Астат: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Өөрчилж байна: io:Astato
б робот Нэмж байна: lij:Astö
Мөр 99: Мөр 99:
[[la:Astatinum]]
[[la:Astatinum]]
[[lb:Astat]]
[[lb:Astat]]
[[lij:Astö]]
[[lt:Astatis]]
[[lt:Astatis]]
[[lv:Astats]]
[[lv:Astats]]

03:34, 4 Тавдугаар сар 2009-ий байдлаарх засвар

Астат (At)
Атомын дугаар 85
Атом масс 210 г/моль
Өнгө Хар
Электрон байгуулалт [Xe] 4f14 5d10 6s2 6p5
Бүрхүүл дэхь
электроны тоо
2, 8, 18, 32, 18, 7
Физик шинж чанар
Бодисын төлөв Хатуу
Нягт (-) г/см³
Хайлах температур (302 °C) 575 K
Буцлах температур (?337 °C) 610 K
Хайлалтын хувийн дулаан (-) кЖ/моль
Ууршилтын хувийн дулаан 40 кЖ/моль
Дулаан багтаамж - кЖ/(моль·K)
Атомын шинж чанар
Оронт торны бүтэц
(Сингони)
Өгөгдөлгүй
Исэлдэлтийн зэрэг ±1, 3, 5, 7
Ионжих энерги
(эхний электроноор)
890±40 кЖ/моль
Атомын радиус (-) пм
Ковалентийн радиус (-) пм

Астат нь цацраг идэвхит химийн элемент, атомын дугаар нь 85, химийн тэмдэглэгээ нь At. Уг элемент нь галогены бүлгийн хамгийн хүнд элемет юм.

Шинж чанар

Өндөр цацраг идэвхит шинжтэй уг элементийг масс спектрометрээр тодорхойлсон байна. Хими шинжийн хувьд бусад галогенуудтай ойролцоо ба иодтой илүү төстэй[1]. Гэхдээ иодыг бодвол илүү металл шинжтэй гэж үздэг. Астат нь маш ховор, хагас задралын хугацаа нь богино тул судалгаа харьцангуй муу хийгдсэн байна. Астатын изотопиудын хамгийн урт хагас задралын хугацаа нь 8.3 цаг байдаг. Астатын задралын эцсийн бүтээгдэхүүн нь хар тугалга байна. Галогений бүлгийн элементүүдийн өнгө атом массаас хамааран бараан болдог тул астатыг хар өнгөтэй гэж таамагладаг. Астатыг халаахад хар хий (иодоос илүү бараан) ялгарна. Астатыг металлуудтай (жишээ нь натритай) ионы холбоо үүсгэнэ гэж үздэг. Мөн астат нь устөрөгчтэй нэгдэн, химийн нэгдэл үүсгэж болох ба уг нэгдэл усанд уусна. Астат нь галогений бүлгээс хамгийн бага химийн идэвхитэй элемент юм.

Түүх

Астатыг (Грек хэл: αστατος астатос буюу "тогтворгүй") Мендлеев анх таамагласан ба 1940 онд Д.Р.Корсон, К.П.МакКензи, Эмилио Серге нар Беркле дахь Калифорнийн Их Сургуульд синтезлэн гаргаж авчээ..Уг элементийг эхний үед alabamine (Ab) гэж нэрлэж байв[2].

Тархалт

Байгаль дээр астатын 3 изотопи тааралдана. Гэвч хагас задралын хугацаа маш богино тул ховор. Астат-218 (218At) нь ураны хагас задралын бүтээгдэхүүний нэг юм. 216At нь торийн, 215At нь актинигийн хагас задралын бүтээгдэхүүн болно[3]. Эдгээр байгаль дээр тааралддаг 3 изотопийн хамгийн урт хагас задралын хугацаатай (56 секунд) нь 219At.

Дэлхийн царцдас дахь нийт астатын хэмжээг 28 грамм гэж тооцсон байдаг. Генниссийн номонд хамгийн ховор элемент гэдгээрээ багтжээ.

Висмутыг альфа туяагаар бөмбөгдөж, харьцангуй урт хагас задралын хугацаатай 209At - 211At изотопиудыг гарган авч болно.

Найрлага

Астатыг бага хэмжээгээр синтезлэн гаргаж, задрахаас нь өмнө богино хугацаанд судлаж байна. Судалгааны ерөнхий чиглэл онолынх боловч эмчилгээнд ашиглаж болно гэж үзэж байна[4]. Астатыг металлуудтай (жишээ нь натритай) ионы холбоо үүсгэнэ гэж үздэг. Гэхдээ астат бусад галогений хөнгөн элементүүдээр амархан халагдана. Мөн астат нь устөрөгчтэй нэгдэн, астатгидроген үүсгэж болно. Уг нэгдэл усанд уусч, гидроастатийн хүчил үүсгэнэ.

Изотопи

Астатийн 33 цацраг идэвхит изотопи тогтоогдоод байна. Атом масс нь 191 - 223 байна. Эдгээрээс гадна 23 метастабл изотопи байж болно. Хамгийн тогтвортой изотопи нь 210At ба хагас задралын хугацаа нь 8.1 цаг, хамгийн богино нь 213At (125 наносекунд).

Хэрэглээ

Хагас задралын хугацаа маш богино тул одоогоор практик хэрэглээ байхгүй болно. Гэхдээ хүнд изотопийг нь эмнэлэгт хэрэглэх боломжийг судлаж байна.

Ишлэл

  1. Astatine
  2. http://www.time.com/time/magazine/article/0,9171,743159,00.html
  3. "astatine (At)". Encyclopedia Britannica online url = http://www.britannica.com/eb/article-9009963/astatine. {{cite web}}: |access-date= requires |url= (help); External link in |publisher= (help); Missing or empty |url= (help); Missing pipe in: |publisher= (help)
  4. http://www.medicalnewstoday.com/articles/80581.php

Гадаад холбоос

 Commons: Astatine – Викимедиа дуу дүрсний сан