Борис Александров

Борис Александров
Мөсний хоккей
Төлөөлдөг улс: Зөвлөлт Холбоот Улс ЗХУ
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Борис Викторович Александров
Төрсөн огноо 1955 оны 11 сарын 13 (1955-11-13)
Төрсөн газар ЗХУ, ЗСБНКазахстан Улс, Усть-Каменогорск
Нас барсан огноо July 31, 2002(2002-07-31) (46 насалсан)
Нас барсан газар ОХУ, Челябинск муж
 
Медалиуд
Өвлийн олимп
Алт Инсбрук 1976 Эрэгтэй баг

Борис Викторович Александров (1955 оны 11 сарын 13 — 2002 оны 7 сарын 31[1]) нь Зөвлөлтийн хоккейчин байв.

Тэрээр Торпедо Усть-Каменогорск багт 1972 онд элсэн орж, 1973 он хүртэл тоглосон бөгөөд ЦСКА (1973—1978), СКА МВО (1979—1980), Спартак Москва (1980—1982), Торпедо (1982—1989), Милан (1989—1990), Ференцварош (1991), Алиса (1991—1992) багуудад тоглож байгаад төрөлх Торпедо багтаа буцаж ирэн (1994—1995) тоглогч-дасгалжуулагч хийж байгаад 1995 онд зодог тайлжээ. Александров 1975, 1977, 1978 онуудад 3 удаа ЗХУ-ын аварга цол хүртсэн[2]. 1976 оны өвлийн олимпод зүүн жигүүрийн довтлогчоор 3 тоглолтод оролцож 2 гоол оруулан, алтан медаль хүртжээ[3]. Тэрээр 1975-1977 онд ЗХУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд нийт 19 тоглолтод оролцож, 4 гоол оруулснаас гадна 1995 онд Казахстаны шигшээ багийн бүрэлдэхүүнд 4 тоглолтод оролцон 2 гоол оруулж байсан удаатай.

1998 оны өвлийн олимпод Казахстаны шигшээ багийг удирдаж оролцон, 8-р байр эзэлсэн.

2002 оны 7 сарын 31-нд Челябинскаас Москва руу харих замд түүний машин эсрэг урсгалын машинтай мөргөлдсөний улмаас хорвоог орхижээн

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]

  1. http://www.peoples.ru/sport/hockey/boris_aleksandrov/
  2. (Орос хэл) Great Olympic Encyclopedia, vol.1-2, Moscow:Olympia Press Publisher, 2006, entry on "Борис Александров", available online[permanent dead link]
  3. Борис Хавин (1979). All about Olympic Games (in орос) (2-р хэвлэл ed.). Москва: Физкультура и Спорт. p. 528.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]