Санжаагийн Баяр: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Нэмж байна: zh:桑吉·巴亚尔
Мөр 22: Мөр 22:
*Санжаагийн Баяр нь Монгол улсын түүхэнд улиран сонгогдсон анхны ерөнхий сайд болсон.
*Санжаагийн Баяр нь Монгол улсын түүхэнд улиран сонгогдсон анхны ерөнхий сайд болсон.


2008 оны сонгуулийг Баярын удирддаг пост коммунист будлиантуулж. Энэхүү үйлдлийг эсэргүүцсэн иргэдийн жагсаалыг үймээн болгон хувиргаж 5 хүнийг буудаж алсан юм. Тэр шинэ Монголыг түүхэнд иргэдийн эсрэг галт зэвсэг хэрэглэж хүний амь нас хохироосон анхны Ерөнхий Сайд байлаа
{{s-start}}
{{Залгамжлал
|өмнө =[[Миеэгомбын Энхболд]]
|албан_тушаал =[[Монгол Улсын Ерөнхий Сайд]]
|он =2007-2009
|дараа =[[Сүхбаатарын Батболд]]
}}
{{end}}

{{Монгол Улсын Ерөнхий Сайд}}

[[Category:Монгол Улсын Ерөнхий Сайд|Баяр, С.]]

[[cs:Sanjaagiin Bajar]]
[[de:Sandschaagiin Bajar]]
[[el:Σαντζίν Μπαγιάρ]]
[[en:Sanjaagiin Bayar]]
[[es:Sanjaagiin Bayar]]
[[fi:Sanjaagiin Bayar]]
[[fr:Sanjaagiin Bayar]]
[[id:Sanjaagiin Bayar]]
[[it:Sanjiin Bayar]]
[[ja:サンジャーギーン・バヤル]]
[[ko:산자긴 바야르]]
[[mk:Санџагин Бајар]]
[[pl:Sandżaagijn Bajar]]
[[ru:Баяр, Санжийн]]
[[zh:桑吉·巴亚尔]]

08:35, 8 Арванхоёрдугаар сар 2009-ий байдлаарх засвар

ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведевийн хамт

Санжаагийн Баяр (1956 - ) нь Монголын улс төрч, дипломатч, Монгол улсын 25 дахь ерөнхий сайд.

Боловсрол

Санжаагийн Баяр нь 1956 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэрээр 1973 онд Улаанбаатар хот дахь Зөвлөлтийн 10 жилийн 3-р дунд сургууль, 1978 онд Москвагийн Улсын их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн.

Ажилласан байдал

1978-1979 онд Улаанбаатар хотын АДХГЗ-нд мэргэжилтэн, 1979-1983 онд Зэвсэгт хүчний жанжин штабын IV газарт офицер, 1983-1988 онд МОНЦАМЭ агентлагийн "Новости Монголии" сонин, Гадаад мэдээний ерөнхий редакци, "Монгол пресс" агентлагт редактор, ерөнхий редактор, 1988-1990 онд МРТУХ-ны орлогч дарга, 1990-1992 онд БНМАУ-ын Бага хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 1992-1997 онд Төр, нийгэм судлалын Академид багш, АНУ-ын Вашингтоны Их сургуульд судлаач, Монгол Улсын Батлан Хамгаалах Яамны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд захирал, 1997-2001 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга, 2001-2005 онд Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар ажиллаж байсан.

Улс төрд

Санжаагийн Баяр 1988 онд МАХН-д элсчээ. 2005 оны нэгдүгээр сараас МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 2007 оны 10 сард болсон МАХН-ын 25-р их хурлаас түүнийг тус намын даргаар сонгожээ.

2007 оны 11 сарын 22 ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийн 97.1%-ийн саналаар Монгол улсын ерөнхий сайдаар томилогдсон.

2008 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ түүнийг 2008 оны 9 сарын 11-ний өдрийн хуралдаанаараа оролцсон гишүүдийн 98.5 хувийн саналаар Монгол Улсын ерөнхий сайдаар дахин томилсон. Хэдийгээр МАХН дангаараа засгийн эрх барихад хангалттай тооны суудал авсан ч С.Баяр Ардчилсан Намтай хамтарсан засгийн газар байгуулах шийдвэр гаргасан нь анхандаа сөрөг хүчний дуу хоолой байхгүй болох нь гэсэн зовнилыг нийгэмд төрүүлж байв.

Гэхдээ түүний удирдсан, хамтарсан засгийн газрын үед Монгол орны хөгжилд хэрэгтэй чухал шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлж чадсан гэж үнэлэгддэг. 6 жилийн турш хэлэлцээд, шийдвэрлэж чадаагүй байсан Оюутолгой ордын ашиглалттай холбоотой гэрээг байгуулснаас гадна Атрын гуравдугаар аяныг өрнүүлж, сүүлийн 20 жилийн хамгийн өндөр ургацыг 2009 онд хураан авчээ.

Тэрээр элэгний C-гепатиттай гэсэн онош гарсан бөгөөд өвчний учир үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гарган, 2009 оны 10 сарын 28-нд Ерөнхий сайдын албан тушаалаа хүлээлгэж өгсөн бөгөөд үүрэг гүйцэтгэгчээр үлдэлгүй, тэргүүн шадар сайд Норовын Алтанхуяг ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэхээр болов. 10 сарын 29-нд түүний залгамжлагчаар Сүхбаатарын Батболд тодорчээ. Одоо С.Баяр УИХ-ын гишүүн, МАХН-ын даргын албан тушаалтай.

Жижиг сажиг баримтууд

  • Санжаагийн Баяр нь Монгол улсын түүхэнд улиран сонгогдсон анхны ерөнхий сайд болсон.

2008 оны сонгуулийг Баярын удирддаг пост коммунист будлиантуулж. Энэхүү үйлдлийг эсэргүүцсэн иргэдийн жагсаалыг үймээн болгон хувиргаж 5 хүнийг буудаж алсан юм. Тэр шинэ Монголыг түүхэнд иргэдийн эсрэг галт зэвсэг хэрэглэж хүний амь нас хохироосон анхны Ерөнхий Сайд байлаа