Уран барималч Ч.Дашзэвэгийн гэр музей: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Гивааны_хөшөө.jpg файлыг коммонсд Fitindia хэрэглэгч устгасан тул арилгагдлаа. Шалтгаан: per c:Commons:Deletion requests/Files uploaded by Erkht.
Ард_Аюуш.jpg файлыг коммонсд Fitindia хэрэглэгч устгасан тул арилгагдлаа. Шалтгаан: per c:Commons:Deletion requests/Files uploaded by Erkht.
Мөр 40: Мөр 40:
<gallery perrow=4 widths=160px heights=190px>
<gallery perrow=4 widths=160px heights=190px>
Файл:Mongoliin undesnii tusgaar togtnoliin tuluu tsogtoi temtsegch Amarsanaagiin hushuu. 1966 ond Hovd aimgiin tuvd bosgoson (Uuriin eh zagvar) (2).jpg|thumb|center|Үндэсний тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч '''[[Амарсанаа]]''' баатар. [[Ховд аймаг|Ховд аймг]]ийн төвд өөрийн эх загвараар [[Чимидийн Дашзэвэг|Ч.Дашзэвэг]] 1966 онд босгосон.

Файл:Ард Аюуш.jpg|thumb|right|Ардын хөдөлгөөний удирдагч''' [[Ард Аюуш]]'''. [[Ховд аймаг|Ховд аймг]]ийн төвд Д.Санжаагийн эх загвараар [[Чимидийн Дашзэвэг|Ч.Дашзэвэг]] 1966 онд босгосон.

Файл:Даваадорж баатар.jpg|thumb|right|[[БНМАУ-ын баатар цол|БНМАУ-ын баатар]] '''[[Лхүнрэвийн Даваадорж|Л.Даваадорж]]'''ийн хөшөөний загвар зураг. [[Хөвсгөл аймаг|Хөвсгөл аймг]]ийн [[Мөрөн сум]]ын төвд өөрийн эх загвараар [[Чимидийн Дашзэвэг|Ч.Дашзэвэг]] 1963 онд босгосон.

09:25, 24 Тавдугаар сар 2021-ий байдлаарх засвар

Уран барималч Ч.Дашзэвэгийн гэр музей
Dashzeveg Art museum
Дашзэвэгийн гэр музей
Байгуулагдсан2002 он
БайршилБаянзүрх баг, Өмнөдэлгэр сум, Хэнтий аймаг

Уран барималч Ч.Дашзэвэгийн гэр музей - Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн төвд байрладаг. 2002 онд анх байгуулагдан, ажиллаж байна. Хөдөө орон нутагт нээгдсэн анхны Гэр-Музей юм. [1]

Түүх

Монголын Дүрслэх Урлагийн монументаль чиглэлийн томоохон төлөөлөгчийн нэг, Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, нэрт уран барималч Чимидийн Дашзэвэг нь уран бүтээлийн арвин их өвийг үлдээсэн хүн. Жар шахам жил бүтээн туурвихдаа арав гаруй томоохон хөшөө, хот чимэглэлийн баримлууд, өөрийн гараар зурсан судалбар, таталбар, хөрөг зурагнууд, өөрийн мэлмийд туссан түүх өгүүлсэн олон зуун фото зургийг авч хойч үедээ өвлүүлсэн байна.

Файл:Ch.Dashzeveg uuriin urlandaa 1975 on.jpg
Ч.Дашзэвэг Урлагийн сургуулийн урланд. 1957 он
Файл:Ч.Дашзэвэг 2.jpg
Уран барималч Ч.Дашзэвэг нутагтаа. 2007 он
Уран барималч Ч.Дашзэвэг эхнэр Г.Бадамын (МУГБ) хамт. 2008 он

Гэр Музейн танхим

Босгосон хөшөө баримлуудын зургаас

Монголын Үндэсний Тусгаар тогтнолын төлөөх цогтой тэмцэгч Амарсанаа баатрын морьт хөшөө, Ардын хөдөлгөөний удирдагч Ард Аюушийн гэрэлт хөшөө, Амь насаа эх орон ард түмнийхээ төлөө зориулсан Бэгзийн Гиваан, Лхүнэрэвийн Даваадорж, Хоролын Дамба, Түвдэнгийн Бор, Баянбалын Тэгшээ, Самданжамцын Лхагвадорж гэсэн БНМАУ-ын эрэлхэг баатруудын хөшөөг төрсөн нутаг газар нь сүндэрлүүлсэн юм. Эдгээр баатруудын үйл хэргийг хойч үед нь үлдээн мөнхлөхөд уран бүтээлийн гол зорилгоо тавьсан тэрээр мал аж ахуй болон ан амьтны сэдэвтэй барималуудыг ч ихээхэн бүтээсэн юм.

Ч.Дашзэвэгийн авсан гэрэл зургуудаас

Түүний зурсан таталбар зургуудаас

Уран барималч Ч.Дашзэвэгийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлс

Хуучны эд зүйлс

2001 оноос Чимидийн Дашзэвэг өөрийн уран бүтээлийн Гэр-музейг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн төвд байгуулсан ба өөрийн уран бүтээлээс гадна тус орон нутгийн хүн ардын аж ахуй нийгмийн байдлыг илтгэсэн түүхэн үзмэрүүдийг олноор цуглуулсан байдаг.

Монголын Дүрслэх урлагийн нэгээхэн хэсгийг сурталчилж чадсан энэхүү музейг уран барималчийн үр хүүхдүүд нь Орон нутгийг судлах музей болгон өргөжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.

Эшлэл