Вали Ионеску

Вали Ионеску

Эмэгтэй хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: РумынРумын Румын
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Вали Ионеску-Константин
Төрсөн огноо 1960 оны 8 сарын 31
Төрсөн газар Турну Магуреле, Румын
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгө Лос-Анжелес 1984 Уртын харайлт

Вали Ионеску-Константин (рум. Vali Ionescu-Constantin, 1960 оны 8 сарын 31-нд төрсөн) нь Румыны уртын харайлтын тамирчин юм. Тэрээр Турну Магуреле хотод төржээ. 1982 онд Европын аварга болж, мөн онд 7.20 метр харайж, дэлхийн дээд амжилт тогтоосон байна. Гэсэн ч 1983 онд нутаг нэгт Анишоара Кушмир уг амжилтыг ахиулсан. Улмаар 1984 оны Лос-Анжелесын олимпод мөнөөх Анишиоара Кушмирыг гүйцэлгүй, хоёрдугаар байр эзэлж мөнгөн медаль хүртжээ.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Он Тэмцээн Зохиогдсон газар Байр
1982 Европын танхимын АШТ Милан, Итали 3
Европын АШТ Афин, Грек 1
1983 Универсиад Эдмонтон, Канад 3
1984 Лос-Анжелес Лос-Анжелес, АНУ 2

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]



Өмнөх
Зөвлөлт Холбоот Улс Вильма Бардаускиене
Эмэгтэйчүүдийн уртын харайлтын дэлхийн дээд амжилт
1982 оны 8 сарын 1 – 1983 оны 5 сарын 15
Дараах
Румын Анишоара Кушмир