Франц Кафка: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Арилгаж байна: pag:Franz Kafka
б робот Нэмж байна: yo:Franz Kafka
Мөр 114: Мөр 114:
[[vo:Franz Kafka]]
[[vo:Franz Kafka]]
[[war:Franz Kafka]]
[[war:Franz Kafka]]
[[yo:Franz Kafka]]
[[zh:弗朗茨·卡夫卡]]
[[zh:弗朗茨·卡夫卡]]
[[zh-min-nan:Franz Kafka]]
[[zh-min-nan:Franz Kafka]]

22:00, 28 Арваннэгдүгээр сар 2009-ий байдлаарх засвар

Энэ бичлэгт эмхлэл, холбоос хэрэгтэй.
Франц Кафка

Франц Кафка (Герман: Franz Kafka; 1883 оны 7 сарын 3 – 1924 оны 6 сарын 3) нь XX зууны Герман хэлтний уран зохиолын томоохон төлөөлөгч байлаа.

Чехийн Праг хотноо худалдаачин еврейн гэр бүлд төрсөн. Эх нь эрдэмт раббайн гаралтай, эцэг нь мал нядлагчийн хүү байжээ. Эцэг нь насны эцэст хөрөнгөжсн бөгөөд хувийн дэлгүүрийн эзэн болсон юм. Амьдрал нь ийнхүү дээшилсэн нь соёл боловсрол багатай энэ хүнийг биеэ тоосон, зөрүүд нэгэн болгон хувиргасан бололтой. Учир нь Кафка эцгийнхээ тухай Эцэгтээ бичсэн захидал-даа (1919) таагүй зүйлси бичсэн байдаг. Тухайлбал: "Та намайг амархан мохоож, надад уйтгар гуниг, дотоод зөрчлөөс өөр юу ч үлдээгээгүй. Та бид хоёр тулалдаж байраа эзэлсэн, өөртөө итгэсэн, зоригтой, чадал тэнхээтэй дайчид шиг л байсан. Харамсалтайяа... Бие биеэ ойлгож, нэг нь нөгөөдөө хүч тэнхээ сэлбэж чадаагүйн шалтгаан юундаа байдгийг би мэдэхгүй юм. Магадгүй та миний хамгийн эмзэг нандин зүйлд хайш яайш хандаж, түүгээрээ өөрөөсөө холдуулсан байх." гэхчлэн эцгийнхээ харгис догшин байсныг илрүүлэхийн зэрэгцээ өөрийнхөө дотоод сэтгэл бодлоо нээн гаргаж тавьсан юм. Харамсалтай нь энэ захидал эцэгт нь хүрээгүй юм байна.

Кафка гимнази сургуулийг төгсөөд 1901-1905 онд Прагт хууль зүйн ангид суралцаж байхдаа урлагийн түүх, герман хэл шинжлэлээр лекф давхар сонсож, 1907 онд хувийн даатгалын компанид ажилд оржээ. 1908 оноос мэргэжлээ дээшлүүлээд үйлдвэрийн ослоос хамгаалах даатгалын газарт алба хаших болсон байна. 1917 онд уушгины сүреэгээр өвдөж, 1922 онд тэтгэвэрт гарчээ. 1923 онд багаасаа хүсэж мөрөөдөж байсан "орголтоо" хийж Берлинд очоод чөлөөт зохиолчийн журмаар суужээ. Удалгүй бие нь муудаж, улмаар 1924 оны 6 сарын 3-д Венийн ойролцоох Кирленг сувиллын газар нас баржээ. Тэрбээр хэзээ ч гэрлэж байгаагүй аж.

Кафка амьдралынхаа туршид байнга өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан нь түүнийг ойлгох хамгийн дөхөм зам юм. Учир нь энэ тэмдэглэлүүд нь өөрөө өөрийнхөө тухай өчсөн дотоод амьд яриа, бусдын тухай өөрийнхөө ойлголтыг тайлбарлан бичсэн уран сайхны тэмдэглэлүүд байдаг. Энэ бүхэн нь түүний зохиолын үндэс суурь болсон ажээ.

Амьд ахуйдаа өөрийн найз О. Поллак, Х. Хессе, Т. Манн, Б. Брехт, М. Брод нарын шахалтаар Ажиглалт зэрэг 8 богино өгүүллэгийн түүвэр, мөн Галч, Хувирал зэрэг цөөн хэдэн зохиолоо л хэвлүүлж олны хүртээл болгосон байна. Энэ нь ч түүнд утга зохиолын ертөнцөд чамлахааргүй байр суурь авчирчээ. Гэхдээ л Кафка өөрийн зохиолыг бусдын хүртээл болгох тун дургүй байсан гэдэг.

Нас барахынхаа өмнөхөн 1922 онд найз Макс Броддоо "Эрхэм Макс минь, миний эцсийн хүсэлт бол миний өв хөрөнгөөс, жишээлбэл номын сан, хувцасны шүүгээ, бичгийн шрээ, ажлын байр болон хүний нүдэнд хаа хамаагүй өртөж болох миний болон бусдын захидлууд, тэмдэглэлийн дэвтрийн хуудсууд, ноорог, зурсан зургууд зэрэг чамд болон бусад хүмүүст байгаа бүх зүйлийг цуглуулж аваад устгах хэрэгтэй. Миний нэрийн өмнөс бүгдээс нь үүнийг гуйгаарай. Чамд дамжуулж өгөөгүй нэгийг нь өөрсдөө шатаана гэсэн амлалтыг нь аваарай" гэж гэрээслэл бичиж үлдээсэн байсан ч харин Брод нь Үйл явц (1926), Америк (1927), Шүүх, Цайз гээд бүх зохиолыг нь хэвлүүлснээр арга барил, дүр, өнгө аяс агуулгын шинэчлэлээрээ өрнө дахины үзэл нэгт зохиолч нөхдйинхөө уран бүтээлд гүн гүнзгий нөлөө үзүүлж, Европод ихэд хүчээ авч асан модернизм жинхэнэ ёсоор бүрэлдэн тогтоход шийдвэрлэх нөлөө үзүүлж, улмаар нэгэн хүчирхэг эх сурвалж нь болсон юм.

Франц Кафкагийн бүтээл одоо 10 ботиор хэвлэгдээд байгаа ба эдгээрээс Үйл явц, Ял, Хувирал, Америк зохиолууд нь ихэд алдаршсан юм.

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.


Загвар:Link FA