Билл Клинтон

Билл Клинтон
Bill Clinton
Билл Клинтон

Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс
42 дахь ерөнхийлөгч
Бүрэн эрхийн хугацаа: 1993 оны 1 сарын 202001 оны 1 сарын 20
Дэд ерөнхийлөгч: Ал Гор

Төрсөн: 1946 оны 8 сарын 19
АНУ, Арканзас, Хөүп
Улс төрийн нам: Ардчилсан Нам
Эхнэр (нөхөр): Хиллари Родхэм Клинтон
Гарын үсэг

Уильям Жефферсон „Билл“ Клинтон (Англиар William Jefferson „Bill“ Clinton, төрөхдөө III Уильям Жефферсон Блайт (Англи: William Jefferson Blythe III) гэдэг нэртэй байв, 1946 оны 8 сарын 19-нд төрсөн) нь Америкийн Нэгдсэн Улсын 42 дахь ерөнхийлөгч юм. Түүний эхнэр Хиллари Родхэм Клинтон өдгөө тус улсын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Тэрээр 1946 оны 8 сарын 19-нд Арканзас муж, Хөүп хотод төржээ. Биллийг төрөхөөс 3 сарын өмнө автомашины ослоор нас барсан эцгийн нэрнээс авж Уильям Жефферсон Блайт хэмээн нэрлэжээ. Биллийг төрсний дараа эх Виржини Дэлл Касиди нь сувилагчийн мэрэгжлээр сурахаар Нью-Орлеансруу шилжиж, Билл 4 нас хүртлээ эхийн талын өвөө, эмээ дээр өсжээ. 1950 онд ээж нь буцаж ирэх ба машинй худалдаа эрхэлдэг Рожер Клинтонтой гэрлэж хойт эцгийн хамт гурвуул амьдрах болно. 1953 онд тэднийх нүүв. Хойт эцэг нь архаг архичин байсан ба гэр дотроо агсан тавьж, хэрүүл зодоон хийдэг байв. Биллийг бага ангийн сурагч байхад архинд согтсон эцгийнх нь буудсан сум чихийг нь шүргэсэн хэрэг гарах зэргээр хүүхэд нас нь хэцүүхэн өнгөржээ. 1956 онд дүүтэй болсон байна. Үүний дараа Билл өөрийн хүсэлтээр овгоо "Клинтон"болгожээ.

Түүний амьдралд нөлөө үзүүлсэн 2 үйл явдал тохиосон ба нэг нь 1963 оны зун, ахлах ангид байхдаа "Boys Nation"-н гишүүнээр Цагаан ордонд очиж ерөнхийлөгч Жон Кеннедитэй гар барисан, нөгөө нь Мартин Лютер Кингийн алдарт "Надад мөрөөдөл бий" (I have a Dream) яриаг сонссон явдал байлаа.

1964 онд Жоржтауны Их Сургуульд гадаад харилцааны ангид элсэн орж, суралцаж байх хугацаандаа Фулбрайт гишүүний удирдлаганд Гадаад харилцааны хороонд ажиллав. 4-р курст байхад эцэг нь нас баржээ. 1968 онд сургуулиа төгсөөд Фулбрайт гишүүний сонгуулийн ажилд оролцсоны дараа Оксфордын Их Сургуульд явж 2 жил философи, улс төр болон эдийн засгаар сурсан байна. Англид байхдаа үе үе Вьетнамын дайныг эсэргүүцсэн хөдөлгөөнд оролцож байв. Буцаж ирснийхээ дараа Йэлийн Хуулийн Сургуульд орсон ба тэнд ирээдүйн эхнэр болох Хиллари Родхэмтэй танилцана. 1973 онд Хуульзүйн доктор зэрэгтэй төгссөн байна.

Өмнөх
Жорж Хэрбэрт Уокер Буш
АНУ-ын Ерөнхийлөгч
1993 - 2001
Дараах
Жорж Уокер Буш