Акко: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Нэмж байна: vi:Akko
No edit summary
Мөр 40: Мөр 40:
[[Category:хотууд]]
[[Category:хотууд]]
[[Category:Дэлхийн өв]]
[[Category:Дэлхийн өв]]

{{Link FA|he}}


[[af:Akko]]
[[af:Akko]]

14:54, 22 Наймдугаар сар 2009-ий байдлаарх засвар

Аккогийн эртний хот*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Акко цамхаг
Улс ИзраилИзраил Израил
Төрөл Соёлын
Шалгуур ii, iii, v
Дугаар 1042
Бүс** Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 2001  (25-р чуулган)
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.

Акко буюу Акре (Еврей хэл:עַכּוֹ‎) нь умард Израйлийн баруун Галиль мужийн хот юм. Уг хотод 2007 оны байдлаар 46000 хүн байнга оршин сууж байв. Түүхэнд тэмдэглэгдснээр Левантийн хамгийн чухал хот, стратегийн ашигтай эргийн боомт нь Акко байв. МЭӨ 1500 оны орчим амьдарч байсан эртний Египетийн хаан Тутмос III хааны зарлигаар Акко хот байгуулагдсан гэсэн мэдээ байдаг. Энэ нутаг анх Ашер аймгийнхны мэдэлд байсан бөгөд Соломон хаан Израйльд нэгтгэжээ. Израйлийн мэдэлд байх бүхий л цаг хугацааны турш Финик, Филистинчүүд өөрийн хяналтандаа байлгахыг оролддог байлаа. МЭӨ 725 оны орчимд Сидон, Тир хотуудтай эвсэн Аккадийн хаан Салманасар V –ын эсрэг бослого өдүүлж байв. Аугаа Александр Акко хотыг эзлэн авсан ба түүнийг нас барсны дараа Птолемейн Египетийн мэдэлд оржээ. Ром, Арабууд болон загалмайтнуудын мэдэлд удаа дараа шилжилж байсны эцэст Оттоманы бүрэлдэхүүнд багтжээ. Израйль улс байгуулагдахад Их Британи өөрийн эзэмшилд байсан Акко хотыг хүлээлгэн өгчээ. Өнөөдөр Акко хотод Израйлийн Араб гаралт хүн амын 1/3 нь амьдардаг.


1990-ээд оноос хойш археологийн малтлагууд эрчимтэй хийдэх болсноор чухал ач холбогдолтой олон тооны олдворуудыг нээжээ. Аккод орших 1750 онд загалмайтнуудын хэрмийг засварлуулан барьсан тэнгисийн хэрэм, Жезар Пашагийн хийд, Аль баша араб маягийн халуун усны газар, Аккогийн цайз, баатруудын хэрэм болон Бахайн ариун газар зэрэг нь Дэлхийн өвд уг хотыг бүртгэн авах гол үндэслэл болжээ.

Гадаад холбоосууд

 Commons: Acre, Israel – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Загвар:Link FA