Гитар

Гитар
англ.: guitar, итал.: chitarra, грек: κιθάρα, (кифара), фр.: guitare
Классик гитар
Ангилал Чавхдаст хөгжмийн зэмсэг
татах хөгжмийн зэмсэг
Дуугаралтын цараа
Дууны жишээ
Ойр төрлийн зэмсэг

Хавай гитар, укулеле, резонатор гитар (добро), цистер, банжо, мандолин

Хөгжимчин
Гитарчдын жагсаалт
Ангилал:Гитарчин
Классик гитар

Гитар (Англи: Guitar) бол нэгэн төрлийн чавхдаст хөгжмийн зэмсэг бөгөөд эрт цагаас өдийг хүртэл боловсронгуй болж өөрчлөгдөн уламжлагдаж ирсэн бөгөөд улмаар тус хөгжмийн олон хэлбэрийг бий болгосоон. Гитар нь ерөнхийдөө 6 утастай байдаг боловч 4, 7, 10, 12 утастай гитарын төрлүүд бий.

Гитар хөгжмийг блюз, кантри, фламэнко, рок, жааз болон поп хөгжмийн олон урсгалаас олж сонсож, таньж болно. 20-р зуунд "цахилгаан гитар" бүтээсэн нь хөгжмийн урлагийн түүхэн асар том хувьсал шинэчлэл авчирсан гэж үздэг. Тэр ч утгаараа 20-р зууны хамгийн шилдэг хөгжмийн зэмсэг болж чадсан байна.

Бүтэц[засварлах | кодоор засварлах]

Уламжлалт буюу жинхэнэ гитар маань дараах хэсгүүдээс бүтдэг. Нилээд хэдэн төрлийн мод, амьтны ходоодоор хийсэн утас, эсвэл нийлэг, металл утаснуудаас бүрддэг. Гитар хөгжмийг хийх, засах нь тун амархан.

Цахилгаан гитар гарч ирэхээс өмнө гитарыг нийлэг материалаар хийдэг байсан. Мөн төвөгтэй том хүзүү, модон нүүр, модон ар, хурц ирмэг, их бие нь ерөнхийдөө хотгор барихад эвгүй байдаг байсан.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Гитар болон түүнтэй төстэй хөгжмийн зэмсэгүүдийг ойролцоогоор 5000 жилийн настай гэж үздэг. 6 утастай буюу сонгодог гитарыг анх Испанид үүссэн хэмээх түүх өдийг хүртэлх оршсоор байдаг юм. Европын бусад бүхий л утаст хөгжмийн зэмсэгүүдэд гитарын ул мөр хадгалагдсаар ирсэн байдаг. Мөн дундад ази, Энэтхэг зэрэг улсуудын эртний хөгжмийн зэмсэгүүдээс гитар хөгжмийн олон төстэй байдлыг олж болно. Мөн Иранчуудын гитартай төстэй хөгжмийн зэмсэгийг "Сэтар" гэж нэрлэдэг бол мөн Энэтхэгийн төстэй хөгжмийн зэмсэгийг "Ситар" хэмээн нэрлэдэг байна. Орчин цагийн "гитар" хэмээх үг нь Англи нэр бөгөөд Испани хэлний "guitarra" хэмээх үгнээс гаралтай бөгөөд энэхүү үг нь арабын "qitara", Латин хэлний "cithara" хэмээн үгнүүдээс гаралтай. Зарим тохиолдолд грекын "kithara", Персын "sihtar" хэмээх үгнээс үүсэлтэй ч гэж үздэг. Sihtar гэдэг нь Энэтхэгийн уламжлал эртний хөгжмийн зэмсэгүүдийн нэг юм. 9-р зууны үеийн Каролингиан Псалтэр хэмээх зурган дээр гитартай тун төстэй хөгжмийн зэмсэг барьсан байдаг. Испанид 15-16-р зууны үед гитар хөгжим өнөөгийн байдлаа олж үүссэн гэж судлаачид үздэг байна. Түүнтэй нэгэн адилаар гитартай төстэй олон хөгмжийн зэмсэгүүд үүссэн байдаг. Гитар хөгжим өдийг хүртэл тэднээс хэлбэр дүрс, дугаралтын онцлогоороо ялгаран үлдэж чадсан юм. "Пийпаа" хэмээх хөгжмийн зэмсэг нь хэлбэрийн хувьд гитартай тун төстэй. Энэ зэмсэг нь орчин цагийн гитартай тун адилхан бөгөөд зарим хүмүүс гитар байна гэж андуурдаг. Испаний 1576 оны нэгэн хэвлэлд гитар хэмээх хөгжмийн зэмсэг үүссэн талаар бичсэн нь олдсон байна. Гитар нь Испани үндэсний хөгжим гэж хэлэхэд тун хэцүү. Яагаад гэвэл Европын болон Арабын зарим улсуудын үндэсний хөгжмийн зэмсэгүүдээс ялгараад байх том онцлог байдаггүй. Тэхээр гитар хэмээх хөгжим тодорхой өөрийн гэсэн үүссэн нутаггүй байх нь. Магадгүй гитар хөгжим бусад олон утаст хөгжмийн зэмсэгүүдийн нэгдэл болж олон улс даяар мэддэг болсон хамгийн гайхалтай хөгжмийн зэмсэг ч байж болох юм.

Төрөлүүд[засварлах | кодоор засварлах]

Сонгодог гитар. 18-19-р зууны үед Испани гитарын загварт ихээхэн өөрчлөлт орж, гар урчууд биеийн хэмжээ, хэлбэр, хүзүүний бэхэлгээ, тааруулах механизмын дизайн гэх мэт туршилтуудыг хийжээ. Эцэст нь 19-р зуунд Испанийн алдарт гитар үйлдвэрлэгч Антонио Торрес (испани. Antonio de Torres Jurado; 1817—1892) энэхүү хөгжмийн зэмсгийн орчин үеийн хэлбэр, хэмжээг нь тогтоож өгчээ. Торресийн бүтээсэн гитарыг өнөөдөр сонгодог гэж нэрлэдэг байна.

Тухайн үеийн хамгийн алдартай гитарчин бол сонгодог гитар тоглох техникийн үндэс суурийг тавьсан Испанийн хөгжмийн зохиолч, гитарчин Франциско Таррега юм. 19-р зууны алдартай гитарчинд Франсуа де Фосса, Дионисио Агуадо нар багтдаг. 20-р зуунд түүний бүтээлийг Испанийн хөгжмийн зохиолч, гитарчин, багш Андрес Сеговиа үргэлжлүүлэв.

Цахилгаан гитар. 20-р зуунд электрон дуу өсгөгч, дуу боловсруулах технологи бий болсноор шинэ төрлийн гитар бий болсон -цахилгаан гитар. 1936 онд Rickenbacker компанийг үүсгэн байгуулагч Жорж Бошам (англи. George Delmetia Beauchamp, 1899—1941), Адольф Рикенбэкер нар цахилгаан соронзон дуу хураагч бөгөөд металлан их биетэй анхны цахилгаан гитарыг патент авч бүртгүүлжээ. 1950-иад оны эхээр Лес Пол (англи. Les Paul. Lester William Polsfuss) цул модон их биетэй цахилгаан гитар зохион бүтээсэн боловч Лес Полын ажиллаж байсан Гибсоны сонирхолыг цуцалгүй хатуу биетэй гитар хийх санааг хожим Лео Фендерт өгчээ. Цахилгаан гитарын үндсэн загвар нь өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй хэвээр байна.