Афин: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Өөрчилж байна: nah:Atēna
б робот Өөрчилж байна: arc:ܐܬܢܘܣ
Мөр 90: Мөр 90:
[[an:Atenas]]
[[an:Atenas]]
[[ar:أثينا]]
[[ar:أثينا]]
[[arc:ܐܬܝܢܘܣ]]
[[arc:ܐܬܢܘܣ]]
[[arz:اتينا]]
[[arz:اتينا]]
[[ast:Atenes]]
[[ast:Atenes]]

23:08, 11 Долоодугаар сар 2009-ий байдлаарх засвар

Афин
Αθήνα
Атина
Хотын зураг
Афины акрополь

Афин-н байршил
Грек дахь байршил

Солбицол: 37°58′N 23°43′E
Улс ГрекГрек Грек
Перифери Аттика
Муж Афин
Дүүргүүд 7
Засаглал  
 - Мэйр Никитас Какламанис (2007.1.1-)
Газар нутаг  
 - Нийт 38.964 км²
Хүн ам  
 - Нийт () 745,514
 - Нягтрал 19,133/км²
 - Хүй дүүргийн хамт 3,192,606
Цагийн бүс UTC+2
 - Зун   UTC+3
Шуудангийн хаяг 10x xx, 11x xx, 120 xx
Утасны код 21
Машины лиценз Yxx, Zxx, Ixx (INx-с бусад)
Цахим сүлжээ: www.cityofathens.gr

Афин (гре. Αθήνα, Athina) нь Грекийн нийслэл бөгөөд хамгийн том хот нь юм. Аттика периферигийн ихэнхийг эзлэдэг. Афин нь дэлхийн хамгийн эртний хотуудын нэг бөгөөд 3,000 жилийн бичигдсэн түүхтэй.

Афины захиргаа доорх 39 км² газар нутагт 2001 оны байдлаар 745,514 хүн амьдарч байна. Афины хотын хүн ам нь 2005 оныхоор 3.37 сая хүн амтай байжээ. Афин мужийн газар нутаг нь 412 км² бөгөөд 3,192,606 хүн амтай. Афины Их Хотын Бүсийн (Larger Urban Zone, LUZ) хүн ам нь Европын холбоо дахь LUZ-уудаас наймд жагсдаг. Афин нь маш хөдөлгөөнтэй, олон орны иргэд амьдардаг газар бөгөөд Грекийн эдийн засаг, санхүү, аж үйлдвэр, улс төр, соёл урлагийн төв юм. Одоогоор Европын холбооны тэргүүлэгч бизнесийн төвүүдийн нэг болж хөгжсөөр байна. 2008 оны UBS-ын судалгаагаар дэлхийн 32 дахь баян хотоор шалгарчээ.

Сонгодог Афин хот нь их хүчирхэг хот-улс байв. Соёл урлаг, эрдэм мэдлэг, гүн ухааны төв байсан бөгөөд Платоны академи, Аристотелийн лицей зэрэг байрлаж байжээ. Афин хотод Сократ, Перикл, Софокл зэрэг философичид, мөн тухайн үеийн хамгийн алдар нэр бүхий зохиолч, улс төрчид төрсөн байна. МЭӨ 5 болон 4-р зууны үед Европ тивийн бусад газарт үзүүлсэн соёл урлаг, улс төрийн нөлөөнүүдээс нь болж Афин нь барууны соёл иргэншлийн ба ардчиллын үүсэн хөгжсөн газар гэгддэг.

Афинд сонгодог үеийн өв, нөлөө нь ихэд мэдрэгддэг бөгөөд энэ нь олон тооны эртний хөшөө дурсгал, уран зураг, барималуудад дүрслэгдэнэ. Эдгээрээс хамгийн алдартай нь эртний барууны соёл иргэншлийн тэмдэг гэгддэг Акрополь дахь Парфенон юм. Грекийнхээс гадна Афинд түүхийг нь өгүүлсэн Ром, Византын эзэнт гүрнүүдийн олон, Османы эзэнт гүрний цөөн тооны хөшөө дурсгал байдаг. 1830 оноос (Грекийн тусгаар тогтносон өдөр) хойших орчин үеийн зүйлүүд ч элбэг тохионо. Эдгээрт 19-р зууны Грекийн парламент, мөн Афины гурвал (номын сан, их сургууль, академи) ордог. Афин хотод 1896 оны анхны орчин үеийн Олимпын наадам зохиогдсон бөгөөд 108 жилийн дараа 2004 оны дахин амжилттайгаар зохион байгуулагдсан аж.

Гадаад холбоос

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.