Чимидийн Дашзэвэг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
бNo edit summary
БНМАУ-ын_баатар_Б.Гивааны_хөшөө.jpg файлыг коммонсд Fitindia хэрэглэгч устгасан тул арилгагдлаа. Шалтгаан: per c:Commons:Deletion requests/Files uploaded by Erkht.
Мөр 13: Мөр 13:
'''Чимидийн Дашзэвэг''' (1930-2009) - Монголын Дүрслэх Урлагийн монументаль чиглэлийн томоохон төлөөлөгч, '''Монгол Улсын [[Урлагийн Гавьяат Зүтгэлтэн]]''', нэрт уран барималч, зураач, сурган хүмүүжүүлэгч юм. Түүний бүтээн босгосон олон арван хөшөө дурсгалууд [[Монгол]] орны өнцөг буланд сүндэрлэж, ур хийц сайтай уран барималууд нь хот чимэглэлийн нэгэн хэсэг болохоос гадна орон нутгийн томоохон музейд тавигдсан юм<ref>http://www.hunnu.mn/a/58810</ref>. Чимидийн Дашзэвэг 2003 онд өөрийн уран бүтээлийн [[Уран барималч Ч.Дашзэвэгийн гэр музей|Гэр музейг]]<ref>[http://www.findglocal.com/MN/Ulaanbaatar/120248098382226/Dashzeveg-Art-museum</ref> өөрийн төрсөн нутагтаа байгуулсан нь Монголдоо анхных нь билээ.

[[Файл:Амарсанаа баатар.jpg|thumb|[[Амарсанаа]] баатарын хөшөө. Ч.Дашзэвэг өөрийн эх загвараар 1966 онд [[Ховд аймаг|Ховд аймг]]ийн төвд босгосон.]]
[[Файл:Амарсанаа баатар.jpg|thumb|[[Амарсанаа]] баатарын хөшөө. Ч.Дашзэвэг өөрийн эх загвараар 1966 онд [[Ховд аймаг|Ховд аймг]]ийн төвд босгосон.]]

[[Файл:БНМАУ-ын баатар Б.Гивааны хөшөө.jpg|thumb|[[БНМАУ-ын баатар цол|БНМАУ-ын баатар]] [[Бэгзийн Гиваан|Б.Гивааны]] хөшөөг [[Чимидийн Дашзэвэг|Ч.Дашзэвэг]] өөрийн эх загвараар [[Увс аймаг|Увс аймг]]ийн төвд 1973 онд босгосон.]]
[[Файл:Манал бурхан.jpg|thumb|Энэхүү '''Манал бурхан'''ыг [[Чимидийн Дашзэвэг|Ч.Дашзэвэг]] өөрийн эх загвараар 1994 онд бүтээж [[Балданбэрээвэн хийд]]эд сэтгэлийн хандив өргөсөн юм. ]]
[[Файл:Манал бурхан.jpg|thumb|Энэхүү '''Манал бурхан'''ыг [[Чимидийн Дашзэвэг|Ч.Дашзэвэг]] өөрийн эх загвараар 1994 онд бүтээж [[Балданбэрээвэн хийд]]эд сэтгэлийн хандив өргөсөн юм. ]]
==Намтар==
==Намтар==

09:26, 24 Тавдугаар сар 2021-ий байдлаарх засвар

Чимидийн Дашзэвэг
Төрсөн1930 он
Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сум, Баянзүрх баг
Нас барсан2009 он
Үндэстэн Монгол
Төгссөн сургуульУрлагийн сургууль
Ажилуран барималчин, зураач, сурган хүмүүжүүлэгч
Юугаараа алдаршсанАмарсанаа баатарын хөшөө, Ард Аюуш, Түвдэнгийн Бор, Лхагвадорж, Даваадорж, Баянбалын Тэгшээ, Бэгзийн Гиваан зэрэг БНМАУлсын баатаруудын хөшөө, дурсгалүүд

Чимидийн Дашзэвэг (1930-2009) - Монголын Дүрслэх Урлагийн монументаль чиглэлийн томоохон төлөөлөгч, Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, нэрт уран барималч, зураач, сурган хүмүүжүүлэгч юм. Түүний бүтээн босгосон олон арван хөшөө дурсгалууд Монгол орны өнцөг буланд сүндэрлэж, ур хийц сайтай уран барималууд нь хот чимэглэлийн нэгэн хэсэг болохоос гадна орон нутгийн томоохон музейд тавигдсан юм[1]. Чимидийн Дашзэвэг 2003 онд өөрийн уран бүтээлийн Гэр музейг[2] өөрийн төрсөн нутагтаа байгуулсан нь Монголдоо анхных нь билээ.

Файл:Амарсанаа баатар.jpg
Амарсанаа баатарын хөшөө. Ч.Дашзэвэг өөрийн эх загвараар 1966 онд Ховд аймгийн төвд босгосон.
Энэхүү Манал бурханыг Ч.Дашзэвэг өөрийн эх загвараар 1994 онд бүтээж Балданбэрээвэн хийдэд сэтгэлийн хандив өргөсөн юм.

Намтар

Уран бүтээлийн онцлог

Чимидийн Дашзэвэг нь өөрийн уран бүтээлийн гол үзэл санаа, үндсэн зорилго, чиг хандлагаараа тусгаар тогтносон Монгол улсаа харийн түрэмгий дайснаас хамгаалан тэмцэж явсан эрэлхэг эх оронч, баатарлаг охид хөвгүүдийн гэгээн дүр төрхийг ур ухаан, гарын дүй, авьяас билгээрээ хойч үедээ үлдээн мөнхлөхөд зориулж чадсан уран барималч хэмээн урлаг судлаачид үздэг. Мөн монголын нүүдэлчин ахуй, аж амьдралын онцлогийг харуулсан үндэсний онцлогийг илэрхийлсэн олон арван том жижиг чимэглэлийн барималыг монголын хязгаар нутгийн аймаг, сум, нийслэл хотдоо шавь нарын хамт бүтээн босгосон байдаг. Тэр өөрөө Монголын нэртэй сайн анчин байж Ш.Гонгор, Л.Лувсан нартай нэг гал болж Хэнтий Хан, Минжийн хангайд олон жил улсын бэлтгэлийн ан гөрөөнд явж байсан учраас ойн зэрлэг ан амьтны төрхийг өөрийн уран бүтээлдээ маш нарийн, сайн ур хийцтэйгээр дүрслэн гаргаж чаддаг гярхай хүн байлаа. Мөн монгол морьны анатомыг түүн шиг нарийн хийцтэйгээр, бүхий л биеийн булчин шөрмөсийг нь хүртэл тод гаргаж урласан хүн одоогоор байхгүй гэж шавь нар нь 2008 онд тэмдэглэн үлдээсэн байдаг[3].

Уран бүтээл

Тэрээр 1958 онд Дэлхийн Ардчилсан Залуучуудын VI фестиваль, Москва хотноо нээгдсэн Ардчилсан орнуудын уран бүтээлчдийн үзэсгэлэн, Монголын Залуучууд Оюутны Анхдугаар Их наадамд зориулсан 1959 оны үзэсгэлэн, Октябрын Социалист их хувьсгалын удирдагч В.И.Лениний мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн, Москва хотноо нээгдсэн Социалист орнуудын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнд тус тус амжилттай оролцож өндөр шагнал гардан авч Монголын дүрслэх урлагийг сурталчилж байжээ.

Түүний босгосон том хөшөө дурсгалууд

Түүний уран бүтээлийн бас нэгэн онцлог бол Улаанбаатар хотын тохижилт, барилга чимэглэлийн тал дээр ихээхэн зүйлийг бүтээлцсэн явдал юм. Мөн монголын нүүдэлчин ахуй, ан амьтан, таван эрдэнэ болсон мал сүргийнхээ холбогдолтой бүтээл олныг хөдөө орон нутагт нь захиалгаар очиж хийсэн уран бүтээлч билээ[5]. Энэхүү бүтээлүүдээс заримыг нь дурдвал:

Уран бүтээлүүдийн зарим зураг

Хэвлүүлсэн ном

  • 2008 онд Эзэн заяа өөрийн дурдатгалын номоо бичсэн.

Гавьяа шагнал

Баримт

Чимидийн Дашзэвэгтэй 54 жил ханилсан Гаадангийн Бадам нь олон жил сургууль, хүүхдийн байгууллагад ажилласан Монгол улсын гавьяат багш хүн билээ. Тэдний дундаас охин Энхтуяа, Жаргалсайхан, Батсайхан, Баярсайхан, Энхсайхан гэсэн 4 хөвгүүн төржээ. Том хүү нь Монголын софт-рок Чингис хаан хамтлагийн удирдагч, гоцлол дуучин Монгол улсын гавьяат жүжигчин Дашзэвэгийн Жаргалсайхан юм. Чимидийн Дашзэвэгийн гэр бүл 2008 оны Монголын Шилдэг тэргүүний гэр бүлээр шалгарч байснаас гадна 2007 онд түүнд Монголын Ачлал буянт Аав Хүндэтгэлийн өргөмжлөл хүртээж байжээ.

Эшлэл