Геннадий Авдеенко

Геннадий Авдеенко
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: Зөвлөлт Холбоот Улс ЗХУ
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Геннадий Валентинович Авдеенко
Төрсөн огноо 1963 оны 11 сарын 4 (1963-11-04) (60 настай)
Төрсөн газар ЗСБНУкраин Улс, Одесса
 
Медалиуд
Зуны олимп
Алт Сөүл 1988 Өндрийн харайлт
Дэлхийн АШТ
Алт Хельсинки 1983 Өндрийн харайлт
Мөнгө Ром 1987 Өндрийн харайлт

Геннадий Валентинович Авдеенко (Украин: Геннадій Валентинович Авдєєнко, 1963 оны 11 сарын 4-нд Одессад төрсөн) нь Зөвлөлт-Украины өндрийн харайлтын тамирчин юм. Тэрбээр Одесса хотын Армийн Спортын Төв Клуб буюу ЦСКА-д харьяалагддаг байв[1]. Авдеенко 1983 оны Дэлхийн АШТ-д түрүүлж, 1987 оны Дэлхийн АШТ-д хувийн дээд амжилт болох 2.38 метрийн амжилтаар мөнгөн медаль хүртсэн. Уг амжилтаа 1988 оны олимпод давтсан бөгөөд энэ удаад олимпийн аварга цолыг хүртжээ.

Авдеенко Одессын Политехникийн Дээд Сургуулийг дүүргэж, хөргөх төхөөрөмжийн чиглэлээр ажиллаж байв[1].

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Он Тэмцээн Хот Байр Дүн
1983 Дэлхийн АШТ Финланд, Хельсинки 1 2.32 ХДА
1987 Танхимын Европын АШТ Франц, Льевин 3 2.36
Танхимын Дэлхийн АШТ АНУ, Индианаполис 2 2.38
Дэлхийн АШТ Итали, Ром 2 2.38 ХДА
1988 Зуны олимп Өмнөд Солонгос, Сөүл 1 2.38 ХДА давтсан

ХДА - Хувийн дээд амжилт

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 (Орос хэл) Great Olympic Encyclopedia, vol.1-2, Moscow:Olympia Press Publisher, 2006, entry on "Авдеенко", available online[permanent dead link]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]