Ганга нуур

Ганга нуур
Байршил Сүхбаатар аймаг
Солбицол 45°15′N 114°00′E / 45.250°N 114.000°E / 45.250; 114.000Солбицол: 45°15′N 114°00′E / 45.250°N 114.000°E / 45.250; 114.000
Ай савд багтдаг орон Монгол УлсМонгол Улс Монгол Улс
Урт 2.1 км
Өргөн 1.6 км
Талбай 2.2 км²
Хөвөөний түвшин 1294 м

Ганга нуур нь Монгол Улсын Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших, шорвог нуур юм. Хээр тал болон Говийн зааг дээр орших, ус намаг, элсэн манхан, хуурай хээр хосолсон өвөрмөц тогтоц бүхий тус нуур болон ойр орчмын намгархаг газар нь цэн тогоруу, хошуу галуу, хонин тоодог, гангар хун, хондон ангир зэрэг нүүдлийн ховор шувуудын чуулж, үрждэг чухал нутаг билээ.

Харамсалтай нь дэлхийн цаг уурын өөрчлөлтийн улмаас нуурын ус татарч, зарим жилүүдэд ширгэдэг болсон.

Ойр орчимд нь Дуут, Сүмтийн, Эрдэнэ, Холбоо, Зүүн Холбоо, Цагаан, Хосмогт, Улаан (ширгэсэн), Зэгст зэрэг нуур цөөрөм бий.

Ганга нуур, түүний орчмын ус, намгархаг газар нь 2004 онд Рамсарын ус, намгархаг газар болон бүртгэгджээ.

Нэр[засварлах | кодоор засварлах]

Ганга хэмээх нэр нь Ганга мөрний нэрээс гаралтай. 18-р зууны язгууртан, "Хэцүү" хэмээх То ван ариун Гангаас 2 дашмаг ус авчирсныгаа нуурын усанд асгасан тул ийн нэрлэх болсон гэдэг домогтой.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]