Төгс-Очирын Намнансүрэн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Tag: 2017 source edit
No edit summary
Tag: 2017 source edit
Мөр 41: Мөр 41:


1918 оны 8 сард Хятадын цэрэг [[Нийслэл хүрээ]]нд орж, 1919 оны сүүлээр Нийслэл хүрээг эзлэсэн байна. 1919 оны 4 сард Сайн ноён хан Намнансүрэн мөн газар хорлогдон 41 насандаа нас баржээ.
1918 оны 8 сард Хятадын цэрэг [[Нийслэл хүрээ]]нд орж, 1919 оны сүүлээр Нийслэл хүрээг эзлэсэн байна. 1919 оны 4 сард Сайн ноён хан Намнансүрэн мөн газар хорлогдон 41 насандаа нас баржээ.

==Албан тушаал==
* 1897-1919 онд Халхын [[Сайн ноён хан аймаг|Сайн ноён аймгийн]] [[Сайн ноёны хошуу|Сайн ноёны хошууны]] засаг ноён
* 1897-1908 онд Сайн ноён аймгийн хэфэй жанжин
* 1906-1911 онд Сайн ноён аймгийн Цэцэрлэгийн чуулганы дарга
* 1912-1919 онд [[Монгол Улсын Ерөнхий Сайд|олон яамны хамаг хэргийг Бүгд Ерөнхийлөн захирах яамны тэргүүн сайд]]
* 1914-1919 онд [[Улсын Дээд хурлын дарга]]
* 1915-1919 онд [[Цэргийн явдлын яамны тэргүүн сайд]]


== Эшлэл ==
== Эшлэл ==

08:51, 28 Дөрөвдүгээр сар 2021-ий байдлаарх засвар

Төгс-Очирын Намнансүрэн
Монгол Улсын анхны
Ерөнхий сайд
Албан тушаал хашсан
1912 оны 7 сар – 1919 оны 4 сар
ДараахГончигжалцангийн Бадамдорж
Улсын дээд хурлын дарга
Албан тушаал хашсан
1914 оны 2 сар – 1919 оны 4 сар
Хувийн мэдээлэл
Төрсөн1878
Өвөрхангай, Хайрхандулаан
Алма матерГэрийн боловсрол

Сайн Ноён хан Төгс-Очирын Намнансүрэн (1878 - 1919 оны 4 сар) нь Монгол улсын анхны ерөнхий сайд байв.

Бага нас

Халхын Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн нь одоогийн Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутагт 1878 онд төржээ. 1884 онд тэрээр бэйс Чимэддорждоной, түшмэд Шийлэг нартай багш шавийн барилдлагаа бариулжээ.

1896 оноос нас барах хүртлээ эцэг нь болох Догшин цоохор ноён Төгс-Очир нас халиснаар Намнансүрэн залгаж Сайн ноён хан 23 жил суусан байна. 1900 оны орчим өөрөөсөө 7 дүү Магсаржавыг хатан болгон авч, Батсүх гэдэг хүүтэй болжээ.

Улс төрд орсон нь

1911 оны хавар Манжаас тусгаарлах Халхын 4 ханы нэрээр Хаант Орос улсаас тусламж гуйх бичигт гарын үсгээ зурсан бөгөөд тусгаар тогтносны дараа засгийн газар бүрдүүлэхэд шадар сайдаар томилогдсон байна. 1912 оны 7 сард Бүгд Ерөнхийлөн захирах сайдын тушаал бий болгож Богд хаант тусгаар Монгол улсын Засгийн газрын анхны Ерөнхий сайдаар Сайн ноён хан Намнансүрэн томилогджээ. Тэрээр 1919 оны 4 сард таалал болтолоо Монгол улсын Ерөнхий сайдаар 7 жил ажилласан.

1914 онд 2 сард Европын парламентын жишгээр Улсын дээд, доод хоёр хурлыг байгуулахад Намнансүрэн дээд хурлынх нь дарга болсон байна.

1914 оны Хиагтын гэрээнд Монгол улс тусгаар тогтнолоо алдаж автономит улс болсны дараа үйл ажиллагааны цар хүрээ багасч, гол нь гадаад улс төрийн үйл ажиллагаа бараг зогссон хэдий ч Дундад Иргэн Улсын Засгийн газраас Автономит Монголын эрх хэмжээ, байр суурийг улам хумих гэсэн аливаа алхамд саад хориг тавихыг чадахын хирээр оролдож байв.

1915-1919 онуудад Цэргийн яамны сайдын албыг хавсран хашжээ. Орос улсаас буу зэвсэг худалдан авч урд хилээ хамгаалж, Хятадын цэрэг цөмрөх орох болсноор Орост цэргээ бэлтгэх гэрээг байгуулсан

1918 онд Хамтран зүтгэгч хошой Чин ван Ханддорж (гадаад яам, 1871-1915), Да лам Цэрэнчимэд (дотоод яам, 1869-1914), Түшээт ван Чагдаржав (сангийн яам, 1880-1915), Эрдэнэ ван Намсрай (??-1920) нарын зэрэг сайдууд хятадад хорлогдон харамсалтайгаар нас барж Шанзуб Шанзуб Бадамдоржийн нөлөө ихэсч Сайн ноён ханы үйл ажиллагааг боогдуулж эхэлсэн байна. Шанзуб Бадамдорж 1912 онд Шашин, төрийн сайд байснаа, 1915 онд Дотоод хэргийн сайд, 1919 онд Намнансүрэнгийн дараа ерөнхий сайдын эрхийг түр барьжээ.

1918 оны 8 сард Хятадын цэрэг Нийслэл хүрээнд орж, 1919 оны сүүлээр Нийслэл хүрээг эзлэсэн байна. 1919 оны 4 сард Сайн ноён хан Намнансүрэн мөн газар хорлогдон 41 насандаа нас баржээ.

Албан тушаал

Эшлэл

Өмнөх
байхгүй
Монгол Улсын Ерөнхий Сайд
1912-1919
Дараах
Гончигжалцангийн Бадамдорж
Өмнөх
Цэрэндондовын Төгс-Очир
Сайн ноёны хошууны засаг ноён, хошой чин ван
1896-1919
Дараах
Намнансүрэнгийн Батсүх