Улаанбаатар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 129: Мөр 129:


=== Хот дотор ===
=== Хот дотор ===
Хот дотор нийтийн тээврийн үйлчилгээ нь
Хот дотор [[троллейбус]], [[автобус]], [[микробус]], [[такси]] зэрэг үйлчилдэг.
- Үндсэн
- Туслах
- Буухиа
- Хот орчмын
- Такси гэсэн ангилалаар зохион байгуулагддаг.
[[троллейбус]], [[автобус]], [[микробус]], [[такси]] зэрэг үйлчилдэг.


==Шинжлэх ухаан==
==Шинжлэх ухаан==

08:29, 27 Аравдугаар сар 2009-ий байдлаарх засвар

Улаанбаатар
Хотын зураг

Сүлд туг
Сүлд тэмдэг
Туг Сүлд
Хоч нэр: "Азийн цагаан дагина"

Улаанбаатар-н байршил
Монгол дахь байршил

Солбицол: 47°55′N 106°55′E
Улс Монгол улс
Түүх  
Өргөө гэж байгуулагдсан 1639
Одоогийн байршил 1778
Улаанбаатар 1924
Засаглал  
 - Хотын захирагч Гомбосүрэнгийн Мөнхбаяр
Газар нутаг  
 - Нийт 4,704.4 км²
Өндөр 1,350 м
Хүн ам  
 - Нийт (31.05.2008) 1,044,500
 - Нягтрал 222/км²
Цагийн бүс UTC+8
Шуудангийн хаяг 210 xxx
Утасны код 976 (0)11
Машины лиценз УБ-
ISO 3166-2 MN-1
Цахим сүлжээ: http://www.ulaanbaatar.mn/

Улаанбаатар хот нь Монгол улсын нийслэл бөгөөд хамгийн том хот нь юм. Аль ч аймгийн хэсэг биш бөгөөд 2008 оны байдлаар хүн ам нь 1 сая гаруй байна.

Монгол улсын төв хойд хэсэгт орших бөгөөд Туул голын хөвөөнд, д.т.д. 1310 м өндөрт оршдог. Зөвхөн төр засаг захиргааны төв хот төдийгүй, эдийн засаг, соёл урлаг, боловсрол шинжлэх ухаан зэрэг ихэнх салбарын хувьд төв болж бaйна. Улаанбаатар нь тээврийн төв бөгөөд замаар Монголын бүх хотуудтай, төмөр замаар Транс-Сибирийн төмөр зам, Хятадын төмөр замын сүлжээтэй холбогддог.

Улаанбаатар хот нь анх 1639 онд Буддист хийдийн төв болж байгуулагдсан бөгөөд 20-р зуунд хувьсгалын дараа томоохон аж үйлдвэрийн төв болж хувирсан.

Нэршил

Монголоор

Улаанбаатар хот нь түүхэндээ маш олон нэртэй байсан. 1639-1706 онд Өргөө, 1706-1911 онд Их Хүрээ, Да Хүрээ, эсвэл зүгээр л Хүрээ нэртэй байжээ. 1911 онд тусгаар тогтносноор Нийслэл Хүрээ нэртэй болжээ.

1924 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нийслэл болсноор дахин нэрээ сольж, Улаанбаатар (Монгол бичиг: ) болжээ.

Бусад хэлээр

1924 оноос өмнө Европ болон Хойд Америкт Улаанбаатар нь голдуу Урга, Urga (Өргөө-с) эсвэл Күрэн, Kuren (Хүрээ-с) гэсэн нэрүүдээр нэрлэгдэж байжээ. Үүнээс хойш Орос хэлнээс Улан-Батор, эсвэл зүгээр л Улаанбаатар нэртэй болжээ.

Улаанбаатар нь 1911 он хүртэл Манж Чин улсын хэсэг байсан бөгөөд Мандарин Хятад хэлээр Күлүн (уламжлалт ханз: 庫倫; хялбаршуулсан ханз: 库伦; Хүрээ-с үүдэлтэй) нэртэй байжээ. 1949 он хүртэл Хятадад энэ хэвээр нэрлэгдэж байсан бөгөөд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад одоо Улаанбаатарыг галиглаж Вүлүнбатуо (Wūlánbātuō, 乌兰巴托) нэрийг хэрэглэж байна. Харин Тайвань дахь Бүгд Найрамдах Хятад Улс саяхан болтол Монголыг Хятадын дэ юре хэсэг гэж үздэг байсан бөгөөд Күлүн нэр нь зарим тохиолдолд хэрэглэгддэг.

Газар зүй

Улаанбаатар хот Туул голын эрэг дээр, Богд хан уул, Баянзүрх уул, Сонгино хайрхан уул, Чингэлтэй хайрхан уул зэрэг 4 уулын дунд далайн түвшнээс дээш 1351 м өндөрт оршдог юм.

Цаг агаар

Уур амьсгал

Улаанбаатар нь маш өндөр газарт, харьцангуй өндөр өргөрөгт, ямар ч эргээс хэдэн зуун километр зайтай оршдог зэрэг шалгаанаас болж дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд тооцогддог. Жилийн дундаж температур нь -1.3 °C. Богино, дулаан зунтай бөгөөд Урт, маш хүйтэн, хуурай өвөлтэй. Жилийн дундаж хур тунадас нь 242.7 мм, дундаж чийгшилт нь 69%

Улаанбаатар хотын хаврын улирал нь 5 сарын дунд хүртэл үргэлжлэх бөгөөд дунджаар 5°С, дулаахан өдрүүдтэйгээс гадна сэрүүхэн ч өдрүүдтэй. Мөн гэнэт цасан шуурга ч тавьдаг. Харин зуны улирал нь дунджаар 15°С дулаан, бороотой, зарим тохиолдолд гэнэтийн мөндөр ордог.

Намрын улиралд нарлаг налгар өдрүүд удаанаар үргэлжилдэг бөгөөд дундаж дулаан нь 7°С. Мододын навчис шарлаж, аажмаар хүйтрэн цас аажмаар орж хэлдэг. Ихэвчлэн Улаанбаатар хотод маш хүйтэн өвөл болдог. Дундаж температур нь -19°С хүрдэг. Өвөл хэдийгээр хүйтэн ч ямар ч үүлгүй нарлаг өдрүүд мөн болдог.

Түүх

Эртний түүх

Монгол улсын нийслэлийн түүх нь Орхон голын хөндийд орших Хархорум хоттой салшгүй холбоотой бөгөөд тэр хотыг 1220 онд байгуулагдсан гэх боловч түүхчид түүнээс ч өмнө энэ хот байгуулагдсан гэж тайлбарладаг. Харxорум 140 жил Монгол улсын нийслэл хэмээгдэж байсны 32 жилд нь Монголын эзэнт гүрний нийслэл байв.

Улсын нийслэлийн түүхийн зарим эх сурвалжуудаас үзвэл Түшээт хан Гомбодоржийн хүү Өндөр гэгээн Занабазарыг хаан ширээнд суулган 1639 онд одоогийн Архангай аймгийн нутаг дахь Бүрд гэдэг газарт Монгол улсын нийcлэлийн тулгыг тавьжээ. Нийслэл маань Туул Орхон голуудын хөндий дагуу 20 гаруй удаа нүүдэллэсний эцэст 1778 онд одоогийн байгаа газартаа суурьшжээ. Харин хотын нэр нь олон удаа сoлигдож байсан ба Өргөө, Номын хүрээ, Их хүрээ, Да хүрээ, Нийслэл хүрээ гэх зэргээр нэрлэгдэж байсны эцэст ардын хувьсгал ялсны дараа 1924 онд Улаанбаатар хэмээн нэрлэгдэх болсон байна.

Социализмийн үе

Социализмын үед болон голдуу Дэлхийн хоёрдугаар дайны дараа ЗХУ-н тэтгэлэгтэйгээр хуучны гэр хороолол нь аажмаар байраар солигдож эхлэсэн. Улаанбаатарыг Москва, Бээжин хотуудтай холбосон Монголын төмөр зам 1956 онд дуусгагдсан бөгөөд кино театр, жүжгийн театр, музей зэрэг олноор баригджээ. Харин нөгөө талаас 1930-аад оны сүүлчийн хэлмэгдүүлэлтийн дараа социализмийн өмнөх үеийн сүм, хийдүүд устгагдсан байна.

Ардчилал

1990 оны ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийн төлөөх бослогууд нь Улаанбаатарт өрнөжээ. Энэ үйл явдлаас хойш Улаанбаатар нь дахин эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд хүн амийн хэт төвлөрөл бий болсноос болж гэр хороолол хүрээгээ улам тэлсээр байна. Мөн нийт Монгол улсын хүн амын 40% энд байгаагаас үүдэн олон нийгмийн, байгалийн, тээврийн бэрхшээлүүдтэй тулгарч байна. Сүүлийн жилүүдэд шинэ барилга олноор бариглаж байгаа бөгөөд орон сууцны үнэ маш их өсөж байгаа.

Улаанбаатар хотын ирээдүйн төлөвлөлт нь Монгол улсын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн төв болон хөгжих хэтийн хандлагатай байна.

Засаг захиргаа

Газрын зураг
Үндсэн өгүүлэл: Дүүрэг

Улаанбаатар нь Монгол Улсын Нийслэл бөгөөд Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Налайх, Багануур, Багахангай гэсэн 9 дүүрэгт хуваагддаг. Дүүрэг бүр нь хороодод хуваагдана.

Хотыг 4 жил тутамд хотынхоо нийт иргэдээс сонгогддог Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал удирдах бөгөөд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хотын даргын нэрийг дэвшүүлж Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн баридаг бөгөөд Ерөнхий сайд бүрэн эрхийн хүрээнд хотын даргыг 4 жилийн хугацаатайгаар томилдог. Хотын дарга нь Улаанбаатар хотын нийт газар нутагт Монгол улсын хуулийг хэрэгжүүлдэг бөгөөд ИТХ-даа тайлгандаг.

Хүн ам зүй

2008 оны 5 сарын 31-ний байдлаар Улаанбаатар хотын хүн ам нь 1,044,500 бөгөөд нягтшил нь квадрат километр тутамд 222 хүн.

Нийт хотын хүн амын 67%-ийг 35-аас доош насны залуучууд эзэлдэг бөгөөд үүнээс 30% нь 16-аас доош насны хүүхдүүд байна.

Тээвэр

Улаанбаатар хотын төмөр замын буудал

Олон улсын

Улаанбаатарт хотын баруун өмнөд хэсэгт, 18 км зайд орших Чингис хаан олон улсын нисэх буудал үйлчилдэг. Энэ нисэх буудал нь Токио, Сөүл, Берлин, Москва, Эрхүү, Бээжин хотуудтай нислэг үйлдэнэ. Мөн гадаадтай Монголын төмөр замаар Транс-Сибирийн төмөр зам, Хятадын төмөр замын сүлжээтэй холбогддог.

Дотоодын

Улаанбаатар нь Монголын ихэнх хотуудтай замаар холбогддог боловч эдгээр замын ихэнх нь засмал биш, шороон зам.

Хот дотор

Хот дотор нийтийн тээврийн үйлчилгээ нь - Үндсэн - Туслах - Буухиа - Хот орчмын - Такси гэсэн ангилалаар зохион байгуулагддаг. троллейбус, автобус, микробус, такси зэрэг үйлчилдэг.

Шинжлэх ухаан

Улаанбаатар хот нь Монгол улсын шинжлэх ухааны гол төв болон хөгжиж байна. Олон улсын харилцаа, интернэтийн хөгжлийн нөлөөгөөр шинжлэх ухааны судалгаа эрчимжихэд таатай орчин бүрдсэнээс Улаанбаатар хот дахь эрдэм шинжилгээний байгуулагууд ба их сургуулиудад судалгааны технологийн дэвшлүүд гарсаар байна.

Соёл урлаг

Файл:GEOP044.JPG
Найрал хөгжим

Улаанбаатар хотод соёл урлагийн шинэ хандлагууд үндэсний уламжлалын нөлөөгөөр Европын соёл урлагтай өвөрмөцөөр хослон хөгжиж байна. Дуу хөгжим, драм, балетийн олон арван жилийн өвөрмөц хосолсон хөгжил ба үндэсний гар урлалын олон зуун жилийн ур ухааны баялаг өв сан энэ хотод төвлөрдөг. Одоогоор Улаанбаатар хотод 70 гаруй соёл урлагийн байгууллагууд олон нийтэд үйлчилж байна.

Үйлдвэрлэл

Энэ хотын нэг онцлог нь үндэсний хамгийн их үйлдвэрлэл үйлчилгээ төвлөрсөн бүс болдогт бөгөөд одоогоор 4000 орчим том жижиг байгуулагууд Монгол улсын Үндэсний нийт бүтээгдхүүний 40%-ийг үйлдвэрлэж байна.

Аялал жуулчлал

Гандан хийд

Улаанбаатар хотод дэлхийд хосгүй үнэт үзмэртэй музейнууд, Буддын соёлын газрууд, хотын төв талбай болон хотын ойр орчмын аялал зугаалгын газруудтай. Сүүлийн үед олон үндэстний амтат хоолоор үйлчилдэг ресторанууд олноор нээгдсэн, мөн жуулчны байгууллагууд хотын аяллын хөтөлбөрт бүтээлчээр анхаарч байгаа нь Улаанбаатар хотод сонирхолтой аялал хийх боломжийг улам сайжруулж байна.

Aх дүү хотууд

Гадаад холбоос

Албан ёсны
Бусад
 Commons: Улаанбаатар хот – Викимедиа дуу дүрсний сан

Загвар:Монгол улс