Солонгос хүний нэр: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tag: 2017 source edit
 
Мөр 27: Мөр 27:
* [[Солонгосын түүх]]
* [[Солонгосын түүх]]
* [[Өмнөд Солонгос]]
* [[Өмнөд Солонгос]]

[[Ангилал:Хүний нэршил]]

12:41, 13 Нэгдүгээр сар 2022-ий байдлаарх одоогийн засвар

Солонгос хүний нэрийг бичихдээ эхлээд тухайн хүний овог, араас нь хувийн нэрийг бичдэг. Ихэнх тохиолдолд овог нь нэг үе, нэр нь хоёр үеэс бүрддэг. Овог, нэр хоёуланг нь солонгос хэлний дуудлагыг тусгасан "ханча" буюу "хятадын ханз" ашиглан бичдэг. Умард Солонгост "ханча"-г хэрэглэхээ больсон бөгөөд Өмнөд Солонгост нэрийн хэрэглээ нь 5038 тэмдэгт ханз болж багассан байна. Европын хэлийг ашиглаж овог, нэрээ бичихдээ солонгосчуудын зарим нь уламжлалт зөв бичгийн дүрмийг баримталдаг бол зарим нь барууны системийн дагуу үүнийг өөрчилдөг тул нэг хүний овог нэрийг өөр өөрөөр бичих тохиолдог олон гардаг байна. Солонгост эмэгтэй хүн гэрлэхдээ ихэвчлэн нөхрийнхөө бус өөрийнхөө овгийг хадгалан үлддэг бол хүүхдүүд нь эцгийнхээ овгийг залгамжлан авдаг байна.

Солонгост нийтдээ 250 орчим овог хэрэглэдэг. Эдгээрээс хамгийн түгээмэл байдаг нь Ким, Ли, Пак зэрэг юм. Гэсэн хэдий ч овог нэгт хүмүүсийн ихэнх нь хамаатан буюу ойр дотнын хүмүүс биш байдаг. Солонгос овгийн гарал үүсэл нь Солонгосын түүх, газар зүйн байрлал, хүн зоны угсаа гаралтай нягт холбоотой байна.

Солонгосын түүхэн явцад овог, нэрийн хэрэглээ өөрчлөгдөж ирсэн байдаг. Солонгос хэлээрх эртний нэрс Гурван улсын үед (МЭӨ 57 - МЭ 668 он) түгээмэл байдаг байсан боловч цаг хугацаа өнгөрөхөд хятад ханз ашиглахтай холбоотой хятад ханзаар бичсэн нэрээр солигдож ирсэн. Монгол, Манжийн нөлөөний үед эрх баригч язгууртнууд солонгос нэрээ монгол, манж нэрээр сольдог, эсвэл нэмдэг байсан явдал мөн солонгосчуудын овог, нэр өөрчлөгдөхөд нөлөөлжээ.

Жишээ нь: Курё улсын ван Чүньсон нь Ижирбуха, Чүнсукийн монгол нэр нь Раднашири, Чүнхэ вангийн монгол нэр нь Будашири, Чүнмуг вангийн монгол нэр нь Бадмадорж, Кунминь нь Баянтөмөр гэдэг нэртэй байсан бөгөөд манж-солонгос Ван Ги (王祺) (сүүлд Ван Жон, 王顓) зэрэг нэртэй байжээ.

Түүнчлэн 1940-өөд оны эхний хагаст Японы колончлолын эрх баригчид (1910—1945) солонгосчуудын овог, нэрийг өөрчилж япон овог нэртэй болгох өргөн үйл ажиллагааны үр дүн мөн мөрөө үлдээж 1944 он гэхэд солонгосчуудын 88% нь япон овогтой болж байжээ.

Өмнөд Солонгосын Статистикийн хорооны 2000 онд явуулсан тооллогоор тус улсад 284 овог бүртгэгдсэн байна.

Солонгост маш олон тооны хувийн нэр байдаг бөгөөд тэдгээр нь хүйсээр нь ялгагддаггүй байна, өөрөөр хэлбэл эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нь хамаарах боломжтой.

Англи хэлтэй орнуудад солонгосын хамгийн түгээмэл гурван овогийг «Kim» (김), «Lee», «Rhee» (리, 이) болон «Park» (박) гэж бичиж тэмдэглэдэг байна. Ер нь солонгос нэрийг англи хэлээр тэмдэглэхдээ дуудлагаар нь галиглаж бичдэг.

Орос хэлтнүүд солонгос хэлээрх нэрийг кирилл үсгээр бичихдээ "Концевичийн систем/дүрэм" -ийг (1970-аад оноос) ашиглаж иржээ.

Солонгосын уламжлалт нийгэмд хүний нэрийг ашиглах, нэрлэх нь хатуу дүрэм жаягтай байдаг. Солонгосын соёлд хэн нэгнийг хамгийн дотнын найзууд биш л бол нэрээр нь дуудах нь их бүдүүлэг хүмүүжилгүй гэж үздэг. Энэ нь ялангуяа өөрөөсөө ахмад настанд хандахдаа хамааралтай. Энэ дүрэм нь монголын уламжлал соёлтой ойролцоо юм. Монгол хүн өөрөөсөө ахмад хүн рүү хандахдаа нэрээр нь дууддаггүй, заавал хүндэтгэлтэй "авгайлах" эсвэл "ах", "эгч", "гуай" гэх зэрэг үг нэмж ханддагтай ижил төстэй юм.

Солонгост 19 дүгээр зуун хүртэл зөвхөн язгууртнууд овогтой байсан бөгөөд жирийн ард овоггүй зөвхөн нэртэй байдаг байжээ.

Пон (буюу : бон, бон-гван, бонгван, пой, бой) - Солонгосчуудын ургийн гарлыг тодорхойлдог тэмдэг. Энэхүү тэмдгээр ижил овогтой хүмүүсийн гарал үүслийг ялгаж салгах боломжтой байдаг байна. Бон гэдэг нь тухайн хүний дээд өвөг эцгийн төрсөн нутгийг зааж өгдөг байна.

Холбоотой хуудас[засварлах | кодоор засварлах]