Америк матар

Америк матар

Ховордолтын зэрэглэл

Эмзэг (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хэвлэр явагч
Баг: Crocodilia
Овог: Матрынхан
Дэд овог: Crocodylinae
Төрөл: Crocodylus
Зүйл: C. acutus
Латин нэр
Crocodylus acutus
(Cuvier, 1807)
Амьдрах бүс.
Амьдрах бүс.
Коста Рикад.

Америк матар (Crocodylus acutus) нь ерөнхийдээ Америк тивийн төв хэсгээр нутаглана. Энэхүү матар нь Америк тивийн 4 зүйл матраас хамгийн өргөн тархсан нь юм. Бусад зүйлийн матруудтай харьцуулахад том биетэй бөгөөд 6.1 м хүрдэг. Америк матар нь АНУФлорида, Сальвадор, Куба, Хаити, Коста Рика, Колумби, Ямайка, Венесуэл, Перу, Хондурас, Никарагуа, Панам, Доминикан, Гватемал улсын нутагт таарна.

Биеийн бүтэц[засварлах | кодоор засварлах]

Америк матар нь урт хүчирхэг сүүл, богино 4 хөл, уртавтар эрүү хоншоортой. Хамар, нүд, чих нь толгойн орой дээр байрлах тул биеийн бусад хэсгээ усанд далдлан, олзондоо дөхөж ойртоод гэнэт довтолдог. Тэд хуурай газар гол төлөв хэвлээр гулсаж буй мэт мөлхөн явах ч, заримдаа биеэ газраас хөндийрүүлэн 4 хөл дээрээ гүйж чадах ба томхон матар 16 км/ц хүртэл хурдалдаг байна. Усанд сэлэхдээ 32 км/ц хүртэл хурдалж чадах боловч удаан үргэлжлэхгүй.

Америк матар хүйтэнд тэсвэр муутай учир хойд зүгт хол тархаагүй гэгддэг.

Хэмжээ[засварлах | кодоор засварлах]

Дөнгөж өндөгнөөс хагарсан матрын зулзага 22 см урт, 60 гр жинтэй байдаг. Нас бие гүйцсэн эр матар дундажаар 4 м урт, 382 кг ба эм нь 3 м урт, 173 кг жинтэй.

Коста Рика дахь Тарколэс голд 5-6 м урт том америк матрууд хэдэн арваараа байх ба жуулчдын очиж үзэх дуртай газрын нэг ажээ.

Идэш тэжээл[засварлах | кодоор засварлах]

Бусад матрын адил мах идэштэн бөгөөд загас, шувуу, хөхтөн, яст мэлхий, хавч, хорхой, мэлхий, дун гэх мэтээр хооллодог. Заримдаа үхсэн амьтны сэг иддэг байна.

Энэ зүйлийн нас бие гүйцсэн эр матарт байгаль дээр хүнээс өөр дайсан үгүй ажээ.


Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

Викизүйлд Crocodylus acutus-тай холбоотой мэдээлэл байна.
 Commons: Америк матар – Викимедиа дуу дүрсний сан