Праяграж: Засвар хоорондын ялгаа

No edit summary
б Munkhzaya.E moved page Праяаградж to Праяграж
(Өөрчлөлт алга)

09:47, 9 Тавдугаар сар 2021-ий байдлаарх засвар

Праяаградж
प्रयागराज
Хотын зураг
Шинэ Ямуна гүүр


Солбицол: 25°27′N 81°51′E
Улс ЭнэтхэгЭнэтхэг Энэтхэг
Муж Уттар Прадеш
Тойрог Праяаградж
Засаглал  
 - Захирагч Ч. Житендра Нат Синг
Газар нутаг  
 - Нийт 63.07 км²
Өндөр 98 м
Хүн ам  
 - Нийт (2011) 5,959,798
 - Нягтрал 94,495/км²
Цагийн бүс UTC+5:30
Утасны код 91-532

Праяаградж (хинд. प्रयागराज, буюу Перс хэлээр Бурханы суурин гэсэн утгатай, Моголууд эртний хот Праяаг (хинд. प्रयाग, урдү. پریاگ-ийн нэрийг ийн өөрчилсөн) нь зарим эх сурвалжид үндэслэвэл Энэтхэгийн 2 дахь хамгийн эртний хот юм. Хойд Энэтхэгийн Уттар Прадеш мужид орших тус хот нь Праяаградж тойргийн засаг захиргааны төв болно. Праяаградж нь өдгөө Энэтхэгийн хамгийн хурдан хөгжиж буй хотуудын нэг билээ. Мужийн нийслэл Лукновоос өмнө зүгт 250 км зайд орших тус хотын эртний нэр Праяаг (Санскрит хэлээр "Тахилын газар") бөгөөд Брама бурхан дэлхийг бүтээсний дараа анхны тахилаа энд үйлдсэн гэгддэг. Тус хот нь Хинду шашны мөргөл Кумб Мелагийн дөрвөн төвийн нэг бөгөөд нөгөө гурав нь Харидвар, Ужжайн, Нашик юм. Хотын байршил нь Хинду шашны судруудад ариун Ганга, Ямуна болон эртний Сарасвати голын бэлчирт оршдог буюу Тривени Сангам гэгдэн, чухалд тооцогддог аж[1].

Хотод Праяаграджын Дээд Шүүх, Уттар Прадеш мужийн нийтийн үйлчилгээний комиссын байр, Уттар Прадеш мужийн Цагдаагийн газар, Хойд Төв Төмөр замын төв байр зэрэг төв засгийн газар болон мужийн засгийн газрын олон байгууллага байдаг. Праяаградж Энэтхэгийн хамгийн эртний 4 их сургуулийн нэг болох Праяаграджын Их Сургууль, мөн Уттар Прадеш муждаа цорын ганц Үндэсний Технологийн Хүрээлэн бий.

Праяаградж Энэтхэгийн 14 ерөнхий сайдын долоог нь төрүүлсэн түүхтэй. Жавахарлал Неру, Лал Бахадур Шастри, Индира Ганди, Ражив Ганди, Гулзарилал Нанда, Вишванат Пратап Синг, Чандра Шекар нар тус хотод төрсөн, эсвэл Праяаграджын Их Сургуулийг дүүргэсэн буюу аас хууль тогтоох байгууллагад сонгогдож байсан аж[2].

Энэтхэгийн засгийн газар хотуудын дэд бүтэц, засаглал, хотын иргэдэд үзүүлэх үндсэн үйлчилгээг сайжруулах Жавахарлал Неру Үндэсний Хот Шинэчлэлийн Зорилтдоо тус хотыг хамруулаад байна[3].

Эшлэл

Цахим холбоос