Бүрэн сум

Бүрэн сум
ᠪᠦᠷᠢᠨᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Төв
Байгуулагдсан1959 он
Газар нутаг
  Нийт3,750 км2 (1,450 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 2,938
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Бүрэн сумМонгол улсын Төв аймгийн сум. Төв аймгийн өрнө-өмнө биед Дэлгэрхаан, Эрдэнэсант, Өндөрширээт, Баян-Өнжүүл, Дундговийн Адаацаг, Эрдэнэдалай гэсэн зургаан сумаар хүрээлэгдэн 3,750 км² газар эзлэн оршдог.

Энэ нутаг урьд цагт Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу, 1923-1931 оны хооронд Богдхан уулын аймгийн Хүнчэлцавчид уулын хошуунд багтаж байлаа. 1956 оны өөрчлөн байгуулалтаар сумыг татан буулгасан ч удалгүй 1959 онд сэргээн байгуулсан. Түүнээс хойш өөрчлөгдөөгүй. 1959 оноос Бүрэндэлгэрэх нэгдэл ажиллаж байв. Хуучин Өнжүүл сум, Бүрэн сумын төв байсан Булангаа суурин одоогийн сумын төвөөс зүүн урагш 43 км зайд оршино.

Оршин суугчын тоон өөрчлөлт (жилийн эцсийн дүнгээр)[1]
2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011
3,652 3,445 3,339 3,266 3,234 3,209 3,056 3,032 3,024 3,012

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Төв аймгийн Статистикийн хэлтэс. Жил жилийн танилцуулга (Memento 15. Арванхоёрдугаар сар 2012 цахим архивт)