Дмитрий Менделеев: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
бNo edit summary
No edit summary
Мөр 3: Мөр 3:

== Амьдрал ==
== Амьдрал ==
Дмитрий Иванович Менделеев нь Сибирийн Тоболскт 2 сарын 8-ы, 1834 онд, Иван Павлович Менделеев, Мариа Дмийтревна Менделеевна нарын (анхны овог нь Корнилиева) хүү болон төржээ. Түүний өвөө нь Павел Максимович Соколов гэгч номлогч байжээ. Иван, ах дүү нарын хамтаар теологийн сургуульд суралцах явцдаа шинэ овогтой болсон байна. Менделеев багаасаа [[үнэн алдарт шашин]]тан болж хүмүүжсэн боловч, түүний эх нь түүнд хүлцэнгүйгээр бурханы болон шинжлэх ухааны үнэнийг олохыг захидаг байжээ.
Дмитрий Иванович Менделеев нь Оросын Эзэнт гүрний Сибирь дахь Тоболск хотод 1834 оны 2 дугаар сарын 8-нд Иван Павлович Менделеев, Мариа Дмитриевна Менделеевна нарын (анхны овог нь Корнилиева) хүү болон төржээ. Түүний өвөө нь Павел Максимович Соколов гэгч шашны номлогч байжээ. Иван, ах дүү нарын хамтаар шашны сургуульд суралцах явцдаа шинэ овогтой болсон байна. Менделеев багаасаа [[үнэн алдарт шашин]]тан болж хүмүүжсэн боловч, түүний эх нь түүнд хүлцэнгүйгээр бурханы болон шинжлэх ухааны үнэнийг олохыг захидаг байсан гэдэг.

Менделеев 11, 13, 14 эсвэл 17-н ах эгч нарынхаа отгон нь байв (үнэн тоо нь эх сурвалжаас хамааран ялгарна). Аав нь хүмүүнлэгийн ухаан, улс төр, философи багшилдаг байсан боловч хараагүй болж багшийн албан тушаалаасаа татгалзах үед ар гэрт нь ихээхэн санхүүгийн бэрхшээл тулгарчээ. Үүний улмаас, ээж нь урьд нь гэр бүлээрээ ажиллуулж байсан шилний үйлдвэрийг дахин сэргээн ашиглалтанд оруулжээ. 13 настай байхад нь эцэг нь нас барж, эхийх нь үйлдвэр галд шатсаны дараа Менделеев Тоболскын гимназид суралцжээ.
Дмитрий Менделеев 11, 13, 14 эсвэл 17-н ах эгч нарынхаа отгон нь байв (үнэн тоо нь эх сурвалжаас хамааран ялгарна). Аав нь хүмүүнлэгийн ухаан, улс төр, философи багшилдаг байсан боловч хараагүй болж багшийн албан тушаалаасаа татгалзах үед ар гэрт нь ихээхэн санхүүгийн бэрхшээл тулгарчээ. Үүний улмаас, ээж нь урьд нь гэр бүлээрээ ажиллуулж байсан шилний үйлдвэрийг дахин сэргээн ашиглалтанд оруулжээ. 13 настай байхад нь эцэг нь нас барж, эхийх нь үйлдвэр галд шатсаны дараа Менделеев Тоболскын гимназид суралцжээ.

1849 онд Менделеевийг дээд боловсрол эзэмшүүлэхийн тулд, ээж нь түүнийг Сибирээс Москва хүртэл авч явжээ. Харамсалтай нь Москвагийн их сургууль түүнийг хүлээж аваагүй тул, ээж хүү хоёр Санкт Петебругт ирж, улмаар эцгийнхээ төгссөн их сургууль болох Педагогийн Институт-д 1850 онд элссэн байна. Сургуулиа төгссөний дараа сүрье өвчинтэй болох нь оношлогдон, тодорхой болсны улмаас, Хар тэнгисийн хойд эрэг дээр байрлах [[Крымын хойг]] руу 1855 онд нүүжээ. Тэнд байхдаа Симферполын нэгдүгээр гимназийн шинжлэх ухааны ахлах мастер зэрэгтэй болсон ба 1857 онд Санкт Петебругт бүрэн эдгэрч буцаж ирсэн байна.
1849 онд Менделеевийг дээд боловсрол эзэмшүүлэхийн тулд, ээж нь түүнийг Сибирээс Москва хүртэл авч явжээ. Харамсалтай нь Москвагийн их сургууль түүнийг хүлээж аваагүй тул, ээж хүү хоёр Санкт-Петебругт ирж, улмаар эцгийнхээ төгссөн Багшийн дээд сургуульд 1850 онд элссэн байна. Сургуулиа төгссөний дараа сүрье өвчинтэй болох нь оношлогдон, тодорхой болсны улмаас, Хар тэнгисийн хойд эрэг дээр байрлах [[Крымын хойг]] руу 1855 онд нүүжээ. Тэнд байхдаа Симферполын нэгдүгээр гимназийн шинжлэх ухааны ахлах мастер зэрэгтэй болж 1857 онд бүрэн эдгэрч Санкт Петебругт буцаж ирсэн байна.

1862 онд Менделеев Фоезва Никитична Лещеватай гэрлэжээ. 1876 онд Менделеев Анна Ивановна Попова-д дурлаж түүнд гэрлэх санал тавьсан ба, эс зөвшөөрвөл амиа хорлоно хэмээн сүрдүүлж байв. Поповатай гэрлээд нэг сар өнгөрсний дараа л Менделеевь Лещевагаас албан ёсоор салсан ажээ. Түүний нийгэм дэхь сөрөг сэтгэгдэл үлдээсэн явдал нь, Менделеевийн олон улс дахь нэр хүндээс үл харгалзан, Менделеевийг Бүх Оросын Шинжлэх Ухааны Академид элсэх боломжийг хааж байв. Түүний хоёр дахь гэрлэлтээс гарсан охин болох Льюбов нь оросын алдарт яруу найрагч Александер Блоктой гэрлэсэн байна. Түүний нэг дэхь гэрлэлт буюу, Фоезвагийн хүүхдүүд нь Ольга, Владимир хоёр бол Аннагаас, Иван болон хоёр ихэр хүүхэдтэй болжээ.
1862 онд Менделеев Фоезва Никитична Лещеватай гэрлэжээ. 1876 онд Менделеев Анна Ивановна Попова-д дурлаж түүнд гэрлэх санал тавьсан ба, эс зөвшөөрвөл амиа хорлоно хэмээн айлгаж байжээ. Поповатай гэрлээд нэг сар өнгөрсний дараа л Менделеев Лещевагаас албан ёсоор салсан байна. Түүний энэхүү нийгэм дэхь сөрөг сэтгэгдэл үлдээсэн явдлаас Менделеевийг Бүх Оросын Шинжлэх Ухааны Академид элсэх боломжийг хаажээ. Түүний хоёр дахь гэрлэлтээс гарсан охин болох Любовь нь сүүлд оросын алдарт яруу найрагч Александер Блоктой гэрлэсэн байна. Түүний нэг дэхь гэрлэлт буюу, Фоезвагийн хүүхдүүд нь Ольга, Владимир хоёр бол Аннагаас, Иван болон хоёр ихэр хүүхэдтэй болжээ.

Менделеев 1907 онд, Оросын Санкт Петербург хотод хатгалгааны улмаас нас баржээ. Түүний нэрээр саран дээрх солирын тогоог Менделеевийн тогоо гэж нэрлсэн ба үүнээс гадна үелэх системийн 101 дэхь, цацраг идэвхт элементийг Менделевиум хэмээн нэрлэсэн байна.

17:25, 28 Хоёрдугаар сар 2022-ий байдлаарх засвар

Дмитрий Иванович Менделеев нь 1834 оны 2-р сарын 8-нд Тоболскт төрж, 1907 онд Санкт-Петербургт нас баржээ. Тэрээр химич болон зохион бүтээгч байсан ба химийн үелэх системийг анх зохиож байв. Үелэх системд хувь нэмрээ оруулж байсан хүмүүсээс ялгарах түүний амжилтын онцлог нь, тухайн үед нээж илрүүлээгүй байсан элементүүдийн шинж чанарыг тодорхойлж чадсан явдал юм.

Амьдрал

Дмитрий Иванович Менделеев нь Оросын Эзэнт гүрний Сибирь дахь Тоболск хотод 1834 оны 2 дугаар сарын 8-нд Иван Павлович Менделеев, Мариа Дмитриевна Менделеевна нарын (анхны овог нь Корнилиева) хүү болон төржээ. Түүний өвөө нь Павел Максимович Соколов гэгч шашны номлогч байжээ. Иван, ах дүү нарын хамтаар шашны сургуульд суралцах явцдаа шинэ овогтой болсон байна. Менделеев багаасаа үнэн алдарт шашинтан болж хүмүүжсэн боловч, түүний эх нь түүнд хүлцэнгүйгээр бурханы болон шинжлэх ухааны үнэнийг олохыг захидаг байсан гэдэг.

Дмитрий Менделеев 11, 13, 14 эсвэл 17-н ах эгч нарынхаа отгон нь байв (үнэн тоо нь эх сурвалжаас хамааран ялгарна). Аав нь хүмүүнлэгийн ухаан, улс төр, философи багшилдаг байсан боловч хараагүй болж багшийн албан тушаалаасаа татгалзах үед ар гэрт нь ихээхэн санхүүгийн бэрхшээл тулгарчээ. Үүний улмаас, ээж нь урьд нь гэр бүлээрээ ажиллуулж байсан шилний үйлдвэрийг дахин сэргээн ашиглалтанд оруулжээ. 13 настай байхад нь эцэг нь нас барж, эхийх нь үйлдвэр галд шатсаны дараа Менделеев Тоболскын гимназид суралцжээ.

1849 онд Менделеевийг дээд боловсрол эзэмшүүлэхийн тулд, ээж нь түүнийг Сибирээс Москва хүртэл авч явжээ. Харамсалтай нь Москвагийн их сургууль түүнийг хүлээж аваагүй тул, ээж хүү хоёр Санкт-Петебругт ирж, улмаар эцгийнхээ төгссөн Багшийн дээд сургуульд 1850 онд элссэн байна. Сургуулиа төгссөний дараа сүрье өвчинтэй болох нь оношлогдон, тодорхой болсны улмаас, Хар тэнгисийн хойд эрэг дээр байрлах Крымын хойг руу 1855 онд нүүжээ. Тэнд байхдаа Симферполын нэгдүгээр гимназийн шинжлэх ухааны ахлах мастер зэрэгтэй болж 1857 онд бүрэн эдгэрч Санкт Петебругт буцаж ирсэн байна.

1862 онд Менделеев Фоезва Никитична Лещеватай гэрлэжээ. 1876 онд Менделеев Анна Ивановна Попова-д дурлаж түүнд гэрлэх санал тавьсан ба, эс зөвшөөрвөл амиа хорлоно хэмээн айлгаж байжээ. Поповатай гэрлээд нэг сар өнгөрсний дараа л Менделеев Лещевагаас албан ёсоор салсан байна. Түүний энэхүү нийгэм дэхь сөрөг сэтгэгдэл үлдээсэн явдлаас Менделеевийг Бүх Оросын Шинжлэх Ухааны Академид элсэх боломжийг хаажээ. Түүний хоёр дахь гэрлэлтээс гарсан охин болох Любовь нь сүүлд оросын алдарт яруу найрагч Александер Блоктой гэрлэсэн байна. Түүний нэг дэхь гэрлэлт буюу, Фоезвагийн хүүхдүүд нь Ольга, Владимир хоёр бол Аннагаас, Иван болон хоёр ихэр хүүхэдтэй болжээ.

Менделеев 1907 онд, Оросын Санкт Петербург хотод хатгалгааны улмаас нас баржээ. Түүний нэрээр саран дээрх солирын тогоог Менделеевийн тогоо гэж нэрлсэн ба үүнээс гадна үелэх системийн 101 дэхь, цацраг идэвхт элементийг Менделевиум хэмээн нэрлэсэн байна.

Цахим холбоос

 Commons: Дмитрий Менделеев – Викимедиа зураг, бичлэг, дууны сан