Амазон мөрөн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Нэмж байна: hif:Amazon Naddi
б робот Өөрчилж байна: he:אמזונאס
Мөр 91: Мөр 91:
[[gan:亞馬孫河]]
[[gan:亞馬孫河]]
[[gl:Río Amazonas]]
[[gl:Río Amazonas]]
[[he:אמזונאס (נהר)]]
[[he:אמזונאס]]
[[hi:अमेज़न नदी]]
[[hi:अमेज़न नदी]]
[[hif:Amazon Naddi]]
[[hif:Amazon Naddi]]

19:48, 25 Долоодугаар сар 2009-ий байдлаарх засвар

Амазонк мөрөн /Бразилъ-Перу/

Индианчууд Амазонкыг "Паран-Тинг" гэж нэрлэдэг нь Голуудын гэсэн утгатай ажээ. Vнэхээр энэ мөрөн бvх талаар нь аваад vзсэн манай гаригийн хамгийн аугаа их мөрөн билээ.

Манай гаригийн голуудын далай тэнгист аваачиж юvлдэг бvх усны дөрөвнии нэгийг Амазонк мөрөн ганцаараа хариуцдаг. Тvvний талбайн хэмжээ 7 сая гаруй хавтгай дөрвөлжин км байдаг нь Австралийн эх газрыг бvхэлд нь буюу АНУ мэтийн улсыг багтаахаар ажээ. Адаг орчмоороо Амазонк мөрний өргөн нь 200 гаруй км бөгөөд гvн нь 100 м хvрдэг. Перугийн Икитом хотын хавьцаа адгаасаа 3500 км зайтай хэсэгт голын гvн нь 20 м илvvтэй байдаг болохоор тэнгисийн хөлгvvд ч хvрч очдог.

Амазонк мөрөн экваторын дагуу урсдаг болохоор халуун орны ус ихтэй бороо хойд тал бөмбөрцөгт /3-9-р сард/ нэг бол зvvн эрэг дээр, эсвэл өмнөд тал бөмбөрцөгт /10-4-р сард/ баруун эрэг дээр ихээр орж усаар байнга тэтгэж байдаг болохоор энэ мөрөн тийм их устай байдаг.

Амазонк мөрний эх хаана байдгийг саяхныг хvртэл нарийн мэддэггvй байжээ. Тvvнд цутгадаг хоёр гол цутгалангийн нэг болох Укаяли мөрөнтэйгөө нийлээд 6565 км газар урсдаг болохоор зуу гаруй км илvv урттай Нил мөрний дараа хоёрдугаарт орж голуудын хатан хаан болж байгаа юм. Гэвч 1995 онд зохион байгуулагдсан олон улсын судалгааны багийнхан Укаяли голоор өгсөн эхэнд нь хvрч уг гол нь Апуримака болон Урубамби хэмээх хоёр гол нийлснээс vvссэнийг мэджээ. Судлаачид Алуримака голын эхэнд хvрснээр Апуримака-Укаяли-Амазонк гэсэн аварга том усан сvлжээний урт нь 7025 км гэж тодорхойлжээ. Тийм болохоор манай гаригийн хамгийн урт мөрөн болж байгаа юм. Гэтэл Нил болон тvvнд цутгадаг Цагаан Нил, Альберт Нил, Виктория Нил. Виктория болон Кагера нууруудын урт нийлээд бараг гурван зуун километрээр богино ажээ.

Амазонк мөрөн 500 гаруй цутгалантай. Тэдгээрээс 17 нь 1800-3500 км-ийн урттай байдаг. Vvнийг Дон болон Ижил мөрнvvдтэй харьцуулан өгvvлж байгаа юм шvv. Амазонк мөрний тээж аваачдаг их ус цутгадаг хэсгээсээ авахуулаад тэнгисийн 400 км хэсгийн усыг цэнгэг болгодог.

Амазонк мөрний адагт байдаг Маражо арал бол манай дэлхий дээрхи хамгийн том гол дээрх арал юм. Тvvний талбай нь 48 мянган хавтгай дөрвөлжин км буюу Швейцарь болон Нидерландын нутгуудаас том ба арал тэр аяараа Болгарийн газар нутгийн хэмжээнээс илvv хэмжээтэй байдаг.

Укаяли болон Мараньон голууд нийлсний дараачаас Амазонк нэртэй болдог. Энэ хоёр цутталан хоёулаа Андын нуруунаас эх аван урссаар понго хэмээх хадархаг хавцлыг туулан тэгш талд хvрдэг. Тэрхvv нарийхан хавцлын ёроолоор нарийхан жим гарах ч зайгvй бөгөөд зарим газартаа хориод метр vргэлжлэх оргилсон. хөөсөрсөн догшин ширvvн урсгал л байдаг. Ялангуяа Мараньон их догшин зантай. Тэрээр уулаас буух замдаа 27 понго хавцал дундуур өнгөрдөг. Тэдгээрээс хамгийн сvvлчийн буюу хамгийн догшин ширvvн хавцлыг Понго де Мансериче буюу "Тотьнуудын хаалга" гэдэг ажээ. Хамгийн сvvлчийн хавцлыг өнгөрөөд Амазонийн уудам талд гарч хөлөг онгоц явах боломжтой болдог ажээ.

Амазонийн нам доор газар буюу Амазония нь манай дэлхий дээрх хамгийн аугаа уудам газруудын нэг юм. Энэ бол намаг, ширэнгэ ойн эзэнт улс бөгөөд гол мөрнvvд нь цорын ганц зам харилцаа болдог. Иймэрхvv усан замууд хэтэрхий хангалттай байдаг. Учир нь Амазонк мөрөн бvтэн 8 мянган км-ийн турш хөлөг онгоц явах боломжтой болохоор тэр билээ. Усны тvвшин хориод метрээр нэмэгддэг vерийн vед эрэг орчмын намхан газрууд 80-100 км хvртэл усанд автдаг. Харин жирийн vедээ Амазонк мөрөн их олон арлууд бvхий салаанууд болон салбарладаг учир тийм ч аварга том мөрөн гэж харагддаггvй. Мөрөн дээр хөвөгч арлууд байдаг ба тэдгээр нь урсгалын дагуу алгуурхан хөвж явдаг. Эдгээр хөвөгч арлууд нь хоорондоо орооцолдон барьцалдсан ургамлуудын vндэс мөчрvvд, моднуудаас тогтох ба улмаар шинээр ургамал ургаж арал маягтай болсон байдаг.

Амазонк мөрний налуу нь тийм ч их биш учраас цутгадаг хэсгээсээ 1000 километрийн хол газарт ч далайн тvрлэгийн нөлөө мэдрэгддэг. Амазонкийн тvрлэгийн онцлог гэвэл тvvний ширvvн урсгал нь далайн тvрлэгтэй мөргөлдөөд их өндөр давалгаа vvсгэн хөөсөрч голын урсгал сөрөн асар их дуу шуугиантай тvрлэг болон өгсөхдөө замдаа тааралдсан бvхнийг хуу хаман оддог. Энэ vед амжиж хажуугийн зогсоол буудалдаа орж амжаагvй хөлгvvдэд ёстой нэг гай учруулна даа. Зургаан метрийн өндөртэй хvvгсэн их давалгаа тэдгээрийг хөмрvvлэн живvvлж орхидог. Ямар нэгэн аймшигт араатан мангас мэт санагддаг эрэг дээрх бvхнийг сvйтгэн хоосруулж vерт автуулдаг энэхvv гэнэтийн учир битvvлэг аймшгийг индианчууд эрт дээр vеэс мэдэрч тэрхvv догшин ширvvн давалгааг "Хvрхэрсэн их усан" гэж нэрлэдэг байжээ.

Андын нуруунаас эхлээд далай хvртэл Амазонк мөрнөөр анх аялсан хvн бол 1842 онд ийнхvv аялсан Испанийн Франсиско Орельян гэгч билээ. Тvvний багийнхан 8 сарын дотор бараг 6000 км зам туулжээ. Ямар ч газрын зураггvй, тэндхийн гол мөрний талаар онцын мэдлэггvйн дээр нутгийн омгийнхны хэл яриаг мэддэггvй испаничууд эх газрыг бараг хөндлөн туулсан энэ аялал ямаршуухан хэцvv байсныг одоо төсөөлөхөд бэрх. Хоол хvнсний нөөц багатай, өөрсдийн хийсэн багахан хэврэг онгоцоор аялах явцдаа тэд матрууд, анаконда хэмээх могойнууд, пиранууд, голын аварга загаснууд гээд Амазонкийн "гайхамшгуудтай" учирч ёстой арьс махаараа мэдэрч явжээ.

Аяллынхаа явцад дайнч тvрэмгий индианчуудтай тулалдах удаа нэг биш тохиолдож байсан гэдэг. Тромбетас хэмээх голын адаг орчимд их ширvvн тулаан болсон тvvхтэй. Испаничуудыг бvхнээс илvv гайхшруулсан зvйл гэвэл дайчдын эхний эгнээнд нум сумаар зэвсэглэсэн өндөр нуруутай, хагас нvцгэн эмэгтэйчvvд тулалдаж байсан явдал ажээ. Тэдний омгийн бусад дайчдаасаа илvv аймшиггvй эр зоригтой тулалдаж байжээ. Тэдгээр эрэлхэг эмэгтэйчvvд Амазонкийн эртний домогт өгvvлдэг ялагдал гэдгийг мэддэггvй эмэгтэй дайчдын явдлыг санагдуулж байжээ. Тийм болоод Орельяныг Амазонк мөрөн хэмээн нэрлэсэн байна.

Тэр цагаас хойш судалгаа шинжилгээний олон олон ангиуд энэхvv аугаа их мөрөнд очиж байсныг дурдвал францын Кондамин, германы Гумбольдт, английн Бейтс болон оросын аялагч Лангсдорф нар бөгөөд XVIII зууны эцэс, XIX зууны эхээр Амазонкийн шугуйд нэвтэрч чадаад голуудын хатан хааны болон тvvний хавийн чийглэг ойн амьд ертөнцийг шинжлэх ухаанд нээж өгсөн байна.

Эндхийн голуудад 2000 гаруй зvйлийн загас байдаг нь манай дэлхийн цэнгэг усны загаснуудын гуравны нэг хэсэг нь юм. Гэтэл европын бvх голуудад ердөө 300 хан зvйлийн загас амьдардаг. Амазонкийн өвөрмөц загаснуудын дотор аварга том, таван метрийн урттай пирарку буюу арапайма, 200 кг хvрдэг жинтэй, 300 вольтын хvчтэй гvйдэл гарган хvнийг тогонд цохиулан унагадаг, хоёр метр урттай цэнэгт могой загас, сvvлэндээ vхэлд хvргэх аюултай хатгуур бvхий загаснууд, голын аймшигт аварга загаснууд, нутгийн хvмvvсийн зvрхийг чичрvvлдэг аварга том шvдэт пиранууд гээд олон төрлийг нэрлэж болно. Энэхvv махчны тvрэмгий догшныг хэлэхийн аргагvй. Завин дээрээсээ зэрлэг гахай ч юм уу тапир буудсан анчин тэдэн дээр явж очихын хооронд дээрх махчин загасны сvрэг олзыг нь булаан идээд зөвхөн хэлхээтэй яснууд нь vлддэг гээд бод л доо. Тууж явсан сvргээ голоор гаргахын тулд малчин урьдаар нэг vхэр шархдуулаад гарамнаас доогуурхан тvрvvлж голд хаяж махчин загаснуудад өгөөш болгоод бусад сvргээ гаргасан тохиолдол ч байдаг. Хэрвээ тэдгээр загаснууд дэгээнд орлоо гэхэд сахлын хутга шиг хурц шvдээрээ загасчны гарыг хазах гэж улайран тийчилж байдаг.

Амазонкын усанд тэнгисийн vнээний нэг төрөл болох ламантинууд, голын далайн гахайнууд, хар кайманууд хэмээх таван метрийн урттэй матрууд байдаг. Эдгээр нь ихээхэн аюултай учраас "гурван жижиг пирань загаснаас нэг том матар дээр" гэж индианчууд ярилцдаг байжээ.

Гэвч амазонкийн усанд амьдардаг хамгийн алдартай амьтан бол анаконда хэмээх аварга усны могой билээ. Бvдvvнээрээ хоёр тэвэр, уртаараа 12 м хvрэх аварга анаконда тааралддаг. Гэвч 15-18 метр урт могойтой тааралдсан хэмээн анчид ярьцгаадаг. Зургаан давхар байшингийн оройгоос унжуулвал газарт шvргэх тийм том "амьд яндан" байна гэж төсөөлөхөд бэрх. Хашир индиан анчид анаконда могой байгаа газраас холуур тойрдог байжээ. 200 гаруй кг жин татах тэрхvv аварга могой¬той тэмцэлдэх амьтан бразилийн халуун орны ойд ганц ч vгvй. Гол гаталж явсан ягуар анакондагийн хоол болсон удаа ч байдаг.

Амазонкийн олон тооны салаа татуургын амгалан тайван булан тохойнуудад манай гариг дээрх хамгийн том удвал цэцэг болох Виктория Ригагийн метр хагас хэмжээтэй том навчис ганхан байдаг. Дээд ирмэгvvд нь хумигдсан дугуй хэлбэр нь ямар нэгэн этгээд ногоон хайруулын таваг мэт харагддаг. Тvvний аварга том навчин дээр 12-14 настай хvvхэд vлгэрт гардаг хуруун чинээ хvvхдийн адил тайван сууж болдог.

Амазонкийн чийглэг халуун ой нь манай гариг дээрх ойнуудаас хамгийн олон төрөл зvйлийн ургамалтай нь билээ. Эндхийн10 хавтгай дөрвөлжин км газарт 1500 гаруй зvйлийн цэцэгс, 750 зvйлийн модод, зуу гаруй зvйлийн сvvн тэжээлтнvvд, 400 гаруй зvйлийн жигvvртэн шувууд, олон тооны могой, хоёр нутагтан, шавьжнуудыг олж болно. Тэдгээрийн нилээд нь одоог хvртэл танигдаж мэдэгдээгvй, судлагдаж тодорхойлогдоогvй байна. Энэхvv чийглэг халуун ойн хамгийн том мод гэхэд л 90 м өндөртэй, 12 м бvдvvн голчтой ажээ. Тэдгээрийн нэрс нь хvртэл бертолеция, маморана, цинамон, цедрелла, бабасу, ротанг, гевея гээд хөгжим мэт уянгалаг сонсогддог. Эдгээрээс олонхи нь ихээхэн vнэ цэнэтэй ургамлууд ажээ. Их өндөр ургадаг бертолеция гэхэд л амтат самруудаараа алдартай бөгөөд ганцхан vvрэнд л хэдэн кг жин татах хориод самар байдаг. Тэдгээрийг зөвхөн салхигvй vед тvvдэг ба салхитай vед тасран унасан самар болгоомжгvй хvнийг цохиж алах магадлалтай. Сvvний модны ихээхэн амтлаг тэжээллэг шvvс нь сvvг санагдуулах ба шоколадны модны vр жимснээс какао гаргаж авдаг. Палайи хэмээх амтат гуаны мод болон манай дэлхий дээрх каучукны гол тvvхий эд болох гевея моддын талаар бvгд л дуулсан байх. Халуун орны ойн ганц эрлэг болсон хумхаа өвчнийг эмчлэхэд холтсыг нь ашигладаг хинын мод ч энд байдаг.

Пау-бразил гэж өмнөд америкийн хамгийн том улсын нэрээр нэрлэсэн улаан мод гэх мэтийн гайхалтай сайхан өнгөтэй модод их бий. Харин бальса хэмээх мод манай гариг дээрх хамгийн зөөлөн мод ажээ. Vйснээс ч зөөлөн байдаг гэдэг. Эртний индианчууд жангады хэмээх аварга том салыг энэхvv бальсагаар хийгээд Амазонк, Риу-Негру, Мадейра болон бусад томоохон гол мөрнvvдээр аялдаг байжээ. Уртаараа 100 метр, өргөнөөрөө 20 м хvрдэг тийм том сал хийдэг болохоор заримдаа багахан тосгоныхон бvгдээрээ багтдаг байжээ.

Амазонкад зуу гаруй зvйлийн дал мод байдаг. Кокосын, бабасу, тукума, муката, бакаба, жупати, карана гээд бараг бvгдээрээ хvмvvст ашиг тусаа өгдөг. Зарим нь самраа өгдөг бол зарим нь модоо, гурав дахь хэсэг нь зөөлөн эдээ, дөрөв дэх нь амтат шvvсээ өгдөг ажээ. Харин ганцхан ротангагийн дал модыг л халуун орны оршин суугчид хараан зvхдэг.

Заримдаа 300 м өндөртэй байдаг энэ бол манай гариг дээрх хамгийн өндөр мод билээ. Vнэндээ бол ороонго өвс юм. Тvvний нарийхан иш гол нь хурц өргөсvvдтэй байдаг. Тvvгээрээ бусад моддоос зууран аваад дээшээ нар луу тэмvvлэн их өндөр ургадаг. Моддын мөчир салаа, иштэй орооцолдон нэвтэрч гарахын аргагvй өргөст ширэнгэ vvсгэдэг. Индианчууд тэднийг "Чөтгөрийн олс" хэмээн нэрлэсэн нь бас ч гэж дэмий хэрэг биш байжээ. Сельва буюу бразилийн чийглэг халуун ойн амьтад гэвэл ургамлуудаасаа дутахгvй олон зvйл байдаг. Тухайлбал амазонкийн хамгийн том араатан болох vргэмтгий, болгоомжтой тапир, капибара хэмээх аварга том усны гахай байдаг нь мэрэгчдийнхээ дотор л дэл¬хийн аваргад тооцогдоно. /Хоёр пvvд жинтэй аварга том хулгана гээд төсөөлөөд vз л дээ/

Энд сармагчингууд их элбэг боловч Африк болон Азийн төрөл нэгтнvvдээсээ эрс өөр ажээ. Тэдний дотор зэвvv хvрмээр уакирvvд, "амьгvй толгой" буюу vхсэн хvний гавлын ясыг санагдуулам цагаан толгойт сармагчин, сvvлээ тав дахь мөчөө болгон ашигладаг аалз хэлбэрийн сармагчин гээд олон зvйлvvд байдаг. Энэхvv сармагчин нь амьтны хvрээлэнд байхдаа ч гэсэн хvний өгсөн хоолыг авах гэж гараа биш сvvлээ өгдөг ажээ. Гэвч эндхийн хамгийн алдартай сармагчин бол арслангаас ч илvv чангаар архирдаг архираа сармагчингууд билээ. Тэдний архирах дуу таван км хол газарт сонсогддог. Сармагчингуудын гол дайсан болсон, амазонкиин хамгийн аюултай араатан ягуар модонд авирахдаа гарамгай. Энэ бол амьдралынхаа хагасыг усан дунд өнгөрөөдөг муурын овгийн цорын ганц амьтан ажээ. Хэрвээ хуурай газар дээр юу ч олж чадахгvй бол тэрээр загас болон яст мэлхий, капибара, залуухан тапир мэтээр дуртайяа хооллодог. Ягуар нь багахан матрыг ч дийлдэг. Харин томоохон матрууд бол энэхvv усны муурыг амархан залгиж орхидог.

Оцелот хэмээх амьтан ягуар шиг догшин биш ч гэсэн бас л их аюултай. 1.5 м урттай энэ том муур хоёр метр шахам анаконда могой руу дайрахаасаа хулчийдаггvй. Харин арван хоёрдугаар сард оцелотууд шөнийн цагаар хуримын концертоо тоглож эхэлдэг нь манайхны нуурнуудын гуравдугаар сарынхтай адил ажээ.

Хамгийн анзаарагддаггvй, хөдөлгөөн багатай араатан бол мэдээж ленивец буюу Монголчилвол залхуу хэмээх амьтан юм. Тэрээр амьдралынхаа туршид модноос зvvгдэн хавийнхаа навчыг шимэн амьдрах ба байрнаасаа хөдлөхгvйгээр толгойгоо 180 хэм, 270 хэм ч эргvvлж чаддаг. Энэхvv залхуу амьтан найман секундэд нэг удаа амьсгалдаг. Хэрвээ газарт бууж чадвал нэг минутанд 20 см хурдтай хөдөлнө. "Гэмгvй царайлсан сувдаг амьтан" хэмээн бразилчуудын хошигнон нэрлэсэн энэ амьтан ягуар, оцелот, усны могой болон гарпии хэмээх бvргэдийн дуртай хоол болдог. Тvvний vсэнд замаг наалдан ногоон өнгөтэй болгодог нь заримдаа амийг нь авардаг. Тийм ногоон өнгөтэй болсон хөдөлгөөнгvй vедээ модны мөчир дээрээс ялгарч харагддагvй ажээ. Шөнийн харанхуйд мөчир доогуур цус сорогч сарьсан багваахайнууд чимээгvйхэн нисэн өнгөрнө. Тэдний жижигхэн шvднvvд маш хурц учраас унтаж байгаа хvн нойрон дундаа хазуулснаа мэддэггvй харин өглөө босоод дэр нь цусанд будагдсан хvзvvн дээр нь жижигхэн шарх vvссэн болохыг мэддэг.

Шувуудын хэдэн зуун төрөл зvйлээс бидний мэдэх зөгийн чинээ өчvvхэн жижиг биетэй колибр шувуу болон уртаараа нэг метр хvрэх аварга том ара тоть мэтийн шувууд байдаг. Эдгээрийн хурц тод өнгийн далавч болон мөн их олон тооны эрвээхэйнvvд нийлээд ойн нэгэн хэвийн ногоон өнгийг өвөрмөц маягаар амьдруулж өгдөг. Моддын дээгvvр хамгийн аймшигтай жигvvртэн болох гарпия хэмээх дэлт бvргэд байдаг нь сармагчин барьж иддэг ажээ. Асар хvчирхэг булчингууд болон таван сантиметр урт хумснууд нь гарпия бvргэдийг ленивецvvд болон жижиг сармагчингуудын ганц эрлэг болгодог.

Амазонкиин ойн усанд олон төрлийн могойнууд байдгийн дотор хортой могойнууд ч элбэг. Жил бvр могойнд хатгуулан vхсэн хvмvvсийнхээ тоогоор Бразиль улс дэлхийд нэгдvгээрт ордог нь тохиолдлын хэрэг бишээ. Гэвч жижигхэн могойнуудыг индианчууд эртнээс гаршуулан сургаж жижиг мэрэгчдээс хамгаалах зорилгоор гэртээ тэжээж байжээ. Шувуу барьж иддэг аварга аалз их айдас төрvvлдэг. Энэ аалз сэрэмж алдан торонд нь орсон колибри шувуугаар хооллодог. Индианчуудын хvvхдvvд заримдаа тэдгээр аалзнуудыг олсоор оосорлоод нохой мэт хөтлөн явж зугаацдаг.

Гэвч эндхийн чийглэг халуун ойн оршин суугчдын хувьд хамгийн аймшигтай амьтан бол дээрх догшин араатнууд ч биш, хортой аалз, могой¬нууд ч биш харин сакасайя хэмээх жижигхэн шоргоолжнууд билээ. Тэд газар доорх асар том эзэнт улсад амьдардаг ба тэндээсээ vе vе бөөн бөөн сvргээрээ гарч vхэл тээсэн аймшигт урсгал болон ойг чиглэж замдаа тааралдсан бvхнийг устгадаг. Араатан амьтад, жигvvртэн шувууд, могой, мэлхийнvvд бvгдээрээ тэрхvv хэдэн сая цэрэгтэй өршөөлгvй армиас айдаг ба ягуар, анакондагийн аль аль нь өршөөгдөнө гэж vгvй. Амьтан судлаачдын хуаран тийм шоргоолжнуудын замд таарсан тохиолдол байдаг. Хvмvvс зугтан аврагдаж чадсан боловч торонд хашаатай vлдсэн тапир амьдаараа тэдгээр шоргоолжнуудын хоол болж зөвхөн хэлхээтэй яснууд л vлдсэн ажээ.

Гэвч Амазонкийг зөвхөн аймшгийн орон гэж vзэх хэрэггvй. Амазонкийн сав газар бол манай гариг дээрх халуун орны чийглэг ойн томоохон нөөц бөгөөд агаар мандлыг хvчилтөрөгчөөр хангаж байдаг гол нийлvvлэгч билээ. Тийм болоод ч тvvнийг "манай дэлхийн ногоон уушиг" гэж нэрлэдэг. Харин тvvний амьтан ургамлын аймгуудын баялаг бvхэн нь бидэнд байгалиас заяасан асар vнэ цэнэтэй эрдэнэс билээ. Хvмvvс ой модыг нь огтлон зам тавьж, араатан жигvvртнийг нь устган сельва руу улам ихээр довтолсоор байгаа тул цаг тутамд чийглэг ногоон хучлагынхаа дөрвөн хавтгай дөрвөлжин километр хэсгийг алдаж байна. Хэрвээ ийм байдлаараа vргэлжилвэл Конгогийн ширэнгэ шугуй харсаар байтал устаж vгvй болсны адилаар Амазонкиин ой 21 -р зуунд бvр мөсөн vгvй болох юм.

Энэ нь хvн төрөлхтний хувьд эргэж хэзээ ч нөхөгдөхгvй асар их гарз хохирол болох билээ.