Баруунбүрэн сум

Баруунбүрэн сум
ᠪᠠᠷᠠᠭᠤᠨᠪᠦ᠋ᠷᠢᠨᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Сэлэнгэ
Сумын төвБургалтай
Газар нутаг
  Нийт2,814.54 км2 (1,086.70 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 3,091
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)
Шуудангийн код
43170
Уур амьсгалDwb
Вэб сайтbaruunburen.se.gov.mn

Монгол улсын Сэлэнгэ аймгийн арван долоон сумын нэгийг Баруунбүрэн (ᠪᠠᠷᠠᠭᠤᠨᠪᠦ᠋ᠷᠢᠨ) гэдэг.

Сумын төвөөс зүүн хойш 48 км зайд Амарбаясгалант хийд байрлана. Нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ аймагтаа 2-рт ордог.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Баруунбүрэн суманд ардын хувьсгалын үеэс өмнөхөн Хятадын томоохон худалдааны төвлөрсөн суурин байсан гэж үздэг. Түүх дурдвал, одоогийн Эрдэнэт хотоос үл мэдэгдэх шуудайнд хийсэн хүнд ачааг Баруунбүрэн сумаас данжаад хятадууд Бээжин, умард зүгт монголчуудаар жин тээлгэж ачуулдаг байсан байна. Нэг зун жин тээж явсан үхэр тэрэг осолдон, дотроос нь алт, зэсийн агууламжтай металл гарсан нь эрт үеэс хятадууд Эрдэнэтийн зэсийг зөөж байсан ул мөр, үүнээс анхны уул уурхайн олборлолтыг гар аргаар хийсэн байсан түүхэн ул мөр баримт бий.