Архангельск муж: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Өөрчилж байна: it:Oblast' di Arcangelo; cosmetic changes
б робот Нэмж байна: az:Arxangelsk Vilayəti
Мөр 80: Мөр 80:


[[ar:أرخانجيلسك أوبلاست]]
[[ar:أرخانجيلسك أوبلاست]]
[[az:Arxangelsk Vilayəti]]
[[be:Архангельская вобласць]]
[[be:Архангельская вобласць]]
[[bg:Архангелска област]]
[[bg:Архангелска област]]

08:37, 19 Есдүгээр сар 2009-ий байдлаарх засвар

Архангельск муж
Улс Орос
Холбооны тойрог[1]
Эдийн засгийн бүс[2]
Хүн ам
  Тооцоо 
(2018)[3]
1,155,028
Цагийн бүсUTC+3 ([4])
OKTMO ID11000000
Албан ёсны хэлОрос хэл[5]

Архангельск муж (Орос: Архангельская область) нь Оросын Холбооны Улсын баруун хойд хэсэгт орших, Баруун Хойд Холбооны тойрогт харьяалагдах муж юм. Мужийн төв нь Архангельск. Ненецийн автономит тойрог, Шинэ Газар, Франц-Иосифын газар арлууд тус мужид хамаарна.

Ерөнхий мэдээлэл

Газарзүй

Дорнод Европын тэгш өндөрлөгийн умард хэсэгт оршино. Цагаан тэнгис, Баренцын тэнгис, Карын тэнгистэй хиллэнэ. Зүүн талаараа Комийн Бүгд Найрамдах Улс, баруун талаараа Карелийн Бүгд Найрамдах Улстай хиллэдэг. Умард Двина гол нутгаар нь урсдаг.

Шинэ Газар, Франц-Иосифын газрыг эс тооцвол тус мужийн газар нутаг нь тайгаар бүрхэгдсэн байдаг. Гацуур, хуш мод өргөн тархсан, зүүн хэсгээр нь агч мод, хар мод үзэгдэнэ. Эх газрын уур амьсгалтай, зүүн хойд хэсэг нь Арктикийн бүст хамаардаг.

Түүх

Фин-Угор овгийн үндэстнүүд эртнээс нутаглаж ирсэн тус бүс нутагт оросууд 11, 12-р зууны үеэс суурьшиж эхэлсэн аж.1584 онд "Догшин Иван" буюу IV Иван Оросын анхны далайн боомт хот болох Архангельскийг байгуулснаар хөгжлийн гараа нь эхэлжээ.

1930-аад онд Иосиф Сталины дэглэмийг эсэргүүцсэн 2 сая гаруй украйны кулакууд хувьсгалын эсэргүү хэргээр албан хүчээр нүүж ирсэн байна.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа Зөвлөлт Холбоот Улс нь зах хязгааргүй ой мод бүхий тундрын бүсийг цөмийн туршилтын талбар болгон ашиглаж байв. Тус мужийн Северодвинск боомт нь цөмийн хөлөг онгоц бүтээх төслийн төв болж байлаа.

Байгалийн баялаг, аж үйлдвэр

Загас агнуур, ойн аж ахуй, мод боловсруулах, цаас боловсруулах үйлдвэр, автомашины үйлдвэрүүд элбэг. Зэвсгийн үйлдвэр ч бий.

Газрын тос, шатдаг хий, алмааз олборлодог. Өмнөд хэсэгт нь жамц давсны том орд бий.

Мужийн төв Архангельск хотын өмнөд хэсэгт Плесецкийн сансрын төв бий.

Цагийн бүс

Архангельск муж нь Москвагийн цагийн бүст багтана.
Өөрөөр хэлбэл UTC+3 бүст багтах бөгөөд зуны цагийн үед UTC+4 болно.

 Commons: Category:Arkhangelsk Oblast – Викимедиа дуу дүрсний сан
  1. Загвар:Cite Russian law
  2. Загвар:Cite Russian law
  3. "26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года". Retrieved 23 Нэгдүгээр сар 2019.
  4. "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (in орос). 3 June 2011. Retrieved 19 January 2019.
  5. Оросын Үндсэн хуулийн 68.1-д заасны дагуу Оросын Холбооны Улс даяар албан ёсных.
  6. "Сведения о наличии и распределении земель в Российской Федерации на 01.01.2019 (в разрезе субъектов Российской Федерации)". Federal Service for State Registration, Cadastre and Cartography. Archived from the original on 9 February 2022. Retrieved 29 August 2023.