Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 40: Мөр 40:
[[Ангилал:Монгол Улсын Их Хурлын гишүүн]]
[[Ангилал:Монгол Улсын Их Хурлын гишүүн]]
[[Ангилал:Монголын засгийн газрын гишүүн]]
[[Ангилал:Монголын засгийн газрын гишүүн]]
[[Ангилал:Монгол ардын намын дарга]]
[[Ангилал:Монгол Ардын Намын дарга]]
[[Ангилал:Монгол ардын намын гишүүн]]
[[Ангилал:Монгол Ардын Намын гишүүн]]
[[Ангилал:Харвардын их сургуулийн төгсөгч]]
[[Ангилал:Харвардын их сургуулийн төгсөгч]]
[[Ангилал:Монголчууд]]
[[Ангилал:Монголчууд]]

05:47, 28 Зургаадугаар сар 2021-ий байдлаарх засвар

Товч танилцуулга:

Хурц овогт Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ. Улаанбаатар хотод 1980.06.29 өдөр төрсөн. Эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Тэрээр Улаанбаатар хотод мэндэлсэн ч Хэнтий аймагт өссөн. Хүүхэд насаа өвөөтэйгээ хамт өнгөрөөсөн бөгөөд 5 нас хүртлээ хэлд ороогүй хүүг тусгай сургуульд оруулах талаар санал тавьж байсан ч гэсэн өвөө нь шантралгүй зүтгэсээр  одоогоор Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Аварга тосон рашаанд аваачиж хэлд оруулжээ. Арван жилдээ нийгмийн хэт идэвхитэй сурагч байсан бөгөөд телевизийн хөтлөгч, яруу найрагч, лимбэчин түүгээр ч барахгүй Скаутын дарга хүртэл хийж явжээ. Улмаар Бэрс дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд төгсөгчид хотыг зорьж байхад тэрээр төрөлх сумаа зорьсон юм.

Боловсрол:

  • 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль
  • 2001 онд Бэрс дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр
  • 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
  • 2015 онд Жон Ф. Кеннедийн нэрэмжит Төрийн Захиргааны Дээд Сургуульд магистрын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага

  • 2001 он Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
  • 2002 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Хэнтий салбарын захирал
  • 2006 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Бүс хариуцсан Захирал
  • 2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
  • 2009 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2010-2014 он Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч
  • 2011 он Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
  • 2012 он Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2021 оны 1 дүгээр сарын 25ны өдрөөс эхлэн Монгол улсын 32 дахь ерөнхий сайдаар ажиллаж


Сонгуульт ажил:

  • “JCI Монгол” Үндэсний байгууллагын Эрх зүйн зөвлөх
  • “Азийн хүлэг улс” бодлогын судалгааны хүрээлэнгийн үүсгэн байгуулагч
  • “Монголын зүрх Хэнтий” төслийн удирдагч

  • Бүтээл:
    • “Алсын хараа” ном 2005
    • “Азийн хүлэг улс” ном 2015 он