Зүрх: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Шинэ хуудас: Цусны эргэлтийн тогтолцооны нэгэн бүрэлдэхүүн бол зүрх юм. Үр хөрвөлийн хөгжлийн явцад таван т...
(Өөрчлөлт алга)

09:32, 5 Долоодугаар сар 2009-ий байдлаарх засвар

Цусны эргэлтийн тогтолцооны нэгэн бүрэлдэхүүн бол зүрх юм. Үр хөрвөлийн хөгжлийн явцад таван тасалгаатай булчинлаг хөндий гуурсан хоолойн бүтцээс зүрх хөгжинө. Зүрх нь цусны эргэлтэнд цусыг шахах гол үүрэгтэй. Дээд болон доод хөндий венээр ирсэн судас баруун тосгуурт орж цутгана. Эндээсээ дистолийн үед баруун 3-н хавтаст хавхлагаар дамжин баруун ховдолд хүрнэ. Ховдлууд нь зүрхнээс цусыг гадагш артерийн судас руу түгээнэ. Баруун ховдол уушиг руу чиглэсэн артери луу, зүүн ховдол аорт буюу гол судас руу цусыг шахна.

Анатоми

Зүрх нь ойролцоогоор 260-340 гр жинтэй. Хүний биеийн жингийн 0,4% нь зүрхний жин болно. Зүрх нь 2 уушигний дунд, хөндий цээжинд, зүрхний үнхэлцэг хальсаар хучигдан байрлана. Зүрхний орой зүүн тийшээгээ налуу ташуу, доошоо, урагшаа чиглэнэ. Зүрхний орой нь өвчүүний зүүн ирмэгээс 2 см орчим, 5-р хавирга хоорондын завсрын харалдаа байх ба энгийнээр бол зүүн хөхний товчны доохонтой, энд 2 хавтаст хавхлагын шуугианыг сонсож чагнана. Зүрхний хана 3-н давхаргаас бүрэлдэх бөгөөд эдгээр нь эндокард, миокард, перикард.