Беларусь: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Нэмж байна: tt:Белоруссия; cosmetic changes
No edit summary
Мөр 54: Мөр 54:
|тэмдэглэл =
|тэмдэглэл =
}}
}}
'''Беларусь (Белорус, Цагаан Орос)''' ({{lang-be|Беларусь}}, {{lang-ru|Беларусь, Белоруссия}}) нь [[Зүүн Европ]]т орших [[далайд гарцгүй орон]] юм. Хойд болон зүүн талаараа [[Оросын Холбооны Улс]], өмнө талаараа [[Украйн]], баруун талаараа [[Польш]], баруун хойд талаараа [[Литва]], [[Латви]] улсуудтай хиллэнэ. Нийслэл [[Минск]]; бусад томоохон хотуудыг дурьдвал, [[Брест]], [[Хродна]], [[Гомель]], [[Махилёв]], [[Вибецк]]. Тус улсын газар нутгийн 40 хувь нь ой модоор хучигдсан<ref>
'''Беларусь (Белорус, Цагаан Орос)''' ({{lang-be|Беларусь}}, {{lang-ru|Беларусь, Белоруссия}}) нь [[Зүүн Европ]]т орших [[далайд гарцгүй орон]] юм. Хойд болон зүүн талаараа [[Оросын Холбооны Улс]], өмнө талаараа [[Украйн]], баруун талаараа [[Польш]], баруун хойд талаараа [[Литва]], [[Латви]] улсуудтай хиллэнэ. Нийслэл [[Минск]]; бусад томоохон хотуудыг дурьдвал, [[Брест]], [[Хродна]], [[Гомель]], [[Махилёв]], [[Вицебск]]. Тус улсын газар нутгийн 40 хувь нь ой модоор хучигдсан<ref>
{{cite web
{{cite web
|url=http://hdr.undp.org/en/reports/nationalreports/europethecis/belarus/belarus_2005_en.pdf
|url=http://hdr.undp.org/en/reports/nationalreports/europethecis/belarus/belarus_2005_en.pdf

17:20, 30 Тавдугаар сар 2009-ий байдлаарх засвар

Рэспубліка Беларусь
Республика Беларусь
Бүгд Найрамдах Беларусь Улс
Беларусь
улсын далбаа
Төрийн далбаа
улсын Төрийн сүлд
Төрийн сүлд
Төрийн дуулал: Мы, беларусы
(Беларусь хэл)
(Бид беларусьчууд)
НийслэлМинск
Албан ёсны хэлБеларусь хэл, орос хэл
Төр засагЕрөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах улс
Александр Лукашенко
Сергей Сидорский
Байгуулагдсан
• ЗХУ-аас тусгаар тогтносноо зарласан
1990 оны 7 сарын 27
• Байгуулагдсан
1991 оны 8 сарын 25
• Тусгаар тогтнолын үйл явц дууссан
1991 оны 12 сарын 25
Газар нутаг
• Нийт
207,600 км2 (85)
• Усны эзлэх талбай (%)
маш бага (2.830 км²)
Хүн ам
• Тооцоо
9,689,800[1] (86)
• 1999 тооллого
10,045,200
• Нягтаршил
49/км2 (142)
ХХИ0.817
маш өндөр · 76
Мөнгөний нэгжБеларусь рубль (BYR)
Цагийн бүсUTC+2
• Зуны цаг (ЗЦ)
+3
Утасны томьёо375
Домэйн нэр.by

Беларусь (Белорус, Цагаан Орос) (белар. Беларусь, Орос: Беларусь, Белоруссия) нь Зүүн Европт орших далайд гарцгүй орон юм. Хойд болон зүүн талаараа Оросын Холбооны Улс, өмнө талаараа Украйн, баруун талаараа Польш, баруун хойд талаараа Литва, Латви улсуудтай хиллэнэ. Нийслэл Минск; бусад томоохон хотуудыг дурьдвал, Брест, Хродна, Гомель, Махилёв, Вицебск. Тус улсын газар нутгийн 40 хувь нь ой модоор хучигдсан[2] бөгөөд хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарууд өндөр хөгжсөн.

20-р зууныг хүртэл беларусь үндэстэн нь өөрсдийн үндэсний үзэл санааг төлөвшүүлэх боломжоор бага байсан бөгөөд энэ нь орчин үеийн Беларусь улсын нутаг дэвсгэр нь Полацкийн вант улс, Литвын Их Вант Улс, Польш-Литвын Нөхөрлөл зэрэг улсуудын мэдэлд хэдэн зууны турш байсантай холбоотой. 1918-19 онд богино настай Бүгд Найрамдах Беларусь Ард Улс бий болж, тун удалгүй Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Белорус Улс нэртэйгээр нэгдэн оржээ.

Тус улсын одоогийн хил нь 1939 онд бүрэлдэн тогтсон бөгөөд тэр үед Польш-Зөвлөлтийн дайнаар нэг хэсэг газар нутгийг Польшоос салган авч, ЗСБНБелорус Улсад нэгтгэсэн аж. Дэлхийн хоёрдугаар дайны үед Беларусийн нутаг дэвсгэр Нацист Германд эзлэгдэж, хүн амынхаа гуравны нэгийг, эдийн засгийн нөөцийнхөө хагасаас илүүг алджээ[3]. Беларусийн парламент өөрийн тусгаар байдлаа 1990 оны 7 сарын 27-нд зарласан бөгөөд ЗХУ задарснаар 1991 оны 8 сарын 25-нд тусгаар тогтнол нь хүлээн зөвшөөрөгджээ. 1994 оноос тус улсын ерөнхийлөгчөөр Александр Лукашенко ажиллаж байна. Оросын талыг баримталсан түүнийг барууныхан дарангуйлагч хэмээн шүүмжилдэг. 1996 оноос хойш Беларусь улс нь ОХУ-тай Орос Беларусийн Холбоо хэмээх нэгдмэл улс бий болгох хэлэлцээр хийж байгаа.

Беларусийн 9.85 сая хүн амын ихэнх нь нийслэл Минск болон түүнийг тойрсон мужийн төвүүдэд төвлөрсөн байдаг[4]. Хүн амын 80% гаруй нь Беларусь үндэстэн бөгөөд орос, польш, украйны үндэстний цөөнхүүд оршин сууна. 1995 онд явагдсан бүх ард түмний санал асуулгын үр дүнд тус улс беларусь, орос гэсэн 2 албан ёсны хэлтэй болсон юм.

Эшлэл

  1. Бүгд Найрамдах Беларусь Улсын Статистик Дүн Шинжилгээний Яам
  2. "Беларусь: Боломж бололцооны цонх (66-р хуудасны 15-р хүснэгт)" (PDF) (in англи хэлээр). Нэгдсэн Үндэстний Байгууллага.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  3. Axell, Albert (2002). Оросын Баатрууд, 1941–45. Carroll & Graf Publishers. p. 247. ISBN 078671011X. {{cite book}}: Cite has empty unknown parameter: |coauthors= (help)
  4. "Беларусийн тухай - Хүн ам". НҮБ-ын Беларусь дахь салбар. 2003. Retrieved 5 сарын 30. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)