Амударья: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Нэмж байна: sh:Amu Darja
б робот Өөрчилж байна: en:Amu Darya
Мөр 27: Мөр 27:
[[da:Amu Darya]]
[[da:Amu Darya]]
[[de:Amudarja]]
[[de:Amudarja]]
[[en:Amu River]]
[[en:Amu Darya]]
[[eo:Amudarjo]]
[[eo:Amudarjo]]
[[es:Río Amu Daria]]
[[es:Río Amu Daria]]

15:49, 26 Наймдугаар сар 2009-ий байдлаарх засвар

Хуучин Арал тэнгист цутгадаг байсан үеийн газрын зураг

Амударья (Перс: آمودریا) нь Памирын тэгш өндөрлөгөөс эх авч, Хиндукушийн нурууг нэвтлэн, баруун хойш урсдаг гол юм. Хуучин Арал тэнгист цутгадаг байсан боловч одоо замдаа цөлд ширгэдэг болсон. Урт нь 1450 км (анх 2400 км урттай байсан).

Дарья гэдэг нь тэнгис, мөрөн гэсэн утга бүхий перс үг турк хэл рүү хувьсч орсон үг тул "Аму мөрөн" гэсэн утгатай болно.

Каракумын цөл, Кызылкумын цөлийг заагладаг тус гол нь Арал тэнгисийн өмнөд эргээр үржил шимт өргөн хөндийг бий болгож байв. 4-5 мянган жилийн өмнөөс хүн амьдрах болж, газар тариалан эрхэлж байсан нь археологийн олдвороос тодорхой болоод байгаа. Амударья нь урсгалаа маш олон удаа өөрчилж байсан тул тэр болгонд нь хүмүүс хот балгасаа нүүлгэдэг байсан аж. Зөвхөн зүүн эрэгт нь л гэхэд 1000 гаруй хот балгасын туурь олдоод байгаа.

Хүний хүчин зүйлээс үүдсэн уршиг

Амударьягийн дельт орчмын сансраас авсан газрын зураг (1994)

1960-аад оноос хойш хуучнаар Зөвлөлт Холбоот Улсад "Байгалийг өөрчлөн байгуулах төлөвлөгөө" хэрэгжиж, уг төлөвлөгөөний дагуу Каракумын сувагийг барьж, атрыг эзэмшсэн байна. Гэвч уг суваг нь усны алдагдал ихтэй, цөлийн уур амьсгалтай тус бүс нутаг дахь усны ууршлыг улам ихэсгэсэн нь эцэстээ давсжилтыг бий болгож, голын төгсгөл хэсэг нь ширгэжээ.

Үүний улмаас Амударьягийн цутгадаг байсан Арал тэнгисийн хэмжээ эрс багасч, устах аюулд ороод буй.

Загвар:Link FA