Уран барималч Ч.Дашзэвэгийн гэр музей: Засвар хоорондын ялгаа
Алтайн_цагаан_дагина.jpg файлыг коммонсд Fitindia хэрэглэгч устгасан тул арилгагдлаа. Шалтгаан: per c:Commons:Deletion requests/Files uploaded by Erkht. |
Б.Ренчин_хөрөг.jpg файлыг коммонсд JuTa хэрэглэгч устгасан тул арилгагдлаа. Шалтгаан: Source of derivative work not specified since 23 May 2021. |
||
Мөр 60: | Мөр 60: | ||
<gallery perrow=4 widths=160px heights=190px> |
<gallery perrow=4 widths=160px heights=190px> |
||
Файл:Дилав хутагтын хөрөг.jpg|thumb|left|'''[[Дилав хутагт]]ын''' хөрөг таталбар. 1990 он |
Файл:Дилав хутагтын хөрөг.jpg|thumb|left|'''[[Дилав хутагт]]ын''' хөрөг таталбар. 1990 он |
||
Файл:Б.Ренчин хөрөг.jpg|thumb|'''[[Бямбын Ринчен]]'''гийн хөрөг татабар. 2002 он |
|||
Файл:Дашбалбар хөрөг.jpg|thumb|'''[[Очирбатын Дашбалбар|О.Дашбалбар]]'''ын хөрөг таталбар. 1992 он |
Файл:Дашбалбар хөрөг.jpg|thumb|'''[[Очирбатын Дашбалбар|О.Дашбалбар]]'''ын хөрөг таталбар. 1992 он |
||
</gallery> |
</gallery> |
01:27, 31 Тавдугаар сар 2021-ий байдлаарх засвар
Уран барималч Ч.Дашзэвэгийн гэр музей | |
---|---|
Dashzeveg Art museum | |
Байгуулагдсан | 2002 он |
Байршил | Баянзүрх баг, Өмнөдэлгэр сум, Хэнтий аймаг |
Уран барималч Ч.Дашзэвэгийн гэр музей - Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн төвд байрладаг. 2002 онд анх байгуулагдан, ажиллаж байна. Хөдөө орон нутагт нээгдсэн анхны Гэр-Музей юм. [1]
Түүх
Монголын Дүрслэх Урлагийн монументаль чиглэлийн томоохон төлөөлөгчийн нэг, Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, нэрт уран барималч Чимидийн Дашзэвэг нь уран бүтээлийн арвин их өвийг үлдээсэн хүн. Жар шахам жил бүтээн туурвихдаа арав гаруй томоохон хөшөө, хот чимэглэлийн баримлууд, өөрийн гараар зурсан судалбар, таталбар, хөрөг зурагнууд, өөрийн мэлмийд туссан түүх өгүүлсэн олон зуун фото зургийг авч хойч үедээ өвлүүлсэн байна.
Гэр Музейн танхим
Босгосон хөшөө баримлуудын зургаас
Монголын Үндэсний Тусгаар тогтнолын төлөөх цогтой тэмцэгч Амарсанаа баатрын морьт хөшөө, Ардын хөдөлгөөний удирдагч Ард Аюушийн гэрэлт хөшөө, Амь насаа эх орон ард түмнийхээ төлөө зориулсан Бэгзийн Гиваан, Лхүнэрэвийн Даваадорж, Хоролын Дамба, Түвдэнгийн Бор, Баянбалын Тэгшээ, Самданжамцын Лхагвадорж гэсэн БНМАУ-ын эрэлхэг баатруудын хөшөөг төрсөн нутаг газар нь сүндэрлүүлсэн юм. Эдгээр баатруудын үйл хэргийг хойч үед нь үлдээн мөнхлөхөд уран бүтээлийн гол зорилгоо тавьсан тэрээр мал аж ахуй болон ан амьтны сэдэвтэй барималуудыг ч ихээхэн бүтээсэн юм.
-
БНМАУ-ын баатар Л.Даваадоржийн хөшөөний загвар зураг. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд өөрийн эх загвараар Ч.Дашзэвэг 1963 онд босгосон.
-
Бууран гүц. Улаанбаатар хотын Шаазан ваарны үйлдвэрийн захиалгаар хийгдсэн эх загвар. 1959 он
-
Орсон буурын барималыг өөрийн эх загвараар Ч.Дашзэвэг 1961 он босгосон.
-
Буга согоо. Хангал нуурын эрэгт өөрийн эх загвараар Ч.Дашзэвэг 1990 он босгосон.
-
Уяа сойлго таарсан монгол морьны баримал. 2008 он. Энэхүү баримал нь Ч.Дашзэвэгийн сүүлчийн бүтээл бөгөөд хүрлээр 5 хувь цутгагдсан болно.
Ч.Дашзэвэгийн авсан гэрэл зургуудаас
-
Хөндлөн Намсрай. 1950-иад он
-
Анчин Дугар. 1950-иад он
-
Хөдөөгийн урлагийн тоглолт. 1950-иад он
Түүний зурсан таталбар зургуудаас
-
Дилав хутагтын хөрөг таталбар. 1990 он
-
О.Дашбалбарын хөрөг таталбар. 1992 он
-
Ус уух зуур таталбар зураг. 1983 он
-
Цэнхэр Москвичээр хөдөө гэртээ очсон нь. 1988 он
-
Тулаан. 1983 он
Уран барималч Ч.Дашзэвэгийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлс
-
Уран барималч Ч.Дашзэвэгийн хэрэглэж байсан хуучны буу. 1900-аад онд үйлдвэрлэгдсэн.
Хуучны эд зүйлс
2001 оноос Чимидийн Дашзэвэг өөрийн уран бүтээлийн Гэр-музейг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн төвд байгуулсан ба өөрийн уран бүтээлээс гадна тус орон нутгийн хүн ардын аж ахуй нийгмийн байдлыг илтгэсэн түүхэн үзмэрүүдийг олноор цуглуулсан байдаг.
-
Ходоок тэрэгний дугуй. Цагаан хааны үеийн буюу 1900-аад он
-
Ходоок тэрэг. Нэг ч хадаас ороогүй. Цагаан хааны үеийн буюу 1960-аад он
-
Шавар ваар. 1940-өөд он
Монголын Дүрслэх урлагийн нэгээхэн хэсгийг сурталчилж чадсан энэхүү музейг уран барималчийн үр хүүхдүүд нь Орон нутгийг судлах музей болгон өргөжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.