Ван И: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "'''Ван И''' (хятад. хялбар. 王毅, пиньинь ''Wáng Yì'', 1953 оны 10 дугаар сарын 19-нд Бээжин хотод төрсөн) -БНХАУ-ын улс төрийн зүтгэлтэн, 2013 оноос хойш БНХАУ-ын Гадаад хэргийн сайд. 2018 оноос БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн. 2007 оноос Хятадын Коммунист намын Төв хорооны 17-..."
(Өөрчлөлт алга)

03:43, 17 Есдүгээр сар 2021-ий байдлаарх засвар

Ван И (хятад. хялбар. 王毅, пиньинь Wáng Yì, 1953 оны 10 дугаар сарын 19-нд Бээжин хотод төрсөн) -БНХАУ-ын улс төрийн зүтгэлтэн, 2013 оноос хойш БНХАУ-ын Гадаад хэргийн сайд. 2018 оноос БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн. 2007 оноос Хятадын Коммунист намын Төв хорооны 17-19 дугаар хурлын гишүүн.

БНАХУ-ын Гадаад хэргийн сайд Ван И

Дунд сургуулиа 1969 оны 9 дүгээр сард дүүргээд 8 жил Хэйлонгзиянг /Heilongjiang Province/ мужид барилгын байгууллагад томилогдсон.

1969-1977 онд байлдагч цэрэг, ротын холбоочин,Хэйлунцзяны барилгын цэргийн ангийн үзэл суртлын орлогч дарга.

1977-1978 онд Шуудан холбооны яамны дэргэдэх Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилчин.

1978-1982 онд Бээжингийн /Beijing International Studies University/ Хоёрдугаар Гадаад хэлний дээд сургуулийн Ази, Африкийн хэлний ангийг япон хэлээр сурч төгссөн. Эдийн засгийн ухааны магистр.

1982-1989 онд ГХЯ-нд референт, атташе, Азийн газрын орлогч дарга, даргаар ажилласан.

1989-1994 онуудад Япон дахь БНХАУ-ын ЭСЯ-ны зөвлөх, Элчин зөвлөх,

1994-1995 онд ГХЯ-ын Азийн газрын орлогч дарга,

1995-1998 онд ГХЯ-ны Азийн газрын дарга

1997-1998 онд АНУ-ын Жоржтауны Их сургуульд уригдсан зочин багш.

1999 онд Хятадын Гадаад харилцааны сургуульд /China Foreign Affairs University / мэргэжил дээшлүүлсэн.

1998-2001 онд Гадаад хэргийн сайдын туслах бөгөөд ГХЯ-ын Бодлогын дүгнэлтийн газрын захирал.

2001 онд БНХАУ-ын Гадаад хэргийн /Хятадын түүхэнд хамгийн залуу/ дэд сайд.

2004 оны 9 дүгээр сараас 2007 оны 9 дүгээр сарын хооронд Япон дахь Элчин сайд,

2007-2008 онд Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд,

2008 оны 6 дугааар сараас 2013 он хүртэл ХКН-ын болон Төрийн Зөвлөлийн дэргэдэх Тайваны асуудал эрхэлсэн газрын дарга,

2013 оны 3 дугаар сарын 16-нд БНХАУ-ын Гадаад хэргийн сайдаар томилогдсон. 2018 оны 3 дугаар сараас БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн.


Эхнэр нь Чжоу Эньлайгийн нарийн бичгийн даргын охин Цянь Цядун, нэг охинтой.