Анджэй Дуда: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 2: Мөр 2:
'''А́нджэй Себа́стьян Ду́да''' {{lang-pl|Andrzej Sebastian Duda}} {{IPA|[ˈandʐɛj sɛˈbastʲjãn ˈduda]}} {{Audio|Pl-Andrzej Duda.ogg|дуудлага сонсох}} (1972 оны 5 дугаар сарын 16-нд [[Краков]] хотод төрсөн) — [[Польш]]ийн улс төрийн зүтгэлтэн.

2015 оны 5 дугаар сарын 24-нд Бүгд Найрамдах Польш Улсын 6 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдож 2015 оны 8 дугаар сарын 6-нд албан ёсоор тангараг өргөж үүргээ гүйцэтгэж эхэлсэн. “Эрх зүй, шударга ёс” (Право и Справедливошчь) намын гишүүн.
2015 оны 5 дугаар сарын 24-нд Бүгд Найрамдах Польш Улсын 6 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдож 2015 оны 8 дугаар сарын 6-нд албан ёсоор тангараг өргөж үүргээ гүйцэтгэж эхэлсэн. Польшийн “Эрх зүй, шударга ёс” (польш. ''Prawo i Sprawiedliwość, PiS'') улс төрийн намын гишүүн.

==Намтар==
==Намтар==
Мөр 15: Мөр 15:
Тэрээр 2015 оны 5 дугаар сарын 10-нд Польшийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж 34,76 % хувь авч Ерөнхийлөгч Б.Коморовскитай хоёрдугаар шатанд үлдсэн. Хоёр долоо хоногийн дараа 5 дугаар сарын 24-нд болсон хоёрдугаар тойрогт сонгогчдын 53% хувийн саналыг авч Польшийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон.

2020 онд дахин хоёрдахь удаагаа 51,03 % санал авч Ерөнхийлөгчөөр сонгогдсон. 2020 оны 8 дугаар сарын 6-нд Анджей Дуда-гийн Тангарга өргөх ёслол болсон байна.
2020 онд дахин хоёрдахь удаагаа сонгуульд оролцож 51,03 % санал авч Ерөнхийлөгчөөр 5 жилээр сонгогдсон. 2020 оны 8 дугаар сарын 6-нд Анджей Дуда-гийн Тангарга өргөх ёслол болсон байна.

=== Хувийн амьдрал ===
=== Хувийн амьдрал ===

11:09, 21 Нэгдүгээр сар 2022-ий байдлаарх засвар

А́нджэй Себа́стьян Ду́да пол. Andrzej Sebastian Duda [ˈandʐɛj sɛˈbastʲjãn ˈduda] Дуудлага дуудлага сонсох (1972 оны 5 дугаар сарын 16-нд Краков хотод төрсөн) — Польшийн улс төрийн зүтгэлтэн.

2015 оны 5 дугаар сарын 24-нд Бүгд Найрамдах Польш Улсын 6 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдож 2015 оны 8 дугаар сарын 6-нд албан ёсоор тангараг өргөж үүргээ гүйцэтгэж эхэлсэн. Польшийн “Эрх зүй, шударга ёс” (польш. Prawo i Sprawiedliwość, PiS) улс төрийн намын гишүүн.

Намтар

Анджэй Дуда 1972 оны 5 дугаар сарын 16-нд Краков хотод төрсөн.

1991-1996 онд Краков хотын Ягелонийн Их сургуулийг эрх зүй, захиргааны мэргэжлээр төгссөн. 1997 оны 2 дугаар сараас төрөлх сургуульдаа багшилж бөйгаад 2005 онд Эрх зүйн ухааны докторын зэрэг хамгаалжээ.

2006-2007 онд Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн орлогч, 2008-2009 онд Л.Качински Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч даргаар ажиллаж байсан.

2011-2014 онд “Эрх зүй, шударга ёс” намаас нэр дэвшиж Сеймын гишүүн болсон. 2014 оны 5 дугаар сараас Европын парламентад Польш улсаа төлөөлхөөр сонгогдож Сеймын гишүүнээ орхисон бөгөөд Ерөнхийлөгчөөр сонгогдох хүртлээ Евро парламентад улсаа төлөөлжээ.

Тэрээр 2015 оны 5 дугаар сарын 10-нд Польшийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж 34,76 % хувь авч Ерөнхийлөгч Б.Коморовскитай хоёрдугаар шатанд үлдсэн. Хоёр долоо хоногийн дараа 5 дугаар сарын 24-нд болсон хоёрдугаар тойрогт сонгогчдын 53% хувийн саналыг авч Польшийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон.

2020 онд дахин хоёрдахь удаагаа сонгуульд оролцож 51,03 % санал авч Ерөнхийлөгчөөр 5 жилээр сонгогдсон. 2020 оны 8 дугаар сарын 6-нд Анджей Дуда-гийн Тангарга өргөх ёслол болсон байна.

Хувийн амьдрал

Эцэг Ян Тадеуш Дуда — техникийн ухааны профессор, эх Янина Милевска-Дуда — химийн шинжлэх ухааны профессор. Гэргий герман хэлний багш Агата Корнхаусер-Дуда болон 1995 онд төрсөн охин Кинга нартайгаа амьдардаг.

Католик шашинтан бөгөөд шашны арга хэмжээнд их оролцдог.