Сяньби: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
202.9.41.16 (Яриа) хэрэглэгчийн 662157 засварыг цуцлах
Tag: Undo
Сүнбэ буюу харваачид сумтангууд гэсэн одоогын увс хөвсгөл нуур орчимд нутаглаж байсан овог
Мөр 48: Мөр 48:
|today = {{flag|Монгол}}
{{flag|Казахстан}}
{{flag|Орос}}
{{flag|Умард Солонгос}}
{{flag|Хятад}}
|today = {{flag|Монгол}}
{{flag|Казахстан}}
{{flag|Орос}}
{{flag|Умард Солонгос}}
{{flag|Хятад}}

'''Сяньби''' бол эртний өвөг монгол нүүдэлчин улс юм. Сяньби төвд номонд Сүмбэ гэж тэмдэглэн үлдээжээ. Энэ улс нь МЭӨ III зууны сүүл үед Дунхугийн холбоо [[Модун шаньюй|Модун шаньюйгийн]] цэрэгт ялагдан задрах үеэр [[Дорнод ху|Дунху]] гэж нэрлэгдсэн ханлигийн дотор байсан хэсэг аймгийнхан Сяньби, Ухуань ууланд очиж нутаглаж тэр уулын нэрээр овоглосон юм. Тэдний нэг нь Сяньбигийн ханлиг юм. МЭӨ II-МЭ II зуун хүртэл нэгдмэл улс мэт захиргаагүй байсан. МЭ 120-133 оны хооронд Сяньби нарын дундаас нэг үе хүчирхэг баатар гарч ирсэн ч, төдөлгүй дахин тарж бутарсан бөгөөд үүний дараа Тулухоу ноёны хүү [[Таньшихуай|Таншихуай]], сяньби нарын аймгийн холбоодыг нэгтгэн 156 онд хаан ширээнд заларсанаас эхлэн энэ улс 80 орчим жил [[Зүүн Хойд Ази|Зүүн Хойд Азийг]] эрхшээсэн байна.
'''Сяньби''' бол эртний өвөг монгол нүүдэлчин улс юм. Сяньби төвд номонд Сүнбэ гэж тэмдэглэн үлдээжээ. Энэ улс нь МЭӨ III зууны сүүл үед Дунхугийн холбоо [[Модун шаньюй|Модун шаньюйгийн]] цэрэгт ялагдан задрах үеэр [[Дорнод ху|Дунху]] гэж нэрлэгдсэн ханлигийн дотор байсан хэсэг аймгийнхан Сяньби, Ухуань ууланд очиж нутаглаж тэр уулын нэрээр овоглосон юм. Тэдний нэг нь Сяньбигийн ханлиг юм. МЭӨ II-МЭ II зуун хүртэл нэгдмэл улс мэт захиргаагүй байсан. МЭ 120-133 оны хооронд Сяньби нарын дундаас нэг үе хүчирхэг баатар гарч ирсэн ч, төдөлгүй дахин тарж бутарсан бөгөөд үүний дараа Тулухоу ноёны хүү [[Таньшихуай|Таншихуай]], сяньби нарын аймгийн холбоодыг нэгтгэн 156 онд хаан ширээнд заларсанаас эхлэн энэ улс 80 орчим жил [[Зүүн Хойд Ази|Зүүн Хойд Азийг]] эрхшээсэн байна.

==Түүх==
==Түүх==

16:02, 14 Зургаадугаар сар 2021-ий байдлаарх засвар

Сяньби
Сяньби
93/156–234/IV зуун?
Төлөвхаант улс
Нийтлэг хэлМонгол хэл
Шашин
Бөө мөргөл
Төр засагХаант засаг
Түүх
• Байгуулагдсан
93/156
• Хагалах
234/IV зуун?
Өнөөдөр Монгол
Казахстан
Орос
Умард Солонгос
Хятад

Сяньби бол эртний өвөг монгол нүүдэлчин улс юм. Сяньби төвд номонд Сүнбэ гэж тэмдэглэн үлдээжээ. Энэ улс нь МЭӨ III зууны сүүл үед Дунхугийн холбоо Модун шаньюйгийн цэрэгт ялагдан задрах үеэр Дунху гэж нэрлэгдсэн ханлигийн дотор байсан хэсэг аймгийнхан Сяньби, Ухуань ууланд очиж нутаглаж тэр уулын нэрээр овоглосон юм. Тэдний нэг нь Сяньбигийн ханлиг юм. МЭӨ II-МЭ II зуун хүртэл нэгдмэл улс мэт захиргаагүй байсан. МЭ 120-133 оны хооронд Сяньби нарын дундаас нэг үе хүчирхэг баатар гарч ирсэн ч, төдөлгүй дахин тарж бутарсан бөгөөд үүний дараа Тулухоу ноёны хүү Таншихуай, сяньби нарын аймгийн холбоодыг нэгтгэн 156 онд хаан ширээнд заларсанаас эхлэн энэ улс 80 орчим жил Зүүн Хойд Азийг эрхшээсэн байна.

Түүх

Сяньби нар нь Хятадын байлдаанч улсуудын (МЭЄ 480-222) үед тvvхийн хуудаснаа анх тэмдэглэгсэн байна. Сяньби хэмээх нэрний талаар олон судлаачид ухаанаа уралдуулсаны дотор Монголын түүхч Гүнжийн Сүхбаатар өөрийн зохиол бvтээлдээ Сүмбэ хэмээн Монголчлон дуудаж, энэ vг нь Суварнаготара буюу алтан ураг хэмээх санскрит хэлнээс сунжран гарсан оноосон нэр болжээ гэж баталсан. Энэ талаар Ф.В.Томас, О.Менчен-Хелфен, Ма Чаншоу, Ван Говэй, К.Ширатори зэрэг эрдэмтэн Сяньби гэдэг нэр нь Сяньби, Сиби, Сюйпи, Сипи, Сюйби, Шиби зэргээр тэмлэгдсэн байдгийг онцлон тэмдэглэж, харин Шивэй гэдэг нэр нь Сяньбигаас сунжарсан vг болохыг П.Пеллио, Фан Жуанью, Сүрбадрах зэрэг эрдэмтэд баталсан байна. Сүмбийн гарал үүслийн тухай эрдэмтэд Монгол эсвэл Манж Тунгусын өвөг эс бөгөөс монгол, тунгус холимог хүмүүс гэсэн гурван таамаглал дэвшvvлдэг бол өвөг Монгол улс болох нь гарцаагvй бөгөөд Хүннүгийн олон отог аймгийг нэгтгэн захирч өнөөгийн Монголчуудын генийн санг бvрдvvлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм. Зарим тvvхчид өвөг монголчуудыг Хүннү эцэгт Сүмбэ эхт аймгууд гэж нэрэлсэн байдаг. Сүмбэгийн зарим аймгууд Хятадад уусан алга болсон нь нэн харамсалтай тvvхийг өнөө үед vлдээсэн юм.

Таншихуайн хаанчлалын үед Сяньби улс нэн хүчирхэгжиж, Модунь хааны үеийн Хүн гүрний эзэмшиж байсан нутаг дэвсгэрийг дахин оруулж авсан төдийгүй эдийн засаг, худалдаа арилжааны хувьд ч Хүннү гүрнийг нэр төртэй залгамжилжээ. Эртний Хятад тvvхч эрдэмтэн Сяньби нарыг "Хүннү нар зугтан зайлснаас хойш Сяньби нар хүчирхэгжин мандаж, тэдний хуучин нутгийг эзэлж, буман цэрэгтэй хэмээн бардамнаж байна. Тэд чийрэг хүчтэй, авхаалж самбаа сайтай... Хүннүг бодвол зэвсэг нь хурц, морь нь хурдан" хэмээн болгоомжлон бичиж vлдээсэн байна. Таньшихуай бол угаас сэргэлэн авхаалжтай, алсын хараатай хүчирхэг хүн байсныг түүх шаштирт тэмдэглэн vлдээсэн байдаг бөгөөд нэн даруй Хүннүгийн хуучин газар нутгийг эрхэндээ оруулж, умар зүгийн Динлин болон дорно зүгийн Тунгус угсааны Фуюй нарыг бут цохин өрнө зүгийн шар үс, цэнхэр нүдэт Усунийг өөртөө нэгтгэсэн байна. Хөрш зэргэлдээ нь Сяньби улс гэнэт мандан бадарч хүчирхэгжин байсанд Нанхиадын Хань улсын зvгээс гурван замаар цэрэг илгээснийг Таньшихуай бут ниргэсэнд Хан улс нэн болгоомжлон охиноо өгөх, ван цол олгох зэргээр найрамдахыг гуйсан ч, Таньшихуай алсыг харж, авсангүй цэргийн хүчээр улам их дайрах болсон. Таньшихуай нь ойролцоогоор МЭ 181 онд 45 орчим насандаа насан эцэс болсон. Энэ үеэс Сяньби улс, хаан ширээний төлөөх тэмцэлд өртөн нэгэн хэсэг уналтын байдалд орсон юм.

Сяньби нарын өвөг дээдэс нь дунху буюу дорнод ху мөн гэх бөгөөд генийн хувьд хүн нартай цусан төрлийн холбоотой өвөг нүүдэлчид байсан. Сяньби улс төрт ёсны талаар Хүн улсыг өв тэгш залгамжилж, бас нэгэн алхам урагшлан хөгжүүлжээ. Нэн ялангуяа цэргийн хүчин чадлаар илүү товойн гарсан гэж нангиад сурвалж бичигт тэмдэглэжээ.

Нутаг дэвсгэр

МЭ 200 оны үед
Сяньби

Зөвлөлтийн монголч эрдэмтэн Л.Викторова зэрэг зарим эрдэмтэн сяньбичууд МЭ 1-3-р зууны үед Эрчис мөрнөөс Хянганы нуруу хүртэл тархан суурьшиж байсан гэж үздэг.[1]

Сяньбигийн бутрал

Хаан ширээний удаан тэмцэлд Кэбинэн ялсан бөгөөд Бүдүгэнь нь харьяат нарын хамтаар Хань улсын Бинжоу тойргийн нутагт амьдрах болсон. Хэсэг хугацаанд сэргэсэн боловч Кэбинэн хаан, Хань улсын алуурчинд алуулснаар хаан ширээний төлөө тэмцэл дахин өрнөж аажмаар бусад аймгууд нь бие даах болжээ. Сяньби улс задрах үед Муюн (318-360 он), Тоба (307-581 он) нар тэдний төрт ёсыг залгамжлан гарч, нүүдэлчдийн улс төрийн халааг авсан билээ.

Муюны нэг салбар Тогон нар Хөх нуур, Цайдамд нүүн очиж IV зууны дундуур Тогон улсыг байгуулсан, тэдний хойч үе нь X-XI зууны үеийн Шарай голынхон мөн бөгөөд XIII зууны үеэс Монгол нүүдэлчдээр цус сэлбэгдэн, Зүүнгар хаант улсын үед найдвартай түшиг газар болж байсан.

Сяньби улсын хаад

1. Яньлиян (МЭ 110-120 оны хооронд Сяньбиг захирч байсан)
2. Улинь (МЭ120-121)[2]
3. Цижизянь(121-133)[2], Говийн өмнөх Сяньбичуудыг нэгтгэн захирч, хэдэн түмэн цэргээр Хань улсыг түйвээж байсан.
4. Таньшихуай, (156-181)
5. Хэлянь (181-?)[2], Таньшихуай хааны хүү. Ухаан чадлаар аавдаа хүрэхгүй...эд баялагт сувдаг шуналтай, завхай явдалтай, зарга таслахдаа голч биш[2] гэж дүгнэгдсэн нэгэн байжээ.
6. Цяньмань (?-?) Хэлянь хааны хүү
7. Күйтоу (1?-210)[2], Хэляний үеэл дүү байсан бөгөөд хожим нь Хэляний хүү Цянмантай хаан ширээгээ булаацалдаж, байлдаж ялалтанд хүрсэн.
8. Бүдүгэнь (210-233)[2], Куйтоугийн дүү. 233 онд Кэбинэнд хууртаж алагдсан.
9. Кэбинэн (210?-235)[2], Цао Вэй улсын хаан явуулсан алуурчинд хорлогдсон.

Овог аймгууд

Сяньби овог аймгууд

Нийгэм

Сяньби нь Хүннү гүрний бүрэлдэхүүнд багтаж явсан Төв Азийн нүүдэлчин монгол угсааны овог, аймгуудаас бүрдэж байжээ. МӨ 150-иад оны үед Сяньбийн цэргийн эрхтний хүү Таньшихуай Сяньби аймгуудыг нэгтгэн захирчээ. Улмаар хуучин Хүннү улсын газар нутгийг бараг бүгдийг эзэлж авчээ. Тэр цагаас хойш Хүннүгийн үлдэгдэл хүн ам болоод Сяньбийн төрөл угсааны Ухуань аймгийн хүн ам Сяньби нэрийн дор явах болж, Сяньбийн хүч чадал нь нэмэгдсэн байна. Сяньби улс Хүннүгийн адил өрнөд, дорнод, төв 3 хэсэг болж, нийт 12 зонхилогчид хуваагдан захирагдаж байжээ. МӨ III зууны дундуур Сяньби аймгийн холбоо задарч, хэдэн тусгаар аймаг болон салжээ. Тэдгээрээс Сяньбийн угсааны Муюн, Тоба зэрэг аймгууд одоогийн Өвөр Монгол, Хойд Хятадын нутагт өөрсдийн төр улсыг байгуулж, нэлээд хугацаанд оршин тогтносоор байжээ.

Сяньби улсын эдийн засгийн үндэс нь Хүннүгийн адил нүүдлийн мал аж ахуй байсан. Мөн сяньби нар ан гөрөө эрхэлж, олзны хятадуудаар тариа тариулдаг байсан аж. Сяньбийн нийгмийн байгуулалд овгийн байгууллын үлдэц багагүй байсан боловч тэдний дунд нийгмийн ялгарал гүнзгийрч, төр ёс, соёл иргэншлийн хөгжилд нь ихээхэн дэвшил гарч байв. Сяньби улс байгуулагдсаны дараа бичиг үсэг үүсч, утга соёл, эдийн боловсролын хөгжилд нь нэлээд ахиц гарсан байна. Сяньбийн бичиг үсэг нь Хүннүгийн адил модон дээр сийлж бичдэг эртний бичгийн нэг хэлбэр байжээ. Сяньби нар Хүннүгийн адилаар амьтдын нэрт 12 жилийн хуанли хэрэглэж байв. Мөн тэд дуу хөгжим, шүлэгт ихэд дуртай байж. Эртний зарим сяньби дууны үг нь хятад орчуулгаар бидний үед уламжлагдан ирсэн байдаг. Сяньби нар нь тэнгэр газар, онгон савдаг, өвөг дээдсээ шүтэн бишрэх бөө мөргөлтэй байв. Тэдний дунд бөө удган, мэргэч төлөгч нар ихээхэн нэр нөлөөтэй байжээ. Сяньби нар гэрлэхдээ, хүргэн нь хадмын гэрт 2 жил суух ёстой байв. Сяньби нарын оршуулгын ёслолын нэг онцлог бол нас барсан хүний сүнсийг харж сахиулахаар нохой дагуулж оршуулдаг байсан явдал юм. Сяньби нар нүүдэл хийх ба цэрэг мордох, баяр ёслолын үеэр гурвалсан морин тэрэг хэрэглэдэг байжээ. Сяньби улсын хааныг өргөмжлөхдөө хар эсгий дээр 7 хүн хааныг түшин суулгаж, өргөж залдаг байсан нь хожмын монголчуудын хаан өргөмжлөх заншилд уламжлагдан үлджээ.

Эдийн засаг, аж ахуй

Сүмбэ аймгуудын хүн ам өсөн нэмэгдэх болсоноор дан ганц мал аж ахуй, ан агнуураар өөрийн хэрэгцээг хангаж чадахгүйд хүрэх болсон ба энэ нь Кэбинэн 3 мянган худалдаачинаар 7 түм гаруй үхэр, адуугаар Хятад лугаа худалдаа арилжаа хийж байсан, мөн газар тариалан эрхлүүлэх болсон байдаг. Мөн Таньшихуай зүүн зүгт довтлон Во нар загас сайн барьдаг сургаар тэднийг эрхэндээ оруулж мянга гаруй өрхийг нутаг заан суулгаж загас бариулж байсан мэдээ байдаг.

Засаг захиргаа, төрийн бүтэц

Сүмбэ бүсний горхи

Сяньби улсыг Таньшихуай хааны үед нутаг дэвсгэрийг нь баруун, төв, зүүн гарт хувааж, тус бүрд нь захирагч тавьж, хаанд захируулж байлаа. Төв хэсэгт 10 аймаг, баруун хэсэгт 20 гаруй аймаг, зүүн хэсэгт 20 гаруй аймаг нутаглаж байсан талаар Хятадын сурвалж бичигт дурдсан байдаг. Төв хэсгийг эзэн хаан өөрөө захирч, нөгөө хоёр жигүүрийн хүчний харьцааг тэнцвэржүүлэх үүрэгтэй байсан. Хань улс, Цао Вэй улсын түүхэнд Сяньбигийн ханлиг улсыг 200 гаруй овогтой гэжээ.

Хэл, соёл

Сяньби нар нь Хятадыг эзлэн төрийн бичиг зохиож байсан ба олон шаштир түүхийг бичин vлдээсэн. Тоба нар нь Хятад газрыг удаан хугацаанд эзлэн байхдаа Күнзын суртлын Ариун ном буюу Сяоцзинийг орчуулан бичсэн байдаг. Мөн Сяньби хэлээр бичсэн үгийг галиглан уншихад өнөөгийн Монгол хэлээр тайлан уншиж болохуйц байдаг.

Үүнд:

• Түшмэл хүнийг чжичжэнь буюу цэцэн,
• Зэвсэг хоромсог авч явах хvнийг хулочжэнь буюу хорчин,
• Хоол хийгч хvнийг фучжэнь буюу буурч зэргээр нэрлэдэг байсан.

Мөн Сяньбигийн "Ахын дуу" хэмээх дууны шүлэг нь Хятадын сурвалж бичигт бичсэнийг Ахан жигө хэмээн Хятадаар галиглан бичигдсэн байна.

Мөн Сяньби нар оршуулгын зан үйлийг Монголчуудын нэгэн адил нууцаар хөдөөлүүлдэг байсан гэдэг мэдээ бий. Нируны хаан Амгай нь Тоба Вэй улсын хаанд "Манай хоёр улсын өвөг дээдэс нэгэн гаралтай тул" хэмээн айлдсан байдаг нь Сяньби бол гарцаагvй Өвөг Монгол болох нь тодорхой байдаг. Сяньби болон индианчуудад тоног авах ёс буюу дайсныхаа хуйхыг авах заншил байжээ. Монголчууд хонины толгойн зулайны зузаан баатар хуйхыг иддэггүй, хүнд өстэй болно гэдэг.[3]

Холбоотой мэдээлэл

Эшлэл

1. Викторова Л.Л. Ранний этап этногенеза монголов
2. 2.0 2.1 2.2 2.3 2.4 2.5 2.6 Дэлгэржаргал.Б "Сяньби". 2017, Уб., Монголын эртний түүхийн 5 боть: II боть. т.81
3. Г.Сүхбаатар, Сяньби, УБ, 1971
Өмнөх
Умард Хүннү
Сяньби улс
93-235
Дараах
Муюн
Тоба
Дуань
Нирун улс