Дуслын усалгаа

Дуслын усалгаа - Ус шүүрч байгаа нь

Дуслын усалгаа мөн микро усжуулалт ч гэж нэрлэдэг усжуулалтын арга нь ус болон бордоог хэмнэж, тэдгээрийг хавхлага, хоолой, дуслагч зэргүүдийн тусламжтайгаар хөрсний гадаргуугаас эсвэл шууд хөрсний гүнээс ургамалын үндсэнд аажмаар шингээдэг. Дусалын усалгааг ууршилт ихтэйгээс гадаргуугын усалгаа хийх боломжгүй халуун орны нөхцөлд өргөн хэрэглэдэг.

1930-аад оны үед усанд хэмнэлтгүй сувагт усжуулалтыг орлон гарч ирсэн цохилтот бороожуулагчийг нээснээс хойш орчин үеийн дуслын усалгаа нь хөдөө аж ахуй дахь хамгийн чухал нээлтүүдийн нэгэнд маргашгүйгээр тооцогдох болсон юм. Дуслын усалгаа нь дуслагчуудаас гадна мөн микро-шүршигч толгойг ашигладаг. Энэ нь багахан талбайд усыг шүршдэг. Эдгээр толгойнуудыг ерөнхийдөө үндэс өргөтэй ургамал болох мод болон усан үзмийн тариаланд ашигладаг.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Дуслын усалгаа – Викимедиа дуу дүрсний сан

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.