5G

5G Сүлжээ[засварлах | кодоор засварлах]

5G нь дараа үеийн өндөр хурдны утасгүй сүлжээ нь бүтэн киног нүд ирмэхийн зуур татах, жолоочгүй автомашиныг удирдлагаар хангах чадвартай байх юм. 5G сүлжээ хэрэглэж эхлэх хугацаа 2020 оноос наашгүй байна. Өнөөдрийн утасгүй сүлжээний хамгийн дээд хурдыг 4G сүлжээ үзүүлдэг. Тэгвэл 2 жилийн дараа бид тав дахь үеийн гайхмаар хурдтай сүлжээтэй учрах юм.5G сүлжээг Internet of Things (IoT) буюу бүх төхөөрөмж сүлжээнд холбогддог болох эриний гол дэд бүтэц байна. 5G сүлжээ нь 4G-гээс 66 дахин хурдан ба ямар ч цагийн алдагдал, зөрөөгүйгээр бүгдийг хянах, удирдах боломжтой болох юм.

5G Сүлжээ монголд[засварлах | кодоор засварлах]

2022 оны 8 сарын 15нд монгол улсад анх удаа Юнител компани анхны 5G сүлжээний станцыг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд асаав. 2022 оны 09 сарын 02 өдөр 5G сүлжээний хамрах хүрээгээ тэлж Улаанбаатар хотын нийт 14 байршилд 5G сүлжээний станцыг асааж хэрэглэгчдэд өдөр тутамдаа 5G сүлжээг ашиглах боломжийг бүрдүүлэв.

Байршил:

1.      Сүхбаатарын талбай

2.      Unitel - Дата центр

3.      Сентрал Тауэр 3, 4-р давхар

4.      Шангри-Ла худалдааны төв 3, 4-р давхар

5.      Засгийн газрын ордон

6.      Галлерей Улаанбаатар худалдаа, үйлчилгээний төв

7.      МУИС-ийн номын сан

8.      Багшийн дээд

9.      УИД-ийн урд Фантам

10.   Ялалтын талбай

11.   Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн

12.   Үндэсний соёл амралтын хүрээлэн (парк)

13.   Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

14.   Зүүн 4 замаас Баруун 4 зам хүртэл зам дагуу

5G сүлжээнд шилжихэд дараах гол давуу талууд:[засварлах | кодоор засварлах]

  • Шинэ бодит байдал. 5G сүлжээ нь Augmented Reality, Virtual Reality хэрэглээнүүдэд томоохон түлхэц болно. Өөрөөр хэлбэл ухаалаг төхөөрөмжийн дурангаар харж байгаа бодит эд зүйлс дээр бодит бус хийсвэр зүйлс нэмэгдэж харагдана гэсэн үг. Жишээлбэл гар утасныхаа камераар урдаа байгаа эд барааг харахад түүний тухай бүх мэдээлэл, дээр нь нэмэгдэж харагдана. Машины салхины шилэн дээр урд харагдаж байгаа газрын мэдээлэл дүрслэгдэнэ. Энэ бүхэнд ямар ч сааталгүй ажиллах хурдтай сүлжээ хэрэгтэй.
  • Агшин зуурын зугаа цэнгэл: Мэдээлэл татах хурд 4G сүлжээнд дээд тал нь секундэд 150 Мегавит хүрдэг.Тэгвэл 5G сүлжээнд энэ хурд доод тал нь 10 Гигабит хүрэх юм.Бүрэн хэмжээний киног 6 минут татахын оронд 4 секундэд татна гэсэн үг.
  • Аянга цахилгаан мэт хурдан хариу: 5G сүлжээнд секунд бүрд урсах мэдээллийн хэмжээ их тул ямар нэг үйлдэлд тэр дороо хариу үзүүлэх чадвартай. 4G сүлжээнд видео эхлэхдээ хэдэн секунд хүлээлгэх нь асуудал биш. Гэтэл жолоочгүй машин зэрэг үйлдэл болгон нь тасралтгүй, сааталгүй хийгдэх ёстой хэрэглээнд энэ нь хангалтгүй. Жишээ нь нэг машин нөгөө машиндаа даруй тормослох хэрэгтэй тухай дохио дамжуулахад 4G сүлжээнд 15-25 миллисекунд шаардах юм.Гэтэл 5G сүлжээнд 1 миллисекунд хэрэгтэй юм.

Үүрэн холбооны салбарынхан 5G сүлжээнд шилжих хугацааг 2020 гэж товлож байна. AT&T, Nokia Networks компаниуд энэ хугацааг боломжийн гэж үзэж байгаа. Харин Deloitte & Touche зөвлөх компани 2022 гэвэл илүү бодитой гэж үзжээ. Alcatel-Lucent компани бүр 2025 оноос нааш массын хэрэглээ болохгүй гэж үзэж байгаа юм. Ямар ч байсан мэдээллийн хувьсгалын тав дахь үед шилжих хугацаа хаяанд ирснийг бүгд хүлээн зөвшөөрч байна.

5G сүлжээ бүтээл:[засварлах | кодоор засварлах]

Өмнөд Солонгос улс тав дахь үеийн 5G хөдөлгөөнт интернэтийг нэвтрүүлсэн дэлхийн анхны улс боллоо. Тус улсын бүх нутаг дэвсгэрт энэ сарын 3-ны өдрийн 23:00 цагаас эхлэн энэ сүлжээг ашиглах боломжтой болсон гэж “Ёнхап” агентлаг мэдэгдсэн. Өмнөд Солонгос улс 5G сүлжээний зах зээлд Хятад, АНУ, Японтой өрсөлдөж, энэ технологийн ачаар ухаалаг хот, авто машины салбарт дэвшил гарна, эдийн засгийн өсөлт нэмэгдэнэ гэж тооцоолжээ. Тиймээс ч Өмнөд Солонгосын операторууд 5G-ийн маркетинг сурталчилгаанд хэдэн тэрбумыг зарцуулсан байна. Тэд 2019 оны эцэст гэхэл 5G-гийн нэг сая орчим хэрэглэгчтэй болно гэж тооцоолж байна.

5G сүлжээ ашиглалт:[засварлах | кодоор засварлах]

5G сүлжээний эрин үе иржээ. Энэ нь жирийн интернэтийн хурдаас бараг 1000 дахин илүү хурдан байх болно гэсэн нь хүмүүсийн анхаарлыг ийнхүү ихээр татаж байгаа юм. Өмнөд Солонгост 5G-ийн хэрэглээ бусад улсуудтай харьцуулахад хамаагүй илүү хэрэгцээ шаардлагатай байгаа бөгөөд саяхан тус улсын Засгийн газраас хийсэн мэдэгдэлд Өмнөд Солонгос улс 1.5 тэрбум ам.долларыг 2020 он хүртэл тус сүлжээг хөгжүүлэхэд зарцуулах тухайгаа дурджээ. Ухаалаг утасны хэрэглээ ихэссэнээр 5G сүлжээний хэрэглээ илүү ихээр шаардагдаж байгаа. Анх 3G сүлжээг хэрэглэж байсан бол улаалаг утасны хүчин чадал үзүүлэлтүүд нь нэмэгдэхийн хэрээр интернэтийн хэрэглээ, хурд нь өсөх шаардлага тулгарсан.

1990-ээд оноос Өмнөд Солонгост интернэтийн хэрэглээ олон нийтэд тархаж эхэлсэн юм. Эхэн үедээ суурин интернэт болон 2G сүлжээг хэрэглэдэг байсан бол 2000 оноос 3G ашиглаж 2010 оноос 4G ашиглаж эхэлсэн. Харин одоо тэдний хэрэглээ 5G-д суурилахаар ажиллаж байна. 2020 он гэхэд энэ улсын газар нутгийн хаанаас ч өндөр хурдны 5G сүлжээг нэвтрүүлэхээр зорьж байгаа аж.

Европын холбооны улсууд 5G сүлжээг 2020 он гэхэд иргэдэд хүргэхийн тулд 160 сая ам.доллар төлөвлөөд байгаа нь Өмнөд Солонгосын төсөвлөсөн мөнгөний дэргэд өчүүхэн гэж хэлэхүйц байгаа нь анхаарал татаж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнуудад интернэтийн хэрэглээ хамгийн өндөртэй улсаар Өмнөд Солонгос улс тодорсон. Тус улсын нийт хүн амын интернэтийн идэвхтэй хэрэглээний 97 хувийг 18-24 насныхан эзэлж байна.


5G сүлжээ үнэ:[засварлах | кодоор засварлах]

Технологийн бас нэгэн гайхалтай дэвшил болох 5G сүлжээ ашиглах хугацаа ойртсоор. 4G-ээс 40 дахин хурдтай байх тул тэр хэрээр үнэтэй байх гэнэ.

Жишээ нь 5G сүлжээтэй Нокиа утас 8К чанартай бичлэгийг төвөггүй үзэж, 3D өндөр нягтралттай киног 6 секундэд татдаг болох юм байна. Харин үнийн хувьд 4G хэрэглэдэг байсан үнээс 3 дахин их байх тооцоог CISCO гаргажээ.

5G бидний амьдралыг хэрхэн өөрчлөх вэ:[засварлах | кодоор засварлах]

Өндөр хөгжилтэй орнууд, тэр дундаа мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт дэлхийд тэргүүлэгч компаниуд 5G буюу үүрэн телефоны тав дахь үеийн анхдагчид болохоор ид өрсөлдөж байна. 3G, 4G-гийн араас залган гарч ирэх 5G сүлжээ хэрэглээнд нэвтрэх тэр үед бидний амьдрал өөр, бүр огт өөр болно хэмээн мэргэжилтнүүд хэлж байна. 

Ингэж хэлэхээр магадгүй та интернэт дүрс бичлэгийг гацахгүйгээр үзэх, томоохон багтаамжтай мэдээллийг ачаалахгүйгээр харж болох гэх мэтээр төсөөлж байж магадгүй. Тэгвэл 5G-гийн зөвхөн нэг давуу тал нь энэ бөгөөд үүнээс асар том өөрчлөлтийг хүн төрөлхтний амьдралд авчирна гэж Их Британийн 5G төслийн инновацийн судалгааг удирдаж буй профессор Рахим Тафазолли хэлж байна. Сурригийн их сургууль дээр түшиглэн, хэдэн арван сая ам.долларын санхүүжилтээр 5G-гийн судалгааны ажлыг хийж буй тэрээр “5G нь радио долгионы хамрах хүрээг нэгтгэж, их засвар хийх мэт өөрчилнө” хэмээн хэлж байна. 

Тэгэхээр 5G-г тодорхойлж буй “радио долгионы хамрах хүрээ нэгдэнэ” гэдгийг юу гэж ойлгох вэ. 

Мэдээлэл нь радио долгионоор дамждаг. Тэр радио долгионууд нь давтамжаасаа хамааран хэсэг хэсгээрээ боолт болон хуваагддаг. Боолт бүр өөр өөр төрлийн харилцаа холбоог төлөөлнө. Жишээлбэл, нисэх хүчний болон тэнгисийн цэргийн навигацийн дохиолол нэг боолтод багтах бол, телевизийн долгион, үүрэн телефоны долгион тус тусдаа боолтод орно. Энэ боолтуудын давтамжийг “Олон улсын харилцаа холбоо”-ны холбооноос зохицуулдаг. 

Харин 5G гарч ирснээр энэ бүтэц хэрхэн өөрчлөгдөх вэ гэхээр Олон улсын харилцаа холбооны газраас радио сүлжээний тодорхой хэсгүүдийг иж бүрнээр нь шинэчлэн зохион байгуулах бөгөөд өмнөх 3G, 4G сүлжээ ч урьдын хэвээр ажилласаар байх юм. 

Мэдээж 5G-г нэвтрэх үед бидний амьдралын интернэт хэрэгцээ шаардлага үлэмж хэмжээгээр өссөн байх болно. 2020 он гэхэд 50-100 тэрбум хэрэгсэл интернэтэд холбогдсон байх болно гэсэн тооцоог “Эриксон судалгаа”-ны захирал Сара Мазур хэлж байна. Тиймээс сүлжээний багтаамжийг тэр хэрээр нэмэгдүүлэх ёстой болно. Сүлжээний багтаамжийг нэмэгдүүлнэ гэдэг авто замын тунелийг өргөтгөхтэй бага зэрэг төстэй. Тунель дэх урсгалын тоо нэмэгдэх тусам олон машин түүгээр зорчих боломжтой болдог шиг сүлжээний багтаамжийг ч тэгж нэмэгдүүлэх шаардлага гарна. Тухайлбал, холын замд зорчиж яваа машинуудыг нэг урсгалаар, ойрын зайд зорчиж буй орон нутгийн машинуудыг өөр урсгалаар явуулна гэх мэтээр ангилдаг шиг радио долгионы боолтуудыг зохицуулна гэсэн үг. 

Секундэд 30 кино татах хурд

Ингэж харилцаа холбооны салбар, радио долгионы бүтцийг өөрчлөхөд хүргэж буй 5G сүлжээ амьдралд нэвтэрснээр эгэл жирийн бидний амьдралд ямар өөрчлөлт авчрах вэ. 

Юун түрүүнд хэлэхэд, 5G таны төсөөлснөөс ч хурдан байх болно. Профессор Тафазолигийн хэлж буйгаар 5G нь секундэд 800 гигабитийн хурдтай буюу одоогийн туршилтын үзүүлэлтээс 100 дахин хурдан байх гэнэ. 

Samsung компани 2013 онд 5G-г 1Gbps /секундэд нэг гигабит/ дээр туршиж үзсэнээ олон нийтэд зарлах үед хэвлэлүүд энэ тухай мэдээлэхдээ “Нэг секундын дотор HD бичлэгтэй нэг кино татаж авна гэсэн үг” хэмээн тайлбарлаж байв.  Харин 800 Gbps гэдэг нь ганцхан секундын дотор 33 HD кино татаж авах хэмжээний хурд юм. Өөрөөр хэлбэл, 5G бидний амьдралд нэвтрэх үед өндөр чанартай бичлэг, киног секундын дотор хэдэн арваар нь татаж авдаг болох ажээ.

Түүнчлэн 5G хэрэглээнд нэвтэрснээр бүхий л зүйл хоорондоо ухаалгаар холбог­дох боломжтой болно. Энэ нь сүүлийн үед хүн төрөлхтний амьдралд идэвхтэй нэвтэрч буй “Internet of Things” буюу хүмүүсийн өдөр тутмын хэрэглээний эд зүйлсийг хооронд нь сүлжээгээр ухаалгаар холбох дэвшилтэт технологи өргөн хүрээнд хөгжих боломжийг боломж олгох бөгөөд үүгээр хотууд хоорондоо холбогдож, эмч нар алсын зайнаас мэс засал хийж, машиныг жолоочгүйгээр унах мэтийн дэвшлүүд нь өдөр тутмын амьдралын нэг хэсэг болох юм. 

Өөрөө өөрийгөө жолооддог автомат машинууд хоорондоо холбогддог болох тул осол аваараас сэргийлж чадна. Мөн алсаас гэрийнхээ цахилгаан халаагуурыг асааж унтраах, сүү дуусч байгаа гэх мэтийг хэлж өгдөг хөргөгч зэрэг нь ердийн л зүйл болж, галт тэргийн аль суудал нь хоосон байгааг зорчигчид буудалд хүлээж зогсохдоо мэдэх гэх мэтийн дэвшлүүд нэвтэрнэ. 

Антений технологид гарах дэвшил нь гэнэт сүлжээ тасрах гэдгийг мартуулах 5G сүлжээний тусламжтайгаар эмч нарын оронд роботууд нарийн ярвигтай мэс засал хийх бөгөөд энэ нь аливаа үйл явцад хариу үзүүлэх хүлээлтийн хугацааг асар их богиносгох ажээ. Хүний хариу үйлдэл хийхтэй харьцуулашгүй хурдаар роботууд мэс заслыг түргэн шуурхай хийх бөгөөд энэ тохиолдолд 5G нь 4G сүлжээнээс гэхэд 50 дахин хурдтайгаар үйлдэл хийх боломжтой болгоно. 

5G-гийн ид шидийг 2018 онд мэдрэх нь

Энэ бүх дэвшлийг авчрах 5G сүлжээг амьдралд нэвтрүүлэхэд хэдий хэмжээний өртөг зардал гарах нь одоогоор тодорхойгүй байна. Үүн дээр судалгаа хийж буй “Ericsson”, “Huawei” зэрэг компани ч зардал төсөв нь ямар гарахыг хэлж мэдэхгүй байна. Учир нь, 5G-г амьдралд бодитоор хэрэгжүүлэх ажил эхлэх яагаа ч үгүй байгаа юм. 

Япон улс 2020 оны олимпыг зохион байгуулах үедээ 5G-г нэвтрүүлсэн анхны орон болохоор эрмэлзэж байна. БНСУ, тэр дундаа “Samsung” 2018 оны өвлийн олимпын үеэр 5G-г түр хугацаагаар нээхээр ажиллаж байна. Тэгвэл “Huawei” компани ч 2018 Москвагийн ДАШТ-ий үеэр 5G-гийн ид шидийг мэдрүүлэхээр яарч байна. Хэдийгээр тэд 5G сүлжээгээр анхдагч болохоор өөр хоорондоо өрсөлдөж байгаа ч ерөнхийдөө энэ сүлжээг дэлхий даяар нэвтрүүлэх ажлын судалгаа хөгжилд хамтдаа асар их хэмжээний хөрөнгө оруулж байгааг хэлэх хэрэгтэй.  

5G хэзээ амьдралд нэвтрэх нь тодорхойгүй байгаа энэ үед 6G-гийн тухай яриа ч аль хэдийнэ эхэлсэн бөгөөд 2040 оны үед үүрэн телефоны зургаа дахь үеийн сүлжээ бий болох юм байна.

5G Сүлжээ үе шат:[засварлах | кодоор засварлах]

  • 1G (wireless буюу утасгүй аналог систем)
    		*AMPS,TACS
  • 2G (Дижитал систем)
    		 *CDMA, D-AMPS,DTMA,GSM,DECT,PDC
  • 2.5G
     		 *GPRS,EDGE
  • 3G (IMT2000 стандарт)
      		*EDGE, CDMA2000(EVDO), UMTS(WCDMA,HSPA+)
  • 4G (IMT Advanced стандарт)
       		* Mobile Wimax, LTE 

Эхний үе шат буюу 1G:[засварлах | кодоор засварлах]

1980-аад оны эхээр эхэлсэн ба AMPS (Advanced Mobile Phone Service) сүлжээнд үндэслэн гарч ирсэн.AMPS сүлжээ нь FDMA (Frequency Division Multuplex Access) буюу давтамжийн нягтруулгатай системийг ашиглаж 800МГц-ийн зурвасд аналог дуу дамжуулдаг байсан.

Хоёр дахь үе шат буюу 2G:[засварлах | кодоор засварлах]

  • 1990-ээд онд гарч ирсэн ба оператор компаниуд CDMA ба GSM гэсэн хоёр өрсөлдөгч стандартыг хэрэглэж эхэлсэн.Хойд Америкийн зарим операторууд CDMA-г хэрэгжүүлсэн дэлхийн бусад операторууд GSM хэрэгжүүлсэн.
  • CDMA -800МГц-ийн зурвасд нэг сувгаар 64 яриаг нягтруулан явуулдаг.
  • GSM-900МГц болон 1800МГц-ийн зурвасд нэг сувгаар 8 яриаг нягтруулан явуулдаг.
  • 2G-ээс 3G шилжихэд операторууд хуучин байгаа сүлжээгээ шинэ сүлжээ болгох шаардлага гарсан.Энэ ажлыг 3GPP ба 3GPP2 гэсэн 2 ялган авч үзсэн.
  • 3GPP буюу 3rd Generation Partnership Project нь 1998 онд үүссэн ба GSM-ээс уламжлан 3G-г хөгжүүлэх зорилготой .
  • 3GPP нь GPRS (114 Kbps), EDGE(384 Kbps), WCDMA(1.92Mbps), HSDPA(14Mbps), E-UTRA(100Mbps)-г хөгжүүлнэ.
  • 2000 оноос эхлэн IMT 2000-стандартын хүрээнд GPRS хөгжсөн .
  • 2003 оноос EDGE хөгжсөн.Үүнийг заримдаа 2.5G гэж хэлдэг. Одоо EDGE нь HSDPA-аар солигдсон.GSM операторуудын дараагийн үе бол LTE E-UTRA юм.(Long Term Evolution)
  • 3GPP2 буюу 3rd Generation Partnership Project -2 нь CDMA 2000 ашигладаг Хойд Америк ба Азийн зарим операторууд 3G нэвтрүүлэх зорилготой .
  • 3GPP2 нь 1xRTT(144Kbps), EV-DO(2.4Mbps), UMB(288Mbps)-г хөгжүүлнэ.
  • 2002 оноос эхлэн 1xRTT хөгжсөн ба мөн үүнийг 2,5G гэж хэлдэг байсан. 3GPP2 –ийн одоо хөгжих үе бол UMB гэж байгаа ч CDMA операторууд LTE-руу шууд орох хандлага байгаа

3G гэж юу вэ?[засварлах | кодоор засварлах]

3G гэдэг нь (third generation) буюу 3 дахь үеийн Үүрэн телефоны үйлчилгээ нь “Олон улсын Телефон харилцааны холбоо”-ны IMT-2000 стандарт дээр үндэслэсэн үүрэн телефоны шинэ технологи юм. 3G технологийг хамгийн энгийн утгаар ойлговол ӨНДӨР ХУРД гэж ойлгож болно.

3G гарах болсон шалтгаан:[засварлах | кодоор засварлах]

Дэлхийн цахилгаан холбооны байгууллагаас (ITU)үүрэн холбооны зурвасыг өсгөх , олон төрлийн үйлчилгээний боломжийг хөгжүүлэх үүднээс 3G буюу IMT 2000 стандартыг гаргасан. Ингэснээр дуунаас гадна, өгөгдөл дүрс зэрэг багц өгөгдлүүдийг өндөр хурдтай, чанартай дамжуулах боломжийг бий болгосон. Хөдөлгөөнгүй үед 2Мбит/с-ээс багагүй, хөдөлгөөнтэй үед 384 кбит/с-ээс багагүй хурдаар мэдээлэл дамжуулах боломжтой байдаг.

4G гэж юу вэ?[засварлах | кодоор засварлах]

4G (4 th generation) нь үүрэн холбооны 4 дэх үеийн стандарт юм. Энэхүү стандарт нь өндөр хөдөлгөөнтэй үед (машин, хурдан галт тэрэг зэрэгт) дээд хурд 100 Mbps (секундэд 100 Мегабит), хөдөлгөөнгүй үед 1 Gbps (секундэд 1 Гегабит) дамжуулдаг байх ёстой гэж баталжээ.

Энэхүү стандартад хамгийн түгээмэл хэрэглэгдэж буй хоёр технологи байдаг. Энэ нь Mobile WiMAX болон LTE (Long term Evolution) хоёр юм. 4G нь интернэт протокол (IP) дээр суурилдаг.

Технологийн хөгжлийг үе шатуудаар тайлбарлавал:[засварлах | кодоор засварлах]

  • 1G - Гар утсаараа зөвхөн ярих боломжтой байсан.13 жилийн өмнө Монголд гар утас хэрэглэдэг байсан цөөхөн хүмүүс мессэж явуулах боломжгүй байсан.
  • 2G - Гар утаснаасаа мессэж явуулах боломжтой болсон.
  • 2,5G - Гар утаснаасаа интернэтэд холбогдох боломжтой болсон GPRS.
  • 3G - Гар утаснаас интернэт ашиглах хурд өмнөх технологио бодоход илүү сайжирсан.
  • 3,5G - Өндөр хурдыг гар утсаараа мэдрэх боломж бүрдэж,ингэснээр гар утсаараа дүрсээ харж ярин,гар утсаа модем болгон ашиглаж өндөр хурдны хөдөлгөөнт интернэтийг авах,түүнчлэн телевизийн суваг хүртэл үзэх боломжтой болсон.
  • 4G - Дэлхий дахинаа эдүгээ 4G үүрэн холбооны дараа дараагийн үеийн технологиуд судлагдах, турших шатандаа явагдаж байна.

Гадаад холбоос:[засварлах | кодоор засварлах]