Тахь: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 52: Мөр 52:
[[Ангилал:Монгол орны хөхтөн амьтад]]
[[Ангилал:Монгол орны хөхтөн амьтад]]
[[Ангилал:Морины үүлдэр]]
[[Ангилал:Морины үүлдэр]]
[[Ангилал:Евразийн тал]]

05:09, 5 Тавдугаар сар 2021-ий байдлаарх засвар

Тахь
Тахь
Тахь
Ховордолтын зэрэглэл

Ховор (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Туурайтан (Perissodactyla)
Овог: Адууныхан (Equidae)
Төрөл: Equus
Дэд төрөл: Equus
Зүйл: E. ferus
Дэд зүйл: E. f. przewalskii
Латин нэр
Equus ferus przewalskii
(Л.С. Поляков, 1881)
Дахин нутагшуулж буй газрууд
Дахин нутагшуулж буй газрууд


Тахь (Пржевальскийн адуу) нь Монголын говь хээр, тал нутагт амьдардаг зэрлэг адуу юм.

1966 оноос хойш байгальд зэрлэгээр тааралдахаа больж, уугуул нутагтаа устсанд тооцогдож байсныг Нидерланд, Герман зэрэг улсын амьтны хүрээлэнгүүдээс буцааж авчран Хустайн нуруу, Тахийн тал, Хомын талд дахин нутагшуулан, үржүүлж байгаа юм.

Нэгэн цагт гэршсэн байж байгаад эргэн зэрлэгшсэн Америкын Мустанг, Австралийн Брамбы нараас ялгаатай нь, тахь хэзээ ч хүний гарт гэршиж байгаагүй жинхэнэ онгон зэрлэг адуу юм.

Түүх

Хустайн нуруунд тахинууд бэлчиж байгаа нь

XIX зуунд Европд Тарпан устсанаар зэрлэг адууны нэг ч зүйл дэлхийд үлдсэнгүй гэж барууныхан бат итгэж байлаа. Гэтэл 1878 онд Төв Ази судлаач Н. М. Пржевальский Монголын говь цөлөөс нэгэн зүйл зэрлэг адууны арьс, гавлын яс авчирсныг Санкт Петербургийн Зоологийн музейн эрдэм шинжилгээний ажилтан И. С. Поляков судалж, үнэхээр зэрлэг адууны шинэ зүйл мөн болохыг тодорхойлоод Пржевальскийн адуу (Equus mongolskii Poliakov, 1881) хэмээн нэрлэж, дэлхий нийтэд зарлажээ.


Тоо толгой

Өдгөө буй бүх тахийг 1945 онд байсан 34457998 тахийн есийх нь үр төл гэж үздэг.

Цахим холбоос

 Commons: Тахь (Пржевальскийн адуу) – Викимедиа дуу дүрсний сан