Галт сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Шинэ хуудас: '''Галт сум''' нь Хөвсгөл аймгийн сум юм. Нийт 3,600 км² газар нутагтай. 2000 оны байдлаар хүн ам нь 5328…
 
б робот Нэмж байна: mk:Галт, Ховсгол
Мөр 22: Мөр 22:
[[en:Galt, Khövsgöl]]
[[en:Galt, Khövsgöl]]
[[ga:Galt (Khövsgöl)]]
[[ga:Galt (Khövsgöl)]]
[[mk:Галт, Ховсгол]]

17:33, 1 Зургаадугаар сар 2009-ий байдлаарх засвар

Галт сум нь Хөвсгөл аймгийн сум юм. Нийт 3,600 км² газар нутагтай. 2000 оны байдлаар хүн ам нь 5328 байв. Сумын төв Идэр нь аймгийн төв Мөрөнгөөс өмнө зүгт 168 км, нийслэл Улаанбаатараас 837 км зайд оршино. Сумын төвөөс өмнө зүгт 25 км зайд Салбартын рашаан хэмээх халуун рашаан байдаг.

Түүх

Галт сум нь анх Архангай аймгийн Идэр сум нэртэйгээр 1931 онд байгуулагдсан. 1933 оны байдлаар 687 өрхийн 2,500 оршин суугч, 72,000 орчим толгой малтай байв. 1942 онд Хөвсгөл аймгийн харьяанд шилжээд, 1956 онд Чандмань сумын бүрэлдэхүүнд орсон байна. 1959 онд одоогийнхоо нэрээр дахин байгуулагджээ. 1963 онд Зүрх сум татан буугдаж, Галт суманд нэгдсэн. 1956 - 1990 онд "Идэрийн Ундраа" нэгдэл тус суманд ажиллаж байв.

Эдийн засаг

2004 оны байдлаар 183,000 орчим толгой мал тоологджээ. Үүнд 83,000 хонь, 78,000 ямаа, 10,000 үхэр болон сарлаг, 11,000 адуу, 64 тэмээтэй[1].

Ном зүй

М.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001, х.45

Эшлэл

  1. Статистикийн Төв Газар: 2004 оны мал тооллого, х.111

Загвар:Хөвсгөл