Уур амьсгалын өөрчлөлт: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
202.126.90.29 (Яриа) хэрэглэгчийн 86839-р засварыг буцаах
Мөр 22: Мөр 22:


==Ишлэл==
==Ишлэл==
{{reflist}}
{{äóëààðàë öàã çóóðûí ¿çýãäýë ìºí}}


==Гадаад холбоос==
==Гадаад холбоос==

03:39, 9 Есдүгээр сар 2009-ий байдлаарх засвар

Дэлхийн (газрын гадаргуугийн) дундаж температур, 1850-аас 2006 он хүртэлх (19611990 оны дундажтай харьцуулав).
Агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн (CO2) агуулгын ихсэлт .
CO2-ын агуулга нь улирлаас хамааран хэлбэлзэх ба Дэлхийн бөмбөрцөгийн хойд хагаст хавар ихсэж, намар багасана (Ургамлын фототсинтезийн үр дүнд агаар дахь CO2-ын агуулга буурна).

Дэлхийн дулаарал гэдэг нь Дэлхийн хуурай газар, далайн гадаргуу орчмын агаарын дундаж температур ихсэх үзэгдлийг хэлнэ. Агаарын дундаж температур сүүлийн хэдэн арван жилд тасралтгүй нэмэгдэж байгаа бөгөөд цаашид ч мөн үргэлжилнэ гэж үзэж байгаа болно.

Сүүлийн 100 жилийн хугацаанд Дэлхийн дундаж температур 0.74 ± 0.18°C -аар нэмэгдсэн бөгөөд "Уур амьсгалын өөрчлөлт судлах Засгийн газар хоорондын төрийн бус байгууллага" (Intergovernmental Panel on Climate Change - IPCC буюу ИПСС), "20-р зууны дундаас эхэлсэн, агаарын дундаж температурын ихсэлт нь, агаар мандал дахь антропоген хүлэмжийн хийн агуулга нэмэгдсэнтэй холбоотой байх бүрэн боломжтой юм" гэжээ [1]. Байгалийн бусад хүчин зүйлүүд, тухайлбал нарны энергийн өөрчлөлт (нарны идэвхижилт), галт уулын дэлбэрэлт нь аж үйлдвэржилтийн өмнөх үеэс одоог хүртэлх хугацаанд маш бага хэмжээний нөлөө үзүүлж байсан байна [2][3]. ИПСС-гийн энэхүү дүгнэлтийг Их 8 болон Дэлхийн өндөр хөгжилтэй 30 гаруй орны Шинжлэх ухааны академи, хүрээлэнгүүд хүлээн зөвшөөрдөг болно. Гэхдээ зарим нэг судлаачид эсрэг саналтай байдгийг дурьдах хэрэгтэй юм.

ИПСС-гийн уур амьсгалийн загварчлал, 1990-2100 оны хооронд агаарын дундаж температур 1.1 - 6.4 °C нэмэгдэж болзошгүйг харуулж байгаа [1] бөгөөд ирээдүйд агаар мандал руу цацагдах хүлэмжийн хийг хэр багасгахаас хамааран температурын дээд доод хязгаар нь тодорхойлогдож байгаа болно. Хэдийгээр ихэнхи судалгаа, 2100 он хүртэл өөрчлөлтийг голчлон анхаарч байгаа боловч, ирэх мянган жилд, агаар мандал дахь хүлэмжийн хийн агуулга одооныхоос нэмэгдэхгүй тогтвортой байхад, дэлхийн дулаарал, далайн усны төвшин ихэссээр байна гэж таамаглаж байна[1]. Энэ нь далайн усны дулаан багтаамжтай холбоотой юм.

Дэлхийн дулааралын улмаас далайн усны төвшин, цаг уурын гоц үзэгдэлүүд ихсэж[4], хур тундсын хэмжээ өөрчлөгдөнө. Мөн түүнчлэн хөдөө аж ахуй, мөсөн гол, мөнх цасны хэмжээ, амьтан, ургамлын төрөл, зүйл зэрэг олон зүйлд сөргөөр нөлөөлөх болно.

Түүнээс гадна ирээдүйд болох дулаарлын хэмжээ, түүний сөрөг нөлөө нь дэлхийн бүс нутгуудад яаж нөлөөх вэ гэдэг сайн судлагдаагүй, тодорхой бус байна. Энэхүү дулаарлыг яаж бууруулах, түүний тулд ямар арга хэмжээ авах вэ гэдэг талаар олон улсын хэмжээнд улс төрийн болон олон нийтийн хэлэцүүлэг, төрөл бүрийн үйл ажиллагаа явагдаж байна. Хүлэмжийн хийг (ялгаруулалтыг) багасгах зорилготой Киотогийн протоколд дэлхийн ихэнхи улс нэгдсэн болно.


Ишлэл

  1. 1.0 1.1 1.2 "Summary for Policymakers" (PDF). Climate Change 2007: The Physical Science Basis. Contribution of Working Group I to the Fourth Assessment Report of the Intergovernmental Panel on Climate Change. Intergovernmental Panel on Climate Change. 2007-02-05. Retrieved 2007-02-02. {{cite web}}: Check date values in: |date= (help)
  2. Hegerl, Gabriele C. (2007-05-07). "Understanding and Attributing Climate Change" (PDF). Climate Change 2007: The Physical Science Basis. Contribution of Working Group I to the Fourth Assessment Report of the Intergovernmental Panel on Climate Change. Intergovernmental Panel on Climate Change. p. 690. Retrieved 2007-05-20. Recent estimates (Figure 9.9) indicate a relatively small combined effect of natural forcings on the global mean temperature evolution of the seconds half of the 20th century, with a small net cooling from the combined effects of solar and volcanic forcings {{cite web}}: Check date values in: |date= (help); Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)
  3. Ammann, Caspar (2007-04-06). "Solar influence on climate during the past millennium: Results from ransient simulations with the NCAR Climate Simulation Model". Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. 104 (10): 3713–3718. However, because of a lack of interactive ozone, the model cannot fully simulate features discussed in (44)." "While the NH temperatures of the high-scaled experiment are often colder than the lower bound from proxy data, the modeled decadal-scale NH surface temperature for the medium-scaled case falls within the uncertainty range of the available temperature reconstructions. The medium-scaled simulation also broadly reproduces the main features seen in the proxy records." "Without anthropogenic forcing, the 20th century warming is small. The simulations with only natural forcing components included yield an early 20th century peak warming of ≈0.2 °C (≈1950 AD), which is reduced to about half by the end of the century because of increased volcanism. {{cite journal}}: Check date values in: |date= (help); Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)
  4. NASA: Global Warming to Cause More Severe Tornadoes, Storms, Fox News, August 31, 2007.

Гадаад холбоос

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA