байдаг. [8, 54х] Хэдийгээр Хятадын соёл иргэншлийг хүндэтгэж үздэг байсан боловч Хувилай уулаасаа ухаалаг алсын бодолтой хүний хувьд Монголчууд тэдний нөлөөнд автаж уусахаас сэргийлэн хэд хэдэн арга хэмжээ авсны (жишээ нь: Монгол хүн Хятад хүнтэй гэрлэхийг хориглосон ) нэг нь Хятад бус өөр газраас шашин шүтлэг авахаар шийдсэнд оршино. Энэхүү бодлогын үүднээс Ромын Пап ламд хүртэл эрдэм номтой зуун хуврага явуулахыг хүсэж байжээ. Гэвч Монгол орны газар зүйн байдлаас шалтгаалаад Буддын шашин л хамгийн боломжит сонголт болон үлдсэн болов уу. Хэдий Хувилайн хүрээнд Хятадын Күнз, Дао, Буддын шашны эрдэм номтой мундаг зөвлөхүүд байсаар байсан ч Түвдийн буддизмийг сонгосноор Монголчуудыг оюун санааны хувьд Хятадын нөлөөнд орохоос сэргийлж чадсанд Хувилай хааны улс үндэстнийхээ өмнө бас нэг гавьяа байгуулсан. Ийнхүү Хувилай хаан нь Гунгаажалцанг залсан боловч тэр үед нас нөгчсөн байсан тул түүний зээ дүү Годан ноёны ордонд байсан 18 настай Лодойжалцанг авчирч Пагва (Р’агс’па буюу хутагт гэсэн үг) ламд өргөмжлөн Түвдийн шашны тэргүүнээр залж буддын шашны нэр хүндээр Түвд дэх Монголын ноёрхолыг бэхжүүлэн өөрийн тахилгын ламд өргөмжилжээ. Ингэснээр Чан-Чун бумын Чингис хаантай уулзсан үеэс хүчийг авсан бумбын (Дао) шашны нөлөөг дарж тэдний эрх ямбын хассан байна. Мөн Хятадын Буддизмаас Монголчуудынхаа оюун санааг хамгаалжээ.

Хубилай нь маш өндөр боловсролтой байсан нь анх уулзахдаа Пагва ламтай Хежавра (Ядам бурханы бас нэг дүр) тарнийн судрын талаар ярилцахад Пагва лам тэр судрыг ерөөсөө уншаагүй байсан тул маргааш нь ярилцая гэж гуйснаар харагддаг. Тэгээд тэр шөнө нь уг судрыг Махагал бурханы дүр цагаан үстэй өвгөний дүрээр Пагва ламд хэлж өгсөн домогтой. Үүнээс үзэхэд Монголын хаад нь өрнийн төдийгүй, дорнын өндөр боловсролтой байсан гэж үзэхээр байна. Учир нь тэр үед Монгол газар доншуучилж явсан өрнийн туршуулуудын нэг Хувилайн төрсөн ах Мөнх хааныг Евклидийн геометр үзэж байсан гэсэн байдаг. Тэгэхлээр мань хүн ч гэсэн бас ах шигээ өрнийн боловсрол эзэмшсэн байж л таараа. Ингээд Монгол хааны гол шүтээн нь Махагал бурхан болжээ. Махагал нь догшин дүртэй бурханы шашныг хамгаалагч бурхан тул догшин Монголчуудыг бурханы шашны хамгаалагч болохыг бэлэгдэн сонгосон бололтой. Хэдий түүхчид ялангуяа бурханы шашны түүхчид буддын шашинд Хувилай хааныг энэ үес орсон гэж үздэг боловч өөрөөсөө боловсролоор нэг их илүү гарахгүй арван наймтай Түвд хүүд шавь орсон гэдэг нь юу л бол. Тэгээд ч өмнө нь Хятад зөвлөхүүд дотор нь Буддын шашинтай маш нөлөө бүхий, эрдэмтэй эрхэмүүд байсан, Пагва ламын уншаагүй байсан бурханы шашны судрыг уншсан байсан зэргээс үзэхэд арван наймтай Түвд хүүд дэлхийг эзэлж Монголын ноёрхолд оруулах зорилготой хүн оюун санааны хувьд дагаж орно гэдэг үнэмшил муутай юм. Зарим бичиг номд нь “сэрэмж алдан” тахилгын ламаар өргөмжилсөн гэсэн үг орчихсоныг ажихад дайн байлдааны явцад үрэгдсэн хүн, амьтны амь насыг тахилга болгоод даатгасан ёс төдий сэтгэл засал үйлдсэн гэлтэй. Тэгээд ч Хувилайн хожмийн үйлийг харж байхад Монгол оронд Монголчууддаа уг шашныг шүтүүлэх, дэлгэрүүлэх талаар дорвитой зүйл хийгээгүйг анзаарахгүй байхын аргагүй.

Юан гүрэн мөхөхөд л Буддын шашин Монголчуудад наалдаж үлдээгүй бодоход мань хүн шашнаар дамжуулж наанадаж Түвд орон цаанадаж бусад улс, ард түмнүүдийг барьж байх улс төрийн бодлого явуулж байсан гэлтэй. Мөн мэдээжээр буддын шашны ололт амжилт, философийг Монголчууддаа нэвтрүүлж оюун санааг нь хөгжүүлэх зорилготой л байсан болов уу. Хувилай хаан дайн байлдаан, ан гөрөө хийх, татвар эмстэй зугаалах, архи дарс уух, өөр шашны хүмүүсийг төрийн хэрэгтээ ашиглахаас ерөөсөө цааргалж байгаагүйг харахад үнэн бишрэлт буддын шашин шүтэгч болж хувирсан гэдэг эргэлзээтэй! Ямарч байсан буддын шашныг өргөмжлөн залснаар Монголчуудын оюуны сэтгэлгээний хувьд ихэд нэмэр болж бурханы шашны ном зохиолыг ихээр орчуулсан нь үнэн билээ. Тийм боловч Пагва ламын Түвд үсэг дээр зохиосон шинэ бичиг амжилт олоогүйтэй хамт, уг бичиг дээр бичигдсэн олон бичлэгүүд түүхийн сорилгыг даван дамжиж ирж чадсангүй. Хэдий тийм ч Юан гүрний дараа Монголчууд дотор буддын шашны нөлөө байсаар байсан нь үнэн. Жишээлбэл: феодалын бутралын үед буддын сахилын Буяншир нэртэй хаан сууж байсан.

Гурав дахь үе

Гурав дах үе нь 16, 17-р зуунд Түмэдийн Алтан хаан, Халхын Автай сайн хаан нар буддын шашныг төрийн шашнаар сонгон нэвтрүүлсэн юм

Шарын шашны голомтыг самарсан нь

Шарын шашны голомтыг самарсан нь: Ингээд шашин төрийг хослон барих хувьтай төрсөн хаанаараа удирдуулсан Монголын эрх баригчид улс түмнээ хөгжил дэвшилд хүргэх байтугай, төр улсаа удирдах чадваргүй нь нотлогдон байр сууриа тавьж өгөх нь гарцаагүй байв. Улмаар Ардын нам хэмээх Оросуудаар дэмжүүлсэн бүлэглэл гарч ирснээр шарын шашны мөхлийг ёролсон юм. Тэд Оросуудаас авсан тусламжийнхаа төлөөсөнд коммунист үзэл суртал авчирснаар шарын шашинд үхлийн цохилт өгчээ. Коммунист шашин нь өрсөлдөгч шарын шашныг устгаж байж л газар авах нь ойлгомжтой байв. Гэсэн ч Монгол орон шарын шашинд хэт фанатик байдлаар автагдсан, зомби байдлаасаа хурдан гарах боломжгүй байв. Иймд Богдыг хэмжээт хаанаар үлдээн, хутагт хувилгаадаар засгийн эрх бариулж байсан авч эрх мэдэл нь үнэндээ өрнөдийн соёлын давуутайг мэдэрч, ашигласан буриад, халимгуудад, тэдний нөлөөнд орсон бусад Монголчуудад хурдан шилжиж эхлэв. Эмгэнэлтэй нь эдгээр Оросын Монгол гаралтай сэхээтнүүдээр дамжуулан зөвлөлтүүд эрх мэдлийн барьц атгалтаа аажмаар чангалсаар буддист зомбигоос коммунист зомби болтол нь

Далай ламын Монгол дахь тоглолт

Түвдийн Буддизм буюу Далай ламын Монгол дахь тоглолт: Шарын шашинд их устгал явагдахаас өмнө XIII Далай лам 1904 онд Монголд иржээ. Тэр талаар маш олон зөрүүтэй мэдээлэл байдаг. Ямар ч байсан Англичуудын түрэмгийлэлээс зугтаж шашин нэгт Монголчуудыг бараадсан байна. Тэр үед IX Богдтой уулзсан, уулзаагүй хоорондын харьцаа муу байсан, байгаагүй гэх мэтээр олон янзаар бичигджээ. Албан ёсоор тэд уулзалдаагүй гэдэг. Далдуур уулзсан байх бүрэн магадлалтай. Зарим мэдээгээр бол тэд Манжийн засгийн хардалтаас шалтгаалаад уулзаж болохгүй байсан гэнэ. Гэтэл заримынхаар бол газар дээрхи хоёр бурхан хоорондоо мөчөөрхөлцөөд уулзаагүй ч юм шиг. Удалгүй шарын шашны голомт Түвдийг ч коммунист Хятадууд төвөггүй эзлээд эрхэндээ оруулав. Далай лам эхэндээ коммунистуудтай маш сайн хамтран ажиллаж Мао даргын дотны нөхөр, шавь нь гэгдэх болсон ч гэсэн цаадах нь Соёлын хувьсгалаар зангаа хувиргаж шогтсон байна. [26]

Мао их залуурчийнхаа хэт фанатик өөрчлөлтөнд тэсэхээ байсан Түвдүүд босож тэр дүйвээнээр Далай лам Энэтхэгт гарчээ. Эхэндээ мань хүнийг болон Түвдүүдийг дэлхий дахинд авч хэлэлцсэнгүй. Гэтэл Зөвлөлт маягийн коммунизм нуран унасан, Хятад хүчирхэгжиж эхэлсэн шалтгаанаар Өрнөдийнхний гартаа барьж байсан жижиг “мод” Далай лам ба Түвдүүд том хөзөр болон хувирчээ.

Ардчилсан хувьсгалаар буддизм сэргэсэн нь

Монгол улсад 1990-ээд оноос нийгэм, цаг үе өөр боллоо. Хэдэн хөгшчүүдийн эргэж тойрдог газар болтлоо устах дөхөж байсан. Гандангийн хашаанаас ч толгойгоо цухуйлгаж чадахгүй болтлоо жижгэрч МАХН-ын илгээлт, томилолтоор ирсэн намын батлахаа түр хадгаллуулсан коммунист Хамба ламаа алга ташин хүлээн авдаг коммуист намын нэг үүр болчихсон.

Аюулаас хамгаалах яамны гэнэн сүсэгтнүүдийг урхидаж авдаг өгөөшийн газар байсан шарын шашин толгойгоо өндийлгэж эхлэв. Учир нь Монгол улс бүрэн хэмжээний системийн хямралд орсон байлаа. Эдийн засгийн талхаа дөнгөж олж эхэлмэгц оюуны тэжээл талхаа нөхөх асуудал хүний хэрэгцээний дагуу гарав. Мөн харийн дарлалд хавчигдан, нухлагдсан ард түмний үндсэрхэг үзэл энэ үед тэсрэлтэйгээр гарч ирсэнтэй холбоотойгоор шарын шашныг үндэсний шашин гэсэн утгаараа өргөн олон түмэн сайшаан хүлээн авлаа. Тэр үед Жанрайсаг бурханыг сэргээх нь үндэсний соёлоо сэргээх нэгэн чухал алхам гэж улс даяраа хөөрчээ. Бидний оршин буй дөрөв дэхь ертөнцийн/галвын бүтээгч нь Авалокитешвара бурхан аж.

Газар дэлхий дээр бол Гаутама Будда хэлбэрээр заларчээ. Орчин үед Далай ламын дүрээр хувилан дахин дахин төрөөд байгаа гэж Түвдийн Буддизм үздэг байна. Жанрайсаг нь энэхүү бурханы газар дэлхийг билгийн нүдээрээ тольдон хардаг хувилбар нь юм.

Жанрайсаг бүтээлт

Орчин үеийн Жанрайсаг бурхан Авалокитешвара бурханы хувьд шинээр тусгаар тогтносон Монгол улсыг тэтгэх болон шарын шашны тэргүүн Далай ламын дээд тэнгэр гэсэн эдгээр бэлэгдлүүдийг агуулж бүтээгдсэн аж.

Шинээр Жанрайсаг бүтээх үйлсэд ажил, үүргийн хувьд идэвхтэй оролцсоноороо хожим Далай ламын дотны шавь гэгдэх болсон тэр үеийн соёлын сайд Н.Энхбаяр нь ерөнхийлөгч хүртэлх улс төрын кареерээ амжилттай эхлүүлэхэд нь маш сайхан сурталчилгаа, аз тохиосон ажээ. Мань хүн Буддагийн чандрыг Монголд залснаар нэр хүндээ сансарын хурдаар огцом өсгөж бүх өрсөлдөгч нараасаа давж гарав. Дашрамд өгүүлэхэд энэхүү чандрыг 1908 онд одоогийн Пакистан улсын Пешавар хотын орчимд Канишка хааны босгосон суврагаас олсон бөгөөд грекүүдийн урласан мөнгөн саванд хийж хадгалсан байсан байна.

Буддаг НТӨ 477 онд нас барсан гэж үздэг. 7 хоног гашуудсаны дараа түүний үеэл дүү Ананд тэргүүтэй дагалдагч нар нь чандарласан домогтой. Чандрыг нь янз бүрийн хаант улсад илгээгээд үлдсэнээр нь найман суврага босгосон аж. [3, XXI] Тэр үед нэгэн даргынхан хэлснээр хүний хөгжлийн дээд хэлбэр МАХН-ын нам хөөрхийлөлтэй байдалд орчихсон байлаа. Итгэж байсан коммунист үзэл суртал нь балран унаж, албан тушаалын төлөө нэгдсэн өвгөн дарга нарын бөөгнөрөл мэт харагдаж нэр хүнд нь лифтээр бууж байгаа мэт доошилж байлаа. Гэтэл өрсөлдөгч намууд нь дор бүрдээ социал демократаас авахуулаад консерватив хүртэл бүх үзэл суртал онолыг барид авчихсан МАХны намд орон зай байхгүй мэт байлаа. Иймд Хувьсгалт намын хуучин кареерист хөгшчүүд нэг мэргэн арга олсон нь хэнд ч хал балгүй даруу төлөв нэгэн судлаачаар намын даргаа тавьж шинэ үзэл сурталтай болох гэсэн нь Нагаржунайн онол болов. Хөгтэй нь энэ онол аль VII зуунд оршиж байсан Махаяна урсгалын том онолчийн төвч үзэл гэжээ. Ингэснээр Хувьсгалт нам шарын шашинтай хүртэл үзэл суртлаа булаацалдах хэмжээнд ортлоо доош нь орж, арчаагүйдсэн төдийгүй хүн төрөлхтөн түүнээс хойш хөгжиж, философи сэтгэлгээ нь хол явчихсан байсныг үл ойшоон VII зууны хэмжээнд сэтгэх гэснээрээ эртний хааны мумиг босгож тавиад намын хүндэт дарга гэж өргөмжилсөнтэй адил агуулгатай үйлдэл болжээ. Хөөрхий тэр хүндэт даргаас нь өөр хүн энэ онолыг ойлгосончгүй, хүлээж авсанчгүй. Түүхийн хошин жүжгийн сэдэв ингэж нэгээр баяжжээ.

Монголчуудын ийнхүү дампуу, сул дорой боловсрол мэдлэгтэйг ажигласан гадаад талд нь бас нэг сонирхолтой жүжиг дэглэсэн нь XIV Далай лам нь IX Богдыг дахин тодруулав. Түвдийн Буддизмаар хувилгаан дахин тодордогч нэг дүр нь онцолбол есдүгээр Богд дахин гарсан явдал нь түүхэнд анхны онцгой тохиолдол болж үлдэж болох юм. Уг нь жамын дагуу бол хувилгаан дүр нь арав дахь удаагаа хувилагдсан Богд баймаар байдаг. Ингэснээр хоёр удаа тодорсон есдүгээр Богдын аль нэг нь кинонд гардагаар хуурамч Дамбийжаа гэдэг шиг хуурамч Богд гэж дүгнэгдэхээр. Ямар ч байсан ардын засгийн үед чөтгөрийн тоо цөөрсөн юм гэдэг онигоо байдаг шиг ямар ч байсан ардчилсан засгийн үед хутагт, хувилгаад ихэрлэн төрөхөөр болж байгаа шинжтэй. Эсвэл орчин үеийн шинжлэх ухааны ойлголтоор клон хийгээд хувилаад гаргаад ирсэн юм бол уу?

1990 он гэхэд коммунизм нуран унасан Монгол оронд оюун санааны хоосролд өртсөн үе бий. Тухайн цаг үед:

  • Өөрөөсөө гал гаргадаг Өнөрмаа,
  • Теле холболтоор харь гарагийн мэдээ дамжуулдаг ерөнхийлөгчийнхөн үзмэрч Дашцэрэн
  • Алтан цөгцний хэрэг зэрэг үзэгдэл гарч ирсэн.

Монголд Буддизмд хандах хандлага өөрчлөгдсөнийг харсан хүмүүсийн үйлдэл, тоглолт байлаа.

Мөн үзэх

Ашигласан эх сурвалжууд

  • Peter, Harvey. 2000. An Introduction To Buddhist Ethics. New York: Cambridge University Press.2010 оны 1 дугаар сар 18-нд хандав. https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/mg.html
  • Alice Getty. 1914. The Gods of northern buddism. Oxford. Lindtner, C. 1987. Nagarjuniana. Motilal. Conze, Edward. 1993. A Short History of Buddhism. Oneworld. 2010 оны 2 дугаар сар 2-нд хандав. http://www.buddhism-dict.net/ddb/
  • Редактор Жамсран, Л. 2003. Монгол улсын түүх: Гуравдугаар боть. Улаанбаатар: Адмон
  • John, Man. 2007. Kublai Khan. Great Britain: Bantam Press
  • Редактор Цэвээндорж, Д. 2003. Монгол улсын түүх: Тэргүүн боть. Улаанбаатар: Адмон
  • Редактор Далай, Ч. Ишдорж, Ц 2003. Монгол улсын түүх: Дэд боть. Улаанбаатар: Адмон
  • John C. Huntington, Dina Bangdel, Robert A. F. Thurman. 2003. The Circle of Bliss: Buddhist Meditational Art. Belgium: Serindia Publication John, Man. 2008. The Great Wall. Britain: Bantam Press
  • Felipe, Ferncindez-Armes. 2001. Civilizations : culture, ambition, and the transformation of nature. New York: The Free Press
  • Саган Цэцэн. 1961. Эрдэнийн товч. Улаанбаатар.
  • Яно Жиничи. 1925. Киндай Моко ши кэнкю (Орчин үеийн монголын түүхийн судалгаа). Токио
  • Гонгор, Д. 1970. Халх товчоон: нэгдүгээр боть. Улаанбаатар
  • Гонгор, Д. 1970. Халх товчоон: хоёрдугаар боть. Улаанбаатар
  • Нацагдорж, Ш. 1963. Халхын түүх. Улаанбаатар:СНХК
  • Бум-Очир, Д. Хайлж буй Дээд Монгол. http://www.mongolia800.mn/24tsag/2006/07/08/1277 2010 оны 3 дугаар сар 17-нд хандав.
  • Peter, C. Perdue. 2005. China Marches West: The Qing Conquest of Central Eurasia. London: Harvard University Press
  • Грум-Гржимайло, Г.Е. 1926. Том 2. Западная Монголия и Урянхайский край. Ленинград Лувсанчойдон. 1981. Монголын зан аалийн ойлбор. Хөх хот 2010 оны 4 дугаар сар 30 –нд хандав. http://kalachakranet.org/kalachakra_tantra_jonang_history.html
  • Редактор Болдбаатар, Ж. 2003. Монгол улсын түүх: Tавдугаар боть. Улаанбаатар: Адмон