Бенжамин Франклин: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б -
No edit summary
Мөр 11: Мөр 11:




[[Category:Ерөнхийлөгч]]
[[Category:Америкийн Нэгдсэн Улс]]
[[Category:Америкийн Нэгдсэн Улс]]



10:21, 28 Гуравдугаар сар 2009-ий байдлаарх засвар

Бенжамин Франклин, 1706-1790

Бенжамин Франклин (1705 оны 1 -р сарын 61790 оны 4 -р сарын 17) Америкийн Нэгдсэн Улсыг үндэслэгч эцгүүдийн нэг юм. Тэрээр зохиолч, улс төрч, эрдэмтэн, иргэний идэвхтэн, дипломатч буюу бизнес, шинжлэх ухаан, уран эохиол гэсэн хүний үйл ажиллагааны дөрвөн өөр салбарт хосгүй амжилтад хүрсэн суут хүн байсан юм.

Бизнесийн салбарт түүний оргилд хүрсэн замнал нь одоогийн эалуу хүн бүрт үлгэр жишээ болохоор байдаг. Бостон хотод чинээлэг биш айлд төрж идэр залуудаа Филадельфи хотод энх очихдоо халаас хоосон байв. Гэвч хэвлэлийн бүтээгдэхүүний дэлгүүр ажиллуулах, сонин эрхлэн гаргах зэрэг үйл ажиллагаагаараа дөчин настайдаа гэхэд их баян хүн болж чөлөөт цагаараа гадаад хэл судалж шинжлэх ухаан сонирхож байв. Б.Франклин эрдэмтний хувьд цахилгаан, гэрлийн салбарт хийж байсан суурь судалгаагаараа нэрд гарчээ. Тэрчилэн Франклиний пийшин, бифокапийн томруулдаг шил зэрэг хэд хэдэн өндөр ашигтай шинэ бүтээл гаргасан байна. Уран бүтээлийн үйл ажиллагаагаа сэтгүүл зүйгээс эхэлж удалгүй "Хөөрхий Ричардын цоморлог" нэртэй цуврал гаргаж түүндээ уран цэцэн үгнүүд байнга хэвлүүлж уншигчдын анхаарлыг гойд татаж байв. Амьдралынхаа сүүлчийн жилүүдэд намтраа бичиж хэвлүүлсэнийг нь өнөөдөр дэлхий даяар амтархан уншсаар байна.

Улс төрийн салбарт захиргааны санаачилгатай ажилтан: эзэмшил нутагт ерөнхий шууданч байхдаа, шуудангийн үйлчилгээний давуу талыг үйлчлүүлэгчиддээ үнэмшилтэй харуулж чадсан, өргөн мэдлэгтэй хуульч: Пенсильвани муж улсын хууль тогтоох байгууллагад хэд хэдэн удаа сонгогджээ, авьяаслаг дипломатч: АНУ-ын түүхэнд Франц улсад байсан хамгийн цуутай, азтай элчин сайд байв. Америкийн Эрх чөлөөний тунхаглалд хамгийн түрүүнд гарын үсэг зурсан хүмүүсийн нэг, хожим нь Үндсэн хуулийн хурлын гишүүн байжээ.

Файл:Benjamin Franklin on 100 US dollar.png
Бенжамин Франклин Америкийн 100 долларын дэвсгэрт дээр

Б.Франклин цогтой ухуулагч, гарамгай зохион байгуулагч хүн байсан. Тухайлбал Филадельфиа хотод анхны эмнэлгийг санаачлагчдын нэг байсан бөгөөд эзэмшил нутгуудад галын аюулаас хамгаалах анхны багуудыг эмхлэн байгуулахад тусалж муж улсдаа цагдаагийн газар байгуулахад гар бие оролцож байв. Тэрчилэн эзэмшил нутгуудад нийтийн номын сангууд байгуулж, шинжлэх ухааны нийгэмлэг санаачлан сэдэж байжээ. Гэхдээ аливаа хүний адил амьдрал, үйл ажиллагаандаа алдаа дутагдал гаргаж, сүйрэл, азгүй явдалтай байнга тааралдаж байсан ч хорвоогийн амьдралаа бахархам үр дүнтэй өнгөрөөсөн хүний түүхэн дэх сонгодог жишээ болсоор байна. 84 хүрч өндөр сайхан наслахдаа эрүүл саруул бие бялдартэй байж аз жаргалтай, атаархам амьдрал, тэмцэлийг туулжээ.